Эмэгтэйчүүдийн эмчийн зөвлөгөө

  • Home
  • Эмэгтэйчүүдийн эмчийн зөвлөгөө

Эмэгтэйчүүдийн эмчийн зөвлөгөө Эх барих эмэгтэйчүүдийн эмч

02/09/2025
29/08/2025
Найз нөхөд цөөнтэй, найз нөхдийн янз бүрийн хүрээлэл багатай эмэгтэй хүн бол итгэмээргүй ч гэлээ өөртөө маш итгэлтэй эмэ...
23/08/2025

Найз нөхөд цөөнтэй, найз нөхдийн янз бүрийн хүрээлэл багатай эмэгтэй хүн бол итгэмээргүй ч гэлээ өөртөө маш итгэлтэй эмэгтэй байдаг.

Намайг худал хэлээгүйд итгээрэй. Тийм хүмүүс найзын тоо хэмжээнээс илүү чанар чухал гэдгийг ойлгосон. Түүнд өөрийн үнэ цэнийг батлахын тулд олон түмэн хэрэггүй. Түүний өөртөө итгэх итгэл нь бусдын хоосон магтаал сайшаалаас биш өөрийнх нь дотроос нь бий болж ундарч байдаг.

Тэр өөрийнхөө хүчийг мэддэг учраас ганцаараа үлдэхээс ч хулчийдаггүй. Тэрээр өөрийн дотоод эрчим хүчээ тооцож мэддэг тул хэнийг амьдралдаа нэвтрүүлэхээ сонгодог.

Хуурамч нөхөрлөл, шалихгүй жүжиг, зусар бялдууч, хов живийн мөн чанарыг таньдаг учраас түүнийг огтхон ч амьдралдаа ойртуулдаггүй. Тэрээр тайван дөлгөөн, хиймэл элдэв хуурмаггүй бодит амьдралыг өөртөө бий болгож үүнээсээ илүү их баяр хөөрийг авч байдаг.

Түүүнд өөрийгөө бүрэн дүүрэн мэдрэхийн тулд хүмүүсээр хүрээлүүлэх шаардлагагүй, тийм эмэгтэй өөрийнхөөрөө ая тухтай байдаг. Жинхэнэ найз шиг найзууд ховор байдгийг мэддэг болохоор олон тооны хуурамч найз нөхөдтэй байснаас цөөн ч гэлээ амьдралаар шалгарсан найдвартай найзтай байхыг илүүд үздэг.

Тийм эмэгтэйн бяцхан жижиг тойрог нь үнэхээр итгэж болох хүмүүсээс бүрддэг. Үнэнч гэдэг нь нотлогдсон худал хуурмаггүй энгийн хүмүүс хүрээлдэг. Тийм болохоор утга учиргүй харилцаанд цаг үрдэггүй, цаг хугацаа үнэ цэнэтэй учир ухаалгаар зарцуулдаг.

Тэр бол юу хүсч байгаагаа мэддэгээс гадна юунд ч огт түүртэж жижигддэггүй эмэгтэй юм. Иймээс, хэрэв та найз нөхөд танил тал багатай эсвэл маш жижиг нийгмийн хүрээлэлтэй харагддаг эмэгтэйтэй уулзвал түүнийг хэзээ ч дутуу үнэлж болохгүй.

Тэр амгалан дөлгөөн, өөртөө итгэлтэй байхын үнэ цэнийг нь сайтар мэддэг. Өөрийнх нь бие сэтгэлээ авч явах ухаан чадвар нь нэгэнт өөрийг нь бүх талаар нотлоод өгдөг учрааас бусдаас зөвшөөрөл авах шаардлагагүй эмэгтэй байдаг.

