Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв, Mental Health Service, Shar khad 34 th khoroo, Bayandzürh.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь 96 жилийн түүхтэй бөгөөд Монгол Улсын Сэтгэцийн Эрүүл Мэндийн тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Эрүүл Мэндийн Сайдын 331 тоот тушаалаар 2006 оны 10 сарын 16-нд шинээр зохион байгуулагдсан билээ

[English below] СЭМҮТ-д “Unite 4 Good Heart” Глобал Грант төслийн хүрээнд эмнэлгийн хэрэгсэл хандивлагдлаа.Энэхүү төслий...
31/03/2026

[English below]

СЭМҮТ-д “Unite 4 Good Heart” Глобал Грант төслийн хүрээнд эмнэлгийн хэрэгсэл хандивлагдлаа.

Энэхүү төслийг Ротари клуб ИХ ӨРГӨӨ (3450-р дүүрэг, Монгол Улс) санаачлан хэрэгжүүлж,
олон улсын хамтрагч клубууд болох:
Тайвань улсын Таоюань Бай Лин Ротари клуб (3502-р дүүрэг),
Шинэ Тайпэй Титанс Ротари клуб (3490-р дүүрэг),
Сэ Жинжү Ротари клуб (3590-р дүүрэг),
Бусан-Минам Ротари клуб (3661-р дүүрэг) хамтран дэмжин ажиллалаа.

Тус эмнэлгийн хэрэгсэл нь хүний цусан дахь хүчилтөрөгчийн ханалт (SpO₂) болон зүрхний цохилтыг хэмжихийн зэрэгцээ
AC (Artery Check) технологиор судасны уян хатан байдал, цусны эргэлтийн байдлыг 6 түвшинд үнэлэх боломжтой онцлогтой юм.

Энэхүү технологи нь зүрх судасны эрсдэлийг эрт илрүүлэх, хянахад чухал ач холбогдолтой бөгөөд хүн амын эрүүл мэндийг дэмжихэд үнэтэй хувь нэмэр оруулна.

🤝 Хандивлагч байгууллагууддаа гүн талархал илэрхийлье.

The National Center for Mental Health has received a donation of a medical device under the
Global Grant project “Unite 4 Good Heart.”

This initiative is led by the Rotary Club of Ikh Urgoo (District 3450, Mongolia),
with international partnership from:
Rotary Club of Taoyuan Bai Ling # (District 3502, Taiwan),
Rotary Club of New Taipei Titans (District 3490),
Rotary Club of Sae Jinju (District 3590),
and Rotary Club of Busan-Minam (District 3661).

The donated device measures blood oxygen saturation (SpO₂) and pulse rate, and is also equipped with
AC (Artery Check) technology, which evaluates arterial condition and vascular elasticity across 6 levels.

This feature enables early detection and monitoring of cardiovascular risks, contributing to improved public health outcomes.

🤝 We sincerely thank all partner organizations for their generous support.

30/03/2026
27/03/2026

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрхэм эмч нартаа
Хүн бүрийн сэтгэлийн гүнд хүрч, итгэл найдвар бэлэглэн,
эрүүл амьдралын замд хөтөлж байдаг эрхэм үйлсэд тань гүн талархал илэрхийлж Олон Улсын эмч нарын баярын мэндийг хүргэе

Цэргийн төв эмнэлгээс зохион байгуулсан “Нотолгоонд суурилсан сувилахуй “  Олон улсын эрдэм шинжилгээний хуралд  сувилах...
27/03/2026

Цэргийн төв эмнэлгээс зохион байгуулсан “Нотолгоонд суурилсан сувилахуй “ Олон улсын эрдэм шинжилгээний хуралд сувилахуй албаны арга зүйч М.Номингэрэл, О.Даваадулам ахлах сувилагч Э.Оюунзаяа, Ц.Марал нарын “Сэтгэцийн сувилагч нарын ажлын стресс ба сэтгэл ханамжыг судлах нь” сэдэвт судалгаагаар аман илтгэл хэлэлцүүлэн амжилттай оролцлоо. Энэхүү хуралд Монгол, БНХАУ, Канад, Япон Улсын нийт 33 эрдэмтэн оролцож, сувилахуйн шинжлэх ухаанд хийгдэж буй сүүлийн үеийн судалгааг хэлэлцэж,УИХ, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд, хүний гавьяат эмч АУ-ны доктор Ж.Чинбүрэн, Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба, Цэргийн төв эмнэлгийн дарга-ерөнхий эмч хурандаа Б.Болор-Эрдэнэ болон Монгол Улсын 21 аймаг, Нийслэлийн 9 дүүргийн нэгдсэн эмнэлгийн сувилагч нар, Улаанбаатар төмөр замын төв эмнэлэг, АШУҮИС-ийн харьяа Монгол-Японы хамтарсан эмнэлэг, Цэргийн төв болон ТТАХ-ын нэгдсэн эмнэлгийн сувилахуйн албаны 250 гаруй сувилагч тус оролцож мэдлэг туршлага, мэргэжлийн ур чадвараа нэмэгдүүлэн туршлага солилцлоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 441 дүгээр нээлттэй хорих ангид алба хаагчдын сэтгэл зүйн эрүүл мэндийг ...
24/03/2026

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 441 дүгээр нээлттэй хорих ангид алба хаагчдын сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих чиглэлээр “Нойрны чанарыг хэрхэн сайжруулах вэ?” сэдэвт сургалтыг 2026.03.23-нд амжилттай зохион байгууллаа.

Тус сургалтад ангийн ажилтан, албан хаагчид идэвхтэй хамрагдаж, нойрны мөчлөг, нойрны эрүүл ахуй, гүн нойрны талаар ойлголттой болов.

🔰2026 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв болон АДРА Монгол олон улсын байгууллагын хамт...
23/03/2026

🔰2026 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв болон АДРА Монгол олон улсын байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд "Translational Research: нотолгоонд суурилсан тусламж үйлчилгээнд эмнэл зүйн өгөгдлийг оновчтой ашиглах нь" нэртэй хэлэлцүүлэг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрдмийн өргөөнд амжилттай зохион байгуулагдлаа.

📌Энэхүү сургалт, хэлэлцүүлгээр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Г.Ууганцэцэг болон удирдлагын баг, сэтгэцийн эмч, мэргэжилтнүүд хамрагдлаа.

📌Тус сургалтын Модератороор АНУ-ын Лома Линда-Нийгмийн Эрүүл Мэндийн Их Сургуулийн олон улсын эрүүл мэндийн хөтөлбөр хариуцсан захирал, доктор профессор Dr. Baba Djara чиглүүлэв.

📌Dr. Mataya – "Чанарын сайжруулалт (QI/QA), кейс судалгаа",

📌Dr. Oh, Dr. Arechiga – "Эрүүл мэндийн цахим бүртгэл (EMR) ба хоёрдогч өгөгдлийн судалгаа" сэдвээр илтгэл хэлэлцүүлж, клиникийн өдөр тутмын өгөгдлийг судалгаа, чанарын сайжруулалт, нотолгоонд суурилсан шийдвэр гаргалтад хэрхэн ашиглах талаар туршлага солилцлоо.

2026.03.12-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газрын алба хаагчдад "Сэтгэ...
19/03/2026

2026.03.12-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газрын алба хаагчдад "Сэтгэцийн эрүүл мэндийн тухай ерөнхий ойлголт" сэдвээр СЭМҮТ-ийн эмч С.Байгальмаа, М.Далайцэрэн нар сургалт явууллаа.

Address

Shar Khad 34 Th Khoroo
Bayandzürh
ULANBAATAR13320

Alerts

Be the first to know and let us send you an email when Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share