06/12/2023
Бяцхан Монгол төсөл 😍🤩🥰
12 сарын хоолны цэс аппликейшнд байрлалаа. Мөн 12 сарын илчлэг шим тэжээлийн тооцоолол батлагдлаа. 👩🏫
Энэ сарын онцлог хүнсний бүтээгдэхүүн бол "Адууны мах", "Хайлмаг", "Халуун аарц" болж байна.👩🍳
12-р сарын хоолны цэсэнд адууны махтай хоол 3 удаа орсон.
🇲🇳Монголчууд бид өвлийн улиралд адууны махыг ханиад томуу, хатгаа өвчин тусахаас сэргийлэх эмчлэх зорилгоор хэрэглэдэг уламжлалтай. Аливаа өвчний нянг устгах, бодисын солилцоог сайжруулан дархлаа дэмжих, чийрэгжүүлэх ач холбогдолтой байдаг.🙂
👉Манай цэцэрлэгийн гол зорилгын нэг бол хоолны үйлчилгээгээр дамжуулан хүүхдийг эрүүл өсгөн бойжуулах, хооллолтын зөв дадал зуршилтай болгох зорилготой билээ. 👨👧
Тиймээс бид үүнд өндөр ач холбогдол өгж ажилладаг.😊
👉Хамтран ажиллагч, хоол зүйч: Монголын хоол зүйчдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Ариунзул👩🏫
НҮБ-ийн хүүхдийн сан, БСШУЯамны Сургуулийн Өмнөх насны хүүхдийн шим тэжээлийн боловсролын хөтөлбөр, сурах бичиг, гарын авлага боловсруулах багийн ахлагч, шим тэжээлийн судлаач.