Энтони Хопкинс

Хүн хөгширдөгҮрчлээ нэмэгддэгАрьс нь үрчийжБулчин нь сулардагНас нэг нэгээр нэмэгдэжНамба аажимдаа суудагӨнгөт солонго ш...
16/08/2025

Хүн хөгширдөг
Үрчлээ нэмэгддэг
Арьс нь үрчийж
Булчин нь сулардаг
Нас нэг нэгээр нэмэгдэж
Намба аажимдаа суудаг
Өнгөт солонго шиг байхаа больж
Өнгөө аажмаар алддаг

Хөгшрөх гэдэг байгалийн жам
Хөгшрөлт угаас биологийн үйл явц

Хичээвч хөгширнө
Зүтгэвч хөгширнө

Тиймээс нэгнээ хөгширсөн гэж битгий дорд үз, чамайг л мэдлэггүй харагдуулна
Тиймээс бусдыг хөгширсөн гэж битгий хараа, чи л муухай харагдана

Өвчингүй өтлөх шиг жаргал үгүй
Үнэ цэнтэй наслах шиг гайхамшиг үгүй

Хамтдаа л хөгширнө
Зарим нь түрүүлж өтөлнө
Зарим нь сүүлдэж өтөлнө
Насны л ялгаа байхаас биш
Жамыг сөрөх хүн үгүй дээ

цэцэнбилэг_sophia

10/08/2025

АМЬДРАЛЫН ҮНЭТ СУРГАМЖУУД:
1. Чамд үргэлж асуудал байх болно. Тэднийг шийдвэрлэж байх зуураа амьдралын сайхныг мэдэрч сур.
2. Хүмүүс ирээдүйгээ шууд шийддэггүй; харин дадал зуршлаа шийддэг, тэр дадал зуршил нь тэдний ирээдүйг шийддэг.
3. Амьдралд чи хоёрхон зүйлийг л бүрэн хянаж чадна: өөрийн хүчин чармайлт, өөрийн хандлага.
4. “Яаж эхлэх вэ?” гэж битгий асуу. Эхэл, дараа нь “яаж сайжруулах вэ?” гэж асуу.
5. Аз жаргал нь таашаал, зугаа цэнгэлтэй тийм ч их холбоогүй, харин хүсэл зорилготой илүү холбогддог.
6. Хэрэв чи хорвоо ертөнцөөс ихийг хүлээж, өөрөөсөө бага зүйл хүлээвэл амьдрал илүү хүнд болно.
7. Харин өөрөөсөө ихийг хүлээж, хорвоо ертөнцөөс бага зүйл хүлээвэл амьдрал илүү амар болно. Өндөр шалгуур, бага хүлээлт.
8. Чиний асуудлын тал нь оюун ухаанд чинь бий — тэр заримдаа жижигхэн зүйлийг том мэт болгож харуулдаг.
9. Хэрэв чамд хэрэгтэй зүйл нь зүгээр л бэлтгэл, давталт бол ямар нэг нууц хайгаад хэрэггүй.
10. Гурван зүйлд бүү удирдуул: хүмүүс, мөнгө, өнгөрсөн амьдрал.
11. Ямар ч сорилт бэрхшээлд боломж бий. Боломжийг олж харах сэтгэлгээгээ хөгжүүлж чадвал нөхцөл байдлыг удирдаж, бүр эерэг болгон хувиргаж чадна. Хэрэв бүхэлд нь сайн болгож чадахгүй бол, ядаж л түүнээс сайн зүйлийг нь олж болно.
12. Өдөр бүрт таларх. Учир нь талархах шалтгаангүй мэт санагдаж байсан ч, чиний “ердийн” өдөр өөр хэн нэгний мөрөөдөл байж мэднэ. Mr.AZBAYar

08/08/2025

Монгол улс, 15160 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, Энхтайван найрамдлын ордон

1. Өнгөрснөө өөртөө л хадгал. Юу ч битгий ярьж бай, өнөөдрөө ярьж амьдар. Ярих хэрэгтэй бол хэнд юуг яаж ярихаа сайн бод...
26/06/2025

1. Өнгөрснөө өөртөө л хадгал. Юу ч битгий ярьж бай, өнөөдрөө ярьж амьдар. Ярих хэрэгтэй бол хэнд юуг яаж ярихаа сайн бодож ярь.

2. Бие даасан байдлаа үнэлж бай. Ганцаараа байна гэдэг ганцаардана гэсэн үг биш. Ганцаардлаас айж нөхөрлөх биш, зөвхөн хүндэтгэл дээр тулгуурлаж нөхөрлө.

3. Өөрийн оноогдсон цаг хугацаагаа үнэл. Харилцаа, хувийн хөгжил, гэр бүл, ажил, зорилго гээд цагаа тэнцвэртэй зарцуулахыг хичээ.

4. Өөрийн амжилтанд баярла. Жижиг гэлтгүй амжилт болгоноо тэмдэглэж, өөрийгөө баярлуулж бай. Өөрийгөө хүндэлж байж өөртөө итгэлтэй байна. Өөрийнхөө хөгжлийг ухамсарлаж байж урагш явах болно.

5. Сэтгэл санаагаа анхаар. Таны аз жаргал, сэтгэлийн санааны байдал алив юмны золиос болох ёсгүй. Аливаад хэмжээ хязгаарыг тогтоо, зай барь. Өөртөө санаа тавь. Танд санаа тавьдаг, урам зориг өгдөг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл.

6. Өөрөөрөө бай, өөртөө үнэнч бай. Таны үнэт зүйлстэй нийцэхгүй юмтай бүү эвлэр. Таны өөриймсөг байдлыг хүндэлдэг хүмүүстэй харьцаатай бай.

7. Өөрийн замаар яв. Бусдын хүсэл хүлээлтэнд тааруулж замаасаа бүү гар. Өөрийн зорилго мөрөөдөлрүүгээ яв, тэгвэл зөв хүмүүс таны амьдралд өөрсдийн байр суурийг аяндаа олох болно.

8. Найз нөхөд, гэр бүлийн харилцаагаа хадгал. Тэд таныг дэмжиж, өөртөө итгэлтэй, тогтвортой байлгах болно.

9. Сэтгэл хөдлөлийн тэнцвэртэй байдлыг анхаар. Эрүүл харилцаа гэж харилцан хүндэтгэл дээр тогтдог гэдгийг санаж явах. Бие даасан байдлаа хадгал, дуртай юмаа хийж бай, өөрийн хувь хүний хөгжлийг бүү мартаарай.

# copy

ЖАРГАЛ ГЭДЭГ ХҮЛЭЭХ ЗҮЙЛ БИШ СОНГОЛТ - Зөв байх нь биш, тайван байх нь чухал… Энтони ХопкинсБи саяхан 70 гарч, 80 руу дө...
31/05/2025

ЖАРГАЛ ГЭДЭГ ХҮЛЭЭХ ЗҮЙЛ БИШ СОНГОЛТ -
Зөв байх нь биш, тайван байх нь чухал… Энтони Хопкинс

Би саяхан 70 гарч, 80 руу дөхөж яваа найзаасаа
“Танд сүүлийн үед ямар өөрчлөлтүүд мэдрэгдэж байна вэ?” гэж асуулаа:

Тэр надад ингэж хариуллаа:
❤️ Би үргэлж эцэг эх, ах эгч, хань ижил, үр хүүхдүүд, найз нөхдөө хайрлаж ирсэн.
Харин одоо л өөрийгөө жинхэнэ утгаар нь хайрлахыг сурч байна.

🌍 Би Атлас биш гэдгээ ухаарсан.
Ертөнц миний мөрөн дээр тогтдоггүй юм байна.

🍎 Би жимс, ногооны худалдагчтай хямдруулаач гэж наймаалцахаа больсон. Надад нэмэлт хэдэн төгрөг төлөх тийм ч том асуудал биш, харин тэр мөнгө хэн нэгэн хүүхдийн боловсролд тус болж мэднэ.

💸 Би одоо зөөгчид гар цайлгах мөнгө илүү өгдөг болсон. Тэр жаахан мөнгө над шиг биш, надаас ч илүү хөдөлмөрлөж байгаа хүнд инээмсэглэл бэлэглэж чадна.

🧓 Би ахмад хүмүүс өнгөрсөн түүхээ дахин дахин ярихад нь яриаг нь тасалдаггүй болсон.
Тэдний хувьд энэ дурсамж бол амьдралын баяр баясгалан нь - тиймээс би зүгээр л анхааралтай сонсдог.

🤐 Би хүмүүсийн алдааг засахаа больсон. Бүгдийг төгс болгох нь миний үүрэг биш. Зөв байх нь биш, тайван байх нь чухал.

🌟 Би магтаалыг үнэн сэтгэлээсээ, харамгүй хэлдэг болсон. Энэ нь хүний сэтгэлийг өргөдөг - миний сэтгэлийг ч бас. Хэн нэгэн намайг магтвал зүгээр л инээмсэглээд “Баярлалаа” гэж хэлдэг болсон.

👕 Цамцан дээрх үрчийлт эсвэл толбо надад чухал биш. Миний хэн бэ? гэдэг нь, өмссөн хувцснаас минь хавьгүй илүү.

🚪 Намайг үнэлдэггүй хүмүүсээс зүгээр л холддог болсон. Тэд миний үнэ цэнийг ойлгохгүй байж магадгүй - харин би үнэ цэнээ ухаарч байгаа.

🐭 Би хархны уралдаанд оролцохоо больсон.
Би харх биш - би үргэлж хэн нэгэнтэй уралдаж, өрсөлдөх шаардлагагүй.

💬 Би сэтгэл хөдлөлөө нуухаа больсон.
Эдгээр мэдрэмжүүд надад - би хүн хэвээрээ байгааг минь сануулдаг.

🤝 Би харилцаанаас илүү эго-д анхаардаг байсан.
Одоо бол: Би харилцаагаа алдсанаас эгогоо хаясан нь дээр гэж үздэг. Эго биднийг тусгаарладаг - Харин харилцаа холбоо биднийг бүтэн байлгадаг.

🕰️ Би одоо бүх өдрийг сүүлчийнхээ мэт амьдрахыг хичээдэг. Яагаад гэвэл нэг өдөр л үнэхээр тэр өдөр ирнэ.

😊 Хамгийн гол нь…
Би өөрийгөө жаргалтай байлгах зүйлийг хийдэг.
Жаргал гэдэг хүлээх зүйл биш - сонголт юм.
Харин би жаргалтай байхыг сонгодог - өдөр бүр.
# copy

Нэгэн удаа шавь багшаасаа асуув:— Багш аа, яагаад бид заримдаа сөрөг бодолд автаж, өөрсдийгөө ч ойлгохоо байчихдаг юм бо...
17/05/2025

Нэгэн удаа шавь багшаасаа асуув:
— Багш аа, яагаад бид заримдаа сөрөг бодолд автаж, өөрсдийгөө ч ойлгохоо байчихдаг юм бол?

Багш инээмсэглэн, шавьдаа нэгэн даалгавар өглөө.
Тэр хоёр ойд очив. Багш шавьд сагс дүүрэн жижиг чулуу өгч:

— Энэ чулуу бүрийг “сөрөг бодол” гэж төсөөл. Одоо энэ сагсыг өдөржингөө үүрээд ойгоор алх, гэв...

Шавь сагсаа үүрч явав.
Эхэндээ хүнд биш байлаа. Гэхдээ удах тусам мөр, нуруу нь өвдөж, хөл нь сульдаж эхлэв.

Орой болоход багш түүнээс асуув:
— ЗАА Ямар байна?

Шавь ядарч, амьсгаадан:
— Маш хүнд байна. Би бараг алхаж чадахгүй нь, гэв.

Багш инээмсэглэн хэлэв:
— Үнэндээ чи наад сагсаа газарт тавьж болох л байсан.
Хэн ч чамайг хүчээр үүр гэж шахаагүй
Гэхдээ чи үүрсээр л явлаа. Бодол ч мөн адил. Сөрөг бодол гэдэг чулуу шиг — бид түүнийг өөрсдөө үүрч, тээж явдаг. Хэрвээ тавьчихвал, амар амгалан мэдрэгдэнэ.

Сургамж:
Бидний бодол өөрөө маш хүчтэй.
Сайн бодол гэрэл авчирдаг бол сөрөг бодол сэтгэлийн ачаа болдог.
Сэтгэлээ чөлөөлж, хэрэггүй бодлыг “тавьж сурвал” амьдрал хамаагүй хөнгөн болно.
# copy

Пап лам Франциск эмнэлэгт байхдаа ингэж бичжээ…"Эмнэлгийн хана сүмүүдээс илүү шударга залбирлыг сонссон...Нисэх онгоцны ...
29/04/2025

Пап лам Франциск эмнэлэгт байхдаа ингэж бичжээ…

"Эмнэлгийн хана сүмүүдээс илүү шударга залбирлыг сонссон...

Нисэх онгоцны буудал дээрх үнсэлтээс хамаагүй илүү чин сэтгэлийн үнсэлтийг тэд харсан...

Энэ л эмнэлгүүдэд ижил хүйстэн эмч ижил хүйстнийг үзэн ядагчийг аварч байгааг харна…

Гуйлгачны амийг аварч буй эрх ямбатай эмч...

Эрчимт эмчилгээнд арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч хүнийг асарч буй еврей эмчийг харна...

Нэг өрөөнд цагдаа, хоригдол хоёр хоёул адилхан халамж авч байгаа...

Элэг шилжүүлэн суулгах хагалгаа хүлээж, ядуу донорын эрхтнийг авахад бэлэн баян өвчтөн байна...

Эмнэлэг хүмүүсийн шарханд хүрэх эдгээр мөчүүдэд өөр өөр ертөнцүүд тэнгэрлэг төлөвлөгөөний дагуу огтлолцдог…

Мөн хувь заяаны энэхүү хамтын ажиллагааны үеэр ганцаараа бол бид юу ч биш гэдгийг ухаардаг…

Хүмүүсийн үнэмлэхүй үнэн нь ихэнх тохиолдолд зөвхөн өвдөлтийн үед эсвэл эргэлт байхгүй бодит аюулын үед л илэрдэг…

Эмнэлэг бол хүн төрөлхтөн маскаа тайлж, өөрийгөө байгаагаар нь, цэвэр мөн чанараараа харуулах газар юм…

Энэ амьдрал хурдан өнгөрнө тиймээс хүмүүстэй тэмцэлдэж битгий үрээрэй…

Бие махбодоо хэт их шүүмжилж болохгүй...

Хэт их гомдоллох хэрэггүй…

Төлбөр тооцооноос болж нойроо бүү алдаарай…

Хайртай хүмүүсээ тэвэрч байгаарай…

Гэр орноо толбогүй байлгах гэж бүү санаа зовоорой…

Хүн бүр эд хөрөнгөө өөрсдөө олох ёстой, өв хөрөнгө хуримтлуулах гэж биш…

Чи хэтэрхий удаан хүлээж байна…

Зул сарын баяр, баасан гараг, дараа жил, мөнгөтэй байх үед, хайр ирэхэд, бүх зүйл төгс болох үед гэх мэтээр...

Сонсогтун, төгс төгөлдөр байдал гэж байдаггүй…

Энд бид зүгээр л сэтгэл ханадаггүй учраас хүн төрөлхтөн үүнд хүрч чадахгүй…

Энд бидэнд суралцах боломжийг олгож байна…

Тиймээс, амьдралын энэ сорилтыг ашиглаарай, одоо л үүнийг хий…

Өөрийгөө хүндэл, бусдыг бас хүндэл…

Өөрийнхөө замаар явж, бусдын сонгосон замыг орхи…

Хүндэл, тайлбар бүү тавь, бүү шүүмжил, хөндлөнгөөс бүү оролц…

Илүү их хайрла, илүү их уучил, илүү тэвэр, илүү эрчтэй амьдар…

Үлдсэнийг нь Бүтээгчийн гарт даатга..”

