09/09/2025
👩🍼🙅♀️🤦♀️Төрсний дараах эхний сард сэтгэл зүйн тогтворгүй байдал, амархан уурлах, амархан гомдох, сэтгэлээр унах, шалтгаангүй гуниглах (түр зуурын хөнгөн гуниг) зэрэг шинж тэмдгүүд элбэг тохиолддог.
👌Эдгээр шинж нь дутуу нойр, төрөх үеийн хүндрэл, гормоны өөрчлөлт, шарх гүйцэт эдгээгүй байх зэргээс шалтгаалах нь бий.
Жишээ нь: Эстроген болон Прогестроны ялгаралт эрс багасдаг бөгөөд энэ нь хүний сэтгэл санааг өөдрөг болгодог Серитонин (Аз жаргалын гормон гэх нь ч бий) болон Неоадерналин мэдрэлийн эс дамжуулагч буурахад нөлөөлдөг учир сэтгэлээр амархан унахад хүргэдэг.
‼️Харин хүүхэд төрсний дараа эхэд илрэх сэтгэл санааны гүн доройтол, ядаргаа, түгшүүр, өөрийгөө үнэгүйдүүлэх, хүүхэдтэйгээ холбоо тогтоох бэрхшээл, уурлаж уцаарлах, нойргүйдэх, их уйлах, эцэж ядрах, буруутгал мэдрэх, амьдрах утгагүй мэт санагдах, итгэл найдваргүй болох гэх мэт шинж тэмдэг илэрч 4 долоо хоногоос дээш хугацаанд үргэлжилбэл мэргэжлийн сэтгэл зүйчид хандах нь зүйтэй.
🔊Төрсний дараах сэтгэл гутрал эмэгтэйчүүдийн 15-20% орчимд тохиолддог.
Ихэвчлэн төрсний дараах эхний 4–6 долоо хоногт эхэлдэг.
Ямар ээжүүд өртөх магадлал өндөр вэ?
✔️Урьд нь сэтгэл гутрал эсвэл түгшүүрийн эмгэгтэй байсан,
✔️Төлөвлөөгүй жирэмслэлт, эсвэл сэтгэл зүйн бэлтгэлгүй байсан,
✔️Аж амьдралын хүндрэл (санхүү, гэр бүлийн зөрчил, дэмжлэггүй байдал),
✔️Нойргүйдэл, биеийн хэт ядрал,
✔️Хүүхэдтэй холбоотой асуудал (өвчтэй төрөх, өвдөх, хэт уйламтгай гэх мэт)
🔎 Онцлох шинж тэмдэг:
🟡Сэтгэл хөдлөлийн хувьд: Гуниглах, уйлах, аз жаргал мэдрэхгүй байх, өөрийгөө буруутгах,
🟢Танин мэдэхүйн хувьд: Анхаарал төвлөрөхгүй байх, шийдвэр гаргахад хүндрэлтэй болох,
🔵Зан үйлийн хувьд: Хүүхэдтэйгээ ойр байхаас зайлсхийх, гэр бүлээсээ тусгаарлагдах,
🟤Бие физиологийн хувьд: Нойргүйдэл/хэт унтах, хоолны дуршил өөрчлөгдөх, ядрах, сульдах,
⚫️Сөрөг бодол: Өөрийгөө муу ээж гэж үзэх, хүүхдээ эсвэл өөрийгөө гэмтээх тухай бодол... зэрэг шинж тэмдгүүд илэрнэ.
Эдгээр ээжүүдэд:
✅Нийгмийн дэмжлэг,
✅Гэр бүл, найз нөхдийн сэтгэл зүйн туслалцаа,
✅Ээжийн бие махбодын амралт, нойрыг хангах,
✅Амьдралын хэв маяг, тайван орчин,
✅Амрах цаг гаргах,
✅Биеийн идэвхтэй хөдөлгөөн, алхалт,
✅Эрүүл хооллолт хамгаас чухал.
⁉️‼️Гэр бүлийн зүгээс дөнгөж төрсөн хань, охин, эгч, дүүдээ маш сайн анхаарал тавих ба төрсөн ээж хүүхдээ эсвэл өөрийгөө хорлох бодол төрөх, зан үйл гарвал яаралтай эмнэлгийн тусламж авах шаардлагатай.
💞Нэгнээ анхаарая, ажиглая, хайрлая
"GoodFamily"-Гэр бүл, сэтгэл зүйн төв💜