Архангай аймаг дахь Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв

  • Home
  • Mongolia
  • Tsetserleg
  • Архангай аймаг дахь Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв

Архангай аймаг дахь Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв Хэнийг ч орхигдуулахгүй хүртээмжтэй тэгш нийгмийг хамтдаа бүтээцгээе🤝

02/04/2026

🗣️ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ-2026 НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ

Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар-аас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа, төсөл хөтөлбөр, арга хэмжээг танилцуулах "Хөдөлмөр эрхлэлт-2026" нээлттэй хаалганы өдөрлөг, "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аян"-ы нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа. ☝🏻
Тус арга хэмжээнд төвийн албан хаагчид:
✅Төвийн танилцуулга
✅Ерөнхий эмчийн үзлэг
✅Сэтгэл зүйн зөвлөгөө мэдээлэл
✅Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдэд зөвлөгөө мэдээлэл
✅Хувиараа хөдөлмөр эрхэлж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг тус арга хэмжээнд оролцож буй иргэдэд сурталчилж ажиллалаа.

🧩АУТИЗМЫГ ТАНИУЛАХ ДЭЛХИЙН ӨДӨР🗣️ 2007 оноос НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр бүх гишүүн орнуудыг жил бүрийн дөрөвдү...
02/04/2026

🧩АУТИЗМЫГ ТАНИУЛАХ ДЭЛХИЙН ӨДӨР

🗣️ 2007 оноос НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр бүх гишүүн орнуудыг жил бүрийн дөрөвдүгээр сарын 02-ны өдрийг “Аутизмыг таниулах дэлхийн өдөр” хэмээн тэмдэглэж, аутизмын хүрээний эмгэгтэй хүмүүсийг ойлгуулж таниулах олон нийтэд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулдаг.

🌎 Дэлхий дахинд энэ өдрөөр аутизмтай хүмүүс болон тэдний гэр бүл, асран хамгаалагчдыг илүү ойлгож, дэмжих, хүлээн зөвшөөрөх зорилгоор ээлтэй, олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулах, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг жигд хүртэх боломжийг сайжруулахыг уриалдаг.

🧩 Аутизмын эмгэг нь хэл ярианы хөгжлийн хоцрогдол, баригдмал сэтгэлгээний хоцрогдол, нийгэмшихүйн хөгжлийн хоцрогдол зэрэг бэрхшээлээр илэрдэг тул эцэг эхчүүд энэхүү эмгэгийг эрт үед нь илрүүлж, мэргэжлийн хүмүүст хандсанаар хүүхдийг бие даан амьдрах чадвартай болгох бүрэн боломжтой юм.

ОЙЛГОЁ, ХҮНДЭЛЬЕ, ДЭМЖЬЕ

2026-04-02

https://gogo.mn/r/2m7xj3?fbclid=IwY2xjawQ5tZdleHRuA2FlbQIxMQBzcnRjBmFwcF9pZBAyMjIwMzkxNzg4MjAwODkyAAEe-gfHHAM66tCMyT3xaf...
01/04/2026

https://gogo.mn/r/2m7xj3?fbclid=IwY2xjawQ5tZdleHRuA2FlbQIxMQBzcnRjBmFwcF9pZBAyMjIwMzkxNzg4MjAwODkyAAEe-gfHHAM66tCMyT3xafQUWJ8CIfccraPK-gbT6Ofo_Mvb_OF5IIuE-fIxwzg_aem_9LiDMCjUNpwdHLK_60XeJg

Дөрөвдүгээр сарыг дэлхий нийтээр “Аутизмыг таниулах сар” хэмээн нэрлэдэг бөгөөд тус сарыг угтан ГБХНХЯ-ны Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн хэлтсийн дарга А.Х...

Архангай аймаг, Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоотой хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, хүртээм...
31/03/2026

Архангай аймаг, Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоотой хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд “Брайль цонх” төслийн сургалтыг зохион байгуулж байна. Сургалтад харааны бэрхшээлтэй 15 иргэн, төрийн болон төрийн бус, аж ахуйн нэгж байгууллагын нийт 70 хүн хамрагдах бөгөөд сургалтыг Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооны брайль бичгийн мэргэжлийн багш удирдан 14 хоногийн турш 3 ээлжээр хичээллэн явуулах юм.

🗣️ “ЭРТ ХӨГЖҮҮЛЬЕ” үйл ажиллагаа амжилттай үргэлжилж байна.✅ Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Хүүхдийн 04-р цэцэрлэги...
30/03/2026

🗣️ “ЭРТ ХӨГЖҮҮЛЬЕ” үйл ажиллагаа амжилттай үргэлжилж байна.

✅ Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Хүүхдийн 04-р цэцэрлэгийн 3–5 настай 👦👧 хүүхдүүдэд эрт үеийн хөгжлийн цогц үнэлгээ хийлээ. Үүнд хэл яриа, хөдөлгөөн, гарын жижиг булчингийн хөгжил, өдөр тутмын бие даах чадварыг хамруулж, шаардлагатай хүүхдүүдийг цаашдын дэмжих үйлчилгээтэй холбох нөхцөлийг бүрдүүлэв.

👩‍🏫 Мөн тус цэцэрлэгийн 6 багш сургалт, зөвлөгөөнд идэвхтэй хамрагдаж, СӨБ болон ХБХХТ-ийн хамтын ажиллагааг бодитоор хэрэгжүүлэх суурь бэхжиж байна.

🌱 Энэ нь хүүхэд бүрийг эрт үеэс нь оновчтой дэмжин хөгжүүлэхэд чиглэсэн чухал алхам болж байна.

Хонгконгийн сэргээн засах анагаах ухааны нийгэмлэгийн зөвлөх Шэйла Пурвэс, АШУҮИС-ийн Бие бялдар судлалын тэнхимийн багш...
30/03/2026

Хонгконгийн сэргээн засах анагаах ухааны нийгэмлэгийн зөвлөх Шэйла Пурвэс, АШУҮИС-ийн Бие бялдар судлалын тэнхимийн багш, Монголын бие бялдар, хөдөлгөөн заслын холбооны нарийн бичгийн дарга Д.Батлхам нар 2026 оны 03 дугаар сарын 27-ний өдөр аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, сэргээн засахын эмч, мэргэжилтнүүдэд арга зүйн заавар, зөвлөмж өгч ажиллалаа.

🗣️ “Эрүүл ирээдүй” цогц үйл ажиллагааны хүрээнд 👣🔍✅Хөлийн хавтгай тавхайн үзлэг оношилгоо👣 ✅Нурууны мурийлтын үзлэг онош...
27/03/2026

🗣️ “Эрүүл ирээдүй” цогц үйл ажиллагааны хүрээнд 👣🔍
✅Хөлийн хавтгай тавхайн үзлэг оношилгоо👣
✅Нурууны мурийлтын үзлэг оношилгоо
✅Сэтгэл зүйн сургалт
✅Эцэг эхчүүдэд тавхайн гажиг болон нурууны мурийлтын шинж тэмдэг оношилгоо эмчилгээний талаар сургалт, зөвлөгөө мэдээлэл хүргэлээ.
🗣️Үзлэгт: Эрдэнэбулган сумын 14-р цэцэрлэгийн нийт 3-6 насны 👧👦 61 хүүхэд хамрагдсанаас 19 хүүхэд хавтгай тавхайтай болох нь оношлогдлоо
Хамтран ажилласан: Архангай аймгийн хүүхдийн 14-р цэцэрлэг 🤝

26/03/2026

💜 🌎Нил ягаан өдөр нь жил бүрийн 3 дугаар сарын 26-нд дэлхий даяар тэмдэглэгддэг бөгөөд эпилепсийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой өдөр юм.

💜"Нил ягаан өдөр" (purple day)💜🌎 Жил бүрийн 3 дугаар сарын 26-ны өдрийг тохиолдуулан дараах үйл ажиллагааг зохион байгуу...
26/03/2026

💜"Нил ягаан өдөр" (purple day)💜

🌎 Жил бүрийн 3 дугаар сарын 26-ны өдрийг тохиолдуулан дараах үйл ажиллагааг зохион байгуулж ажиллалаа.👇🏻

✅Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах болон дунд ангийн сурагчдад “Уналт таталтын үед үзүүлэх анхны тусламж” сургалтыг төвийн ерөнхий эмч Х.Батцэрэн🩺
✅ Эпилепси оноштой 10 хүүхэд тэдний асран хамгаалагчдад “VR үзвэр, монголчуудын сууц боловсрол хөтөлбөрийг Архангай аймгийн музейн боловсролын ажилтан Г.Амарсайхан хүргэлээ.
✅Эпилепси оноштой 10 хүүхдэд Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн мэдрэлийн эмч Б.Ууганбаяр үзлэг, зөвлөгөө өгч ажиллалаа. 🩺
🤝 Хамтран ажилласан: Архангай Нэгдсэн эмнэлэг, Архангай Музей

Address

Архангай аймаг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв 7-р баг Эрдэнэбулган сум, Архангай аймаг
Tsetserleg
65

Alerts

Be the first to know and let us send you an email when Архангай аймаг дахь Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share