-Пап Франциск

Утасны донтолт ийм учиртай гэнэ:1. Та залхуу учраас утсаа маажаад байгаа юм биш гэнэ. Таны тархи тайван төлөвт шилжиж ча...
13/04/2025

Утасны донтолт ийм учиртай гэнэ:

1. Та залхуу учраас утсаа маажаад байгаа юм биш гэнэ. Таны тархи тайван төлөвт шилжиж чадахгүй байгаа учраас утсаа больж чадахгүй байдаг аж. Таны мэдрэлийн систем бүхэлдээ тайвшрах хэрэгтэй юм байна.

2. Утас ухах тусам донтолтын гормон гэж хэлж болох Допамин тархинд ялгарч байдаг. Энэ үед таныг тайвшруулж, амраадаг GABA гэдэг бодис ялгарахаа больчихдог аж. Ингээд тархи тань идэвхижээд байдаг, бие тань зөрөөд ядраар л байна. Та үүнийг нь мэдрэхгүй.

3. Мөн хүний анхаарлыг төвлөрүүлж, улам их утастайгаа зууралдуулдаг Norepinephrine гэдэг химийн нэгдэл таны тархинд их ялгарч эхэлдэг. Богино хэмжээний сонирхолтой рийл видео үүндээ гаргууд гэнэ.

4. Допаминийг байнга ингэж утсаар өдөөж байх нь таны анхаарлаа төвлөрүүлэх чадамжийг муу болгодог. Хүүхдийн тархи бол бүр ч эмзэг. Унтахын өмнө тархиа улам асаах нь нойрны чанарт их муугаар нөлөөлдөг.

5. Тархи өөрөө машин араагаа сольдог шиг амархан төлвөө өөрчилж чаддаггүй юм байна л даа. Хүн өөрийнхөө зан төлөвтэй холбож бодоод байдаг. Үнэндээ та мотивацгүй залхуу амьтан болохоороо биш... биохимийн шалтгаантайгаар утаснаасаа уягдаад байдаг юм.

6. Хүн уг нь мэдрэлээ тайвшруулж, аядуухан цагийг өнгөрөөдөг техниктэй болчихвол тархи допамин хүсэмжлээд байхаа больчихдог гэнэ. Утсаа бага үзнээ гэж бодохоос илүүтэй... энэ үед надад утас огт хэрэггүй ээ гээд бодож чаддаг болоорой.

7. Утасгүй гараад алхах, хоол хийж зогсох, удаан темптэй контент үзэнгээ том өрөөндөө дасгал сунгалт хийх, хүнтэй сайхан цай уугаад буу халах... гэх мэтээр огт утасгүй өнгөрөөдөг зугаатай мөчүүдээ уртасгаад байгаарай.

Дэлхийн дунджаар хүн боловсролын аппыг өдөрт 7-10 минут л хэрэглэхэд хангалттай үр дүн гардаг гэж байгаа. Англи хэлэндээ иймхэн цаг зарцуулаад л бусад үед нүдээ амраагаарай.

Эмэгтэйчүүдийн эмчийн зөвлөгөө
Өндгөвчний уйланхай (эндометриоз) эмгэгийн талаар мэдээлэл авах групп
Миом (Myoma) өвчний талаар мэдээлэл солилцох групп

Япон ардын үг1. Тэнэг, мулгуу хүнд ямар ч эргэлзээгүйгээр зам тавьж өг.2. Эмэгтэй хүн нэг шулуудсан л бол хадан хавцлыг ...
05/04/2025

Япон ардын үг
1. Тэнэг, мулгуу хүнд ямар ч эргэлзээгүйгээр зам тавьж өг.
2. Эмэгтэй хүн нэг шулуудсан л бол хадан хавцлыг ч зүсээд гарна.
3. Явж буй хүнийг бүү зогсоо, ирж буй хүнийг битгий буцаа.
4. Удаан гэхдээ зогсолтгүй урагшлахыг хурдан гэнэ.
5. Муу хүний нөхөр байснаас сайн хүний дайсан байсан нь дээр.
6. Энгийн хүмүүсгүйгээр аугаа хүмүүс яаж төрөх билээ.
7. Өгсөхийг хүсч буй хүн л шат барьж чадна.
8. Эхнэр нөхөр гэдэг бие биендээ гар, нүд байхыг хэлнэ. Учир нь гар өвдөхөд нүд уйлж, нүд уйлахад гар нулимсыг нь арчдаг.
9. Уйтгар гунигаа урагдсан даашинз мэт гэртээ үлдээ.
10. Гол горхи ширгээгүйн учир их далай оршдог.
11. Ойрын аянаас холын аян эхэлдэг.
12. Бодоод шийд, шийдсэн бол бүү бод.
13. Өрсөлдөгчөөсөө хагас цагаар илүү тэвчсэн нь ялагч болдог.
14. Тэнэгээс илүү аюултай дайсан гэж үгүй
15. Орондоо хэвтэж байгаа хүн бүдэрдэггүй.
16. Хэн нэгэнд эргэлзэж буй бол 7 удаа шалга.
17. Инээд хөөртэй айлд аз жаргал ирдэг.
18. Инээмсэглэсэн царай руу сум харвадаггүй.
19. Хүйтэн цай, хүйтэн будааг тэвчиж болно, хүйтэн харц, хүйтэн үгсийг тэвчих хэцүү.
20. Шийдэж болох асуудалд санаа зовох хэрэггүйн адил шийдэж үл болох асуудалд санаа чилээхийн хэрэг юун.
21. Будаан түрүү боловсрох тусмаа толгойгоо бөхийдөг, хүн баяжих тусмаа толгойгоо гэдийдэг.
22. Сайн наймаачин бүх бараагаа шууд дэлгэдэггүй.
23. Нэг нохой дэмий хуцахад бусад нь дагаж хуцдаг.
24. Амьдралдаа ганц удаа хэрэглэхийн тулд сэлмийг насан туршдаа зүүж явдаг.
25. Дэндүү сайхан цэцэгнээс сайн үр жимс гардаггүй.
26. Хайрлаад харахад хар мэнгэ ч хацрын хонхорхой мэт үзэсгэлэнтэй.
27. Халуун бүлээн үгс гэдэг хахир хатуу өвлийн гурван сард ч дулаацуулах шидтэй.
28. Мөчрийг зурахын тулд салхины сэвшээг мэдэр.
29. Чадах бүхнээ хий, үлдсэнийг нь хувь заяандаа даатга.
30. Навч хөвж, чулуу живэх цаг ирдэг.
31. Асуух нь нэг хормын ичгүүр, мэдэхгүй байх нь нэг насны ичгүүр.
32. Сайн дархны гараас л сайн бүтээл төрдөг.
33. Хожим нь тэгш зогсохын тулд эхлээд бөхийж сур.
35. Гол гүнзгий тусмаа чимээгүй урсдаг.
35. Өөрийн хүслээр замд гарсан бол мянган бээрийг нэг бээрийн дайтай туулна.
36. Хүний хүн найр наадамд, өөрийн хүн гашуудал зовлон тохиолдоход ирдэг.
37. Талархсан сэтгэлийг гомдол шиг удаан тээж явах хэрэгтэй.

Эмэгтэйчүүдийн эмчийн зөвлөгөө
Өндгөвчний уйланхай (эндометриоз) эмгэгийн талаар мэдээлэл авах групп
Миом (Myoma) өвчний талаар мэдээлэл солилцох групп
Эмэгтэйчүүдийн мэс заслын эмчийн зөвлөгөө

Address


Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Эмэгтэйчүүдийн эмчийн зөвлөгөө posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

  • Want your practice to be the top-listed Clinic?

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram