11/01/2026
Таны нуруу биш, таны хөл асуудал үүсгэж байж магадгүй. ‼️‼️
Цуврал 2.
🔸Таны хөл бол бүх биеийн суурь юм.
Энэ суурь алдагдвал, тэр нөлөө бүх биеэр тархдаг.
🔸Хэрэв
хөл дотогшоо эргэдэг бол ташаа урагш унана
🔸хөл гадна тал руугаа жин өгвөл жин тэнцвэр алдагдана
Эдгээрийн аль ч тохиолдолд:
аарцаг мушгирна нуруу нөхөн тэнцвэржих гэж гажна
хүзүү сунан ачаалал авна. 🔸Ингээд хүн өөрөө ч анзааралгүйгээр үйл ажиллагааны алдагдалд орж эхэлдэг.
🔸Асуудал булчинд биш, мэдээлэлд байдаг
Хөл сул, эсвэл зохицуулалт муутай үед.
🔸Мэдрэлийн систем газраас ирэх дохиод итгэхээ больдог.
Үүний улмаас кинетик гинжин хэлхээ хөл,өвдөг
ташаа ,нуруу ,хүзүү бүхэлдээ буруу мэдээлэл дээр ажиллаж эхэлдэг.
Ганц булчинг сунгах,эсвэл ганц булчинг бэхжүүлэх нь асуудлыг бүрэн шийдэж чаддаггүй.
🔸Засах арга. ‼️
Биеийн дасан зохицлын алдааг засах.
Бие гэдэг чинь өвдөлтөд бус, дасалд хариу үйлдэл үзүүлдэг.
Удаан хугацаанд буруу ачаалал авбал бие түүнийг хэвийн гэж сурна.
Тиймээс жинхэнэ засал нь. ганц булчинг засах биш
бүх биеийн зохицлыг дахин сургах явдал юм.
🔸Газартай харьцдаг эхний цэгээс эхлэх юм.
Тэр эхний цэг бол хөл.
🔸Таны бие бүхэлдээ жингээ газар руу дамжуулж, тэнцвэрээ олдог нэгэн системтэй.
Хөл нь энэ системийн эхний, хамгийн чухал цэг юм.
Хэрвээ хөл буруу байрласан, эсвэл хэт сул байвал аарцаг мушгирч,нуруу зөв тэнцвэрээ алдаж,мөр, хүзүү стресст орно.
Ингээд та анзааралгүйгээр бүх биеийн үйл ажиллагаа алдагдана.
🔸 Биеийн буруу дохиог засах арга
Тархи болон биеийн хамтын ажиллагааг сэргээх
Тархийг буруу дохиогоос салгах явдал.
Булчин засах биш, бие, мэдрэмж, ухамсрын хамтын ажиллагааг сэргээх арга юм.
🔸Ихэнх хүн нуруу, ташаа, мөр өвдсөн үед зөвхөн бариа, массаж, засал хийлгэхэд анхаардаг.
Бодит шалтгаан нь ихэвчлэн.
биеийн тэнцвэр алдагдсан
хөл, аарцаг, нуруу хоорондын зохицуулалт буруу
тархи болон булчин хоорондын сигнал буруу дамждаг.
Хэрэв таны нуруунд асуудал байвал, давхар биеийн тэнцвэрээ хянаарай.
#МОНГОЛ #БАРИА #Засал #Пэйж #Хуудас