Student Health Center

Student Health Center Оюутны эрүүл мэндийн төв

28/02/2026
24/02/2026

Менингококкт халдвар нь Neisseria meningitidis нянгаар үүсгэгддэг, богино хугацаанд хүндэрч болзошгүй аюултай халдвар юм. Ялангуяа нярай, бага насны хүүхдэд хурдан явцтай илэрдэг.
👶 Бага насны хүүхдэд илрэх шинж тэмдэг:
• 38°С-аас дээш халуурах
• Уйламтгай, тайвшрахгүй байх
• Хөхөө муу хөхөх, хоолонд дургүй болох
• Бөөлжих
• Нойрмоглох эсвэл сулрах
• Арьсан дээр ягаан, хөхөвтөр жижиг цусархаг тууралт гарах (даралтаар арилахгүй)
• Толгойн зулай товойх (нярайд)
• Гар, хөл хүйтэн болох
• Таталт өгөх
Анхаарах: Тууралт нь эхэндээ жижиг цэг хэлбэртэй гарч, богино хугацаанд томорч, тархах боломжтой.
🚨 Цаг алдалгүй эмнэлэгт хандаарай
Хэрэв дээрх шинж тэмдгүүдээс нэг болон хэд хэд нь илэрвэл:
→ Яаралтай түргэн тусламж дуудаж,
→ Хамгийн ойрын эмнэлгийн байгууллагад нэн даруй хандана уу.
Менингококкт халдвар нь цаг, минуттай уралддаг өвчин тул эрт оношлуулж, эмчлэх нь амь насыг аварна.
📢 Эцэг эх, асран хамгаалагч та бүхэн
Хүүхдийнхээ биеийн байдлыг анхааралтай ажиглаж, эргэлзээ төрсөн тохиолдолд өөрөө эмчлэх гэж оролдохгүйгээр мэргэжлийн эмчид хандаарай.

24/02/2026
09/02/2026

Consuming processed foods, which are high in salt, increases your risk of premature death from heart or kidney disease.

Don’t risk your life by eating too much salt.

09/02/2026

Regular physical activity has significant benefits for health.

It can decrease people's risk of:
💔 Cardiovascular diseases
💔 Cancers
💔 Diabetes type 2
💔 Dementia

Every move counts!

05/02/2026
05/02/2026
05/02/2026

Хавдрын эсрэг анхаарал хандуулах дэлхийн өдөр – 2-р сарын 4
Эрүүл амьдралын хэв маяг, тогтмол үзлэг шинжилгээ нь таны болон таны хайртай хүмүүсийн амь насыг хамгаална✅

03/01/2026

Дараах шинж тэмдэг илэрвэл харьяа өрх, дүүргийн эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандаарай!

03/01/2026

‼Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлцгээе!

22/12/2025

Address

БЗД 6 ХОРОО АШУҮИС-ИЙН ОЮУТНЫ 1-Р БАЙРНЫ УРД ХААЛГА
Ulaanbaatar

Telephone

97699997367

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Student Health Center posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Оюутны эрүүл мэндийн төв

Оюутны эрүүл мэндийн төвийг Монголын Оюутны холбоо, ДЭМБ, АШУҮИС-ийн Анагаах ухааны сургууль хамтран 2014 онд байгуулсан. Улаанбаатар хотод байрлалтай өмчийн бүх хэлбэрийн их, дээд сургуульд суралцаж байгаа оюутан, залуус та бүхэнд АШУҮИС-ийн АУС-ийн 2014, 2018 оны шилдэг тэнхим - Өрхийн анагаах ухааны тэнхмийн хамт олон эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлж байна.

Оюутан залуусын эрүүл мэндийг дэмжих, өвчнөөс урьдчилан сэргийлэх, анхан шатны эрүүл мэндийн тусламж үзүүлэх чиглэлээр АШУҮИС-ийн мэргэжлийн тэнхмүүд болон бусад төрийн болон төрийн бус байгууллага, хувь хүнтэй хамтран ажиллахад бидний үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.