AVRO MED Уламжлалт Анагаах Ухааны Эмнэлэг

  • Home
  • AVRO MED Уламжлалт Анагаах Ухааны Эмнэлэг

AVRO MED Уламжлалт Анагаах Ухааны Эмнэлэг Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from AVRO MED Уламжлалт Анагаах Ухааны Эмнэлэг, Medical and health, .

Авромед эмнэлэг нь 2019–2025 онд ЦОМА төвийн 2-р давхарт үйл ажиллагаа явуулж байгаад
2025 оны 8 дугаар сараас эхлэн өөрийн байртай болж, БЗД 43-р хороо, Сэлбэ хотхоны 97/4-д шинэ байрандаа үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна. АВРОМЕД ЭМНЭЛГИЙН ТАНИЛЦУУЛГА

Анар-Өег ХХК (РД: 2680963)-ийн харьяа Авромед эмнэлэг нь 2019–2025 онд Сүхбаатар дүүргийн 1-р хороонд, Замын цагдаагийн баруун талд байрлах ЦОМ

А төвийн 2-р давхарт үйл ажиллагаа явуулж байв.
2025 оны 8 дугаар сараас эхлэн өөрийн байртай болж, Баянзүрх дүүргийн 43-р хороо, Сэлбэ хотхоны 97/4-д шинэ байрандаа үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна.
Манай эмнэлэг нь уламжлалт анагаах ухаан болон сэргээн засах чиглэлээр мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй

19/01/2026

Цаг авсан бол цагтаа ирнэ шүү ...

16/01/2026

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа

МЭДЭГДЭЛ, ТАЛАРХАЛМонгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхмонгол соёл, иргэншлийн аюулгүй байдлыг хангах, хүн амын уд...
16/01/2026

МЭДЭГДЭЛ, ТАЛАРХАЛ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх
монгол соёл, иргэншлийн аюулгүй байдлыг хангах, хүн амын удмын санг хамгаалах,
Монголын уламжлалт анагаах ухааны мэдлэг, өв соёлыг судлан шинжилж, гүнзгийрүүлэн хөгжүүлэх, ололт амжилтыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор
“Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай” зарлигийг
2026 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр гарган, гарын үсэг зурсан явдалд
Авромед эмнэлгийн хамт олон чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.
Энэхүү түүхэн шийдвэр нь уламжлалт анагаах ухааныг шинжлэх ухааны үндэстэйгээр хөгжүүлэх, зөв зохистой эмчилгээний арга барил, судалгаа, сургалт, боловсролыг дэмжихэд бодит түлхэц болж, Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.
Уламжлалт анагаах ухааныг эрүүл мэндийн тогтолцооны чухал бүрэлдэхүүн хэсэг болгон хөгжүүлэх энэхүү төрийн бодлогыг Авромед эмнэлэг бүрэн дэмжиж, иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулахад цаашид ч идэвх санаачилгатай, хариуцлагатайгаар ажиллах болно.
Хүндэтгэсэн
Авромед эмнэлэг

https://www.youtube.com/watch?v=MZkoxXuAIJ0Энэ мэт аймшигтай тохиолдлууд манайд ч гэсэн цөөнгүй сонсогдсоор байна.Та бүх...
08/01/2026

https://www.youtube.com/watch?v=MZkoxXuAIJ0
Энэ мэт аймшигтай тохиолдлууд манайд ч гэсэн цөөнгүй сонсогдсоор байна.
Та бүхэн мэдэх үү?
Эрүүл мэндийн чиглэлээр 4–6 жил суралцаж, эмч, сувилагчийн диплом авсан хүн шууд хүн эмчилдэггүй. Тэд заавал дахин шалгалт өгч, “эмчлэх эрх” буюу лиценз авч байж л хүний биед хүрч, эмчилгээ үйлчилгээ үзүүлэх эрхтэй болдог.
Цаашлаад уг лицензээ тогтмол сунгахын тулд шат дараатайгаар сурч, мэдлэг чадвараа байнга шинэчилж байдаг хүмүүс юм.
Гэтэл манайд:
• гартаа юмтай
• ямар юмны хувилгаан
• мал хатгадаг байсан
• дэлхийд байхгүй сүртэй цол гуншинтай
• “савны хий”, “голын хий” ярьсан бариач
• Энергийн засалч
• гарын мэдрэмж илүү хөгжсөн гэх мэт
ямар ч албан ёсны эрх, хариуцлагагүй хүмүүс бусдын биед дүрэм журамгүйгээр халдаж байна.
Хамгийн харамсалтай нь, манай иргэд тэдэн дээр их очдог. Яагаад гэвэл:
• цахим орчинд тархи угаасан худал мэдээлэлд итгэх,
• өвдөж зовсон үедээ аврал хайх сэтгэлзүйд автах,
• “сайн гэнэ” гэсэн цуурханд хэт итгэх
зэрэг шалтгаанууд давамгайлсаар байна.
Эмнэлгийн практикт ажиллах явцдаа дээрх хүмүүс дээр очоод хүнд гэмтэж, амь нас, эрүүл мэндээрээ хохирсон маш олон аймшигтай тохиолдлыг сонсож, нүдээрээ ч харж байсан.
“Сайн гэнэ” гэсэн энэ харанхуй мэдээллийг дагаж, эрүүл мэнд, амь насаараа хохирох явдлаа бид хэзээ зогсоох вэ?
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг
эрүүл мэндийн салбарт албан ёсны эрх, лицензтэй, хариуцлага хүлээх чадвартай мэргэжлийн этгээдээс л авах ёстой гэдгийг битгий мартаарай.

Ping Chayada's mother shared details about her daughter's death, including the unusual symptoms after the massage and the doctor's response.To learn more abo...

Хүмүүс унших сонирхол нь багасаж байна…Тиймээс контент (хөгжилтэй бичлэг, мэдээллийн бичлэг) хийж эхлэх гэж байна.Мэдээж...
06/01/2026

Хүмүүс унших сонирхол нь багасаж байна…
Тиймээс контент (хөгжилтэй бичлэг, мэдээллийн бичлэг) хийж эхлэх гэж байна.
Мэдээж, эхэлж байгаа учраас зарим алдаатай, дутуу зүйлс гарч магадгүй. Гэхдээ дор бүр нь засаж, улам сайжруулаад явна.

Галын илч муудсаныг анзаарах шинж тэмдгүүд• Юу ч хэрэглээд жин хасахгүй байх• Хөл, гар байнга хөрөх• Ходоод цанхайж, дүү...
06/01/2026

Галын илч муудсаныг анзаарах шинж тэмдгүүд
• Юу ч хэрэглээд жин хасахгүй байх
• Хөл, гар байнга хөрөх
• Ходоод цанхайж, дүүрсэн мэт мэдрэмж төрөх
• Хоолны дуршил буурах
• Өглөөд хоол идэж чаддаггүй байх
• Өглөө сэрэхэд өлсөх мэдрэмж төрөхгүй байх
• Бие махбодод миом, уланхай, шохойжилт, чулуужилт, илүүдэл өөхөн эд үүсэх хандлагатай болох
#өвчин, #Ходоодны, #ЖингээХасах, #жинхасах, #даарах, #цанхайх, #ХоолныДуршил, #УРГАЦАГ

Буруу амьдралын хэв маягаас шалтгаалсан галын илчийн доройтол Дараах амьдралын хэв маяг ходоодны галын илчийг сулруулах ...
06/01/2026

Буруу амьдралын хэв маягаас шалтгаалсан галын илчийн доройтол
Дараах амьдралын хэв маяг ходоодны галын илчийг сулруулах эрсдэлтэй:
• Хоолоо дутуу зажлах, яарч идэх
• Хөдөлгөөний дутагдал
• Нойргүйдэл, стресс
• Хоол идэж байхдаа анхаарал сарних (утас оролдох, зурагт үзэх)
• Газар доор эсвэл устай чийгтэй орчинд удаан хугацаанд ажиллах
#ЖингээХасах, #Дасгал, #буруухооллолт, ,

Буруу хооллолтоос шалтгаалсан галын илчийн доройтолГалыг унтраахад ус цацах, нойтон мод хийх эсвэл хэт их мод хийхэд унт...
06/01/2026

Буруу хооллолтоос шалтгаалсан галын илчийн доройтол
Галыг унтраахад ус цацах, нойтон мод хийх эсвэл хэт их мод хийхэд унтардагтай адил, ходоодны галын илч дараах байдлаар мууддаг:
• Сэрүүн шинж чанартай хүнсийг хэт их, тогтмол хэрэглэх
(ус, жимс, тараг, өндөг, загасны мах, түүхий сүү гэх мэт)
• Хэт хүнд хүнсийг байнга хэрэглэх
(өглөө, өдөр, орой ялгалгүй махан хоол тогтмол идэх)
+ Weakening of Digestive Fire Due to Improper Diet

Just as fire can be extinguished by pouring water on it, adding wet wood, or overloading it with too much fuel, the digestive fire of the stomach can be weakened in the following ways:

• Excessive and frequent consumption of cooling foods
(such as water, fruits, yogurt, eggs, fish, raw milk, etc.)

• Regular consumption of overly heavy foods
(eating meat-based meals consistently in the morning, afternoon, and evening without distinction)
, #зөвхооллолтоололт

Галын илчыг ойлгож чадвал нийт өвчлөлийн 50% нь үгүй болно Уламжлалт анагаах ухаанд хүний биеийн нийт илч, энерги нь ход...
06/01/2026

Галын илчыг ойлгож чадвал нийт өвчлөлийн 50% нь үгүй болно
Уламжлалт анагаах ухаанд хүний биеийн нийт илч, энерги нь ходоодны галын илчээс үүдэлтэй гэж үздэг.
Энгийн үгээр тайлбарлавал, бидний идэж уусан хоол тэжээл ходоодонд ороход түүнийг боловсруулах “гал” асаж байдаг гэж ойлгох хэрэгтэй.
Тухайн гал сайн асаж, хэвийн байгаа үед идсэн хоол тэжээл ном ёсоороо боловсорч, ашигтай бодисыг дараагийн шатанд дамжуулж, ашиггүй, хорт бодисыг биеэс гадагшлуулах гэсэн хоёр үндсэн үйл явц зөв явагддаг. Үүнийг бодисын солилцоо гэдэг.
Уламжлалт анагаах ухаанд хэвийн ном ёсоороо явж байгаа зүйлийг эрүүл, хэвийн үйл ажиллагаа доголдсон зүйлийг өвчин гэж үздэг.
Өвчин үүсэх 4 шалтгаан байдаг ба үүнд буруу хооллолт, буруу амьдралын хэв маяг, улирлын нөлөө, үйлийн үр орно.
Галын илч муудсан үед идэж уусан зүйлс шингэхдээ удааширч, ашигтай болон ашиггүй бодисыг ялгаж чадахгүй холилддог. Үүний улмаас биеэс гадагшлах ёстой хорт бодис дотроо хуримтлагдаж, улмаар биеийг аажмаар хордуулж эхэлдэг.
(АХНААР!!! Галийн илч нь ходоодны хүчил огт биш шүү .)
If We Understand Digestive Fire, 50% of Diseases Can Be Prevented

In traditional medicine, the body’s overall heat and energy are believed to originate from the digestive fire of the stomach.

Simply put, when the food and drinks we consume enter the stomach, a “fire” responsible for digestion is ignited.

When this digestive fire is strong and functioning properly, the food we eat is processed according to natural principles. Beneficial nutrients are passed on to the next stage, while harmful and waste substances are eliminated from the body. These two essential processes together are known as metabolism.

In traditional medicine, a process that functions normally and according to natural law is considered health, whereas a disruption of normal function is considered disease.

There are four main causes of disease: improper diet, improper lifestyle, seasonal influences, and karma.

When digestive fire becomes weakened, the digestion and absorption of food slow down. The body loses its ability to properly separate beneficial substances from harmful ones, causing waste and toxins that should be eliminated to accumulate inside the body. Over time, this leads to gradual internal toxicity.

(Important: Digestive fire is not the same as stomach acid.)
, #Ходоод, #УламжлалтАнагаахУхаан

Та үүнийг мэдэж авснаар цадтал идэх нь эрүүл мэндэд тустай биш гэдгийг ойлгох болно.Уламжлалт анагаах ухаанд ходоодны ба...
06/01/2026

Та үүнийг мэдэж авснаар цадтал идэх нь эрүүл мэндэд тустай биш гэдгийг ойлгох болно.
Уламжлалт анагаах ухаанд ходоодны багтаамжийг хоёр гарын алгыг хавсаргасан хэмжээтэй тэнцүү гэж үздэг. Үүний 1/4 нь хөндий, 1/4 нь шингэн зүйл, харин үлдсэн 2/4 буюу тал хувь нь зажилж иддэг (хатуу) хүнс байх ёстой хэмээн тайлбарладаг.
Мэдээж хүн бүрийн биеийн онцлог өөр тул дараах хүчин зүйлсийг заавал харгалзан үзэх шаардлагатай. Үүнд:
1. Ходоодны шингээлт, өөрөөр хэлбэл ходоодны галын илч
2. Нас
3. Өдөр тутмын энерги зарцуулалт
#УламжлалтАнагаахУхаан, #авромед, #Ходоодны, #Ходоод, #Хэмжээ

Сонголт бидний гарт байдаг
06/01/2026

Сонголт бидний гарт байдаг

📌 Цуврал пост 1Хоол боловсруулах системийг ойлговол урт наслах боломжтойТа хоол боловсруулах системээ ойлгосноор:– биеий...
06/01/2026

📌 Цуврал пост 1
Хоол боловсруулах системийг ойлговол урт наслах боломжтой
Та хоол боловсруулах системээ ойлгосноор:
– биеийн жин
– дархлаа
– сэтгэл зүй
– насжилт
гэсэн олон чухал зүйлсээ нэг дор хамгаалж чадна.
🧠 Орчин үеийн шинжлэх ухаанд хоол боловсруулах системийг хэрхэн тайлбарладаг вэ?
Хоол боловсруулах систем гэдэг нь хоол хүнсийг:
• Механик аргаар (зажлах, няцлах, хутгах)
• Химийн аргаар (фермент, хүчил)
задалж, бие махбодод хэрэгтэй уураг, өөх тос, нүүрс ус, аминдэм, эрдсийг цусанд шимэгдүүлэх цогц үйл явц юм.
________________________________________
🫀 Хоол боловсруулах системийн бүтэц
1. Хоол дамжуулах зам
1. Амны хөндий
• Хоол зажилна
• Шүлсний фермент (амилаза) → нүүрс ус задална
2. Залгиур
• Хоолыг улаан хоолой руу дамжуулна
3. Улаан хоолой
• Булчингийн агшилтаар хоолыг ходоод руу шилжүүлнэ
4. Ходоод
• Хоолыг няцалж, хутгана
• Уургийг задлана
• Нян, бичил биетийг устгана
5. Нарийн гэдэс
• 12 нугалаа гэдэс – цөс, нойр булчирхайн шүүс орж ирнэ
• Нарийн гэдэс – шим тэжээлийн 80–90% энд шимэгдэнэ
6. Бүдүүн гэдэс
• Ус шимэгдүүлнэ
• Өтгөн ялгадас үүсгэнэ
7. Шулуун гэдэс, хошного
• Өтгөнийг гадагшлуулна
________________________________________
⚙️ Хоол боловсруулах системийн үндсэн үүрэг
1. Хоол боловсруулах
• Уураг → амин хүчил
• Нүүрс ус → глюкоз
• Өөх тос → тосны хүчил
2. Шимэгдэлт
• Шим тэжээл цус, тунгалгийн судсанд орно
3. Хор гадагшлуулах
• Хэрэгцээгүй бодисыг ялгадас болгон гадагшлуулна
4. Дархлааг дэмжих
• Дархлааны эсийн ~70% нь гэдсэнд байрладаг
________________________________________
📌 Сонирхолтой баримт
• Хоол боловсруулах замын нийт урт: 7–9 метр
• Хоол ходоодонд дунджаар 2–4 цаг байна
• Гэдэсний бичил биет (микробиом) нь сэтгэл зүйтэй шууд холбоотой

Address


Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Saturday 09:00 - 17:00

Telephone

+97677175858

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when AVRO MED Уламжлалт Анагаах Ухааны Эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

  • Want your practice to be the top-listed Clinic?

Share