23/12/2025
Дарханы нэгдсэн сэтгэл зүйчдийн маань шинэ жилийн үдэш халуун дулаан уур амьсгал, чин сэтгэлийн яриа, инээд хөөр, урам зориг дүүрэн сайхан болж өнгөрлөө ✨🎄
Нэг мэргэжил, нэг үнэт зүйлээр нэгдсэн энэ хамт олны уур амьсгал, дотно мэдрэмж нь бидний ажлын утга учрыг дахин сануулсан сайхан мөчүүд өнгөрлөө.
Ирж оролцсон хүн бүрийн эерэг энерги, нээлттэй хандлага, халуун дулаан харилцаа энэ үдшийг онцгой болгосонд чин сэтгэлээсээ баярлалаа ❤️
Шинэ ондоо бид хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, илүү олон хүнд хүрч, сэтгэл зүйн тусламж үйлчилгээний үнэ цэнийг хамтдаа түгээж чадна гэдэгт итгэлтэй байна.
🎉Амжилт бүтээлээр дүүрэн үнэ цэнтэй гишүүдээ алдаршуулъя: 🫶🏼
🙆🏼♀️ Дархан-Уул аймгийн засаг даргын жуух бичгээр: Оюуны Ирээдүй сургуулийн сэтгэл зүйч Г. Гэрэлчимэг 🎉
🙆🏼♀️ Дархан-Уул аймгийн засаг даргын жуух бичгээр: Алсын хараатай залуус ТББ гүйцэтгэх захирал сэтгэл зүйч Ө. Одончимэг 🎉
🙆🏼♀️ 2025 оны Дархан-Уул аймгийн сэтгэл зүйчдийн холбооны удирдах зөвлөлийн үнэ цэнтэй гишүүнээр: 1-р сургуулийн сэтгэл зүйч У. Мөнхцэцэг 🎉
🙆🏼♀️ 2025 оны Дархан-Уул аймгийн сэтгэл зүйчдийн холбооны үнэ цэнтэй гишүүнээр: 31-р сургуулийн сэтгэл зүйч П. Буянтогтох🎉
2026 ондоо амжилтаар дүүрэн, сэтгэл тань амгалан, өөрийгөө ойлгож, бусдыг эдгээх оюун сэтгэлийн гэрэл тань улам тод асах болтугай.🥳
Ирж буй шинэ он маань бид бүгдэд урам зориг, дотоод амар амгалан, мэргэжлийн өсөлт хөгжил, сайхан бүхнийг авчрах болтугай 🌱✨