Ориентал Мед Уламжлалт Анагаах Ухааны Эмнэлэг/OrientalMed ulamjlalt emneleg

  • Home
  • Ориентал Мед Уламжлалт Анагаах Ухааны Эмнэлэг/OrientalMed ulamjlalt emneleg

Ориентал Мед Уламжлалт Анагаах Ухааны Эмнэлэг/OrientalMed ulamjlalt emneleg Уламжлалт
Сэргээн засах
Физик эмчилгээ
(1)

05/04/2026

Хануур эмчилгээг ойлгомжтой гоё тайлбарлажээ

30/03/2026
📝Шивүүр засал эмчилгээ нь🩸🧬Хүзүү, сээрээр хөшиж халуун оргих🧬Толгой өвдөж, нүд бүрэлзэх🧬Нурууны остеохондрозын болон бус...
18/03/2026

📝Шивүүр засал эмчилгээ нь🩸

🧬Хүзүү, сээрээр хөшиж халуун оргих
🧬Толгой өвдөж, нүд бүрэлзэх
🧬Нурууны остеохондрозын болон бусад шалтгаанаар өвдөх,
🧬Цус шар усны эмгэгээр өвдөгний үеэр өвдөх, үе хавдаж улайж өвдөх
🧬Артерийн даралт ихдэх
🧬Гарын хөдөлгөөн хоригдож дал мөрөөр өвдөх зэрэгт тустай.

📣Шивүүр засал хийхийн өмнө та заавал мэргэжлийн уламжлалтын эмчид үзүүлээд, гурван үрийн тан буюу цус ялгах тан уух ёстой. Шивүүр засал эмчилгээг жилийн дөрвөн улирлын аль ч улиралд хийлгэх боломжтой байдаг.
🚨Жирэмсэн
🚨Тамир тэнхээ дорой хүмүүс
🚨Цусны бүлэгнэх чадвар буурсан, цус багадалтын үед шивүүр хийхийг хориглоно.

🏥 Манай эмнэлэг халдвар хамгааллын дэглэмээ баримтлан 1удаагийн бумба, зүүгээр шивүүр, самнуур эмчилгээ хийгддэг.

📍Хаяг: ХУД 15-р хороо Хоме плазагийн баруун тал, KFC-н хойно Хансвилл хотхон 104-р байр
☎️Холбогдох утас:80023636
,
#БАРИАЗАСАЛ, ,

Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсгэн байгуулагдсаны 105жилийн ойн мэнд хүргэе!
18/03/2026

Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсгэн байгуулагдсаны 105жилийн ойн мэнд хүргэе!

📣🗣️Нойргүйдэл (Insomnia) ба Сэтгэл түгшилт (Anxiety)📝Одоогийн энэ завгүй амьдралын хэв маяг, ажлын ачаалал, буруу дадал ...
16/03/2026

📣🗣️Нойргүйдэл (Insomnia) ба
Сэтгэл түгшилт (Anxiety)

📝Одоогийн энэ завгүй амьдралын хэв маяг, ажлын ачаалал, буруу дадал зуршилд хамгийн их тулгамдаж байгаа нийтлэг эмгэг бол Нойргүйдэл болон Сэтгэл түгшилт юм. Эдгээр эмгэг нь Арга, Билэг мэт хоорондоо хамааралтай нойргүйдэл нь сэтгэл түгшилтийг, сэтгэл түгшилт нь нойргүйдлийг өдөөж байдаг.

🧠Тархинаас хэвлий рүү чиглэсэн дохио ердөө 10хувь байдаг бол, хэвлийгээс тархи руу очих мэдрэлийн дохио 90хувийг эзэлдэг. Хэвлий бол Хоёр дахь Тархи ба Дааврын тэнцвэрийг зохицуулагч юм.

🫀Хүний биеийн аз жаргалын даавар болон нойр зохицуулах Мелатонины урьдал бодис болох Серотонины 90-95% нь хоол боловсруулах зам буюу хэвлийд боловсруулагддаг. Хэвлийн тодорхой цэгүүдэд зүү тавьснаар энэхүү дааврын ялгаралтыг тэнцвэржүүлж, сэтгэл санааг тайвшруулж, нойрны чанарыг сайжруулдаг.

📚🪡Хэвлийн зүү эмчилгээ (Abdominal Acupuncture) нь нойргүйдэлд маш өндөр нөлөө үзүүлдэг эмчилгээний аргуудын нэг бөгөөд, мэдрэлийн систем, дотоод эрхтний тэнцвэрийг хамтад нь эмчилж зохицуулдаг үр дүнтэй зөөлөн эмчилгээний арга юм. Хэвлий зүү эмчилгээний давуу тал өвдөлт бага мэдрэгддэг, дээд биеийн халуун, доод биеийн хүйтэн, биеийн эрчим, энергийг тэтгэж “ЧИ” энергийн урсгалыг сайжруулдаг.

☘️Уламжлалт онолоор сэтгэл түгшилт нь элэгний хий зангирах эсвэл зүрхний энерги тогтворгүй болсноос үүддэг.

📚Хэвлийн зүү эмчилгээ нь практикт хүзүү, нуруу, үе мөч, мөрний өвдөлт, толгойн өвчин мигрень, нүд бүрэлзэх, архаг ядаргаа, чих шуугих,бөөр, давсаг, эмэгтэйчүүд, хоол боловсруулах замын эмгэг, бодисын солилцоог идэвхжүүлэх, ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж өтгөн хаталтыг анагаах, гэдэс дүүрч цанхайх, хаванг хөөж жинг бууруулах зэрэг үйлдлүүдийг үзүүлдэг,

🌙 Яагаад хэвлийн зүү эмчилгээ нойр сайжруулдаг вэ?

Хэвлийн бүс нь:
🧬Төв мэдрэлийн рефлекс бүс
🧬Дааврын зохицуулалтын төв
🧬Хоол боловсруулах + энергийн эх үүсвэр

👉 Эдгээрийг зэрэг идэвхжүүлснээр тархи тайвширч, нойр аяндаа гүн болж сэтгэл түгшилт буурдаг байна.

🏥Хэвлийн зүү эмчилгээг Уламжлалт заслын эмчилгээтэй хавсарч хийвэл илүү үр дүнтэй байдаг.




#БАРИАЗАСАЛ

Сар шинэдээ сайхан шинэлж,Сэтгэл дүүрэн баярлаж,Сайн бүхнээр бялхсанӨрнүүн дэлгэр Гал Морь жилийг угтаарай!✨ Сар шинэдээ...
17/02/2026

Сар шинэдээ сайхан шинэлж,
Сэтгэл дүүрэн баярлаж,
Сайн бүхнээр бялхсан
Өрнүүн дэлгэр Гал Морь жилийг угтаарай!

✨ Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

📣Мөрний үений өвдөлтүүд…💬Мөрний үений үрэвсэл буюу /Shoulder arthritis, Shoulder joint inflammation/ гэдэг нь мөрний үен...
17/01/2026

📣Мөрний үений өвдөлтүүд…

💬Мөрний үений үрэвсэл буюу /Shoulder arthritis, Shoulder joint inflammation/ гэдэг нь мөрний үений доторх мөгөөрс, үений хальс болон ойролцоох бүтцүүд болох үений уут, шөрмөс холбоосуудад үрэвсэл үүсэж өвдөх, хөшингө үүсгэдэг эмгэг юм.

👵👴Бодисын солилцооны өөрчлөлт/ чихрийн шижин, гормоны өөрчлөлт/ насжилт
🏋️‍♂️ Хүнд юм өргөх, давтан нэг хөдөлгөөн хийх
🥊Спортын Гэмтэл, бэртэл, хүзүүний мэдрэл дарагдал зэргээс шалтгаалж үүснэ.

👩🏻‍⚕️Дараах шинж тэмдэгүүдээр илэрнэ.

🔔 Мөр хөшиж, байнга янгинаж өвдөх
🔔 Гараа дээш өргөх, ар нуруундаа хүрэх хөдөлгөөн хязгаарлагдах
🔔 Хөдөлгөөнд оролцох үед шажигнаж дугарах
🔔 Мөрний үе халуун оргиж, хавдах
🔔 Шөнө өвдөлт илүү мэдрэгдэх
🔔 Мөрний булчингийн сулрал явагдаж, хэлбэр өөрчлөгдөх

🩺Оношлох арга: Рентгэн, Үений эхо, СТ, MRI/Одоогоор манай эмнэлэгт хийгдэхгүй байгаа/

💬Эмчилгээний төрлүүд:
💊Эмийн эмчилгээ
💉PRP тарилга
🌿Уламжлалт эмчилгээ
👩‍🔬Физик эмчилгээ
👩🏻‍⚕️Сэргээн засах, дасгал хөдөлгөөн

💉 PRP эмчилгээний давуу талууд:💉

💉Архаг үрэвсэлтэй үед өвдөлт намдаах
💉Шөрмөс холбоосын эдгэрэлтийг хурдасгаж, нөхөн төлжилтийг сайжруулах
💉Үрэвслийг намдааж, амьдралын хэв маягийг хэвийн нөхцөлд оруулах

🙋‍♀️🩸 Гадны биет бодис, тариа биш Өөрийн цуснаас гаргаж авсан ялтас ихтэй сийвэн тул аюулгүй тарилга юм.
, #сэргээнзасах, , #Зүү, , , , , #Шивүүр, ,

🏥📍Хаяг: ХУД 15-р хороо Хоме плаза, KFC-н баруун талд Хансвилл хотхон 104-р байр

☎️ Холбогдох утасны дугаар:80023636

⏰ Ажиллах цагийн хуваарь:
Даваа-Баасан 09:00-18:00
Бямба: 10:00-15:00
Ням амарна.

29/12/2025
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны114 жилийн ойн баярын мэндийг хүргэе! 🇲🇳Бид 12 дугаар сарын 29-н...
29/12/2025

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны
114 жилийн ойн баярын мэндийг хүргэе! 🇲🇳

Бид 12 дугаар сарын 29-ний өдөр цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллана.

📍ХУД 15-р хороо Хоме плазагийн баруун талд Хансвилл хотхон 104-р байр.
☎️ 80023636.

📣Дорно дахины Уламжлалт анагаах ухааны нэг төрөл болох Нүүрний гоо сайхны зүү эмчилгээ нь филлер, ботоксыг орлох аюулгүй...
29/11/2025

📣Дорно дахины Уламжлалт анагаах ухааны нэг төрөл болох Нүүрний гоо сайхны зүү эмчилгээ нь филлер, ботоксыг орлох аюулгүй, зардал бага үр дүнтэй эмчилгээ гэдгийг ТА мэдэх үү🙋‍♀️

💬Дан ганц нүүр, хүзүүний арьсыг арьчлаад зогсохгүй бие махбодь, сэтгэл зүйг эмчилж залуу толигор арьсыг хадгална.

💬Нүүрний гоо сайхны зүү эмчилгээ нь арьсны өөрийн нөхөн төлжих чадварыг идэвхжүүлж коллагены нийлэгжилтийг сайжруулдаг.

🧏‍♀️Нүүрний тань арьс унжиж суларч, хэлбэрээ алдан, арьсны өнгө өөрчлөгдөж толбо, хялгасан үрчлээ нэмэгдсээр л байна уу🧐

💠Нүүрний косметик зүү эмчилгээ дараах үйлчилгээг үзүүлнэ.👇

☘️Арьсны өнгийг сэргээж, гэрэлтсэн өнгөлөг болгох
☘️Арьсыг чангалж, унжсан булчинг өргөх нүүрийг тэгш хэмтэй болгох
☘️Хялгасан үрчлээг арилгаж, гүн үрчлээг тэнийлгэх
☘️Сэвх, нөсөө толбыг бүдэгрүүлэх
☘️Даавраас үүдэлтэй үрэвсэл батгашилтыг багасгах
☘️Коллагений ялгаралтыг дэмжиж, балансыг тэнцвэрж, цусны эргэлтийг сайжруулах
☘️Нүүрний хаванг багасгах
☘️Нүүрний саа, саажилт, Нүүрний мурийлт
☘️Унжсан зовхийг сэргээх
☘️Арьсны улаан судасжилт багасгах
☘️Хамар, уруулын унжсан хэсгийг өргөх зэрэг олон давуу талуудтай Мэсгүйгээр гоо сайхны үйлчилгээг авах боломжтой эмчилгээ юм.

📍Хаяг:ХУД Хоме плаза-н баруун талд ХансВилл хотхон 104-р байр

☎️ Холбогдох утас:80023636 урьдчилан залгаж цаг авч үйлчлүүлээрэй

⏰ Ажиллах цагийн хуваарь:
Даваа-Баасан
09:00-18:00цаг
Бямба:
10:00-15:00цаг

,

Address

Ikh Mongol

Opening Hours

Monday 09:00 - 20:00
Tuesday 09:00 - 20:00
Wednesday 09:00 - 20:00
Thursday 09:00 - 20:00
Friday 09:00 - 20:00
Saturday 10:00 - 15:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ориентал Мед Уламжлалт Анагаах Ухааны Эмнэлэг/OrientalMed ulamjlalt emneleg posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

  • Want your practice to be the top-listed Clinic?

Share