Хөх Толботны Сэрэхүй

Хөх Толботны Сэрэхүй "Мөнх орчлон хорвоо дэлхийд
Мөнхрөх ганцхан зүйл л байдаггүй юм,
МӨН ТАМГА"
Сор Акок Тай Хатан Эжий

21/04/2026
🔥 ГАЛ ГОЛОМТЫН БОЛОН УДМЫН ГАЛЫН ЗАСАЛ 🔥​(Говь-Алтай аймаг)​🐎 Гал Морин жилтнүүд болон нутгийн олондоо!​Айл гэрийн гал г...
21/04/2026

🔥 ГАЛ ГОЛОМТЫН БОЛОН УДМЫН ГАЛЫН ЗАСАЛ 🔥
​(Говь-Алтай аймаг)
​🐎 Гал Морин жилтнүүд болон нутгийн олондоо!
​Айл гэрийн гал голомтыг бадрааж, удам угсааны заяа буяныг тэгшитгэх, саад тотгорыг арилгах нандин зан үйлд та бүхнийг урьж байна. Энэхүү засал нь таны амьдралд шинэ эрч хүч, сайн сайхныг авчрах болно.
​✨ Заслын ач холбогдол:
​Гал голомтын бузар буртгийг ариусгах
​Удмын сахиус, онгодоо баярлуулж, ивээл эрэх
​Гал Морин жилийн болон цаг үеийн заслыг гүйцэлдүүлэх
​Хийморь лундааг сэргээж, ажил үйлсийг тэтгэх
​📍 Байршил: Говь-Алтай аймаг
📞 Дэлгэрэнгүй мэдээллийг: 89049095 Хураах

🔥 ГАЛ ГОЛОМТЫН БОЛОН УДМЫН ГАЛЫН ЗАСАЛ 🔥
​(Говь-Алтай аймаг)
​🐎 Гал Морин жилтнүүд болон нутгийн олондоо!
​Айл гэрийн гал голомтыг бадрааж, удам угсааны заяа буяныг тэгшитгэх, саад тотгорыг арилгах нандин зан үйлд та бүхнийг урьж байна. Энэхүү засал нь таны амьдралд шинэ эрч хүч, сайн сайхныг авчрах болно.
​✨ Заслын ач холбогдол:
​Гал голомтын бузар буртгийг ариусгах
​Удмын сахиус, онгодоо баярлуулж, ивээл эрэх
​Гал Морин жилийн болон цаг үеийн заслыг гүйцэлдүүлэх
​Хийморь лундааг сэргээж, ажил үйлсийг тэтгэх
​📍 Байршил: Говь-Алтай аймаг
📞 Дэлгэрэнгүй мэдээллийг: 89049095

20/04/2026

21 Дарь эхийн шид увидис

15/04/2026

"Хөх толботны сэрэхүй" бидний хамт олон 3-р сарын 18ны тэмдэглэлт өдрийг тохиолдуулан хамтран зохион байгуулсан Аавдаа захидал бичих уралдаан тэргүүн байр эзэлсэн захидалыг та бүхэндээ хүргэж байна. Зүрхнээс гарсан үг зүрхэнд л хүрдэг юм шүү ухаарч сонсоорой

Хөх толботны сэрэхүй хамтран тогтмол зохион байгуулдаг. Өнгөсөн намар Алтай сумын 0214-р анги дээр очсон бөгөөд бүх заст...
15/04/2026

Хөх толботны сэрэхүй хамтран тогтмол зохион байгуулдаг. Өнгөсөн намар Алтай сумын 0214-р анги дээр очсон бөгөөд бүх заставт нийт 3сая 400 гаруй мянган төгрөгний ном хандивлаж тэдгээр номоороо байлдагч цэргүүдийн дунд номын тэмдэглэл хөтлөх уралдаан заралж үр дүн гарч байгаа билээ. та бүхэн маань энэхүү ажилд маань туслалцаж бас болно шүү

12/04/2026

БАДГАНЫ ЦАГТ ХООЛ ИДВЭЛ ТАРГАЛАЛТ ҮҮСНЭ

Уламжлалт анагаах ухаанд хоногийн 24 цагийг гурав хуваагаад,
▪︎Өглөөний 03:40-07:40, 15:40-19:40-ийг хийн цаг гэж үзэн энэ цагуудад шингэхдээ амархан халуун, бүлээн шөлтэй хоол идэх,
▪︎11:40-15:40-ийг шарын цаг гэж үзэн энэ цагуудад буюу өдрийн цагаар удаан шингэдэг махан хоол хүнсийг илүүтэй хэрэглэх,
▪︎07:40-11:40, 19:40-23:40 бадганы цаг тул ходоодыг амраан өлөн байх хэрэгтэй, ▪︎23:40-03:40 хүртэлх цагт сарны хүч дэлгэрдэг тул унтаж амрах ёстой гэж тэмдэглэсэн байдаг.

