Probiotic Vitamin

  • Home
  • Probiotic Vitamin

Probiotic Vitamin Сайн чанартай ашигтай бактер, витамин хүргэлтээр

27/10/2024

Х.Цагаанбаатар: Бага байхад төрсөн эцэг минь бурхан болж, ээж дүү ахтайгаа 5 настайдаа Дархан Уул аймагт шилжин очиж билээ.
1990 онд ээж минь Увс аймгийн Хяргас сумын харъяат Нүрзэдийн Балжинням гэдэг хүнтэй хоёр талаасаа 2, 3 хүүхэдтэй нийлж гэр бүл болсон.
Аав ээж хоёрын минь дундаас 2 хүүхэд төрж, бид ам бүл 9 болж өнөр өтгөн айл болсон.
Хөлийг минь дөрөөнд гарыг минь ганзаганд эгэл амьдралаас эх дэлхийд хүргэсэн хүн бол яахын аргагүй аав минь юм.
Миний аав Нүрзэдийн Балжинням насаараа 20 гаруй жил Хот тохижуулахад хогны машины жолооч хийсэн хүн.
Сүүлдээ аав минь гар хөл нь өвдөөд хогоо өөрөө ачиж чадахгүй болоод, туслах ачигч авахаар болсон. Тэр үед туслахын цалин гэж байхгүй учир өөрийнхөө цалингаас хуваалцах шаардлагатай болсон юм.
Манайх олон хүүхэдтэй учир зах зээлийн үед аав цалингаа хуваачихвал мэдээж амьдралд хүрэлцэхгүй.
Тэгээд аргагүй эрхэнд том ах минь 5 ангийн сурагч сургуулиасаа гарч аавын туслах ачигч болж билээ.
Аав ах хоёр минь биднийг тэжээх гэж их л хөдөлмөрлөсөн дөө.
Хоёр ахтайгаа ээлжлээд хааяа бас явж байрны хог ачиж, ангийн хүүхдүүдээсээ ичээд нуугдах үед аав минь "Миний хүү, хүн хог цэвэрлэж хог ачлаа гээд хүн мууддаггүй юм. Хөдөлмөрлөсөн хүн л амжилтанд хүрдэг юм ш дээ" гэж хэлж билээ.
Аавынхаа тэр үгнээс би хөдөлмөрийн үр шим амьдралын амтыг ойлгож мэдэрч байсан үе саяхан мэт санагдана.
Миний аав үнэхээр ажлын төлөө, амьдралын төлөө төрчихсөн ноён нуруутай, жинхэнэ Монгол эр хүн байж билээ.

Залуусаа гудамжинд хог битгий хаяарай. Үүнийг бас л нэг хүн цэвэрлэдэг юм шүү.
Эх дэлхий, эх орноо хайрлая
ХАНДЛАГАА ӨӨРЧИЛЬЕ ЗАЛУУС АА...😍🥰

15/06/2023

Эр ч бай эм ч бай хүнээр дэмжүүлж улстөрд орвол богино насална, энэ бас л хайр найргүй, хамгийн их дайсагналцдаг салбар. Өөрөө орвол арай урт насална. Хэн нэгний дэмжлэгтэйгээр удаан улстөрд байна гэвэл хүний гар хөл, кноп болно. Ингэвэл бүүр ч аймаар! Жишээг нь одоо бид тод харж байна!
Дашрамд хэлэхэд, би квотоор их хуралд ороогүй, гудамжнаас тэмцэж орсон. СҮХБААТАРЫН ТАЛБАЙГААС ТӨРИЙН ОРДОН ХҮРТЭЛХ 100м ХҮРЭХГҮЙ ЗАМЫГ 10 ЖИЛ ТУУЛЖ орсон. Намайг хүн биш, нам биш, ОЛОН ТҮМЭН дэмжсэн учраас л орсон!

15/06/2023

15/06/2023

Өнөөдрөөс ингээд сууж эхэлсээн. Маргааш 12.30д Талбай дээр очиноо. Тэр энэ, нам нам бус гэлтгүй хүрээд ирээрэй 🙏 Нэгдээд хамт Сонгуулын Саналаа Гарараа Тоолоё..😊😊😊
2023.06.12.

15/06/2023

Давлагааг эхлүүлж байна‼️
Би лав төв талбай явж байна. Өнөөдөр нийгмийн авилга, хулгай, Тендер ярьсан хүн яллагдагч болж байхад надад энэ нийгэмд өсөж торних үр хүүхдийнхээ өөдөөс харах нүүр ч алга ичиж байна.

15/06/2023

ИРГЭН:ХУРД ХАМТЛАГИЙН 30 ЖИЛ ҮЗЭХ ГЭЖ ЦУГЛАРЧ ЧАДДАГ ЮМ БАЙНА. ЭХ ОРОН, ИРЭЭДҮЙГЭЭ АВРАХААР ЦУГЛАРАХ ЮМСАН…

Address


Telephone

+97699166573

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Probiotic Vitamin posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

  • Want your practice to be the top-listed Clinic?

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram