Цээнэ иогийн төв

Цээнэ иогийн төв Иог бол тэнцвэртэй амьдрахуйн шинжлэх ухаан, хүн өөрийнхөө нөөц чадварыг бүрэн нээж олох арга зам.

📣📣📣 ЦЭЭНЭ ИОГИЙН ТӨВ 10-Н САРЫН  БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.УТАС: 80308811 ; 88085875ХАЯГ: БЗД. САНСАРЫН ХОУМ ПЛАЗА АРД СЭЛЭНГЭ ПРЕ...
25/09/2025

📣📣📣 ЦЭЭНЭ ИОГИЙН ТӨВ 10-Н САРЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.

УТАС: 80308811 ; 88085875

ХАЯГ: БЗД. САНСАРЫН ХОУМ ПЛАЗА АРД СЭЛЭНГЭ ПРЕСС ХХК 4-Н ДАВХАРТ 401 ТООТ

#Иог пилатес #Иог бясалгал #Нурууны иог #Хүүхдийн иог #Жирэмсэний иог #Ахмадын зөөлөн иог

📣📣📣 НАМРЫН УЛИРАЛ БОЛ БИЕ СЭТГЭЛИЙН ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙХЭД МАШ ТОХИРОМЖТОЙ, ӨӨРТӨӨ ЦАГ ГАРГАН БИЕ, СЭТГЭЛ, ОЮУН БОДЛОО ЦЭВЭРЛЭН ЦЭГЦЛЭЖ АВААРАЙ.

🔔🔔🔔 ИОГ БОЛ ХЭЗЭЭ Ч УНТРАХГҮЙ ГЭРЭЛ ЮМ.
НЭГЭНТ АССАН ТЭР ГЭРЭЛ ХИЧЭЭЛЛЭХ ТУСАМ УЛАМ ТОД ГЯЛАЛЗАНА.
❤️🧡💛💚💙🩵💜.🧘‍♂️🧘‍♀️


💸💸💸 Төлбөрийн мэдээлэл:

👉 Сарын 12оролт 7хоногт 3н удаа
Иог бясалгал. 180.000₮
Иог пилатес . 180.000₮
Иог кардио 180.000₮
Нурууны иог 180.000₮
Жирэмсэний иог 150.000₮
Ахмад зөөлөн иог 150.000₮
Хүүхдийн иог. 150.000₮

👉 Сарын 8н оролт 7хоногт 2удаа
Иог пилатес. 120.000₮
Жирэмсэний иог 120.000₮
Хүүхдийн иог. 120.000₮

👉 Урамшуулал:
👍 Үндсэн төлбөрөөс эхний сар 10.000, хоёр дахь сар 20.000, гурав дахь сар 30.000 хасаад явна.

✅ Бүртгүүлэхдээ:
Хаан банк IBAN-470005005076991188 Атарсолонго/дансанд төлбөрөө шилжүүлж орон тоогоо баталгаажуулна.
📲Гүйлгээний утга: Нэр, утас бичих

✅Манай давуу тал:

📍 Олон улсад багшлах эрхтэй 3-н багштай

📍 Нурууны хазайлт муруйлт, өвдөлтийн менежментээр мэргэшсэн

📍 Цаг болон ангиа өөрийн хүссэнээр сонгох боломжтой

📍 Тав тухтай цэвэр орчин.

🌞 Өглөө сэрэнгүүтээ 7 хүрдний тарниа уншиж өөрийгөө кодлоорой❤️ Үндэс хүрдБи газар дэлхий дээрээ бат зогсож, амьдрал маа...
19/09/2025

🌞 Өглөө сэрэнгүүтээ 7 хүрдний тарниа уншиж өөрийгөө кодлоорой

❤️ Үндэс хүрд
Би газар дэлхий дээрээ бат зогсож, амьдрал маань тэнцвэртэй. Миний биеийн бүх яс, булчин, мэдрэл эрүүлжиж байгаад талархаж байна.

🧡 Үржихүйн хүрд
Би аз жаргалтай, хайр дүүрэн амьдарч, эрүүл саруул гэр бүл, үр хүүхдээр ивээгдэж байгаадаа талархаж байна. Миний бүх эрхтэн эрүүлжиж, залуужиж байна.

💛 Наран сүлжээ хүрд
Орлогын урсгал тасралтгүй нэмэгдэж, би элбэг хангалуун амьдарч байна. Миний дотор эрхтнүүд эрүүлжиж байгаад талархаж байна.

💚 Зүрхэн хүрд
Би хайр, уучлал, талархлаар дүүрэн. Бүх ойр дотнын хүмүүсээ чин сэтгэлээсээ хайрлаж, хүлээн авч байна. Миний зүрх, уушиг эрүүлжиж байна.

💙 Хоолойн хүрд
Би зорьсон бүхэн маань бүтэж, амжилт, алдар хүндэд хүрч байна. Миний бамбай булчирхай, дуу хоолой эрүүлжиж байгаад талархаж байна.

🩷 Мэлмийн хүрд
Миний зөн совин, оюун ухаан тэлж, бүтээлч хүч минь нэмэгдэж байна. Миний тархи, нүд, чих эрүүлжиж байгаад талархаж байна.

💜 Зулай хүрд
Тэнгэрийн гэрэл, газрын шим надад урсан орж, амьдрал минь бат бөх, гэр бүл маань хайр, эрүүл мэнд, аз жаргалаар бялхаж байгаад талархаж байна.



✨ Далд ухамсрыг зөв кодлох хамгийн тохиромжтой цаг бол өглөөний хагас нойрмог үе. Энэ үед тарниа уншвал илүү хүчтэй нөлөөтэй байдаг.

Samakonasana/ Урагш тонгойх/💙 Зөв өнцөгт байрлал нь нурууг сунган булчинг чангална. 💙 Гуяны арын булчинг сунгаснаар тэнд...
19/09/2025

Samakonasana
/ Урагш тонгойх/
💙 Зөв өнцөгт байрлал нь нурууг сунган булчинг чангална.
💙 Гуяны арын булчинг сунгаснаар тэнд хуримтлагдсан булчингийн зангирлыг задлана.
💙 Нурууны үенүүдийг чангалан, гуяны ар болон шилбэний булчинг хөгжүүлнэ. Хэвлийн булчинг чангална.

💙 Хөлдөө ташааны зайтай цэх зогсоно, амьсгалаа аван гар, нурууг дээш сунгана, амьсгалаа гарган шалтай зэрэгцээ доош тонгойно
💙 Их бие гар нэг шугамд, хэвлийгээ татан, нурууг, хөлийн араар сунгана.
Амьсгалаа аван гар болон их биеийг дээш өргөнө, амьсгалаа гарган гараа буулгана.
🚫 Мэдрэлийн судал дагаж өвддөг, хүзүүний гэмтэлтэй бол болгоомжтой хийх.

Зогсох , суух үед биеэ сайн ажиглаарай хэрвээ таны хүзүү хэт урагшаа, сээр нуугаар бөгтөр, мөр хумигдаж, гэдэс суларч ну...
15/09/2025

Зогсох , суух үед биеэ сайн ажиглаарай хэрвээ таны хүзүү хэт урагшаа, сээр нуугаар бөгтөр, мөр хумигдаж, гэдэс суларч нурууны булчин татаж чангарсан мэдрэмж төрөх эсвэл тодорхой харагдаж байвал одооноос өөртөө анхаарч засаарай.

Зөв зогсоод , тэгшхэн сууж , нурууны сунгалт , хэвлийн таталт тогтмол хийж хэвшвэл биеийн хийж дадсан хуучин дадал зуршил өөрчлөгдөж ерөнхий биеийн тэгш хэм засагдаж , чилж өвдөх , өөрт тухгүй байх асуудлуудаас ангижрах боломжтой шүү.

Биеийн тэгш хэм засах бариаг, дасгал хөдөлгөөн иогтой цуг хийвэл биеийн ерөнхий хэлбэр галбир өөрчлөгдөж засагдсанаар буруу зогсох суух нь илэрхий багасч суларсан булчингууд нь чангарч зөв хэмдээ аяндаа очдог.

“Өөртөө цаг гаргана” гэдэг нь өөрийгөө анзаарч, дотоод ертөнцөө сонсох, эрч хүчээ нөхөх боломж олгох гэсэн утгатай.Өөртө...
14/09/2025

“Өөртөө цаг гаргана” гэдэг нь өөрийгөө анзаарч, дотоод ертөнцөө сонсох, эрч хүчээ нөхөх боломж олгох гэсэн утгатай.

Өөртөө цаг гаргахын ач холбогдол:

☺️Сэтгэл санаа тайвширна – стресс багасч, бодол цэгцэрнэ.

😉Эрч хүч сэргэнэ – ядаргаа багасч, шинэ санаа төрнө.

😊Өөрийгөө сонсох боломж – юу хүсэж байгаагаа ойлгоно.

😚Харилцаа сайжирна – дотоод тэнцвэртэй үед бусадтай уян хатан харилцдаг.

Өөртөө цаг гаргах энгийн аргууд:

☝️Өглөө эсвэл орой 10–15 минут ганцаараа нам гүмд байх

☝️Алхах, амьсгалын дасгал хийх, иог бясалгах хийх

☝️Ном унших, дуртай хөгжим сонсох

☝️Дасгал хөдөлгөөн, ИОГ хийх

Өдөр тутмын ажлаасаа хэсэгхэн хугацаанд утас, цахим сүлжээнээс түр холдох 🥰

Vashistasana / хажуугийн банз байрлал/Тэнцвэрийн байрлал: Хүч, тэнцвэр, төвлөрөл зэрэг олон хүчин чармайлт нэг зэрэг шаа...
12/09/2025

Vashistasana
/ хажуугийн банз байрлал/
Тэнцвэрийн байрлал: Хүч, тэнцвэр, төвлөрөл зэрэг олон хүчин чармайлт нэг зэрэг шаарддаг.
🩵 Биеийн баруун зүүн талдаа барих.

🩵 Биеийг баруун тийш хазайлган баруун хөлийн ирмэг, баруун гар дээр тэнцвэрийг хуваарилна.

🩵 Зүүн гарыг дээш өргөх, харц тааз руу.

🩵 Гар, хэвлийн, хөлийн булчинг чангална.

🩵 Бугуй, хөлийн арын булчинг хөгжүүлж чангална.

🚫Гар , бугуй гэмтэлтэй бол хийхийн хориглоно.

💁‍♀️ СУНГАЛТ хийхийн ач тус.1) Бодисын солилцоо сайжирч өөх шатна. 2) Цусны эргэлт идэвхжиснээр эцэж сульдахгүй, биеийн ...
09/09/2025

💁‍♀️ СУНГАЛТ хийхийн ач тус.

1) Бодисын солилцоо сайжирч өөх шатна.
2) Цусны эргэлт идэвхжиснээр эцэж сульдахгүй, биеийн эсэргүүцэл сайжирна.
3) Мэдрэлийн эс, системтэй холбогдох тул хүчтэй сэтгэлзүйг бэлэглэнэ.
4) Биеийн ерөнхий галбир засагдана.
5) Хөрөх өвчнөөс салдаг байх нь ээ.
Мөн урт амьсгал авч дадахад цусны эргэлт сайжиран, бие мах бодь халж байдаг.

💁‍♀️ Сунгалт хийхдээ анхаарах зүйлс.
1) Урт амьсгалах
2) 10 секунд барих
3) Хэт хүчлэхгүй байх
4) Ганц дасгал ч байсан хамаагүй өдөр бүр үргэлжлүүлэх
💜💙🩵💚💛🧡❤️🧘‍♀️

Anjaneyasana / Хавирган сар/Хагас сар байрлал нь тэнцвэр, төвлөрлийг сайжруулна.💚 Араг ясны бүтцийг бэхжүүлж, үе мөчний ...
05/09/2025

Anjaneyasana / Хавирган сар/
Хагас сар байрлал нь тэнцвэр, төвлөрлийг сайжруулна.

💚 Араг ясны бүтцийг бэхжүүлж, үе мөчний уян хатан байдлыг сайжруулна.

💚 Цээжинд цэр хуралдахаас сэргийлнэ, цээж мөрийг нээж өгнө.
Өтгөн хаталт, төрсний дараа, бамбай булчирхай өвчнийг эмчлэхэд тустай.

💚 Баруун/зүүн/ нэг хөлөө хоёр гарын хооронд авчирна.

💚 Ташаагаа доош түлхэж, арын хөлийн улыг дээш харуулна.

💚 Алгаа хавсран гараа сунган, хуруугаа дээш чиглүүлнэ.

💚Нуруугаа шулуун байлган дээш сунган болж байвал, хойш гэдийнэ.

🚫 Нуруу, өвдөг, шагайн гэмтэлтэй хүн болгоомжтой хийх.

ХӨГШРӨЛТ ХӨЛНӨӨС ЭХЭЛДЭГ.Хүний 2 хөлөнд :6 булчин 40 шөрмөс 52 яс60 үе66 зүүний цэг72 рефлексологи 7200 мэдрэлийн төгсгө...
04/09/2025

ХӨГШРӨЛТ ХӨЛНӨӨС ЭХЭЛДЭГ.

Хүний 2 хөлөнд :
6 булчин
40 шөрмөс
52 яс
60 үе
66 зүүний цэг
72 рефлексологи
7200 мэдрэлийн төгсгөл байдаг.

Анагаах ухааны эртний ном сударт нь хөгшрөлтийг удаашруулахад тустай хөлийн ул болон шилбэнд зориулсан дасгалуудын тухай бичигдсэн байдаг нь зүгээр нэг тохиолдол биш юм.

💗 1. ХӨЛ НҮЦГЭН ЯВАХ.

Аль болох хөл нүцгэн явах хэрэгтэй.Мэдээж байгальд хөл нүцгэн явах нь мянган тустай.Хэрэв энэ нь боломжгүй бол ядаж гэртээ хөл нүцгэн явах хэрэгтэй.Шал тань хүйтэн байсан ч гэрийн шаахайгаа тайлаад 10-15 мин өдөрт 3 удаа гэртээ хөл нүцгэн яваарай.

💗 2. ХӨЛИЙН ӨСГИЙ БОЛОН ӨЛМИЙГӨӨР ГИШГЭЖ ЯВАХ

Өсгий ба өлмийгөөр,мөн хөлийн улны гадна болон дотор талаар тогтмол явж хэвших хэрэгтэй.Энэ нь хөлний яс,судас шөрмөсийг бэхжүүлдэг,цусны эргэлтийг сайжруулдаг төдийгүй үүний үр дүнд дотоод эрхтнүүдийн үйл ажиллагаа илт сайжирдаг.Ингэж явах нь тийм хэцүү биш туршаад үзээрэй,ашиг тус нь арвин шүү.

💗 3. ХӨЛИЙНХӨӨ УЛЫГ ЮМААР ТОВШИХ

Өнөөдрөөс эхлэн хөлийнхөө улыг резин болон модон алх зэрэг хөнгөн зүйлээр товшиж эхлээрэй.Гурилын элдүүр,хоосон шилэн сав ч болно.Хөлийн хуруунуудаас эхлэн зөөлөн цохиж товш.Хэсэг хугацааны дараа бүх л биеэр халуун бүлээн урсах таатай мэдрэмж,тайвшралыг мэдрэх болно.Хятадууд энэ аргыг зөвхөн хөлнийх төдийгүй бүх биеийн цусны эргэлтийг сайжруулах шилдэг арга гэж үздэг.

💗 4. ЮН-ЦЮАНЬ ЦЭГИЙН МАССАЖ

Хятадын эрдэмтэд хөлийн уланд оршдог Юн-Цюань гэж нэрлэдэг онцгой нэгэн цэгийг тогтмол массаж хийхийг зөвлөдөг.Энэ цэг нь хөлийн хурууны ард хөлний нумны голд оршдог.Энэ массаж хөлний булчин шөрмөсийг суллаж,цусны эргэлтийг сайжруулдаг.Өглөө,оройд хийхэд тохиромжтой.Энэ массажыг хийх 2 арга бий: хуурай ба нойтон.Хуурай хийх арга нь: Энэ цэг дээр зүгээр л 20 удаа тасралтгүй дарах арга.Хоер хөлөө ээлжлэн цэг дээр дарна.Нойтон арга нь: саванд 38 градусын халуун ус хийгээд хөлөө улайхыг хүлээнэ.Үүний дараа 2 хөлийнхөө энэ цэг дээр эрхий хуруугаараа зэрэг тасралтгүй 80 удаа дарна.Эцэст нь хөлийн улыг гараараа 3-5 мин илэх хэрэгтэй.

💗 5. ХАЛУУН,ХҮЙТЭН УСААР ЭЭЛЖЛЭН БУЛХАХ

Энэ арга бидний хөлөнд маш хэрэгтэй.Цусны эргэлтийг сайжруулж,хөлний чадлыг ихэсгэж,хөгшрөлтийг удаашруулдаг.2 хөлөө эхлээд халуун,дараа нь хүйтэн усаар ээлжлэн булхаж хэвшээрэй.

Эцэст нь аль болох их алхаж,хөлөө хөдөлгөж,хөлөө арчилж түүнд залхуурал бүү олгоорой.

АМЬДРАЛ БОЛ ХӨДӨЛГӨӨН гэдгийг бүү март!

Paschimottanasana /Урагш тонгойх байрлал/Толгойноос хөлийн ул хүртэл бүх биеийг сунгадаг хатха иогийн сонгодог асанагийн...
01/09/2025

Paschimottanasana
/Урагш тонгойх байрлал/
Толгойноос хөлийн ул хүртэл бүх биеийг сунгадаг хатха иогийн сонгодог асанагийн нэг.
🩵 Таяг байрлалд сууна.Амьсгалаа гарган нурууны доод үеэс эхлэн, хэвлийгээ гуяруу ойртуулан, доош тонгойно.
🩵 Мөрөө хавчихгүй, хөлийн өсгийрүү жийн, өвдөг түгжин, нурууг сунгах, гараараа эсвэл уяагаар хөлийн улнаас татаж болно.
🩵 Өтгөн хаталт, хоол боловсруулах замын эмгэг, сарын тэмдгийн мөчлөг алдах зэргийг тэнцвэржүүлнэ.
🩵 Тогтмол хийснээр бэлгийн сулралыг эмчилнэ.
🩵 Төрсөний дараа хийвэл тустай.
🚫 Жирэмсэн хүн хийхгүй,
Нурууны суулт ихтэй, мэдрэлийн судал дарагдаж гуя руу өвддөг, багтраа болон ходоодны шархтай хүмүүс хийхэд тохиромжгүй.

Address

БЗД, Сансарын Home Plaza ард "Сэлэнгэпресс" ХХК-ийн 4 давхар 401 тоот
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 06:00 - 20:00
Thursday 09:00 - 17:00
Friday 06:00 - 20:00
Saturday 09:00 - 17:00
Sunday 09:00 - 17:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Цээнэ иогийн төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category