Gety Yoga studio

Gety Yoga studio Иогийн гол зарчмууд
Зөв амрах
Зөв амьсгалах
Зөв хоол хүнс
Зөв дасгал хөдөлгөөн
Ямагт эерэг байх

Гэгээн тунгалаг өглөөний мэндээ.Өглөөг иогоор эхлүүлж байгаа хүн бүрт талархлаа..Үргэлж эерэг зүйлсийг бодож яваарай. Бо...
22/04/2026

Гэгээн тунгалаг өглөөний мэндээ.
Өглөөг иогоор эхлүүлж байгаа хүн бүрт талархлаа..
Үргэлж эерэг зүйлсийг бодож яваарай. Бодол биеллээ олдог гэдэг үнэн шүү..



21/04/2026

Иог бол 99% дадлага 1% онол байдаг.
Та манай төвийн хаалгаар ороод ирсэн л бол 50 хувиа хийчлээ л гэсэн үг.
Цаг нь болсон хүмүүс л ер нь ирдэг дээ. Иогийн дараах аз жаргалыг хийсэн хүмүүс л мэдэрнэ дээ.



19/04/2026

Эрүүл амьдралын эхний алхам бол Иог билээ.
Манай төв нь цөөхөн суралцагч ангиуддаа бүртгэдэг (VIP) бөгөөд хүн бүртээ хүрч заан иогийн гайхамшигийг мэдрүүлэхийг зорилгоо болгодог билээ.
Манай суралцагч нар иогтоо дурлаад хичээлдээ аль болох алгасахгүй явахыг эрмэлздэгт нь багш нь үргэлж талархдаг шүү.
Намасте 🙏 🙏 🙏

🧘‍♀️  Доош харсан нохой🕉  Adho Mukha SvanasanaЭнэхүү байрлалыг орчин үеийн иогийн хичээлүүдэд өргөн хэрэглэдэг. Биеийн б...
06/04/2026

🧘‍♀️ Доош харсан нохой
🕉 Adho Mukha Svanasana

Энэхүү байрлалыг орчин үеийн иогийн хичээлүүдэд өргөн хэрэглэдэг.
Биеийн бүхий л булчинг сунгаж чангаруулж өгдөг. Уламжлалт нарны мөргөл мөн Аштанга иогийн цуврал асанагийн нэг.

Асана хооронд *reset* авахад хамгийн тохиромжтой асана юм

Хийх арга:
💜 Хөл гарын хэмжээ хамгийн чухал
💜 Нуруу хүзүү нэг шугаманд
💜 Мөр толгойноос хол Хэвлий чанга
💜 Нурууны доод хэсгийг бөгтийлгөхгүй
💜 Цээж мөрөө шалруу буулгана
💜 Гараа биеэс хойш дээш түлхэнэ
💜 Хуруунуудыг сайтар сарвайлгана
💜 Хүзүү толгой суллан хүйсрүү харна
💜 Ахар сүүл дээшээ
💜 Хөлийн өсгийг буулгах хэрвээ сунгалт сул бол өлмий дээр гишгэх мөн өвдөг нугалж хийж болно

Ашиг тус:

😌 Тархийг амрааж стрэсс болон хөнгөн. депресийг арилгана.
😊 Бие махбодийг энергижүүлнэ. Мөр, гуяны арын булчин шилбийг сунгана.
😃 Ясны сийрэгжилтээс сэргийлж ясыг бэхжүүлнэ
😊 Толгойн өвчин, нойргүйдэл, нурууны өвчин, ядаргааг тайлдаг
😊 Хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжинэ.
Нурууны өвчин, нойргүйдлийг анагаага.
Астма, даралт ихсэх, суудлын мэдрэл дарагдах гээд олон талын ашиг тустай билээ

Хориглох заалт ❎
● Гэдэс хямрах
● Жирэмсэн бол сүүлийн саруудад
хийхгүй
● Даралт ихэсдэг, толгой өвддөг бол
толгойн доор юм тулж хийнэ.

05/04/2026

🧘‍♂️ Маргааш шинэ сар шинэ эхлэл.
Иогийг амьдралынхаа дадал болгон өглөө, өдөр, оройн ганцхан цагийг өөртөө зориулж хэвшүүлснээр таны бие болон амьдралд гарах өөрчлөлтүүдийг мэдэрч эхлэхийг хүсье. Та огтхон ч оройтоогүй байна.
Намасте namaste 🙏 🙏 🙏

30/03/2026

Өдрийн мэндээ 4 сарын 6.7 нд эхлэх 1.3.5 өдрийн
●18.00-19.15 Газрын иог
●19.45-21.00 Mat-Pilates ангиуд дүүрч бүртгэл хаагдсан болохыг мэдэгдье. Бүртгүүлсэн суралцагчиддаа баярлалаа...

1.3.5 өглөөний 07.00-08.15 Анхан шатны зөөлөн иогийн ангид 2 суудал
2.4.6 өдөр 19.00-20.15 Агаар газар хосолсон ангид 2 суудал тус тус үлдсэн шүү.

Амралтын өдрийн Нарны мөргөлийн ангидаа байнга хүн бүртгэж байна.

Цайны цагийн анги сонирхвол холбогдож болноо.

27/03/2026

Агаарын иогийг хийхдээ хааяа бас өөрийгөө сориж үзэх дуртай байдаг шүү..
Гарын атгалт, гарын булчин мөн биеийн булчингууд минь анхан үеэ бодвол хамаагүй чангарсан байна. 🤪 айдас гэдэг зүйлийг даван туулсаар л байна. 💪 💪 💪

Сайн байцгаана уу?  🧘‍♀️  Манай төвийн 4 сарын хичээлийн бүртгэлүүд эхэлж байгаа тул та өөртөө тохирсон анги цагийг сонг...
27/03/2026

Сайн байцгаана уу?

🧘‍♀️ Манай төвийн 4 сарын хичээлийн бүртгэлүүд эхэлж байгаа тул та өөртөө тохирсон анги цагийг сонгож бидэнтэй холбогдоно уу...

📆 Хичээл 4 сарын 5.6 нд эхэлнэ start 👌

❤️ Иог гэдэг нь өөрөөрөө дамжуулан өөрийгөө олох аялал билээ.

💚 Иогийн байрлалууд, амьсгалын дасгалаар тогтмол хичээллэснээр:

● Стресс бухимдал арилах
● Нойргүйдлээс ангижрна
● Анхаарал төвлөрөл нэмэгдэнэ
● Хоолны шингэц сайжирна
● Илүүдэл жин буурна
● Хөдөлгөөний дутагдлаас үүддэг зүрх судас, нурууны өвчингөөс урьдчилан сэргийлэх гээд олон зүйлийг өөрийн бие дээр мэдрэх болно.

23/03/2026

Цаг хугацаа хурдан юмаа 3 сарын хичээлүүд маань саяхан л эхэлж байсан одоо дуусах гээд л байна шүү. 4 сарын бүртгэлээ удахгүй оруулнаа. Та нартаа Үргэлж хамт байж өөртөө үнэнч шинийг эрэлхийлэгч байдагт талархдаг шүү🙏

12/03/2026
Амралтын өдрийн Нарны мөргөлийн ангийн маань бүртгэл явагдсаар байна. Бүртгүүлье гэсэн хүмүүс холбогдоорой...
10/03/2026

Амралтын өдрийн Нарны мөргөлийн ангийн маань бүртгэл явагдсаар байна. Бүртгүүлье гэсэн хүмүүс холбогдоорой...

Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу 🌼 3 сарын 8-нд манай төвийн  хичээнгүй  тууштай ууган суралцагч бол...
10/03/2026

Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу 🌼 3 сарын 8-нд манай төвийн хичээнгүй тууштай ууган суралцагч болох (🧘‍♀️ yogini) Myagmartuya Jargal болон хамтран ажилладаг Монгол-Оюу сургуулийн захирал болон багш нартаа Иогийн анхан шатны мэдлэг олгох үнэ төлбөргүй сургалтыг зохион байгууллаа. Хамтдаа сэтгэл гарган ирж нэгэн өглөөг өөртөө бэлэглэсэн бүх сайхан ээжүүддээ баярлалаа.
Namaste 🙏🙏 🙏

Address

Darkhan

Telephone

+97699379019

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Gety Yoga studio posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Gety Yoga studio:

Share

Category