Монголчууд ийнхүү сарны хүч дэлгэрсэн шарын цагаар унтаж амарчихаад, хийн цагаар буюу үүрээр 04:00 цаг гэхэд л босдог байж. Гэхдээ одоо энэ цагт босно гэвэл дасах хүртлээ хямрах тул ядаж 05:00 цаг гэхэд босоод, 07:40-өөс өмнө өглөөнийхөө цайг уувал сайн. Өглөөний цайндаа хий дарах халуун цай, өрөм, ааруул, өөхөн тосонд хайрсан боорцог зэргийг идэж болно.

Харин бадганы цаг буюу 07:40-11:40-ийн хооронд хоол унд идэхгүй байвал сайн. Энэ цагт хоол идвэл бадганыг аривдуулан таргалалт үүсгэхээс гадна залхуу хүрэх, бие хүндрэх, оюун ухаан ажиллахаа болино, ажлын чадварыг муутгана. Мөн энэ цагт идсэн хоол хүний биед муугаар нөлөөлнө. Тиймээс өглөөний 07:40-өөс өмнө хоол идэх хэрэгтэй бөгөөд өглөө идсэн хоол биед жинхэнэ тэжээл болдог юм.

Бадганы цагт хоол идэхгүй ходоодыг амраачихаад, тухайн өдрийнхөө үндсэн хоолыг 11:40-15:40-ийн хооронд идэж, гол тэжээлээ авах ёстой.
Үүний дараа 15:40-19:40 цагуудад хийн цаг учраас хийн бэлгэ чанар хямарч, өдрийн идсэн хоол бүрэн шингэдэг учраас өлсөх мэдрэмж төрнө. Хийн цагт өлсөх нь хийн бэлгэ чанарыг улам бүр хямраах нөхцөл болох учраас энэ үед юу ч идэхгүй байж болохгүй. Тиймээс энэ цагт буюу оройн 19:40-өөс өмнө шингэц сайтай хоол идэх хэрэгтэй.
Тэгээд 19:40-23:40 цагийн хооронд буюу бадганы цагт дээр хэлсэнчлэн ходоодыг амраах хэрэгтэй.

Уламжлалт анагаах ухаан сониноос

11/04/2026

Ховордсон амьтан хамгаалах зүйтэй

Сүнсэн бие тэтгэх сүүн эрчмийн бясалгалМонгол хүн бүрийн хөх толбын энергийг сүүн эрчим тэтгэж өгдөг бөгөөд хөх толбо до...
04/04/2026

Сүнсэн бие тэтгэх сүүн эрчмийн бясалгал
Монгол хүн бүрийн хөх толбын энергийг сүүн эрчим тэтгэж өгдөг бөгөөд хөх толбо дотор таны авьяас зөн билэг хүч чадал нуудаг оршиж байдаг. Өөрийнхөө хөх толбод нуугдсан хүчээ сэргээх хүчжүүлэх, ундаалах
энэхүү бясалгалд хамаргадхыг хүсвэл доорх линк дээр дарж хүсэлтээ илгээнэ үү.
Нэг удаагийн төлбөр 25к 5027287055 хаан банк.
СҮҮ амин хүчин хоол болдог 1000 хүнсний удамшил зүй болдог хоол билээ. Сүнс бие нь ахуйгаар холбоотой Уул ус сүнс биер холбоотой билээСүнс биеийн хоол нь сүү билээ

01/04/2026

Бурхдын амн чанарыг мэдрэх тарины бясалгал, сургалтдаа та бүхнийг урьж байна. Мэдээллийг 1 гэж бичээд авна уу

Adresse

Luxembourg

Heures d'ouverture

06:00 - 23:00

Téléphone

+97680604096

Notifications

Soyez le premier à savoir et laissez-nous vous envoyer un courriel lorsque Хөх Толботны Сэрэхүй publie des nouvelles et des promotions. Votre adresse e-mail ne sera pas utilisée à d'autres fins, et vous pouvez vous désabonner à tout moment.

Contacter La Pratique

Envoyer un message à Хөх Толботны Сэрэхүй:

Partager