Âme Yoga Studio

  • Home
  • Âme Yoga Studio

Âme Yoga Studio Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Âme Yoga Studio, Yoga studio, Арвайхээр сум, .

Өөртэйгөө уулзах, өөрийгөө мэдрэх таны орон зай.
📌 Цагийн хуваарийнхаа дагуу хэвийн ажиллаж байна.
📞 Холбоо барих: 99181237
📍 Хаяг: Өв-Арвайхээр, Номадик рестораны эсрэг талд Өв гурван лутын байранд зүүн тийш харсан хаалга.

29/03/2026

Манай студээс сар бүр зохион явуулах Хатха иогийн танилцуулах нээлттэй хичээл маань амжилттай болж өндөрлөлөө. Биеэ мэдэрч, амьсгалаа удирдаж, хөдөлгөөн болгоноо ухамсартайгаар ажиглаж хийх нь мэдрэдийн системийг тайвшруулж, стрессийг бууруулдаг. Өөртөө цаг гарган хүрэлцэн ирсэн бүх хүмүүстээ эрүүл энхийг хүсэе.

Бүртгүүлсэн хүмүүс цагаа бариад, биедээ эвтэйхэн хувцастай ирээрэй🙏💆🏻‍♀️
23/03/2026

Бүртгүүлсэн хүмүүс цагаа бариад, биедээ эвтэйхэн хувцастай ирээрэй🙏💆🏻‍♀️

НЭЭЛТТЭЙ ХИЧЭЭЛ1️⃣🧘 Áme Yoga Studio🧘-оос зохион байгуулж буй Иогийн танилцуулах нээлттэй хичээлийн цуврал  #1.🆓 Анхан ша...
22/03/2026

НЭЭЛТТЭЙ ХИЧЭЭЛ1️⃣

🧘 Áme Yoga Studio🧘-оос зохион байгуулж буй Иогийн танилцуулах нээлттэй хичээлийн цуврал #1.

🆓 Анхан шатны Хатха иогийн үнэ төлбөргүй нээлттэй хичээлд таныг урьж байна.

🧘 Иог сонирхож буй хүн бүрт нээлттэй.
Энэ хичээлээр та:
Иогийн талаарх анхан шатны мэдлэгийг олж авахаас гадна, хэрхэн амьсгалаа зөв удирдаж стрессээс ангид байх аргад суралцаж, өөрийн биеийн онцлогийн талаарх ойлголттой болно.

📋 Бүртгүүлэх заавар: Пэйж хуудасруу чатаар нэр утасны дугаараа явуулах.
Биедээ эвтэйхэн хувцастай цагаа баримтлаад ирэх.

📆 2026.03.28
⏰11:00 Цагаас
📍 Номадикын замын эсрэг талд Three L Village хотхоны зүүн тийш харсан хаалга. Âme Yoga Studio-д.

НЭЭЛТТЭЙ ХИЧЭЭЛ 2️⃣
22/03/2026

НЭЭЛТТЭЙ ХИЧЭЭЛ 2️⃣

🧘Âme yoga studio🧘-оос ИОГИЙН НЭЭЛТТЭЙ ХИЧЭЭЛД Албан байгууллагын хүсэлт авч байна. (Сард 2 байгууллага хүлээн авна)Байгу...
21/03/2026

🧘Âme yoga studio🧘-оос
ИОГИЙН НЭЭЛТТЭЙ ХИЧЭЭЛД
Албан байгууллагын хүсэлт авч байна.
(Сард 2 байгууллага хүлээн авна)

Байгууллага хамт олноороо өдөр тутмын стресс, ядаргаанаас ангижирч, өөртөө цаг гаргахыг хүсэж байна уу?
Бид олон нийтэд зориулсан иогийн үнэгүй нээлттэй хичээлд та бүхнийг урьж байна 🌿

✨ Та энэ хичээлээс:
• Иогийн анхан шатны асана (дасгал)-ууд суралцана
• Зөв амьсгалж сурах
• Биеийн уян хатан чанараа сайжруулах
• Стресс тайлах, тайвшрах мэдрэмж авах

Бэлтгэх зүйл:
👕 Өөрт эвтэйхэн хувцастай байх

Хэн хамрагдаж болох вэ?
🌱 Нас, хүйс харгалзахгүй — хүн бүрт нээлттэй!

Үргэлжлэх хугацаа:
90-120 минут (Байгууллагын ажилчдын тоо, онцлог, хүсэлтийг үндэслэн ярилцаж хөтөлбөр боловсруулна)

📞 Холбоо барих: 99181237
👉 Оролцохыг хүсвэл урьдчилан бүртгүүлээрэй!

Иогоор дамжуулж өөрийгөө мэдрэх, өөртэйгөө холбогдох боломжийг танд олгоно💚

Ихэнх хүмүүс бясалгалыг дутуу ойлгодог.Тэд бясалгал хийнэ гэдгийг:"Ухаан бодлоо цэгцлэх,""Бодохоо болих,""Төгс амар амга...
10/03/2026

Ихэнх хүмүүс бясалгалыг дутуу ойлгодог.
Тэд бясалгал хийнэ гэдгийг:
"Ухаан бодлоо цэгцлэх,"
"Бодохоо болих,"
"Төгс амар амгаланг мэдрэх" гэж боддог.
Тэгээд тэд суугаад... нүдээ анихад... хэдхэн секундийн дараа тархи нь:
Ажлын тухай бод.
Оройн хоолны тухай бод.
Асуудлуудынхаа тухай бод.
10 жилийн өмнөх ичмээр явдлаа сана. гэж эхэлдэг.
Үүнээс тэд: "Би бясалгал хийж чадахгүй юм байна," гэсэн дүгнэлтэд хүрдэг.

Гэвч үнэн хэрэгтээ бясалгал бол бодлыг зогсоох тухай биш юм.
Бясалгаач лам хуврагуудад ч бодол төрдөг.
Бясалгалын жинхэнэ дадал бол үүнээс хамаагүй энгийн бөгөөд илүү гүн гүнзгий.
Та зүгээр л бодлуудаа дагаж туйлшралгүйгээр, тэднийг ажиглахад л болно.

Буддын гүн ухаанд хүний оюун санааг мөчрөөс мөчир дамжин үсрэх зэрлэг сармагчинтай зүйрлэдэг.
Бясалгал бол тэр сармагчныг алах тухай биш юм.
Энэ бол зүгээр л чимээгүй суугаад, сармагчны үсрэхийг ажиглах тухай юм.
Эхэндээ сармагчин маш идэвхтэй байна.
Хаа сайгүй үсэрч, чимээ шуугиан тарина.
Харин та түүнд хариу үйлдэл үзүүлэхээ болих үед...
Нэгэн сонирхолтой зүйл тохиолдоно.
Сармагчин аажмаар тайвширч эхэлнэ.
Та түүнийг албадсандаа биш...
Харин та түүнийг "анхаарлаар" тэжээхээ больсон учраас тэр юм.

Тэгээд нэг өдөр та маш үзэсгэлэнтэй зүйлийг ухаарах болно:
Та бол таны бодол биш.
Та бол тэр бодлуудыг ажиглаж буй нэгэн юм.
Яг тэр мөчид...
Гүн гүнзгий амар амгалан бий болж эхэлнэ.
Энэ л бясалгалын жинхэнэ эхлэл юм.

Манай төв нь Монголын Иогчдын Холбооны гишүүн төв билээ. Иогийн өргөн мэдлэгийг бусдад таниулах их үйлсэд тууштай зүтгэх...
07/03/2026

Манай төв нь Монголын Иогчдын Холбооны гишүүн төв билээ.
Иогийн өргөн мэдлэгийг бусдад таниулах их үйлсэд тууштай зүтгэх нь бидний зорилго юм.

3 Сарын 3-нд эхлэх анхан шатны  #Хатха иогийн ангидаа шинээр элсэлт авч байна. Удирдан явуулах багш: Ч.Энхтуяа RYT-200 о...
01/03/2026

3 Сарын 3-нд эхлэх анхан шатны #Хатха иогийн ангидаа шинээр элсэлт авч байна.

Удирдан явуулах багш: Ч.Энхтуяа RYT-200 олон улсад багшлах эрхтэй.

📆 Хичээл Мягмар Пүрэв Бямба гарагуудад өглөө 07:00-08:00 цагийн хооронд хичээллэнэ.

🪬 Хэнд зориулагдсан бэ?
•Анх удаа иогоор хичээллэхээр төлөвлөж байгаа
•Хөдөлгөөний дутагдалтай
•Нурууны өвдөлт зовиур ихтэй
•Удаан хугацаагаар сууж ажилладаг
•Архаг стресс ядаргаа
•Илүүдэл жинтэй
•Нойрны чанар алдагдсан

Хатха иог бол иогийн суурь бөгөөд Хатха гэдэг нь Ха (Нар) + Тха (Сар) гэх утгатай "Санскрит" үгний нийлбэр бөгөөд нар нь арга чанарыг билэгддэг бол сар нь билиг чанарыг билэгддэг учраас арга билэгийг тэнцүүлэх замаар бие болоод сэтгэл оюуны тэнцвэрт байдлыг бий болгодог гэх утгатай юм.

🧘🏻‍♀️ ХАТХА ИОГ-р хичээллэсэнээр:
✅ Биеийн уян хатан чанар дээд зэргээр сайжирч анхаарал төвлөрөл нэмэгднэ
✅ Стрессийг бууруулж бодисын солилцоог сайжруулна
✅ Биеэс илүүдэл хорыг гадагшлуулж эд эсийг нөхөн сэргээнэ
✅ Энерги эрч хүч нэмэгднэ
✅ Өөрийн жинхэнэ мөн чанарыг олж танина
✅ Бие сэтгэл оюун санааны тэнцвэрт байдлыг бий болгоно
✅ Энергийн суваг судлуудын блокыг арилгаж энергийн урсгалыг эрчимжүүлнэ
✅ Амьдралын чанар сайжрана
✅ Нойргүйдэлийг намжааж чанартай бат бөх нойрыг бий болгоно
✅ Биеийн яс булчин үе холбоосыг бэхжүүлнэ.

📋 Бүртгүүлэхийн тулд суудлаа баталгаажуулаарай.
Суудал баталгаажуулах заавар:
IBAN Данс: MN59001500 3055152154
Мөнх-энх.
Утган дээр нь нэр утасны дугаар ангиа бичнэ.
‼️Төлбөр буцаадаггүй, сар дамнаж хичээл нөхдөггүй тул та өөртөө сахилга баттай байж, сардаа багтааж хичээлээ нөхөж сууж дуусгаарай.

📞 99181237

Ирж буй XVII жарны "Сүрээр дарагч" хэмээх Гал морин жилдээ 🐎🐎🐎Дотооддоо амар амгалан, амьсгал нь гүн гүнзгий, оюун санаа...
17/02/2026

Ирж буй XVII жарны
"Сүрээр дарагч" хэмээх Гал морин жилдээ 🐎🐎🐎
Дотооддоо амар амгалан, амьсгал нь гүн гүнзгий, оюун санаа нь тогтуун тайван байхын ерөөл дэвшүүлье! 🙏🙏🙏

Санаж зорьсон үйлс бүхэн нь ариун цагаанаар дэлгэрч байх болтугай🪷🪷🪷

Сар шинийн мэнд дэвшүүлье 🇲🇳🇲🇳🇲🇳

13/01/2026

Анхан шатны хатха иогийн анги 1 сарын 15нд эхэлнэ. Сууна гэсэн хүмүүс минь өнөөдрөөс эхлээд бүртгэлээ баталгаажуулаарай🧘🏻‍♀️🙏

2026 оны эхний улиралын хуваарьт ангиуд🤰🏻ЖИРЭМСНИЙ ИОГ | PRENATAL YOGA🧘🏻‍♀️ 1 Сарын 8нд эхэлнэ.  #Жирэмснийиог 🗓️ Мягмар...
05/01/2026

2026 оны эхний улиралын хуваарьт ангиуд

🤰🏻ЖИРЭМСНИЙ ИОГ | PRENATAL YOGA🧘🏻‍♀️
1 Сарын 8нд эхэлнэ. #Жирэмснийиог

🗓️ Мягмар, Пүрэв, Бямба гарагт
⏰ 15:00-16:00 цагт
✔️ 7 хоногт 3 удаа сард нийт 12 оролттой.
✅ Ураг хөдөлгөөнд орсоноос хойшхи үе буюу 4 сартайгаас дээш бол хичээллэх боломжтой.

🧘🏻‍♀️ЖИРЭМСНИЙ ИОГ-оор хичээллэсэнээр:

💖Өөрийнхөө бие махбодыг мэдэрч сонсох боломжийг олгоно.
💖Хэвлий дэх хүүхэдтэйгээ холбогдоход тусална.
💖Ээж тайван байвал хүүхэд тайван байна. Өөрийгөө асарч хамгаалах цагтай болно.
💖Завгүй нийгэмд өөрийгөө хайрлах боломж.
💖Хүүхэд хэвлийд өсөх тусам биеийн жин
нэмэгдэж, тэнцвэр алдагдаж эхэлдэг. Өгзөг, гуя,аарцаг ташаа, нуруу, хүзүү, бэлхүүс, гар, хөл хүчтэй болж тэнцвэр сайжрана.
💖Төрөхөд бэлтгэх зөв амьсгалын дасгал,
анхаарал төвлөрүүлэх, сэтгэл санааны тэнцвэр суулгаж, төрөх үйл явцыг хяналтандаа авахыг сурна.
💖Цусны эргэлт сайжирч, хаван буурч, дархлааг дэмжиж, эрүүл саруул төрөх биеийг бэлдэнэ.
💖Жирэмсэн бусад ээжүүдтэй найзалж, ижил төстэй зүйлээ ярилцан, жирэмсэн байх үеийнхээ мэдрэмжээ хуваалцах, өөртөө болон бусад эхчүүдэд гарч байгаа өөрчлөлтийг мэдэрснээр жирэмслэлтийн талаар илүү их ойлголттой болох юм.

______________________________________
📌 Хичээлийн төлбөрөө Голомт банкны
MN59001500 3055152154 тоот Л. Мөнх-Энх дансанд байршуулснаар суудал тань баталгаажна.

✔️Гүйлгээний утган дээр нэр, утасаа заавал бичиж үлдээгээрэй.
‼️Төлбөр буцаадаггүй, сар дамнаж хичээл нөхдөггүй тул та өөртөө сахилга баттай байж, сардаа багтааж хичээлээ нөхөж сууж дуусгаарай.

💰Төлбөр: 180'000₮

2026 оны эхний улиралын хуваарьт ангиуд🌱Анхан хичээллэгчдэд зориулсан анхан шатны Хатха иог 1 сарын 15-с эхлэнэ.        ...
05/01/2026

2026 оны эхний улиралын хуваарьт ангиуд

🌱Анхан хичээллэгчдэд зориулсан анхан шатны Хатха иог 1 сарын 15-с эхлэнэ.

📆 Мягмар Пүрэв Бямба-гараг бүр
🕰️ 07:00-08:00
💰 Төлбөр-180'000₮ (12 Удаагын оролт)

🌱Хатха иог нь удаан, тайван бөгөөд гол анхаарлаа зөв амьсгалах болон бясалгахад хандуулдаг. Эхлэн суралцагчдад хамгийн тохиромжтой бөгөөд хатха иогийг бүхий л иогийн төрлүүдийн үндэс гэж үздэг. Хатха иогийн ангид сууснаар иогийн талаарх ойлголт мэдрэмжүүдийг бүрэн дүүрэн ойлгож, цаашлаад өөрийн бие болоод сонирхолд нийцэх иогийн төрлийг сонгон авч хичээллэх суурь болж өгдөг.

#Хатха гэдэг нь Ха (Нар) + Тха (Сар) гэх утгатай "Санскрит" үгний нийлбэр бөгөөд нар нь арга чанарыг билэгддэг бол сар нь билиг чанарыг билэгддэг учраас арга билэгийг тэнцүүлэх замаар бие болоод сэтгэл оюуны тэнцвэрт байдлыг бий болгодог гэх утгатай юм.

ХАТХА ИОГ-р хичээллэсэнээр:
✅ Биеийн уян хатан чанар дээд зэргээр сайжирч анхаарал төвлөрөл нэмэгднэ
✅ Стрессийг бууруулж бодисын солилцоог сайжруулна
✅ Биеэс илүүдэл хорыг гадагшлуулж эд эсийг нөхөн сэргээнэ
✅ Энерги эрч хүч нэмэгднэ
✅ Өөрийн жинхэнэ мөн чанарыг олж танина
✅ Бие сэтгэл оюун санааны тэнцвэрт байдлыг бий болгоно
✅ Энергийн суваг судлуудын блокыг арилгаж энергийн урсгалыг эрчимжүүлнэ
✅ Амьдралын чанар сайжрана
✅ Нойргүйдэлийг намжааж чанартай бат бөх нойрыг бий болгоно
✅ Биеийн яс булчин үе холбоосыг бэхжүүлнэ.

📋 Бүртгүүлэхийн тулд суудлаа баталгаажуулаарай.
Суудал баталгаажуулах заавар:
IBAN Данс: MN59001500 3055152154
Мөнх-энх.
Утган дээр нь нэр утасны дугаар ангиа бичнэ.
‼️Төлбөр буцаадаггүй, сар дамнаж хичээл нөхдөггүй тул та өөртөө сахилга баттай байж, сардаа багтааж хичээлээ нөхөж сууж дуусгаарай.
#өвөрхангайиог #Арвайхээриог
#анханшатныиог #иогбясалгал

Address

Арвайхээр сум

Opening Hours

Monday 09:00 - 19:00
Tuesday 09:00 - 19:00
Wednesday 09:00 - 19:00
Thursday 09:00 - 19:00
Friday 09:00 - 19:00
Saturday 09:00 - 17:00

Telephone

+97699181237

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Âme Yoga Studio posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Âme Yoga Studio:

  • Want your practice to be the top-listed Clinic?

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram