Dr. Ariuna Stem cell and Skin

Dr. Ariuna Stem cell and Skin Ph.D Stem cell and Skin researcher in Tokyo JAPAN. Үүдэл эсийн эмчилгээ болон бүх төрлийн эмчилгээ Токио хотод

🧬 ҮҮДЭЛ ЭС ХАВДРЫН “НУУГДСАН” ХЭЛБЭРИЙГ ИЛРҮҮЛЖ ЧАДАХ УУ?2026 оны 2-р сарын 26-нд Nature сэтгүүлд нийтлэгдсэн шинэ судал...
04/03/2026

🧬 ҮҮДЭЛ ЭС ХАВДРЫН “НУУГДСАН” ХЭЛБЭРИЙГ ИЛРҮҮЛЖ ЧАДАХ УУ?
2026 оны 2-р сарын 26-нд Nature сэтгүүлд нийтлэгдсэн шинэ судалгаагаар БНХАУ-ын Zhejiang University-ийн эрдэмтэд хавдрын эмчилгээний шинэ стратегийг танилцууллаа.
Энэхүү судалгаанд:
🔬 Мезенхимийн үүдэл эс (MSC)-ийг генийн аргаар өөрчилж
🧪 LIGHT хэмээх дархлааг идэвхжүүлэгч уургийг ялгаруулдаг болгосон байна.
Яагаад энэ чухал вэ?
Зарим хавдрын эсүүд “antigen loss variant” буюу
👉 өөрсдийн таних тэмдгийг (surface markers) устгаж,
👉 дархлааны системээс нуугддаг.
Ийм үед:
Checkpoint inhibitor эмчилгээ үр дүнгүй болох
Дархлааны эсүүд хавдрыг “танихгүй” болох
Эмчилгээний эсэргүүцэл (tumor resistance) үүсэх асуудал гардаг. 🧬 MSC-L гэж юу вэ?
Эрдэмтэд үүдэл эсийг өөрчилж MSC-L (LIGHT ялгаруулдаг MSC) болгосон.
Энэ нь:
1️⃣ Зөвхөн хавдрын эсийг биш
2️⃣ Хавдрыг “дэмждэг” орчны эсүүдийг (Cancer-Associated Fibroblasts – CAFs) давхар онилж байна.
Өөрөөр хэлбэл:
➡ Хавдрын өөрийг нь довтлохоос гадна
➡ Түүнийг хамгаалж, тэжээж, ургуулж байдаг “дэд бүтцийг” задлаж байна.
LIGHT уураг юу хийдэг вэ?
💡 LIGHT нь дархлааны дохиоллын молекул.
Killer T-cell-үүдийг татан төвлөрүүлнэ
Хавдрын орчинд дархлааны хариу урвалыг идэвхжүүлнэ
“Нуугдсан” хавдрыг ил гаргана
Энэ нь хавдрын микроорчныг өөрчилж,
дархлааны системийг дахин идэвхжүүлэх боломжийг харуулж байна.
Ихэнх MSC суурьтай хавдрын судалгаанууд:
👉 Үүдэл эсийг хавдрыг “олох” хэрэгсэл болгон ашигладаг байсан.
Харин энэ шинэ стратеги:
✔ Хавдрын эс
✔ Хавдрын орчин
✔ Дархлааны хариу урвал— гурвыг зэрэг онилж байна.
Клиник хэрэглээнд хэзээ?
⚠ Одоогоор энэ нь судалгааны шатанд байгаа.
Хүн дээр өргөн хэрэглээнд нэвтрэхэд:
Аюулгүй байдлын судалгаа
Клиник туршилтын үе шат
Зохицуулалтын зөвшөөрөл шаардлагатай.
Гэхдээ энэ нь:
🧬 “Хавдрын эсийг хөөх” биш
🧬 “Хавдрын экосистемийг задлах” шинэ зам эхэлж байгааг харуулж байна.
Хэрэв та үүдэл эсийн судалгаа, нөхөн сэргээх анагаах ухааны талаарх шинжлэх ухаанд суурилсан мэдээллийг авахыг хүсвэл манай хуудсыг дагаарай ✨
Х. Ариунцэцэг (Ph.D.)
https://www.nature.com/articles/s41417-026-01009-8...

📢 2026.02.23 | Япон улсад анх удаа батлагдах iPS үүдэл эсийн эмчилгээЯпон улсад Паркинсоны өвчин болон хүнд хэлбэрийн зү...
04/03/2026

📢 2026.02.23 | Япон улсад анх удаа батлагдах iPS үүдэл эсийн эмчилгээ
Япон улсад Паркинсоны өвчин болон хүнд хэлбэрийн зүрхний дутагдалтай өвчтөнүүдэд зориулсан “анхны төрлийн” (first-of-a-kind) үүдэл эсийн эмчилгээнүүд албан ёсны зөвшөөрөл авах шатандаа явж байна.
🧠 Паркинсоны өвчинд
– iPS (induced pluripotent stem cell) технологиор гарган авсан мэдрэлийн эсийг тархинд шилжүүлэн суулгах замаар допамин ялгаруулах чадварыг сэргээх зорилготой.
– Энэ нь хөдөлгөөний алдагдлыг бууруулах шинэ боломж гэж үзэж байна.
❤️ Хүнд зүрхний дутагдалд
– Үүдэл эсээс ялгарсан эсүүдийг зүрхний булчинд тарьж, гэмтсэн эдийг нөхөн төлжүүлэх, зүрхний шахах чадварыг сайжруулах зорилготой.
🧬 iPS технологи гэж юу вэ?
2006 онд Киотогийн их сургуулийн эрдэмтэд насанд хүрсэн эсийг “дахин програмчилж”, induced pluripotent stem cell (iPS) болгон хувиргах аргыг нээсэн.
Энэ нээлтийн төлөө профессор Shinya Yamanaka 2012 онд Нобелийн шагнал хүртсэн.
iPS эсүүдийг дахин ялган хөгжүүлж:
– Мэдрэлийн эс
– Зүрхний булчингийн эс
– Бусад тусгай эсүүд болгон хувиргах боломжтой.
Олон улсын зарим судлаачид дараах шалтгаанаар болгоомжтой хандаж байна:
– Туршилтад оролцсон хүний тоо бага
– Хяналтын бүлэг байхгүй
– (double-blind) судалгаа хийгдээгүй
– Урт хугацааны аюулгүй байдал тодорхой бус
Калифорнийн их сургуулийн судлаач Paul Knoepfler үүнийг
“Эрсдэлтэй” гэж тодорхойлсон.
iPS технологи бол нөхөн төлжүүлэх анагаах ухааны хамгийн том дэвшлүүдийн нэг.
Гэхдээ:
🔹 Инноваци хурдтай
🔹 Харин клиник нотолгоо удаан хуримтлагддаг
Япон улс хурдасгасан зөвшөөрлийн системээр дамжуулан инновацийг түргэсгэж байгаа ч, дэлхий дахинд илүү өргөн хүрээний, хяналттай III шатны судалгаа шаардлагатай гэдэг дээр ихэнх эрдэмтэд санал нэгдэж байна.
Х. Ариунцэцэг Ph.D.
https://www.nature.com/articles/d41586-026-00585-x

Үүдэл эсийн чадварҮүдэл эс гэдэг нь маш энгийнээр ялгаран хөгжих чадвартай эс юм. Үүдэл эс гэж дүгнэхэд хүргэх 2 гол шал...
08/12/2025

Үүдэл эсийн чадвар

Үүдэл эс гэдэг нь маш энгийнээр ялгаран хөгжих чадвартай эс юм. Үүдэл эс гэж дүгнэхэд хүргэх 2 гол шалгуур байдаг бөгөөд эдгээр нь өөрөө өөрийгөө шинэчлэх чадвар (self-renewal), нас гүйцсэн тодорхой эс болон ялгаран хөгжих чадвар (differentiation) юм.

Үүдэл эсийн төрөл

Үүдэл эсийг их олон байдлаар ангилдаг. Ялгаран хөгжих чадвараар нь, эх үүсгэвэр буюу хаанаас гаргаж авч байгаагаар нь, хөгжлийн үе шатаар нь гэх мэт олон судалгаанд янз бүрээр ангилсан байдаг. Тийм болохоор маш олон нэршил гарч ирээд хүмүүс ойлгоход хэцүү сэдэв мэт боловч үнэндээ их энгийн юм. Тэгэхээр энд ойлгомжтой бөгөөд нэршлүүдийг нь дэлгэрэнгүй тайлбарлая.

Ерөнхий ангилал:

Adult stem cells (ASCs) : Нас гүйцсэн үүдэл эс

Embryonic stem cells (ESCs) : Үр хөврөлийн үүдэл эс

iPS (induced Pluripotent Stem cells) : Өдөөгдсөн плурипотент үүдэл эс

ESCs нь судалгаанд ашиглагддаг хэдий ч ёс зүйн асуудал болон дархлааны хариу урвал үүсгэдэг учир клиникд хэрэглэхэд хүндрэлтэй байдаг. iPS эсүүд нь генетикийн хувьд тогтворгүй, удирдахад хүндрэлтэй учир клиникт нэвтрэхэд хугацаа шаардлагатай байна.
Харин ASCs нь нас гүйцсэн учраас ялгаран хөгжих чадвар нь ESCs тэй харьцуулахад бага, хангалттай хэмжээгээр ялган авахад хүндрэлтэй байсан юм. Харин сүүлийн жилүүдэд ASC-ийн төрөлд орох MSC (mesenchymal stem cell) мезенхимийн үүдэл эсийн судалгаа сайн хийгдэж, үр дүн ч өндөр байгаа учир клиникт эмчилгээнд хэрэглэж байна. MSCs нь энэ бүлэг дундаа ялгаран хөгжих чадвар өндөртэй буюу хэд хэдэн төрлийн эс болон хувирах чадвартай юм. MSC нь олон янзын өвчтөнд суулгахад аюулгүй, дархлаа эсэргүүцэл үүсгэдэггүй давуу талтай. MSC эсийн суулгац нь үрэвслийн эсрэг болон дархлал тогтворжуулах хүчтэй үйлчилгээтэй бөгөөд биеийн байгалийн нөхөн сэргэх процессийг маш хүчтэй дэмжиж байгаа нь батлагдсан. Одоогийн байдлаар MSC эмчилгээг өвчнийг эдгээх гэхээс илүү биеийн өөрөө өөрийгөө нөхөн төлжүүлэх процессийг нэмэгдүүлэх замаар зовиуртай шинж тэмдгүүдийг бууруулах зорилгоор хэрэглэж байна. Ихэнх тохиолдолд өвчтөний эрүүл мэнд, амьдралын чанарыг өндөр хэмжээгээр дээшлүүлж чадаж байгаа эмчилгээ юм.

Хаанаас гарган авч буй, эх үүсгэвээр нь ангилах:

Fetal-derived stem cells
Bone marrow-derived stem cells

Adipose derived stem cells
Tooth pulp derived stem cells
Blood derived stem cells
Amniotic fluid derived stem cells
Umbilical cord blood derived stem cells
Placenta derived stem cells гэх мэт олон нөөц source ууд байна.

Ялгаран хөгжих чадвараар нь :

Omnipotent : Үр хөврөлийн анхдагч эс юм. Энэ ганцхан эсээс хүний бие тэр чигтээ үүсдэг гэхээр хамгийн өндөр чадвартэй үүдэл эс байх нь.

Pluripotent : Хүний биеийн аль ч төрлийн эс болон хувирах чадвартай. Энэ бүлгийн хамгийн тод жишээ бол үр хөврөлийн үүдэл эс юм (ESCs : Embroynic stem cells). Хэдхэн хоногтой үр хөврөлийн дөнгөж 10-15 % нь л ESCs -г агуулсан байдаг.
Эрдэмтдийн өдөөж гарган авсан энгийн эсээс үүсгэдэг iPS cells мөн энэ ангилалд орж болно. Учир нь iPS нь ESCs тэй адил маш олон төрлийн эсүүд рүү ялгаран хөгжих онцгой чадварийг үзүүлж байгаа. Одоогоор цуснаас, арьснаас, шээснээс гэх мэт хүний энгийн эсийг аваад генетикийн өөрчлөлтөд оруулан iPS эсүүдийг гарган авдаг юм. Хөнгөн тайлбарлах юм бол Sox2, Oct3/4, Klf4, c-Myc, Lin28 and Nanog гэх мэт транскрипцийн факторыг уураг хэлбэрээр эсэд оруулснаар (ретровирусийн трансфэкшин аргаар) генийн идэвхижилтэнд нь нөлөөлж эсийн шинж чанарыг өөрчилдөг. Энэ нээлтээрээ Японы Яманака эрдэмтэн Нобелийн шагнал 2012 онд хүртсэн билээ.

Multipotent : Ялгаран хөгжих чадвар нь ESC г бодвол арай хязгаарлагдмал буюу тодорхой хэдэн төрлийн эс болон хувирах чадвартай. Илүү тогтвортой шинж чанартай учир клиникийн эмчилгээнд хэрэглэхэд тохиромжтой. Эдгээр эс нь бүх progenitor эс (үүсгэвэр эс) үүсгэх чадвартай, эсвэл тодорхой бүлэг төрлийн эс, эсвэл 1-2 төрлийн л эс үүсгэх чадвартай гэх мэт маш олон янз байна.
Харин ганцхан төрлийн эс үүсгэх чадвартэй үүдэл эсийг unipotent гэх нь бий. Жишээ нь: арьсны үүдэл эс, булчингийн үүдэл эс гэх мэт. Эдгээр эсүүд нь ихэвчлэн эрхтэн дотор тархан байрлах бөгөөд хөгшрөлт болон гэмтлийн үед тухайн эд эрхтний хэвийн үйл ажиллагаа, нөхөн төлжилтийг хангана. Multipotent эсүүд дунд хамгийн их судлагдсан нь ясны чөмөгний үүдэл эс бөгөөд клиникт 1960 оноос хойш хэрэглэгдэж байгаа юм. Сүүлийн үеийн судалгаанууд эхэс болон хүйн судасны, өөхөн эдийн Mesenchymal Stem cells MSCs эсүүдийн ялгаран хөгжих өндөр чадварыг нээн илрүүлээд байгаа бөгөөд эмчилгээнд хэрэглэж байна. MSCs эсүүдийг таньж ялган авах арга нь эсийн гадаргуугын маркер болох sca-1, c-Kit бөгөөд эдгээрийг flowcytometry аргаар тодорхойлдог.
Сонирхуулахад нөхөн төлжих боломжгүй гэж яригддаг байсан зүрхний булчингийн эс/cardiac myocytes нь зүрхний эдэд байрладаг нь, мэдрэлийн эс үүсгэх neuroprogenitor cells нь тархинд байрладаг гэдгийг судалгаагаар тогтоосон боловч хэмжээний хувьд маш бага учир ялган авах, хэрхэн эмчилгээнд хэрэглэх нь клиникийн хувьд боломжгүй шахуу байгаа юм.

Үүдэл эсийн тавилан

Онцгой 2 чадвар дээрээ үндэслэн үүдэл эсүүд нь хүний биеэнд 4 төрлийн тавилантай байна. Зонхилон тохиолдох эхний тавилан бол Multipotent эсүүд нь үүдэл эс хэвээр хадгалагдаж, ямар нэг дохио иртэл нөөц хэвээр биед оршин байдаг. Үүний нэг тод жишээ нь бол ясны чөмөгний үүдэл эсүүд бөгөөд, ямар нэг хүчин зүйл нөлөөлтөл идэвхигүй байдалд байдаг байх нь. 2 дахь тавилан бол яг өөртэйгөө ижил, 2 адилхан охин үүдэл эс үүсгэх буюу өөрөө өөрийгөө олшруулах чадварын үр дүн юм. Энэ нь ялгаран хөгжиж өөр төрлийн эс үүсгэх биш үүдэл эсийн нөөцийн тоог нэмэгдүүлж буй байдал юм. Харин 3 дахь тавилан бол 2 охин эс үүсгэж байгаа боловч нэг нь яг өөртэйгөө ижилхэн, нөгөөдөх нь ялгаран хөгжиж өөр төрлийн эс үүсгэх зорилготой (somatic/ or progenitor) эс үүсгэдэг. Энэ нь үүдэл эсийн нөөцийн тоог хэвээр хадгалах бөгөөд мөн ялгаран хөгжсөн эс нь нөхөн төлжих процессийг хангах юм. 4 дэхь тавилан бол охин 2 эс үүсгэх ба 2-лаа эх эсээсээ өөр төрлийн progenitor эс үүсгэх юм. Энэ нь үүдэл эсийн нөөцөөс хорогдолтой боловч, биеийн шаардлагатай нөхөн төлжүүлэлт рүү илүү чиглэсэн байдал юм.

Үүдэл эсийн эмчилгээ

Pluripotent эсүүд нь хүн дээр эмчилгээнд хэрэглэгдэх хараахан болоогүй байгаа юм. Учир нь зорисоноос өөр төрлийн эс үүсэх магадлал, болон хязгааргүй эсийн ургалт буюу хавдрын эс үүсэх магадлал байгаа юм. Хангалттай хэмжээнд ургалт болон ялгаран хөгжлийн удирдах боломжгүй байгаа юм. Сүүлд амьтан дээр хийсэн туршилтууд маш амжилттай байгаа бөгөөд өвчтэй амьтдыг амжилттай эрүүл болгосон туршилтууд ч гарсан. Жишээ нь: чихрийн шижинтэй амьтан дээр хийсэн туршилтаар инсулин үүсгэгч эсүүд нь бүрэн нөхөн төлжсөнөөр глюкозын түвшин нь хэвийн хэмжээндээ очсон байна. Мөн нугасны гэмтэлтэй болон хараагүй амьтдын хувьд үүдэл эсийн ачаар шинэ нугасны мэдрэлийн эс болон нүдний торлогын эсүүд үүссэн нь батлагдсан. Одоогоор зохих байгууллагад нь дараагын түвшний туршилт хийх хүсэлт гаргасан байдалтай байгаа юм.
Харин Multipotent эсүүд нь харьцангуй эртнээс эмчилгээнд хэрэглэгдсээр ирсэн. Ясны чөмгөнд цусны болон дархлааны үүсгэгч эсүүд болох лимфоцит, цусны улаан эс, ялтаст эсийн үүсгэвэр эсүүд байдаг гэдгийг эртнээс судалж мэдэж ирсэн. 1960 оноос ясны чөмөгийг цусны цагаан эсийн хорт хавдар, цусны В эсийн хорт хавдар, лимфийн хорт хавдар өвчнүүдийн үед амжилттай хэрэглэсээр ирсэн. Сүүлийн үед ясны чөмөгний үүдэл эсийг зөвхөн цусны хорт хавдруудад биш, бусад өвчний үед хэрэглэх нь үр дүнтэй болохыг судалгаанууд батласаар байна. Үүнд: үе мөчний эдийг бүрэн сэргээх, зүрх судасны эдийг нөхөн төлжүүлэх гэх мэт олон ололтууд байна. Тиймээс ихээхэн найдлага тавьж буй чиглэл юм.
Х. Ариунцэцэг

Паркинсоны өвчин ба Үүдэл эсийн эмчилгээҮүдэл эсийн тухай цуврал:Энэ цувралаар бид үүдэл эсийн шинжлэх ухааны хамгийн сү...
05/12/2025

Паркинсоны өвчин ба Үүдэл эсийн эмчилгээ

Үүдэл эсийн тухай цуврал:

Энэ цувралаар бид үүдэл эсийн шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн дэвшилттэй судалгаануудыг хэлэлцэж, шинэ нээлтүүд хаанаас эхэлж, үүдэл эсийн салбарт ямар нөлөө үзүүлж байгаа болон цаашдын хөгжлийн чиг хандлагыг авч үзэх болно.
Плурипотент (Pluripotent) үүдэл эсийн ялгаран хөгжих асар их чадвар нь олон төрлийн өвчнийг эмчлэх шинэ боломжуудыг нээж байна.

Сүүлийн үеийн судалгаануудын үр дүнд үүдэл эсээс гарган авсан мэдрэлийн эсийн суулгац нь Паркинсоны өвчин зэрэг хэд хэдэн мэдрэлийн эмгэгийн шинж тэмдгийг буцаах (reverse symptoms) боломжтойг харуулсаар байна. Допамин ялгаруулагч мэдрэлийн эсээр баяжуулсан суулгацууд нь Паркинсоны өвчний загвар амьтдын тархинд бүтэц, үйл ажиллагааны хувьд амжилттай нэгдэж, хөдөлгөөний доголдлыг засаж буй нь нотлогдсон бөгөөд энэ амжилтад үндэслэн хэд хэдэн клиник туршилтууд эхлээд байгаа юм.

Паркинсоны өвчин гэж юу вэ?

Паркинсоны өвчин нь тархины дунд тархины хэсэгт байрлах допамин ялгаруулдаг мэдрэлийн эсүүд аажмаар үхэж алдагддагтай холбоотой үүсдэг архаг, удаан явцтай мэдрэлийн эмгэг юм.

Үндсэн шинж тэмдгүүд:

Гар, хөл чичрэх

Хөдөлгөөн удаашрах

Булчин хөшиж зангирсан байдал

Тэнцвэрийн асуудал

Мөн ой санамж, анхаарал, шийдвэр гаргалт муудах зэрэг сэтгэхүйн шинжүүд

Шалтгаан: Нарийн тодорхойгүй. Насжилт, удамшил болон орчны хүчин зүйлс голлон нөлөөлдөг гэж үздэг.

Уламжлалт эмийн эмчилгээ нь эхэн үед сайн үр дүнтэй боловч яваандаа дасал үүсч, гаж нөлөө ихсэх хандлагатай. Ихэнх өвчтөн эмнэлэгт анх хандах үед дунд тархины допамин ялгаруулагч эсийн 80% нь аль хэдийн устсан байдаг. Үлдсэн эсүүд нь алдагдсан үйл ажиллагааг нөхөхийн тулд өөр зам үүсгэн ажилладаг тул шинж тэмдэг ихэвчлэн 60–65 насанд илэрдэг.

Үүдэл эсийн эмчилгээний үндсэн санаа

Үүдэл эсийн эмчилгээний зорилго нь шинэ, эрүүл, допамин ялгаруулдаг мэдрэлийн эсийг үүдэл эсээс бий болгон тархинд суулгаж, гэмтсэн мэдрэлийн холбоосыг сэргээхэд оршино.

Амьтны судалгаануудад ийм суулгац маш сайн үр дүн үзүүлсэн хэдий ч клиник судалгаанд суулгацын тархинд тогтворжиж нэгдэн амьдрах чадвар одоо хүртэл том сорилт хэвээр байна.

Тиймээс гол зорилго:

Яг үхэж байгаа хэсэгт тохирох эсийг сонгон суулгах,

Тэндээ урт хугацаанд амьдрах, нэгдэх орчинг бүрдүүлэх.

Fetal ventral midbrain ба iPS эсийн эмчилгээ

Сүүлийн үеийн томоохон хандлага нь:

Fetal ventral midbrain (ургийн дунд тархины доод хэсэг)-ээс допамины эс гарган авах

iPS (induced pluripotent stem cell) ашиглан допамины эс бий болгох

Ургийн тархинаас допамин ялгаруулагч эсийг гарган авч суулгах нь өндөр үр дүнтэй боловч амьд ургийн эд ашиглах нь ёс зүйн олон асуудал дагуулдаг.

Иймд хамгийн зөв, ирээдүйтэй арга нь:
👉 Насанд хүрсэн хүний pluripotent үүдэл эсийг ашиглан лабораторид допамины эсийг бий болгох технологи

Энэ нь: Ёс зүйн хувьд зөв

Стандарчлал, чанарын хяналт сайжирна

Үйлдвэрлэл өргөн хэмжээнд үржүүлэх (scalability) боломжтой

Клиник хэрэглээнд нэвтрүүлэхэд тохиромжтой

Одоогийн клиник эмчилгээ (Япон)

Японд өөхнөөс гарган авсан автолог (өөрийн) мезенхимийн үүдэл эсийн (Adipose-derived autologous MSC) эмчилгээг өргөн хийж байна.
Энэ нь өөхнөөс гаргасан өөрийн эсийг боловсруулж ерөнхий венийн дуслаар эргүүлэн хийдэг эмчилгээ.

Эмчилгээ тодорхой хэмжээгээр үр дүнтэй байгаа ч илүү өндөр үр дүнд хүргэх шинэ аргачлалуудын судалгаа үргэлжилсээр байна.

Grafts буюу эсийн суулгацын байрлал:

Эсийг тархинд суулгах 2 үндсэн арга байдаг:

1. Homotopic transplantation

Эсийг дунд тархины ventral midbrain хэсэгт суулгах

Тэндээс гарсан эсүүд striatum руу холбоо үүсгэх шаардлагатай

2. Ectopic transplantation

Эсийг шууд striatum хэсэгт суулгах

Холбох зам ойр тул амьдрах чадвар илүү сайн гэж үздэг

Эсийн амьдрах чадварыг нэмэгдүүлэх: GDNF ба ДАСГАЛ

Эсийн суулгац тархинд нэгдэж амьдрахад тааламжтай орчин зайлшгүй шаардлагатай.

GDNF зэрэг мэдрэлийн өсөлтийн хүчин зүйлийг тархинд нэмэгдүүлэх нь амжилттай судлагдаж байгаа.

Гэхдээ илүү хялбар бөгөөд байгалийн арга бол дасгал хөдөлгөөн.

Дасгал нь тархинд байгалийн GDNF нэмэгдүүлдэг, ингэснээр суулгасан үүдэл эсүүд илүү сайн наалдаж, илүү удаан амьдрах боломжтой болдог.

👉 Тиймээс үүдэл эсийн эмчилгээ + идэвхтэй дасгал хөдөлгөөн = хамгийн сайн үр дүнгийн түлхүүр.

🌿 Амьд Үүдэл Эсийн Эмчилгээ – Японд! 🇯🇵Та Япон улсыг зорин нөхөн сэргээх анагаах ухааны хамгийн дэвшилтэт эмчилгээ болох...
25/10/2025

🌿 Амьд Үүдэл Эсийн Эмчилгээ – Японд! 🇯🇵

Та Япон улсыг зорин нөхөн сэргээх анагаах ухааны хамгийн дэвшилтэт эмчилгээ болох өөрийн үүдэл эсийг лабораторид ургуулан архаг өвчин, зовиураа эмчлүүлэх боломжтой боллоо!

👩‍⚕️ Анагаах ухааны доктор Х. Ариунцэцэг эмчтэй хамт Япон улсад очиж,
🏥 Токио хотын шилдэг үүдэл эсийн эмнэлгүүдээс сонгон эмчлүүлэх боломжтой.

✨ Эрүүл мэнддээ хөрөнгө оруулж, ирээдүйн эрүүл амьдралаа өнөөдрөөс эхэлцгээе!

#ҮүдэлЭсийнЭмчилгээ #НөхөнСэргээхЭмчилгээ

🌿 Экзосом гэж юу вэ? (Үүдэл эсийн өсгөврийн шингэн) эмчилгээҮүдэл эсийг өсгөх явцад гаргаж авдаг өсгөврийн шингэнд агуул...
01/10/2025

🌿 Экзосом гэж юу вэ? (Үүдэл эсийн өсгөврийн шингэн) эмчилгээ

Үүдэл эсийг өсгөх явцад гаргаж авдаг өсгөврийн шингэнд агуулагддаг уураг, нуклейн хүчил, өсөлтийн даавар, метаболит, цитокин зэрэг бүрэлдэхүүнүүдийг нийтэд нь эксосом гэнэ. Эдгээр нь хөгшрөлтийн эсрэг, нөхөн төлжүүлэх үйлчилгээтэй.

✨ Экзосомын эерэг нөлөө:

Арьсыг залуужуулж, гэрэлтсэн болгоно
Үс ургалтыг дэмжинэ
Амьдралын хэв маягтай холбоотой өвчнүүдийг сайжруулахад тусална
Арьсны хамгаалалтын давхаргыг хэвийн болгоно

🏥 Токио дахь эмнэлэгт бид өндөр чанарын үүдэл эсийн өсгөврийн шингэнийг дараах эх үүсвэрүүдээс гарган авдаг:

Үр хөврөлийн хүйн цусны үүдэл эс
Үр хөврөлийн дотор шингэний үүдэл эс (амнион)
Шүдний зөөлцийн үүдэл эс (dental pulp)
Өөхний эдийн үүдэл эс

💎 Таны биеийн онцлог, зовиур, шинж тэмдэгт тохируулан хамгийн үр дүнтэй найрлага болон эмчилгээний аргыг санал болгоно.

🌿 Үүдэл эсийн эмчилгээний шатлал1️⃣ Ерөнхий халдварын шинжилгээ – Биеийн байдал, аюулгүй байдлыг нягтална2️⃣ Өөхний эд а...
01/10/2025

🌿 Үүдэл эсийн эмчилгээний шатлал

1️⃣ Ерөнхий халдварын шинжилгээ – Биеийн байдал, аюулгүй байдлыг нягтална
2️⃣ Өөхний эд авах – Хэвлийн хэсгээс өөх соруулах маягаар бага хэмжээгээр авна
3️⃣ Мезенхимийн үүдэл эс ялгах – Өөхөн эдээс эмчилгээний зориулалтын эсийг салгаж авна
4️⃣ Лабораторид өсгөх – 4–5 долоо хоногийн турш тусгай нөхцөлд үржүүлж өсгөнө
5️⃣ Эмчилгээнд хэрэглэх – Бэлэн болсон үүдэл эсийг таны хэрэгцээнд тохируулан хэрэглэнэ

💎 Үүдэл эсийг хаана хийлгэж болох вэ?

✨ Ерөнхий эмчилгээ – Дуслаар биед тарьж дархлаа, энерги сэргээх
✨ Үе мөч – Өвдөлттэй үе мөч, мөгөөрс нөхөн төлжүүлэх зорилгоор шууд тарьж хэрэглэнэ
✨ Нүүр ба хүзүү – Арьс залуужуулах, үрчлээ багасгах, уян хатан болгох тарилга
✨ Хуйх – Үс ургалтыг идэвхжүүлэх, хуйхны нөхөн төлжилтөд

Амьд Үүдэл Эсийн Эмчилгээ (Япон)🌿 Эрүүл мэндийн ирээдүй – Япон дахь амьд үүдэл эсийн эмчилгээ!✔️ Үе мөчний өвдөлт намдаа...
30/09/2025

Амьд Үүдэл Эсийн Эмчилгээ (Япон)

🌿 Эрүүл мэндийн ирээдүй – Япон дахь амьд үүдэл эсийн эмчилгээ!
✔️ Үе мөчний өвдөлт намдаах
✔️ Дархлааг дэмжих
✔️ Арьс залуужуулах, эсийн нөхөн төлжилт сэргээх

👩‍⚕️ Японы өндөр стандарт, баталгаатай эмчилгээ.
Мессэж бичээд мэдээлэл авна уу.

Үүдэл эс гэдэг нь хүний биеийн эд эсийг шинэчлэн, нөхөн сэргээх (self-renewal) онцгой чадвартай ялгаран хөгжөөгүй бүлэг ...
30/09/2025

Үүдэл эс гэдэг нь хүний биеийн эд эсийг шинэчлэн, нөхөн сэргээх (self-renewal) онцгой чадвартай ялгаран хөгжөөгүй бүлэг эс юм. Ерөнхийдөө нэг үүдэл эс нь ялгаран хөгжиж, олшрон (potent) олон төрлийн эд эс үүсгэдэг.
Үүдэл эсийн эх үүсгэвэр нь дараах байна. (Pluripotent cells) Плюрипотент үүдэл эс нь үр хөврөлийн дотор давхаргаас (endoderm) гаралтай, үр хөврөлийн 3 давхаргаас (endoderm, mesoderm, and ectoderm) үүсэх бүх төрлийн эд эс болон ялгаран хөгжих чадвартай.
(Multipotent) Мультипотент үүдэл эсүүд нь мезенхимийн давхаргаас гаралтай ба энэ давхаргаас үүсдэг эд эсүүдэд ялгаран хөгжих чадвартай. Үүнд: өөхний эд, яс, мөгөөрс байна.
(Oligopotent) Олигопотент үүдэл эс нь эд эсэд оршин суудаг ба тодорхой нэг төрлийн эд эсийг үүсгэх, нөхөн төлжүүлэх үүрэгтэй байдаг.
Үүдэл эсийн эмчилгээг Нөхөн сэргээх эмчилгээ болон Хөгшрөлтийн эсрэг эмчилгээнд (Regenerative medicine and Anti-aging medicine) өргөнөөр хэрэглэж байна.
Алцхэймэр-н эмгэг, тэнэгрэл (Alzheimer's disease, Dementia) гэх мэт эргэшгүй мэдрэлийн эмгэгийн үед үүдэл эсийн эмчилгээ нь тархины гэмтсэн эд эсийг тодорхой түвшинд нөхөн сэргээж, үрэвслийг буулгаж байгаа нь судалгаагаар батлагдсан ба эмчилгээ хийгдэж эхэлсэн.
Х. Ариунцэцэг
Эх сурвалж:
1. Kolios G, Moodley Y. Introduction to stem cells and regenerative medicine. Respiration. 2013;85(1):3-10. doi: 10.1159/000345615.
2. Duncan T, Valenzuela M. Alzheimer's disease, dementia, and stem cell therapy. Stem Cell Res Ther. 2017;8(1):111. Published 2017 May 12.

✨ Токио хотод Экзосомын Нүүрний Тарилга ✨🌿 Арьс залуужуулалт, сэргэлт, нөхөн төлжилтийн хамгийн дэвшилтэт арга – экзосом...
30/09/2025

✨ Токио хотод Экзосомын Нүүрний Тарилга ✨

🌿 Арьс залуужуулалт, сэргэлт, нөхөн төлжилтийн хамгийн дэвшилтэт арга – экзосомын тарилга одоо Токиод!

💎 Экзосом нь арьсны эсийн нөхөн төлжилтийг идэвхжүүлж:
✔️ Нарийн үрчлээг багасгана
✔️ Арьсны уян хатан чанарыг сайжруулна
✔️ Толигор, гэрэлтсэн арьстай болгоно
✔️ Арьсны гэмтэл, өнгөн өөрчлөлтөд үр дүнтэй

👩‍⚕️ Японы өндөр стандартаар, мэргэжлийн эмч нарын хийдэг найдвартай үйлчилгээ.

📍 Байршил: Токио, Япон
📩 Цаг авах болон нэмэлт мэдээлэл авах бол бидэнд мессеж илгээгээрэй!

✨Цэвэрхэн арьстай болоход хамгийн түрүүнд батганы төрлөө ялган оношлоод тохирсон эмчилгээгээ дарааллын дагуу хийх нь чух...
20/09/2025

✨Цэвэрхэн арьстай болоход хамгийн түрүүнд батганы төрлөө ялган оношлоод тохирсон эмчилгээгээ дарааллын дагуу хийх нь чухал юм.
🦠 Батганы төрлүүд:
1️⃣ Хар батга (Blackheads)
– Арьсны нүх тос, үхэжсэн эсээр бөглөрөхөд агаарт исэлдэн хар өнгөтэй болдог.

2️⃣ Цагаан батга (Whiteheads)
– Нүх хаалттай үед гаднаас харагдахгүй, жижиг цагаан товгор үүснэ.

3️⃣ Улаан батга (Papules)
– Улайж үрэвссэн, бага өвдөлттэй жижиг товгор.

4️⃣ Идээтэй батга (Pustules)
– Цагаан эсийн хуримтлалаас болж идээтэй, шар цагаан толгойтой батга.

5️⃣ Гүн батга (Nodules)
– Арьсны гүн давхаргад үүссэн, том хэмжээтэй, өвдөлттэй батга.

6️⃣ Уйланхайт батга (Cystic acne)
– Арьсны маш гүн давхаргад том, идээтэй, ихэвчлэн сорви үлдээдэг хамгийн хүнд хэлбэр.

住所

Minato, Tokyo

ウェブサイト

アラート

Dr. Ariuna Stem cell and Skinがニュースとプロモを投稿した時に最初に知って当社にメールを送信する最初の人になりましょう。あなたのメールアドレスはその他の目的には使用されず、いつでもサブスクリプションを解除することができます。

共有する

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

カテゴリー