Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэг/ KNTA - Mongolian office

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэг/ KNTA - Mongolian office

Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэг/ KNTA - Mongolian office Монгол улсад сүрьеэ өвчний тархалтыг бууруулах, эрт илрүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна

22/10/2025
“СҮРЬЕЭГИЙН ХАЛДВАР ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭ, ТҮҮНИЙ АЧ ХОЛБОГДОЛ” СЭДЭВТ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.✅...
29/09/2025

“СҮРЬЕЭГИЙН ХАЛДВАР ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭ, ТҮҮНИЙ АЧ ХОЛБОГДОЛ” СЭДЭВТ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
✅Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэг нь Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй хамтран БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (KOICA)-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр "Сүрьеэгийн хавьтлын илрүүлэлт, хяналтыг сайжруулах нь" төслийг хэрэгжүүлж байна.
✅Төслийн хүрээнд Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт сүрьеэгийн халдвар илрүүлэх интерферон-гамма тодорхойлох шинжилгээний аргыг 2022 оноос хойш үе шаттай нэвтрүүлж дуусаад байна.
✅Халдвар илрүүлэх шинжилгээний аргыг нэвтрүүлхээс гадна уг шинжилгээг гүйцэтгэх хүний нөөцийг чадавхжуулж, бэлтгэж байна.
✅2025 оны 9-р сарын 24-ны өдөр “Сүрьеэгийн халдвар илрүүлэх шинжилгээ, түүний ач холбогдол” сэдэвт чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.
✅Сургалтад Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Сүрьеэгийн үндэсний лавлах лабораторийн эмч, мэргэжилтнүүд болон Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Баянзүрх, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-уул, Багануур, Налайх дүүргийн сүрьеэгийн диспансерын лабораторын мэргэжилтнүүд зэрэг 20 гаруй төлөөлөл оролцлоо.
✅Тус сургалтанд Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Сүрьеэгийн үндэсний лавлах лабораторийн эмч Н.Эрдэнэгэрэл "Хүн амын дундах сүрьеэгийн халдварлалт, насны бүлгээр" сэдвээр, Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн Төлөөлөгчийн газрын төслийн зохицуулагч Б.Төрбат "2022 оноос хойшхи игра шинжилгээний үр дүнд хийсэн дүн шинжилгээ" сэдвээр тус тус илтгэл танилцуулсан.
✅Сургалтын үндсэн хичээл буюу "Сүрьеэгийн халдварын тухай ойлголт, халдвар илрүүлэх шинжилгээ, түүнийг гүйцэтгэх аргачлал, ач холбогдол болон чанарын хяналт" зэрэг агуулгын хүрээнд Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн Бусан хот дахь салбарын лабораторын мэргэжилтэн Уг Хэ Жин хичээлүүдийг зааж, асуултанд хариулан дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

СҮСН нь 8 дахь удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хурлыг БНСУ-ын Сөүл хотод  9 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд амжилт...
23/09/2025

СҮСН нь 8 дахь удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хурлыг БНСУ-ын Сөүл хотод 9 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН БНСУ-ЫН СОЛОНГОСЫН ҮНДЭСНИЙ СҮРЬЕЭГИЙН НИЙГЭМЛЭГИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА (2025...
18/08/2025

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН БНСУ-ЫН СОЛОНГОСЫН ҮНДЭСНИЙ СҮРЬЕЭГИЙН НИЙГЭМЛЭГИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА (2025.08.07)

Төслийн явц болон бусад асуудлаар талууд санал солилцлоо
18/08/2025

Төслийн явц болон бусад асуудлаар талууд санал солилцлоо

20/06/2025
ХӨСҮТ-ийн болон Нийслэлийн 8-н дүүргийн сүрьеэгийн эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулахад чиглэсэн 3 өдрийн сургалтыг амжи...
17/04/2025

ХӨСҮТ-ийн болон Нийслэлийн 8-н дүүргийн сүрьеэгийн эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулахад чиглэсэн 3 өдрийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.

🗓2025.03.24 📌Сүрьеэтэй тэмцэх Дэлхийн өдөр:🩻Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэг (СҮСН) нь 2016 оноос хойш Монгол ул...
26/03/2025

🗓2025.03.24

📌Сүрьеэтэй тэмцэх Дэлхийн өдөр:

🩻Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэг (СҮСН) нь 2016 оноос хойш Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх чиглэлээр үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад хувь нэмрээ оруулах, сүрьеэд өртөх өндөр эрсдэлтэй хүн амын дунд идэвхтэй илрүүлэлт хийх, лабораторийн чадавхийг бэхжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг чиглэлээр төсөл хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж ирсэн.

🩻2024 оноос Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-тэй хамтран БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-ын санхүүжилтээр “Сүрьеэгийн хавьтлын илрүүлэлт, хяналтыг сайжруулах төсөл”-ийн III-р шатыг хэрэгжүүлж байна.

🩻Жил бүрийн 3 сарын 24-ыг Дэлхий нийтээр сүрьеэ өвчинтэй тэмцэх өдөр болгон тэмдэглэж ирсэн. Энэ өдрийг тохиолдуулан СҮСН нь Нийслэлийн төвийн 6 дүүрэгт явуулын үзлэг шинжилгээг зохион байгуулж ажиллалаа:

📌Энэ жилийн Сүрьеэтэй тэмцэх Дэлхийн өдрийг уриатайгаар тэмдэглэж байна.

🩻СҮСН нь 3 сарын 17-ны өдрөөс эхлэн Сүхбаатар дүүргийн ЭМТ, 13-р хорооны “Санколл” ӨЭМТ-тэй хамтран тус хорооны 169 иргэнд, 18-нд Баянгол дүүргийн ЭМТ, 20-р хорооны “Мөнх увидас” ӨЭМТ-тэй хамтран тус хорооны 169 иргэнд, 19-нд Хан-Уул дүүргийн ЭМТ, 16-р хорооны “Энхбуянт манал” ӨЭМТ-тэй хамтран тус хорооны 220 иргэнд, 20-нд Чингэлтэй дүүргийн ЭМТ, 16-р хорооны “Тэгш Өлзий” ӨЭМТ-тэй хамтран тус хорооны 268 иргэнд, 21-нд Баянзүрх дүүргийн ЭМТ, 19, 24-р хорооны “Өнөр Энхмэнд”, “Мараната” ӨЭМТ-тэй хамтран тус хороодын 274 иргэнд, 24-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ЭМТ, 24, 41-р хорооны “Баянбигэр” ӨЭМТ-тэй хамтран тус хороодын 259 иргэнд хүрч ажилласан байна.

🩻Нийтдээ 1359 хүнийг сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрууллаа. Үзлэгт хамрагдсан хүн бүрээс сүрьеэ өвчний тухай энгийн асуулт асууж, зөвлөгөө өгөхөөс гадна мэдээллийн хуудас тараах зэргээр сургалт сурталчилгааг хийж ажиллалаа.

🩻Үзлэгт хамрагдсан хүмүүс дундаас 0-18 насны 11 хүүхдэд сүрьеэгийн халдвар илрүүлэх шинжилгээ, 33 хүнд сүрьеэгийн микобактери илрүүлэх шинжилгээнд тус тус хамруулсан.

🩻Шинжилгээний үр дүнд сүрьеэгээр өвчилсөн 5 тохиолдол, сүрьеэгийн халдвартай 3 тохиолдол тус тус оношлогдсон. Эдгээр тохиолдлуудыг харьяа дүүргийн сүрьеэгийн диспансерт дуудах, тохирох эмчилгээнд нь оруулах, эмчилж эдгэрүүлэх зэрэг ажлууд хийгдэж байна.

📌Бидэнтэй хамтран ажилласан ХӨСҮТ, Дүүргийн ЭМТ-ийн сүрьеэгийн диспансерууд, хороодын ЗДТГ, ӨЭМТ-дэд талархал илэрхийлэе!

Санколл Өэмт Мөнх-Увидас ӨЭМТ Ж Энхбуянтманал Өэмт Чингэлтэй дүүрэг 16-р хороо "Тэгш Өлзий" ӨЭМТ Баянзүрх дүүргийн 19-р хороо "Өнөр-Энхмэнд" ӨЭМТ Мараната Өрхийн Эрүүл Мэндийн Төв СХД-ийн 24-р хороо Баянбигэр өрхийн эрүүл мэндийн төв

Тиймээ!
#бидсүрьеэгустгажчадна
Амлалтаа хэрэгжүүлье, Хөрөнгө оруулъя, Үйлчилгээг хүргэе!

24/03/2025
24/03/2025
Тиймээ!      #бидсүрьеэгустгажчаднаАмлалтаа хэрэгжүүлье, Хөрөнгө оруулъя, Үйлчилгээг хүргэе!
19/03/2025

Тиймээ!
#бидсүрьеэгустгажчадна
Амлалтаа хэрэгжүүлье, Хөрөнгө оруулъя, Үйлчилгээг хүргэе!

Address

БЗД, Олимп плаза оффис
Ulaanbaatar

Telephone

+97677079905

Alerts

Be the first to know and let us send you an email when Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэг/ KNTA - Mongolian office posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэг/ KNTA - Mongolian office:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram