Эмнэлгийн аялал жуулчлал Canaan Korea

  • Home
  • Эмнэлгийн аялал жуулчлал Canaan Korea

Эмнэлгийн аялал жуулчлал Canaan Korea Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Эмнэлгийн аялал жуулчлал Canaan Korea, Medical and health, .

Энэ өдрийн мэндийг хүргэе. Монголчуудын маань хүнсэндээ түлхүү хэрэглэдэг өөх, тос, давсны хэрэглээ бидний эрүүл мэндэд ...
07/01/2016

Энэ өдрийн мэндийг хүргэе.
Монголчуудын маань хүнсэндээ түлхүү хэрэглэдэг өөх, тос, давсны хэрэглээ бидний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар мэдээллийг хүргэе~~
Манай улсын нас баралтын судалгааг харахад Зүрх судасны өвчлөл хамгийн их хувийг эзэлж байна.
Зүрх судасны өвчлөлийн гол ЭХЗ нь цусны сийвэнгийн холестерины түвшиний ихсэлт юм. Амьтны гаралтай өөх тос, ялангуяа ханасан тосны хүчил цусан дахь холестериныг нэмэгдүүлнэ.Улмаар Зүрх судасны өвчлөл үүсэх нөхцлийг бүрдүүлж өгдөг байна.
Өөх тосны хэрэглээ хоногийн хоолны илчлэгийн хэдэн хувийг эзэлж байгаагаар Зүрх судасны өвчлөлийн эрсдэлийг шууд тодорхойлохгүй, харин хоногт хэрэглэж буй нийт өөх, тосны хүчлийн бүтэц илүү чухал байдаг.
Монгол хүн уураг, ханасан өөх тосоор баялаг амьтны гаралтай мах, махан бүтээгдэхүүн давамгайлан хэрэглэдгээс хоногийн хоолны найрлага дахь нийт өөх тосны 80 хүртэлх хувийг ханасан өөх тос эзэлдэг. Зарим хүнсний бүтээгдэхүүний дундаж хэрэглээг, цусны сийвэнгийн холестерины түвшинтэй харьцуулан судлахад холестерины түвшин ихэссэн хүмүүсийн хүнсний ногоо, жимс, ханаагүй тосны хүчлээр баялаг загасны хэрэглээ бага, харин хонины мах, дотор махны хэрэглээ их байв.
“ХБӨ-ий эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын түвшин тогтоох” суурь судалгаагаар цусан дахь холестерины хэмжээ ихсэх тохиолдол 15-64 насны хүн амын дунд 7.0% байна. Эмэгтэйчүүд нас ахих тутам цусан дахь холестерины түвшин нэмэгдэх хандлагатай байв.
Цусан дахь холестерины дундаж хэмжээ 6.5 ммоль/л-с ихэссэн тохиолдол хүн амын дунд 0.8%, эрэгтэйчүүдэд уг эрсдэл эмэгтэйчүүдээс 2 дахин илүү түгээмэл тохиолдож байв. Цусан дахь триглицеридын дундаж хэмжээг хот, хөдөөгөөр харьцуулахад статистик магадлал бүхий ялгаа ажиглагдаагүй боловч эрэгтэйчүүдэд нас ахих тутам нэмэгдэх хандлагатай байв.
Гипертриглицеридемийн (захын цусан дахь триглицеридын хэмжээ 2.26 ммоль/л-с их байх тохиолдол) тархалт эрэгтэйчүүдийн дунд 13.4 хувь, эмэгтэйчүүдэд 9.2 хувь тус тус байна.
Хүн амын 62.8 хувь нь ургамлын гаралтай тосыг хүнс, хоолондоо хэрэглэж байгаа ч энэ үзүүлэлт хөдөөд хотынхоос 31 хувиар доогуур байна. Түүнчлэн судалгаанд хамрагдсан 5 хүн тутмын нэг нь ихэвчлэн өөхтэй мах хэрэглэдэг бөгөөд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 1.5 дахин, хөдөөд хотынхоос 2.6 дахин илүү хэрэглэж байна.эдгээр судалгаанаас харахад бид бүхэн өдөр тутмын хоол хүнсний хэрэглээндээ нэн чухал анхаарал тавих хэрэгтэй нь харагда ж байна.
Хоол хүнсэн дэх мах, өөхний хэрэглээгээ багасган хүнсний ногоо, жимс зэрэг эрүүл хүнсний бүтээгдэхүүн түлхүү хэрэглэх нь биднийг зүрх судасны өвчлөлөөс сэргийлэх болно.
Солонгосын хамгийн шилдэг эмнэлгийн үйлчилгээг санал болгож байна.
Home page: http://www.canaankorea.com
Email: canaan09@chol.com
Холбоо барих утас: +82-2-461-7744, +82-10-4073-0416

Та бүхэндээ шинэ оны мэнд хүргэе~~Өнөөдөр бүдүүн гэдэсний ургацагийн талаар мэдээлэл хүргэж байна.Бүдүүн гэдэсний ургаца...
06/01/2016

Та бүхэндээ шинэ оны мэнд хүргэе~~
Өнөөдөр бүдүүн гэдэсний ургацагийн талаар мэдээлэл хүргэж байна.
Бүдүүн гэдэсний ургацаг гэж юу вэ?
Бvдvvн гэдэсний хорт хавдар нь гол төлөв бүдүүн гэдэсний хоргүй хавдар буюу ургацагаас гаралтай байдаг болохоор ургацаг нь эмч, мэргэжилтнүүдийн анхаарлыг ихээхэн татдаг. Энэ нь гэдэсний хананы салст бvрхvvлээс түрж гарсан ургацаг юм. Хэлбэр бvтцээр нь янз бvрийн төрөлд хуваадаг. Хорт хавдар үүсэх хамгийн боломжтой хэлбэр нь гэдэсний хананд хивстэй төстэй маягаар ургасан үсэрхэг ургацаг юм. Ийм хэлбэрийн ургацагийн 40% нь хорт хавдар үүсэх шалтгаан болдог байна.

Бүдүүн гэдэсний ургацаг үүсэх шалтгаан юу вэ?
Бvдvvн гэдэсний ургацаг vvсэхэд чухал нєлєєлдөг зvйлvvд:
• Удамшлын хvчин зvйл
• Хооллолт (амьтны гаралтай хvнс ихээр хэрэглэх, ургамлын гаралтай хоол хүнсний бүтээгдэхүүн бага хэрэглэх)
• Өтгөн хатах
Явц
Хэвийн vед гэдэсний салст бvрхvvлийн эсvvд байнга шинэчлэгдэж байдаг. Энэ vйл явц нь нэгэн жигд явагдахгvй нєхцєлд ургацаг vvснэ. Эсийн шинэчлэгдэх vйл явц алдагдах нь удамшлаар дамждаг. Мєн удамшлын хvчин зvйлийн хажуугаар амьтны гаралтай єєх тосыг ихээр хэрэглэх, єтгєн хатах зэрэг нь ургацаг ургах тvvнчлэн энэ нь хорт шинжтэй болоход нєлєєлдєг. Амьтны гаралтай єєх тос болон уураг нь гэдсэнд хорт хавдар vvсгэгч бодис бий болгож, салстын эс шинэчлэгдэх vйл явцыг алдагдуулдаг. Єтгєн хатах нь ийм бодисын vйлчлэлийг удаан vргэлжлэхэд хүргэдэг. Ургацаг нь євчтєнд онцгой зовиур єгдєггvй бөгөөд ихэвчлэн урьдчилан сэргийлэх vзлэг шинжилгээгээр илэрдэг. Харин ховор тохиолдолд ургацагаас цус алдаж болно. Нєгєєтэйгvvр ургацаг нь огтхон ч хоргvй биш бєгєєд удаан хугацааны дараа ургацагийн эсvvд нь хорт шинжтэй болж хувирах аюултай. Дунджаар таван тохиолдлын нэгд нь хорт хавдар vvсдэг байна.
Бүдүүн гэдэсний ургацаг хэрхэн оношлох вэ?
Эмнэлэгт хандан мэргэжлийн эмчээр оношлуулж эмчилгээ хийлгэх шаардлагатай. Цагаа олсон оношилгоо болон эмчилгээ нь бvдvvн гэдэсний хорт хавдар vvсэхээс урьдчилан сэргийлдэг. Ургацагийг оношилох vндсэн арга нь колоноскоп буюу шулуун гэдсээр оруулсан тусгай дурангийн тусламжтайгаар нэг метр хvртэлх бvдvvн гэдэсний хэсгийг харах шинжилгээ юм. 50 наснаас дээшхи бvх хvмvvс энэ шинжилгээнд хамрагдах нь зvйтэй. Хэрэв гэр бvлд бvдvvн гэдэсний хорт хавдараар євчилсєн тохиолдол байсан бол нас хамаарахгvй дурангийн шинжилгээ хийлгэх шаардлагатай. Дурангийн шинжилгээний ємнє дараах шинжилгээнvvдийг хийлгэх шаардлагатай
• Өтгөнд цус илрvvлэх шинжилгээ
• Ирригоскоп. Тодруулагч бодистой рентген шинжилгээ. Тодруулагч бодисыг бургуйгаар хийнэ.
• Ретороманоскоп. Колоноскоптой тєстэй арга боловч зєвхєн 30 см хvртэлх гэдэсний хэсгийг хардаг.

Ямар эмчилгээ хийх вэ?
Бvдvvн гэдэсний ургацагийг эмээр эмчилэх нь учир дутагдалтай. Дурангаар илэрсэн ямар ч ургацагийг заавал мэс заслын аргаар авч эд эсийн шинжилгээ хийх ёстой. Ямар ч эмгэг шинж тэмдэг єгдєггvй, хичнээн жижигхэн ургацаг байсан ч цаг тухайд нь авах нь бvдvvн гэдэсний хорт хавдараас урьдчилан сэргийлэх vндсэн арга юм. Бүдүүн гэдэсний ургацагийг авах мэс заслын эмчилгээ нь дурангийн тєхєєрємжийн тусламжтайгаар явагддаг. Шулуун гэдсээр уян материалтай дуран оруулж тvvнд бэхлэгдсэн дэгээ хэлбэрийн электродоор ургацагийг угаар нь хавчиж авна. Том ургацагийг хэсэглэж авдаг. Авсан ургацагаа эдийн шинжилгээнд єгнє.
Энд бичил дуран авайгаар ургацагт хортой хувирал буй эсэхийг тодорхойлдог. Ургацаг авах дурангийн мэс засал нь амжилттай явагдвал, хагалгааны дараагийн єдєр гэхэд хєдєлмєрийн чадвар сэргэдэг. Том хэмжээний (2см-с илvv) эсвэл олон тооны (5-с илvv) ургацаг болон өөр ямар ч хэмжээтэй булчирхайлаг ургацагийг авхуулсан бол жилийн дараа дахин шалгуулж шинжилгээ хийлгэн дурандуулах зайлшгvй шаардлагатай. Хэрэв шинэ ургацаг илрээгvй бол дурангийн шинжилгээг гурван жил тутамд хийлгэх шаардлагатай байдаг.
Солонгосын хамгийн шилдэг эмнэлгийн үйлчилгээг санал болгож байна.
Home page: http://www.canaankorea.com
Email: canaan09@chol.com
Холбоо барих утас: +82-2-461-7744, +82-10-4073-0416

06/01/2016

Канаан ХХК-с санал болгож буй ONE STOP цогц үйлчилгээ
Солонгос улсын төлөөлөл болсон томоохон эмнэлэгүүдтэй харилцаа тогтоон үйлчлүүлэгчиддээ хил даван орж ирэхээс эхлэн буцаж явсаны дараах хүртэлх цогц үйлчилгээгээр үйлчилж байна.
☞ Тухайн vйлчлvvлэгч өөрийн хvсэлтийн дагуу vйлчлvvлэх боломжтой.
☞ Анхан шатны зөвлөгөө - Эмнэлэгээ сонгох - Виз мэдvvлэх - Буудал захиалах -
- Онгоцны буудалаас тосох - Эмнэлгийн vйлчилгээ - Аялал жуулчлал ба дэлгvvр - Буцах өдрийг хvртлэх бvх хариуцлагыг хvлээн ажиллах цогц vйлчилгээ.
☞ Хамгийн дээд зэргийн эмнэлгийн vйлчилгээ /Шилдэг эмч, ажилчид/
☞ Буцсаны дараах эмчилгээний vр дvнг vргэлжлvvлэн хариуцах.

Айлчлан ирж буй 2016 ондоо эрүүл энх байж аз хийморь, амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе~~ ~ Canaan Korea ~
31/12/2015

Айлчлан ирж буй 2016 ондоо эрүүл энх байж аз хийморь, амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе~~
~ Canaan Korea ~

18/12/2015

Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн Сургалт, арга зүйн эмч Д.Шүрэнчимэгтэй ярилцлаа.

Хамрын битүү арилгах тухай~~
18/12/2015

Хамрын битүү арилгах тухай~~

Хүйтэн сэрүүний улирал эхлэхээр ханиад томуу хүрч, хамар битүүрэх зовуурь бий болдог. Аз болоход эм тан уухгүйгээр битүүрсэн хамрыг онгойлгох хялбар арга байдаг аж.

Тархины судасны гэмтэл~~Тархины судасны гэмтлийг тархины судас бөглөрсөн үед тархины  саатал судас хагарсан үед тархины ...
11/12/2015

Тархины судасны гэмтэл~~
Тархины судасны гэмтлийг тархины судас бөглөрсөн үед тархины саатал судас хагарсан үед тархины цус алдалт гэж 2 хувааж болно.

Тархины судасны гэмтлийн 5 үндсэн шинж тэмдэг
1. Биеийн тал хэсэг мэдээ алдах
Нэг талын хөл, гарны хүч сулрах.
2. Мэдрэлийн гажиг саатал
Сэрээгээд байхад сайн сэрж өгөхгүй байх. Өөрийн мэдэлгүй сонин хачин үйлдэл хийх
3. Хэл ярианы гажиг саатал
Аялга өөрчлөгдөх, сайн ярьж чадахгүй байх, сонин хачин үг яриа ярих, хүний үгийг сайн ойлгохгүй байх.
4. Толгой эргэх
Эргэн тойрон эргэж байгаа мэт толгой эргэх, алхахад архинд согтсон хүн шиг ганхах.
5. Харааны гажиг саатал
Нэг нүд эсвэл нэг тал тэр чигээрээ харагдахгүй болох, эд зүйлс хоёх давхар болж харагдах.

Тархины нарийвчилсан шинжилгээ
Цээжний рентгэн, энгийн ходоодны дуран, хэвлийн эхо, хавдрын эсийн шинжилгээ/ходоод, бүдүүн гэдэс, элэг, нойр булчирхай, цөс/, судасны эхо, тархины MRI/MRA, ясны сийрэгжилтийн шинжилгээ
Эрэгтэй: түрүү булчирхайн хавдрын эсийн шинжилгээ
Эмэгтэй: өндгөвчний хавдрын шинжилгээ, хөхний рентгэн, эмэгтэйчүүдийн шинжилгээ
Тархины судасны гэмтлийн шинжилгээ
Биеийн ерөнхий шинжилгээ, цусны шинжилгээ/энгийн цусны шинжилгээ, элэгний үйл ажиллагаа, бөөрний үйл ажиллагаа , чихрийн шижин, шээс, өндөр даралт, бамбай булчирхайны үйл ажиллагаа/, судасны эхо, тархины MRI/MRA
Солонгосын хамгийн шилдэг эмнэлгийн үйлчилгээг санал болгож байна.
Home page: http://www.canaankorea.com
Email: canaan09@chol.com
Холбоо барих утас: +82-2-461-7744, +82-10-4073-0416

Өдрийн мэнд~~Цаг агаар хүйтэрч ханиад томуу ихэссэн энэ үед уушигны өвлөл ч бас нэмэгдэж байна. Аливаа өвчин эмгэгээс өө...
11/12/2015

Өдрийн мэнд~~
Цаг агаар хүйтэрч ханиад томуу ихэссэн энэ үед уушигны өвлөл ч бас нэмэгдэж байна.
Аливаа өвчин эмгэгээс өөрийгөө хамгаалахаас гадна биеийн байдлаа сайтар хянаж цаг алдалгүй эмнэлэгт хандах нь бидний эрүүл амьдралын нэг чухал үндэс юм.

Уушигны өвчлөлийг өөрөө шалгах тест

1. Маш их ханиалгах
2. Цэрэнд цус үзэгдэх
3. Гэнэт хоолой сөөж амархан эдгэхгүй байх
4. Байнга амьсгаадах, амьсгаа давчдах
5. Өнгөрсөн хэдэн сарын турш гэнэт биеийн жин багасах
6. Хоолны дуршилгүй болох
7. Маш их хэмжээгээр ядрах
8. Толгой өвдөх, бөөлжих зэрэг шинж тэмдэгүүд ойр ойрхон илрэх
9. Яс янгинаж өвдөх, халуурах зэрэг шинж тэмдэгүүд илрэх

Эдгээрээс 3-аас илүү шинж тэмдэгийг дугуйлсан бол мэргэжлийн эмчийн тодорхой оношлогоо шаардлагатай болно.

Уушигны өвчний анхан шатны оношилгоо, шинжилгээ

1. Уушигны рентгэн шинжилгээ
Энэхүү шинжилгээгээр уушиг, зүрхний өвчнийг оношлох боломжтой бөгөөд маш жижиг хэмжээний хавдар, зүрхний ард хэсэгт байгаа хавдрыг оношлоход хүндрэлтэй гэсэн сул талтай.

2. Цэрний шинжилгээ
Цэрний шинжилгээ нь уушигны хавдрыг илрүүлэх шинжилгээний хувьд дутагдалтай талтай ч зөвхөн цэр байхад болох тул маш хялбар шинжилгээнд тооцогддог давуу талтай.
Энэ нь уушигны хавдрын байрлал нь уушигны гол төвд байрлах, хэмжээ нь том байх тохиолдолд түүнчлэн хавдар уушигны доод талд байрласан үеийн оношлогоонд тус болох шинжилгээ юм.

3. СТ
Сүүлийн үед өмнө нь хийгдэж байсан өндөр үнэтэй СТ шинжилгээнээс ялгарах цацраг туяаны
1/10-ийг багасгасан СТ шинжилгээг хийж байна.

Солонгосын хамгийн шилдэг эмнэлгийн үйлчилгээг санал болгож байна.
Home page: http://www.canaankorea.com
Email: canaan09@chol.com
Холбоо барих утас: +82-2-461-7744, +82-10-4073-0416

Хавдрын шинжилгээний арга болон давтамж, Хавдраас сэргийлэх хүнсний бүтээгдэхүүн
10/12/2015

Хавдрын шинжилгээний арга болон давтамж, Хавдраас сэргийлэх хүнсний бүтээгдэхүүн

Эрүүл амьдрахын тулд аливаа өвчнөөс урьдчилан сэргийлж өвчнийг эхэн үед нь оношлох нь юунаас ч чухал. Насанд хүрсэн хүн ...
09/12/2015

Эрүүл амьдрахын тулд аливаа өвчнөөс урьдчилан сэргийлж өвчнийг эхэн үед нь оношлох нь юунаас ч чухал. Насанд хүрсэн хүн тогтмол давтамжтайгаар эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд зайлшгүй хамрагдаж байх шаардлагатай байдаг. Өнөөдөр эрүүл мэндийн шинжилгээний талаа рмэдээллийг хүргэе~~
Таны биед дараах шинж тэмдэгүүд илэрвэл та Эрүүл мэндийн шинжилгээ хийлгэх шаардлагатай.

Өдөр тутамд ядаргааг байнга мэдрэх
Арьс цонхийх, толгой өвдөлт, толгой эргэх, сульдах, бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрсэн.
Шатаар өгсөхөд ихээр амьсгаадах
Шилэн хүзүү, толгойн ар тийш өвдөх, толгой эргэх
Ам ихээр цангах
Улиралтай хамааралгүйгээр ханиад байнга хүрэх
Хэвлий хэсгээр тааламжгүй байдал мэдрэх, өтгөн хатах, байнга гүйлгэх
Жирийн үед судасны цохилт хэвийн бус байх/цээжний хэсэгт өвдөлт мэдрэх
Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, тамхи их хэмжээгээр татах
Ажилдаа дургүй болох, мэдрэмтгий болох
Их хэмжээгээр стресстэх
Ойр ойрхон шээх
Хөл, гар бадайрах, мэдээ алдах
Өндөр даралт, чихрийн шижин, хөхний хавдар зэрэг өвчнөөр нас барсан гэр бүлийн хүн байх

Насны ангилалаар ямар шинжилгээ өгөх шаардлагатай вэ?

20-40нас:
Даралт, илүүдэл жин, элэгний үрэвсэл гм үндсэн шинжилгээ
30-40насныхан хэвлийн эхо, ходоодны дурангийн шинжилгээ
35-аас дээш насныхан элэгний үйл ажиллагааны шинжилгээ, элэгний эхо
Эмэгтэйчүүдийн хувьд 30-аас дээш насны болон жирэмсэн , хүүхэд төрүүлж байсан эмэгтэйчүүд жилд нэг удаа умайн хавдар, хөхний хавдарын шинжилгээ өгөх

40-50нас:
Жилд нэг удаа эрүүл мэндийн багц шинжилгээнд хамрагдах
3-5 жилийн давтамжтайгаар бүдүүн гэдэсний дуран, цусан дахь холестерин, ходоодны дуран болон ходоодны рентгэн оношилгоо
Элэгний вирустэй бол элэгний эхо болон цусан дахь сахарын хэмжээ тодруулах шинжилгээ шаардлагатай/6сар-жилд нэг удаа/
Эмэгтэйчүүд нь ясны сийрэгжилт, хэрлэг төст үе мөчний өвчин, хөхний хавдар, умайн хүзүүний хавдар , бамбай булчирхайны хавдрын шинжилгээ

50-60нас:
Чихрийн шижин, өндөр даралттай мөн гэр бүл дотроос нь тархины судасны гэмтэл, зүрхний булчингийн шигдээс зэрэг өвчтэй хүн байвал тархины MRI, MRA шинжилгээ
Эрэгтэй: Бүдүүн гэдэсний дуран/бүдүүн гэдэсний хавдар,шулуун гэдэсний хавдараас сэргийлэх/, шулуун гэдэсний шинжилгээ, түрүү булчирхайн эхо
Эмэгтэй : Ясны сийрэгжилтийн шинжилгээ/онцгойлон цэвэршсэн эмэгтэйчүүд/, 40-60насны эмэгтэйчүүд хөхний хавдар, бамбай булчирхайн хавдрын шинжилгээ, цэвэршсэний дараа ч умайн хавдар, хөхний хавдрын шинжилгээ өгөх шаардлагатай

60-аас дээш нас:
Хараа болон сонсголын шинжилгээ тогтмол өгөх/нүдний болор цайхаас сэргийлэх /
Зөнөх өвчний шинжилгээ, ганцаардлын өвчин, ясны сийрэгжилтийн шинжилгээ, цус багадалтын шинжилгээ
Эрэгтэй: 60-90насныханы хувьд уушигны хавдар, ходоодны хавдар , бүдүүн гэдэсний хавдар, түрүү булчирхайн хавдар, элэгний хавдар хамгийн их тохиолддог. Тогтмол шинжилгээ өгөх шаардлагатай.
Эмэгтэй: Хөхний рентгэн шинжилгээг 80 нас хүртлээ 1-2 жил тутам
Умайн хүзүүний хавдрын шинжилгээг 70нас хүртлээ 1-3 жил тутамд өгөх шаардлагатай.
Солонгосын хамгийн шилдэг эмнэлгийн үйлчилгээг санал болгож байна.
Home page: http://www.canaankorea.com
Email: canaan09@chol.com
Холбоо барих утас: +82-2-461-7744, +82-10-4073-0416

01/12/2015

Манай компани нь дэлхийн эрүүл мэндийн салбарын дэвшилтэт техник технологи, өндөр түвшиний үйлчилгээ бүхий мэргэжлийн ур чадвартай шилдэг эмч нараар удирдуул сан Солонгос улсын төлөөлөл болсон томоохон эмнэлэгүүдтэй харилцаа тогтоон ажиллаж буй Солонгос улсын гадаад өвчтөн зуучлах эрх бүхий ХХК юм.
Бид бүхэн олон жилийн туршлага дээрээ тулгуурлан Солонгос улсыг зорин ирж буй гадаад үйлчлvvлэгч нартаа хөнгөлөлттэй, боломжийн vнээр найдвартай эмчилгээ үйлчилгээг авах түүнчлэн ая тухтай аялал хийх боломжтой эмнэлгийн аялал жуулчлалын үйлчилгээг санал болгож байна.

Бид танд:

Эрүүл мэндийн цогц шинжилгээ
Нүд
Хорт хавдарын эмчилгээ болон мэс засал
Үргүйдэл
Гоо сайхан, арьс нөхөн сэргээх эмчилгээ, Түлэгдэлт
Бүх төрлийн гоо сайхны мэс засал
Бусад бүх төрлийн эмчилгээ оношилгоог хийлгэх боломж бүхий Солонгосын хамгийн шилдэг эмнэлгийн үйлчилгээг санал болгож байна.

Home page: http://www.canaankorea.com
Email: canaan09@chol.com
Холбоо барих утас: +82-2-461-7744, +82-10-4073-0416

Компьютерийнхээ гарыг сайн цэвэрлэж байх хэрэгтэй юм байна шүү~~Английн хэсэг судлаачид Лондон хотын офисуудаас хоолны х...
30/11/2015

Компьютерийнхээ гарыг сайн цэвэрлэж байх хэрэгтэй юм байна шүү~~

Английн хэсэг судлаачид Лондон хотын офисуудаас хоолны хордлого vvсгэдэг бактер илрэх эсэхийг шалгаж vзээд жинхэнэ шоконд орсон байна. Тэд нэгэн компаний оффисыг сонгож аваад 33 гарыг нь шалгаж vзжээ.
Ингэхэд 4 нь эрvvл мэндэд хохирол учруулж болзошгvй, 5 -аас нь тухайн байгууллагын жорлонгийн суултуур дээрхээс тав дахин илvv нян илэрч, нэгийг нь нэн даруй хураан авч ариутгалд явуулахаас өөр аргагүйд хүрсэн байна.
Судалгааг хийсэн Лондоны их сургуулийн коллежийн дэргэдэх эмнэлгийн микробиологийн мэргэжилтэн Питер Уилсоны хэлж байгаагаар бол хэд хэдэн хүн ээлжлэн ашигладаг компьютерийн гар нь ажилтнуудын дунд янз бүрийн өвчин тараах гол эх үүсвэр нь болж өгдөг юм байна. Өөрөөр хэлбэл ийм компьтер дээр ажилладаг нэг хүн нь хоолны хордлого тусч, эсвэл ханиад хүрвэл бусд нь мөн адил өвчин тусах магдал тун ч өндөр болдог.
Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар ажилтнууд компьютерийнхээ ард хоол иддэгээс болж гар дээр нь хоолны үлдэгдэл үлдэн элдэв аюултай нян үржих таатай орчныг бүрдүүлж өгдөг аж.
Мөн бие зассаныхаа дараа гараа угаах гэсэн ариун цэвэр ийн энгийн дүрмийг зарим ажилтнууд баримталдаггүй нь компьютерийн гарыг ийнхүү өвчний уурхай болгодог бас нэг шалтгаан юм байна.
Англичуудаас нэг жилийн өмнө Америкийн Аризона мужийн эрдэмтэд судалгаа явуулаад тэндэхийн офисын компьютерийн гар нь жорлонгийн суултуур дээрхээс 400 дахин их нян агуулдгийг илрүүлж байжээ.
Ингээд ч зогсохгүй эмэгтэйчүүдийн ажилладаг гар дээрх нян нь эрэгтэйчүүдийнхээс 3-4 дахин их байгааг тогтоосон байна.
Яг одоо компьютерийнхээ гарын цэвэрлээрэй. Ялангуяа олон хүн орж гарч байдаг интернэт кафе д сууж байгаа хүмүүс дараа нь гараа сайтар угааж цэвэрлэж байх хэрэгтэй.
Солонгосын хамгийн шилдэг эмнэлгийн үйлчилгээг санал болгож байна.
Home page: http://www.canaankorea.com
Email: canaan09@chol.com
Холбоо барих утас: +82-2-461-7744, +82-10-4073-0416

Address


Alerts

Be the first to know and let us send you an email when Эмнэлгийн аялал жуулчлал Canaan Korea posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

  • Want your practice to be the top-listed Clinic?

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram