14/10/2025
ИЧИХ ҮЕД ХҮН ӨӨРТЭЙГӨӨ ХОЛБОО ТАСАРДАГ
🫣Ичгүүр нь нийгмийн сэтгэл хөдлөл гэж үздэг. Ичих үед хүн “ би нэг л биш, миний байгаа байдал буруу” гэсэн дохиог хүлээн авснаар өөрийн үнэ цэнэтэй, хангалттай гэсэн мэдрэмжээ алдаж өөртэйгөө холбоо харилцаа тасардаг. Энэ үед хүн өөртөө итгэх итгэл, бусад ай харилцах итгэлцлээ алдаж газар доогуур орчмоор, алга болчмоор буюу оршихуйн утга учраа алддаг байна.
Сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгэл засалд үйлчлүүлэгчийн ичгүүр, ичгүүрийн мэдрэмжийг нээн илрүүлж, маш болгоомжтой гэмтэл учруулахгүй ажиллах нь түүнд өөрийн үнэ цэнээ олж авах, өөртөө итгэх итгэлээ батжуулах нэг чухал тулгуур болдог. Ичгүүр, ичгүүрийн мэдрэмжтэй илүү гүнзгийн түвшинд ажиллах хүсэлтэй мэргэжилтнүүдээ зориулан гайхалтай практик "Хортой ичгүүр" мэргэшүүлэх сургалтыг зориулж байна.
Сургалтанд хамрагдсанаар та:
🔹Ичгүүрийн цаана юу байгаа вэ? түүний үндэс, суурь
🔹Ичгүүрийн мэдрэмж нь хүнд яаж нөлөөлдөг вэ?
🔹Ичгүүр мэдэрч буй хүн эргэн тойрны хүмүүсээ ямар хариу үйлдэл үзүүлэхэд хүргэдэг вэ? Яагаад хортой ичгүүр нь хүнийг төдийгүй харилцааг сүйтгэдэг вэ?
🔹Эерэг сэтгэл заслын аргаар ичгүүртэй ажиллах нь: шилжүүлэг ба дам шилжүүлэгийн онцлог, тусламж үзүүлэх стратеги, зөрчилдөөнд анализ хийх, ичгүүр мэдэрч буй хүний сэтгэл зүйн хэрэгцээг ойлгож, тодорхойлох нь.
🔹Сургалтаар олон төрлийн дасгалууд ажиллах ба өөрийгөө танин мэдэх, судлахад чиглэсэн практик, тренингийг ажиллана.
📆Хэзээ: 10 сарын 22, 23
⌛️Цаг: 10:00-17:00 цаг
Сургалтын хэлбэр: танхим ба онлайн
Төлбөр: танхим 450,000₮ онлайн 350,000 (эерэг сэтгэл заслын мастер курсийн оролцогчдод 50% хөнгөлөлттэй (танхим/онлайн).
🔗Бүртгүүлэх линк: https://forms.gle/KTsQYdZYuS8QTHjw6