19/09/2025
🇰🇷🤒Солонгост бие тань өвдвөл ямар эмнэлэг рүү очих ёстой вэ?
👋Сайн уу!
-Магадгүй Солонгост аялж байхдаа гэнэт өвдөж, эсвэл гэмтэж байсан тохиолдол байгаа юу?
-Миний хувьд урд нь гадаадад аялж байхдаа халуурч, гэдэс өвдөөд аймаар сандарч байсан удаа бий. Тэр үед яг аль эмнэлэг рүү явах ёстойгоо мэдэхгүй их будилсан байдаг юм.🤕
🏥Ялангуяа гадаад улсын эмнэлгийн систем их хэцүү санагддаг шүү дээ.
🇰🇷Солонгост бол эмнэлэг олонтой дээр нь нэр төрөл ч янз бүр байдаг болохоор будилах тохиолдол их байдаг.
Жишээ нь ‘병원’ (эмнэлэг) гэсэн самбар өлгөөтэй газруудад болгоомжтой очих хэрэгтэй!
☝️Тийм самбар өлгөөтэй газарууд нь ихэнхдээ том эмнэлэг байдаг болохоор шууд үзлэг хийлгэхэд төвөгтэй эсвэл өндөр үнэтэй байдаг.
Тэгвэл Эмнэлгийн хэмжээ, шатлалыг хэрхэн ялгах вэ?
1️⃣병원(эмнэлэг) биш! 의원(жижиг эмнэлэг) зөв!
Дотрын тасгийн жижиг эмнэлэг, гэмтлийн жижиг эмнэлэг гэх мэтээр ‘тасгийн нэр’ + ‘жижиг эмнэлэг’ гэсэн нэртэй газрыг сонгоорой~
Урьдчилан захиалга хийх шаардлагагүй, хүлээхгүйгээр шууд эмчид үзүүлж болно.
☝️Шаардлагатай бол эмчилгээ хийлгэж, эмийн жор бичүүлж авах боломжтой.
Жижиг хэмжээний эмнэлэг нь 1-2 эмч л ажилладаг. Гэхдээ эмчлүүлэхэд шаардлагатай тасаг тус бүрээр хуваагдсан байдаг учраас мэргэжлийн эмчилгээ авах боломжтой байдаг.
2️⃣Хэрвээ яг ямар шинж тэмдэгтэйгээ мэдэхгүй байвал?
Хаана өвдөөд байгаагаа мэдэж байгаа ч яг ямар өвчин болохыг сайн мэдэхгүй бол яах вэ?
Эсвэл энд тэндгүй бүгд өвдөж байвал яах вэ? Ямар эмнэлгийн, ямар тасаг руу явахаа сайн мэдэхгүй байвал.
☝️Ийм үед ‘гэр бүлийн эмчилгээний тасаг(가정의학과)’ руу очоорой.
Гэр бүлийн эмчилгээний тасаг нь өвчнийг оношилж өгөх болон, дүүрэгтээ байгаа эмнэлэгт байнга очиж өөрийнхөө эрүүл мэндийг тогтмол шалгах ‘намайг хариуцсан эмч’ зорилготой очдог эмнэлэг юм.
3️⃣ Эмнэлэгт очихын өмнө заавал мэдэж байх ёстой 3 зүйл
1) Үзлэг хийлгэсний дараа ‘эмийн сан’-гаас эм авах
→ Эмнэлгээс заавал жор (처방전) авах ёстой, ингэснээр эмийн сангаас эм худалдаж авах боломжтой болно. Жор авах хугацаа тодорхой хугацаатай байдаг тул аль болох шууд очоод жороо авцгаая!
2) Эмийн санг эмнэлгийн ойролцоо, аль болох эмнэлэгтэй нэг барилгад байгааг сонго!
→ Солонгост эмийн сан ба эмнэлэг нь их холбоотой байдаг. Ихэнх тохиолдолд тухайн эмнэлэгт хэрэглэдэг эмийг яг тэр эмнэлгийн байранд байрлах эмийн сан л олгодог учраас аль болох хол явахгүйгээр ойрхон эмийн сан руу орохыг зөвлөж байна.
3) Даатгалтай эсэхээ заавал шалгах
→ Солонгост суралцаж буй оюутан эсвэл урт хугацаагаар оршин суугч бол ихэнхдээ эрүүл мэндийн даатгалд хамрагдсан байдаг. Үзлэгт орохоосоо өмнө эсвэл төлбөр төлөхдөө сувилагчаас даатгалд хамрагддаг уу? гэж асуухад болно.
☝️Хэрэв даатгалтай бол тусгай эмчилгээ хийлгэхгүй зөвхөн эмчийн онош, жор бичүүлсэн бол эмнэлэгт төлөх мөнгө ихэвчлэн 10,000 вон дотор гардаг.
Гэхдээ эмийн сангийн эмийн төлбөрийг тусад нь төлөх шаардлагатай шүү!
4️⃣ Зүгээр эмийн сангаас эм аваад уухтай адилгүй!
Заримдаа эмийн сангаас эм аваад уухад төдийлөн сайн эдгэрэхгүй тохиолдол байдаг шүү дээ?
🇰🇷Солонгост бол эмнэлгээс бичиж өгдөг эм ба эмийн сангаас шууд худалдаж авч болох эм хоёр өөр байдаг. Мэдээж эмнэлгээс бичдэг эм илүү хүчтэй байдаг.
☝️Антибиотик ч гэсэн зүгээр худалдан авах боломжгүй.
Гэхдээ эмнэлэгт очвол эмийн жор бичиж өгөхөөс гадна өөр эмчилгээ ч хийж өгдөг.
Жишээ нь тариа хийж өгөх, өвдсөн газарт тусгай тос, эм түрхэж өгөх гэх мэт.
Ингэснээр илүү хурдан, үр дүнтэй эдгэрэх боломжтой байдаг.
☝️Тэгвэл ханиад хүрэх, гэдэс өвдөх, яс хугарч гэмтвэл ямар эмнэлэг рүү очих ёстой вэ?
Ойлгоход хэцүү төвөгтэй тасгийг хэрхэн ялгах аргыг ч бас бэлдсэн!
① Ханиад хүрэх, гэдэс өвдөх, халуурах үед → Чих хамар хоолойн тасаг, Дотрын тасаг / Гэр бүлийн эмчилгээний тасаг
② Нуруу өвдөх, булчин өвдөх, гэмтэл авах үед → Гэмтлийн тасаг / Өвдөлт намдаах эмчилгээний тасаг / Сэргээн засах эмчилгээний тасаг
③ Осол, яаралтай нөхцөл байдал үүссэн үед→ Яаралтай тусламжийн тасаг (Emergency Room)
#солонгос #солонгосамьдрал #эмнэлэг #зөвлөгөө #өвчин #эмийнсан
🇰🇷🤒Солонгост бие тань өвдвөл ямар эмнэлэг рүү очих ёстой вэ?
👋Сайн уу! Солонгос нийтлэгч Юни байна.

Гадаадад байхдаа өвдвөл цаанаасаа нэг ганцаардах юм уу хэцүү байдаг шүү дээ? 🤕🤒
✨Одоо тэгвэл санаа зовох зүйлгүй! Бид цаашдаа Солонгос найз шиг юуг яаж хийх ёстойг сайн зааж зөвлөж өгөх болно оо~✨
💚Бидэнтэй хамт байгаарай ~ Awezome 💚