Хоол зүйч - Hool zuich

  • Home
  • Хоол зүйч - Hool zuich

Хоол зүйч - Hool zuich Хоол бол эм. Хоол эрүүл байлгаж чадна, өвчлүүлж бас чадна. Хэрхэх нь таны мэдлэг, сонголт, дадлын үр. Бид таньд мэдэхэд туслая, та бусдыг нь...

23/07/2025

Автобусны зогсоолын ТҮЦ-нээс амьдралаа залгуулдаг хүмүүс буруутай биш. Нэг бодлогоо нөгөө гараараа үгүйсгэдэг Нийслэлийн бодлоготонгууд буруутан нь. Энэ олон жил үргэлжилж байгаа. ТҮЦ-ийг буулгасан нь зөв. Энд зарагдаж байгаа хүнс нэртэй зүйлс хүнс биш. Тамхи, нууцаар зарагдах архи гээд Монголчуудын эрүүл мэндийн эсрэг үйл ажиллагаа.
Зүсээ хувиргасан ТҮЦ-ээ дахиад түгээх үү.
Шинээр гарч ирсэн ТҮЦ-ний зураг оруулах уу Манайхаан…

22/07/2025

Улирлын ялгаатай хооллолт маш чухал тул зундаа өдөрт 2 удаа иддэг махан хоолоо багасгах хэрэгтэй

03/07/2025

М.Пүрэвжав: Хоолоо зөв идэхгүй бол өтөл насандаа өөрөө өвчтэй эсвэл өвчтэй хүүхдээ асрах хэмжээнд хүрлээ

Сургуулийн хүүхдийн хоолны системийг заавал бүрдүүлэх ёстой. Систем бүрдээгүй цагт хоол зөв болохгүй☝️☝️☝️ Манай улсад с...
10/06/2025

Сургуулийн хүүхдийн хоолны системийг заавал бүрдүүлэх ёстой. Систем бүрдээгүй цагт хоол зөв болохгүй☝️☝️☝️
Манай улсад систем буюу тогтолцоо бүрдээгүйгээс маш олон ажил буруу хэрэгжсээр байна.

ХҮҮХДИЙН ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ АРГА ЗАМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Хүүхдийн хоолны чанар хүртээмжийг сайжруулахад олон улсад авч хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцуулах, сайн туршлагыг нэвтрүүлэх боломжийг хэлэлцэж санал солилцох зорилготой тус хэлэлцүүлэг 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулагдана.

📌Хүүхдийн хоол, үйлдвэрлэл, шим тэжээлийг сайжруулах замаар эрүүл ирээдүйг бүтээхэд Финланд улсын туршлагаас суралцацгаая.

✅Финланд улсын сургуулийн хоолны систем
Arja Lyytinen, доктор /PhD/
/Зүүн Финляндын их сургуулийн Нийтийн Эрүүл мэнд, Шим тэжээлийн дэд профессор, ахлах багш/
✅Сургуулийн хоол ба нийгмийн эрүүл мэнд Д.Жавхланбаяр, доктор /PhD/
/Зүүн Финляндын их сургуулийн Эрүүл мэндийн бодлого болон Эрүүл мэндийн эдийн засгийн дэд профессор, багш, Япон улсын Хирошимагийн их сургуулийн зочин ассошиэйт профессор/
✅Сургуулийн хоолны систем ба дэлхийгээс суралцах нь М.Пүрэвжав, доктор /PhD/
/ШУТИС, Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн профессор/

30/05/2025
28/05/2025

“МЭРГЭЖЛЭЭ ЗӨВ СОНГОЁ” аяны хүрээнд “ХООЛ ЗҮЙЧ” мэргэжлийг танилцуулж байна. #Цуврал 2

✅Та “ХООЛ ЗҮЙЧ” мэргэжлээр суралцах хүсэлтэй бол дараах мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.

☝ "Сургуулийн хоол зүйч" гэж хоол зүй болон хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр их, дээд сургууль, коллеж төгссөн, хүүхдийн хоол зүйгээр мэргэшсэн мэргэжилтнийг хэлнэ.

👉Албан тушаалын ангилал: ТҮБД-3
Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд 242, хүүхдийн цэцэрлэгт 87 буюу нийт 329 хоол зүйч ажиллаж байна.

✅Хоол зүйч мэргэжлээр элсэн суралцах боломжтой сургуулиуд:
- Шинжлэх, ухаан технологийн их сургууль,
- Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль,
- Идэр их сургууль,
- Хүрээ дээд сургууль,
- Хүнсний техникийн их сургууль

📍 Хоол зүйч мэргэжлээр суралцахын тулд:
ЭШ-1: Математик, Хими - босго 490 оноо
ЭШ-2: Нийгэм судлал, Англи хэл - босго 450 оноо

26/05/2025

Хоол зүйч мэргэжилтэй танилцаарай 👍👍

26/05/2025

Хүүхдүүдэд багаас нь хоол шим тэжээлийн боловсролыг эцэг эхээс илүүтэй цэцэрлэг, сургууль буюу боловсролын байгууллага системтэйгээр олгох ёстой шүү. Түүнээс нэг хүүхдийн баярын бэлэгний тухай асуудал яриад өнгөрөх бол сонин биш болсон...

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛААШүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албанаас өрнүүлж буй “Эрүүл бие-зохи...
13/05/2025

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албанаас өрнүүлж буй “Эрүүл бие-зохист харьцаа” аяны хүрээнд Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын “Ахлагчийн зөвлөл”-өөс санаачлан хоол зүйч М.Пүрэвжавыг урьж 2025 оны 05-р сарын 08ны өдөр “Зөв хооллох нь” сэдэвт сургалт зохион байгууллаа.
Энэ үеэр эрүүл хооллолтын үндсэн зарчим, хүнсний бүтээгдэхүүнээ зөв сонгох арга, эрүүл хооллох дадлыг хэвшүүлэх арга замын талаар мэдээлэл өгсөн юм.
Мөн албаны гал тогооны нөхцөл байдалтай танилцаж, анхаарах чиглэлээр санал санаачлага гаргаж, цаашид хамтран ажиллахаар боллоо.

10/05/2025

ЧИХРИЙН ШИЖИН ӨВЧНИЙ үед хэрхэн хоолоо зохицуулах вэ? 🧐🥗🥛
Ямар ямар хүнсүүдийг хориглож ямар хүнсийг түлхүү хэрэглэвэл зохистой вэ?
Хүнд, хэцүү, өртөг өндөртэй хоолны дэглэм барих огт шаардлагагүй шүү.👍

Дараах бичлэгээс дэлгэрэнгүй үзээд асууж тодруулмаар байгаа зүйлсээ коммент хэсэгт бичээрэй.

21/04/2025

Чипсний талаар дахин хэлэхгүй бол болохгүй нь ...
Эцэг эх, өвөө эмээ нар багачууддаа том том ууттай чипс гэх зүйлийг авч өгөхөө болимоор байна ‼‼
Хүүхдүүдийн энэ их өвчлөл бол буруу хооллолттой шууд холбоотой. 🧐

#хоолзүйч

01/04/2025

Зүгээр л мөрөөрөө амьдрах сан. Иддэгээ идээд...л жив жирийн амьдарвал тэ... иддэгээ хүртэл стресс болгочихоор чинь... яаж эрүүл явахав дээ.... Яриаг сонсож, нэг боловч стресээ багасгаж, эдийн засагтаа ч гэсэн туслаарай☺️☺️☺️

Address


Opening Hours

Monday 09:00 - 06:00
Tuesday 09:00 - 06:00

Telephone

+97695214004

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Хоол зүйч - Hool zuich posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Хоол зүйч - Hool zuich:

  • Want your practice to be the top-listed Clinic?

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

хоол бол эм

Хоол бол эм. Эхээс эрүүл төрсөн биеийг эрүүл амьдруулахад хувь хүн таны өдөр тутмын хооллолт шийдвэрлэх нөлөөтэй. Өвчин хэлж ирэхгүй хийсэж ирнэ гэж ярьдаг ч халдварын бус өвчлөл хийсэж биш, хэлж ирнэ.