Уян болон хатуу дурангийн худалдаа, засвар үйлчилгээ

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Уян болон хатуу дурангийн худалдаа, засвар үйлчилгээ

Уян болон хатуу дурангийн худалдаа, засвар үйлчилгээ Exclusive Distributor of Olympus Corporation

Эрхэм дурангийн мэргэжилтнүүд ээ,Та бүхнийг Tokyo International Endoscopy Live 2026 – “Endoscopy One” олон улсын сургалт...
29/01/2026

Эрхэм дурангийн мэргэжилтнүүд ээ,

Та бүхнийг Tokyo International Endoscopy Live 2026 – “Endoscopy One” олон улсын сургалт, хуралд урьж байгаадаа бид баяртай байна. Энэхүү арга хэмжээ нь Япон улсын Токио хотод биечлэн зохион байгуулагдана.

Энэхүү нэр хүндтэй олон улсын эндоскопийн хурал нь 2026 оны 3-р сарын 20 (Баасан) – 3-р сарын 21 (Бямба) өдрүүдэд Showa Medical University Koto Toyosu Hospital-д болох бөгөөд ходоод гэдэсний дурангийн салбарын дэлхийд тэргүүлэгч мэргэжилтнүүдтэй хамтран гардан сургалт, интерактив сургалт, мэргэжлийн хэлэлцүүлэг хийх гэж байна.

📌 Арга хэмжээний мэдээлэл

📅 Хугацаа: 2026 оны 3-р сарын 20 (Баасан) – 3-р сарын 21 (Бямба)
📍 Байршил: Showa Medical University Koto Toyosu Hospital, 9-р давхрын хурлын танхим, Токио, Япон
👨‍⚕️ Сургалтын ахлагч: Haruhiro Inoue, M.D., Ph.D., FJGES, FASGE
🗣 Албан ёсны хэл: Англи
🧑‍🤝‍🧑 Хэлбэр: Биечлэн (Face-to-Face)

Tokyo Live 2026 нь дэлхийн өнцөг булан бүрээс нэр хүндтэй багш, илтгэгчдийг дахин нэгтгэж, эмчилгээний болон оношилгооны эндоскопийн хамгийн сүүлийн үеийн арга техник, практик туршлага, ирээдүйн чиг хандлагыг хуваалцах болно.

🔴 Live demonstration ажилбарууд

Улаан хоолойн ESD
Ходоодны ESD
Бүдүүн гэдэсний ESD
Давхар баллонат энтероскопи (DBE)
POEM (Peroral Endoscopic Myotomy)
ARMP (Anti-Reflux Mucosal Plasty)
SutuART-тэй ARMP
ERCP
Интервенцийн EUS
Ажилбарууд нь тухайн тохиолдлын сонголт болон эмнэлзүйн боломжит байдлаас хамааран хийгдэнэ.

📚 Урьдчилсан лекцийн хөтөлбөр

Дэвшилтэт эмчилгээний эндоскопийн орчин үеийн лекцүүд
ESD-ийн техник, процедурын үеийн менежментийн шинэчлэл
POEM болон улаан хоолойн үйл ажиллагааны эмгэгүүдийн практик ойлголт
Сөргөө өвчний эндоскопийн эмчилгээний шинэ ойлголтууд (ARMP / SutuART-тэй ARMP)
Цөсний болон нойр булчирхайн эндоскопийн мэргэжлийн илтгэлүүд (ERCP / Интервенцийн EUS)
Эндоскопийн салбарын шинэ технологи, ирээдүйн чиг хандлага
Хөтөлбөр нь урьдчилсан бөгөөд өөрчлөгдөх боломжтой.

📝 Бүртгэл ба нэмэлт мэдээлэл
👉 Бүртгэл нээгдсэн. (2026 оны 3-р сарын 13 хүртэл).

Энэхүү арга хэмжээ нь сургалтын өндөр өгөөжтэй туршлага олгохоос гадна дэлхийн өнцөг булан бүрийн мэргэжил нэгт нөхөдтэйгээ дахин холбогдох, уулзах үнэт боломж байх болно.

Бүртгэл болон хамгийн сүүлийн үеийн сургалттай холбоотой мэдээллийг дараах албан ёсны вэбсайтаас авна уу:
🌐 Бүртгэл

💴 Эрт бүртгэлийн хураамж
Эрт бүртгэл (Эмч): ¥25,000
Эрт бүртгэл (Дотоодын эмч, 2 өдөр): ¥15,000
Эрт бүртгэл (Дотоодын эмч, 1 өдөр): ¥10,000
Эрт бүртгэл (Резидент / Феллоу): ¥2,000
Эрт бүртгэл (Эмнэлгийн бус ажилтан): ¥5,000
Эрт бүртгэл (Аж ахуйн нэгж / Байгууллага): ¥30,000

2026 оны 3-р сард Токио хотод цуглацгаая.
Хүндэтгэсэн,
Endoscopy One баг

Нарийн бичгийн дарга: Convention Plus Inc.
📧 И-мэйл: tokyolive@convention-plus.jp
🌐 Вэбсайт: https://www.convention-plus.jp/tokyolive/

21/01/2026
01/12/2025
25/11/2025

Эмнэлгийн тоног төхөөрөмжийн салбарт 22 жил тасралтгүй, тогтвортой үйл ажиллагаа явуулж буй Мед Импекс Интернэшнл ХХК нь Япон улсын Олимпус Корпорацын Olympus брэндий...

19/11/2025

Бид Ач Анагаах Ухааны Их сургуультай хамтран Японы Olympus корпорацийн дэмжлэгтэйгээр дурангийн сургалтын төвийг Ач Интернэшнл эмнэлэгт байгуулж, өнөөдөр нээлтээ хийлээ!
Ирээдүйн эмч, мэргэжилтнүүдийг бэлтгэх томоохон алхам болсонд баяртай байна.

19/11/2025

Манай Мед Импекс Интернэшнл ХХК нь Ач Анагаах Ухааны Их Сургуультай хамтран Олимпус уян Дурангийн сургалтын төвийг байгууллаа.

🌏 “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ-2025” олон улсын үзэсгэлэнМанай Мед Импекс Интернэшнл ХХК нь зочин илтгэгч Масаши Фүжи M.D, P...
26/09/2025

🌏 “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ-2025” олон улсын үзэсгэлэн
Манай Мед Импекс Интернэшнл ХХК нь зочин илтгэгч Масаши Фүжи M.D, Ph.D-ийн сургалт, үзүүлэн дээр шинэ үеийн дурангийн симулятор “Mikoto”-г хамтран танилцуулж, сургалтад дэмжлэг үзүүлж байгаадаа баяртай байна.

🩺 Энэхүү симулятор нь эмч, мэргэжилтнүүдийн сургалт, дадлага хийх орчин үеийн дэвшилтэт технологи бөгөөд эрт оношлогоо, урьдчилан сэргийлэх анагаах ухаанд чухал ач холбогдолтой.

📅 Хэзээ: 2025.09.26-ны 14:00 цагт
📍 Хаана: M Bank Arena (хуучнаар UG Arena буюу “Уранган”)

🌏 “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ-2025” олон улсын үзэсгэлэнМанай Мед Импекс Интернэшнл ХХК нь Olympus брэндийн EVIS EXERA III ...
26/09/2025

🌏 “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ-2025” олон улсын үзэсгэлэн
Манай Мед Импекс Интернэшнл ХХК нь Olympus брэндийн EVIS EXERA III дурангийн иж бүрдэл-ээрээ зочин илтгэгч Масаши Фүжи M.D, Ph.D-ийн сургалт, үзүүлэн дээр шинэ үеийн дурангийн симулятор “Mikoto”-г танилцуулах сургалтад дэмжлэг үзүүлж байгаадаа баяртай байна.

🌏“ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ-2025” олон улсын үзэсгэлэнгийн ЗОЧИН ИЛТГЭГЧ:
Масаши Фүжи M.D, Ph.D
Тоттори их сургуулийн Анагаах ухааны факультетийн Гастроэнтерологи, нефрологийн тэнхимийн багш, Олон улсын дурангийн урьдчилан сэргийлэх анагаах ухааны сангийн ерөнхийлөгч, R ZERO Inc.-ийн гүйцэтгэх захирал, Курайоши хотын дурангийн клиникийн дуран, эрт илрүүлгийн төвийн төвийн захирал
🩺Сэдэв: Шинэ үеийн дурангийн симулятор ''Mikoto''-ийн үзүүлэн, сургалт
📅Хугацаа: 2025 оны 09-р сарын 26-ны өдөр 14:00 цагт
📍 Байршил: M bank arena /Хуучнаар UG arena буюу Уранган/
---------------------------------------------------------
🌏 Guest Speaker at the “MONGOLIA HEALTH TECHNOLOGY EXPO-2025” International Exhibition:
Masashi Fujii M.D, Ph.D
Specially Appointed Faculty Member, Department of Gastroenterology and Nephrology, Tottori University Faculty of Medicine
President, International Endoscopic Preventive Medicine Foundation
Chief Executive Officer, R ZERO Inc
Director, Endoscopy& Health Screening Center, Kurayoshi City Endoscopy Clinic
🩺 Topic: Demonstration and training of the next-generation endoscopy simulator ‘’Mikoto’’
📅 Date & Time: September 26, 2025, at 14:00
📍 Venue: M Bank Arena (formerly UG Arena)

Манай дуран засварын мэргэшсэн инженерүүдийн баг өргөжлөө!Бид, Olympus брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютер байг...
25/09/2025

Манай дуран засварын мэргэшсэн инженерүүдийн баг өргөжлөө!

Бид, Olympus брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютер байгууллагаар ажилладаг бөгөөд хэрэглэгчдэдээ баталгаат, чанартай үйлчилгээ үзүүлэх зорилгоор инженерүүдээ тасралтгүй сургаж, хөгжүүлсээр байна.
Саяхан манай инженер П.Номинтэнгис Япон улсад байрлах Olympus Corporation-ийн сургалтын төвд дуран засварын албан ёсны сургалтад амжилттай хамрагдаж, мэргэшлийн сертификатаа гардан авлаа.
Ийнхүү манай нийт мэргэшсэн инженерүүдийн тоо 5 болж, олон улсын шаардлагад нийцсэн засвар үйлчилгээний чадамж, хүрээ улам өргөжиж байна.

Энэхүү сургалтаар эзэмшсэн мэдлэг, ур чадвар нь манай засвар үйлчилгээний чанарыг улам сайжруулах, хэрэглэгчдэдээ илүү найдвартай үйлчилгээ хүргэхэд том түлхэц болно гэдэгт итгэлтэй байна.

Монголын Хэт Авиа Нийгэмлэгийн зохион байгуулж буй “Гастроинтестинал хэт авиа сургалт, практик” 2025 оны 9-р сарын 6-нд,...
06/09/2025

Монголын Хэт Авиа Нийгэмлэгийн зохион байгуулж буй “Гастроинтестинал хэт авиа сургалт, практик” 2025 оны 9-р сарын 6-нд, Улаанбаатар хотын Чингис хаан зочид буудалд амжилттай үргэлжилж байна.
👏 Манай Мед Импекс Интернэшнл ХХК энэхүү олон улсын чухал арга хэмжээнд ивээн тэтгэгчээр оролцож байгаадаа баяртай байна.
🔬 Монголын анагаахын салбарт хэт авианы оношлогооны хөгжилд хамтдаа хувь нэмэр оруулцгаая!
Samsung Medison Ultrasound
Хатуу дуран, Уян дуран хамтран оролцож танилцуулга хийгдэж байна.

Address

Ulaanbaatar
14200

Alerts

Be the first to know and let us send you an email when Уян болон хатуу дурангийн худалдаа, засвар үйлчилгээ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Уян болон хатуу дурангийн худалдаа, засвар үйлчилгээ:

Share