Window.mn

Window.mn Mongolian video website

17/09/2025
11/09/2025
11/09/2025
08/09/2025

Л.Оюун-Эрдэнэ: Миний хувьд ёсыг бодож шинэ засгийн 100 хоног дуустал юм дуугарахгүй байхыг хичээнэ. Ялалт бол мөнхийн зүйл биш, ялагдал ч бас сүйрэл биш. Үндэсний баялгаа иргэддээ хүртээмжтэй, шударга хуваарилах, ил тод байхын төлөөх миний итгэл үнэмшил хэвээрээ, үүний төлөөх тэмцлээ албан тушаалтай, тушаалгүй үргэлжүүлнэ

Эх сурвалж: “Зууны мэдээ”

07/09/2025
05/09/2025

НТШ-ийн мөнгө өөртөө хуримтлууж байгаа хөрөнгө болохоос биш ЗГ-ийн дураараа зарцуулах мөнгө биш

04/09/2025

МАН найтааж Монгол ханиажээ, хатгаа болчих вий?!

02/09/2025
29/08/2025
26/08/2025

Дуучин Т.Ариунаагийн "Зүрх асна" тоглолт дээр хөгжмийн зохиолч Л.Балхжавын үг хэлж буй бичлэгийг цахим орчинд "согтуу байна" хэмээн шүүмжилж байсан бол түүний хүү найруулагч Б.Чингүүн "Миний аав насан туршдаа архи дарснаас ангид явсан хүн. Бие тааруу байгаа ч Ариунаа эгчийг болон ард түмнээ хүндэлж тайзан дээр гарсан тэр мөчийг бид ч бас хүндэтгэж байна. Харин ийм үйл явдлыг гуйвуулан нийтэлсэнд харамсч байна даа" хэмээжээ.

24/08/2025

Mongolz "Esports World Cup 2025" тэмцээний аварга болж 500 мянган долларын эзэд боллоо

20/08/2025

: ТҮЦ-ийг хэн үзэн ядаад байна гэхээр орлого тодорхой түвшинд хүрээд ТҮЦ-ээр үйлчлүүлхээ больчихсон хүмүүс л үзэн ядаад байгаа байхгүй юу. ТҮЦ байх эсэх чинь уртаашаа ч өргөөшөө ч иргэний орлоготой л холбоотой. Иргэд нийтлэгээрээ орлого сайтай болчихвол хэн ч ТҮЦ орохгүй. Хэн ч баталгаагүй хүнс авахгүй. ТҮЦ-рүү хэн ч шагайхгүй бол эзэд нь ачаад л явна.

Анзаараад хараарай. Саяхан даа. Багшийн дээдээр цаасан хайрцган дээр тамхи чихэр дэлгээд зардаг байлаа. 2010 он хүртэл шүү. Тэгээд 2010 оноос хойш байчихсан. Шалтгаан нь тэдний гар дээрх худалдаа явахаа больчихсон байхгүй юу. Тэгээд бүгд арай өөрчдөгдөөд ТҮЦ болсон.

Иргэд цаг үеэ дагаад эдийн засаг нь өсөөд орлоготой болоод л эхэлвэл хэн ч ТҮЦ-ээр шагайхгүй. Тэр үе хүртлээ ТҮЦ-ийг байлгаж л байх хэрэгтэй. Яагаад гэвэл ТҮЦ-ний ард яг чи бидэн шиг нэг айлын эзэн, бас нэг айлын эзэгтэй амьдралаа болгох гээд зүтгэж байгаа байхгүй юу. Тэр айлын эзэн, эзэгтэй хоёрт хүүхдээ хоолтой, хувцастай мөр бүтэн гэдэс цатгалан байлгах ганцхан зорилго байгаа болохоос хотын өнгө үзэмжийг өнгөлөг байх ёстой гэдэг дээр хүлээсэн үүрэг байхгүй.

Тиймээс хот эдгээр ТҮЦ-нүүдэд нарийн шаардлагаа тавиад стандарт мөрдүүлээд ажиллуулах л хэрэгтэй. ТҮЦ эрхлэгчдийн хэлснээр 1600 хүний амьдрал гэж байна лээ. Үгүй л дээ бараг 10 мянган иргэний аж амьдрал явж ч байгаа байх. Хэнээс ч талхны мөнгө гуйгаагүй бор зүрхээрээ амьдралаа босгох гээд тэмцэж зүтгэж яваа энэ хэдэн хүнийг дарж дарамтлахгүй ажлыг нь хийлгэх хэрэгтэй.

Төр бол мэдээж сууриа сайжруулах, эдийн засгаа тэлэх, солонгоруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх төслүүдээ хөдөлгөх, зээл аваад гудамжны боржур сольдог биш, үр ашиггүй төсөл санхүүжүүлдэг биш үр ашигтай, орлого олох төсөл санхүүжүүлэхэд анхаарах л ёстой. Хувийн хэвшлээ дэмжих, тэдэнд садаа болж тэнэнтэхгүй, өсөж хөгжих боломжийг нь олгох л ажлаа сайжруулах хэрэгтэй. Ингэж байж л наад ТҮЦ-нүүд чинь алга болно. Тэр болтол ТҮЦ-нүүдэд стандартаа тавиад мөрдүүл. Хайр найргүй стандарт тавь.

Энэ хотод бүх төрлийн амьдрал бий. Хэн нэгэн иргэнээ орлогоос нь тасалчихаад дарга нар яаж санаа амар сууж чадаж байна аа.

Enkhmunkh Batjargal

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Window.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram