Сэтгэл судлалын "Психея клуб"

Сэтгэл судлалын "Психея клуб" Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Сэтгэл судлалын "Психея клуб", Psychologist, Их сургуулийн гудамж, Ulaanbaatar.

Сайн байцгаана уу? Олон жил үйл ажиллагаа нь зогссоны эцэст дахин эхэлж байгаа шинэ "Психея клуб"-ээ хүлээж авна уу. Бид...
07/10/2023

Сайн байцгаана уу? Олон жил үйл ажиллагаа нь зогссоны эцэст дахин эхэлж байгаа шинэ "Психея клуб"-ээ хүлээж авна уу. Бид одооноос маш олон сонирхолтой ажлуудыг санаачлан хийх болно гэдгээ амалжийнаа ^^
Шинэ пейжийн линк: https://www.facebook.com/profile.php?id=61552270254519&mibextid=LQQJ4d

🌄Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.🏫МУИС-ийн ШУС-ийн НУС-ын “Боловсрол сэтгэл судлалын тэнхим”-ийн мэргэжил сурталчлах өд...
30/03/2022

🌄Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.

🏫МУИС-ийн ШУС-ийн НУС-ын “Боловсрол сэтгэл судлалын тэнхим”-ийн мэргэжил сурталчлах өдөрлөг зохион байгуулагдах гэж байна.

🕰2022 оны 03-р сарын 31-ны өдөр МУИС-ийн хичээлийн 2-р байрны 2-р давхарт 11:00-15:00

📚Удахгүй мэргэжлийн хөтөлбөрөө сонгох гэж буй ерөнхий суурь хөтөлбөрийн оюутнууд болон бусад мэргэжлийн хөтөлбөрийн оюутнуудыг хүрэлцэн ирэхийг урьж байна.

🤗Сайн байцгаана уу? Удаан хугацаанд чимээгүй байсанд хүлцэл өчиж байна. 🤗Манай клубын энэ семестрийн эхний үйл ажиллагаа...
28/03/2022

🤗Сайн байцгаана уу? Удаан хугацаанд чимээгүй байсанд хүлцэл өчиж байна.

🤗Манай клубын энэ семестрийн эхний үйл ажиллагаа зарлагдаж байна. Энэ удаа бид мэргэжлийн ангийн оюутнууддаа зориулан Проектив тестийн сургалт зохиох гэж байна. Бид цаашдаа бүх оюутнууддаа зориулан үйл ажиллагаагаа идэвхтэй явуулах болно оо. Ойрхон байгаарай.

🤗Зочин багш болон сургалтын хөтөлбөртэй, мөн хүний тоо хязгаартай учраас эрт баталгаажуулахыг зөвлөж байна.

⏳Хэзээ: 2022.04.01 19:00 цагт
⬆️Хаана: МУИС-2 448 тоот

🤗Манай хуудас руу чат бичиж болон 99733633 дугаарт холбогдон тасалбараа аваарай.

19/05/2020
16/05/2020

Өдрийн мэнд, хүмүүсээ.

Сэтгэл судлалын чиглэлээр сурахаар сонирхож буй хүүхдүүдэд зориулан цомхон эвент зохиовол хамрагдах сонирхолтой хүн бий болов уу?

- Ямар хичээлүүд үздэг вэ?
- Мэргэжил хэрхэн хөрвөх боломжтой вэ?
- Хичээл дээр юу шаардагддаг вэ? / Ямар ном, сурах бичгээс эхэлсэн нь дээр вэ?
- Хичээлээс бусад үед өөрсдийгөө мэргэжлийнхээ чиглэрээр хэрхэн хөгжүүлэх боломжтой вэ? гэх мэт түгээмэл асуултуудад илүү дэлгэрэнгүй хариулж, сэтгэл зүйн жижигхэн сорилуудыг хамтдаа гүйцэтгэж, нэг удаа уулзаад өнгөрөх бус цаашид туслах эргэх холбоо үүсгэх боломжтой.

Жич: Мэдээж цөөн хүнтэй, мөн багахан төлбөртэй байх болно. Олон хүүхэд давтамжтай асуултуудыг асууж, учраа олохгүй, сэтгэл судлалд дуртай гэх боловч төсөөлөлгүй байх шиг байна.

07/05/2020

Тун удахгүй сэтгэл судлал, ялангуяа МУИС-д сэтгэл судлалын мэргэжлээр элсэн суралцахыг хүсэж буй хүүхдүүдэд зориулан мэдээлэл оруулах гэж байгаа тул сонирхож буй дүү нараа, найзуудаа меншион хийж хуудастай ойрхон байлгаарай.

Интернет бодит эх сурвалж биш. Ганцаараа бие даан судалж байсан ч  сэтгэл судлалын ШУ, сэтгэцийн эмгэгүүдийн талаарх ойл...
05/05/2020

Интернет бодит эх сурвалж биш. Ганцаараа бие даан судалж байсан ч сэтгэл судлалын ШУ, сэтгэцийн эмгэгүүдийн талаарх ойлголтоо нэмэгдүүлэхийн тулд мэргэжлийн ном болон мэргэшсэн хүмүүсээс мэдээлэл авч байгаарай.

Албан ёсоор сэтгэл судлаач гэх мэргэжлийг эзэмшээгүй учир "Зөвлөгөө" өгнө гэхэд бэрхшээлтэй. Гэхдээ мэдээж манай мэргэжл...
05/05/2020

Албан ёсоор сэтгэл судлаач гэх мэргэжлийг эзэмшээгүй учир "Зөвлөгөө" өгнө гэхэд бэрхшээлтэй. Гэхдээ мэдээж манай мэргэжлийн оюутнуудтай ярилцвал дотрыг чинь онгойтол сонсож, санаа бодлоо солилцох чадвартай шүү.

Сэтгэл судлал математик үздэг юмуу гээд асуугаад байх юм. Үзнэ ээ, үзнэ. Гэхдээ үзээд юу шалих вэ, програм дээр ажиллаад...
03/05/2020

Сэтгэл судлал математик үздэг юмуу гээд асуугаад байх юм. Үзнэ ээ, үзнэ. Гэхдээ үзээд юу шалих вэ, програм дээр ажиллаад тэрнийхээ учир явдлыг нь олоод, дүгнэлтүүдээ хөөрхөн бичээд сурчихвал болох нь тэр.

Аан програм дээрээ ажиллахаасаа өмнө байна шдээ... гар аргаар нэг иймэрхүү томьёонуудаа бодож сурна, яагаад гэвэл утга учрыг нь сууриар нь ойлгохын тулд жүү дээ.

Математикийн чиглэлд юм үздэг гарууд хараад шоолмор аядахвий, гэхдээ тэд нар мат-ийн биш хүмүүсийг ойлгодог юм дөө. Өөрсдөө ч бас адилхан програм ашиглана. Социологийн салбарынхан бас улаан ногоон шар статистикчид гэж байгаа.

Сэтгэл судлалыг сонирхож байгаа бол хүнээс асуухаасаа өмнө өөрсдөө эхлээд сайн судлаад үзээрэй. Хаана ямар сургуульд орох чинь, мэргэжлээ эзэмшээд хаана, яаж, ямар цалин авах чинь хүртэл та нарын сонголт, та нарын хичээл зүтгэл, сонирхлын үр дүн байна.

Эцэст нь, субъектийн зүгээс нэг юм хэлэхэд, математик бол бүх шинжлэх ухааны хаан, хатан, хатгуур, зүтгүүр.

10 жилийнхнээс яагаад "Сэтгэл зүйч" болох гэж байгаа талаарх шалтгааныг асуухад:"Би найзууддаа маш сайн зөвлөгөө өгдөг."...
03/05/2020

10 жилийнхнээс яагаад "Сэтгэл зүйч" болох гэж байгаа талаарх шалтгааныг асуухад:

"Би найзууддаа маш сайн зөвлөгөө өгдөг.", "Би математикт дургүй." гэж хариулах үед мэргэжлийн ангийн оюутнууд:

Not hard, but not easy
03/05/2020

Not hard, but not easy

02/05/2020

Сайн байцгаана уу, та бүхэндээ оройн мэнд хүргэе.

Манайх оюутнуудын клуб тул сэтгэл зүйн ямар нэг зөвлөгөө өгөх боломжгүйг ахин мэдэгдэж байна. Харин бидний хувьд судалгаа авч, түүнийхээ үр дүнд тулгуурлан танд бяцхан зөвлөгөөг өгч, эсхүл практик хэрэгжсэн сайн туршлага болсон зүйлсээ хуваалцаж болно. Мөн хөл хорио намжихаар үйл ажиллагаагаараа та бүхэндээ хэрэгцээтэй, сонирхолтой ажлууд өрнүүлэхээ амлаж байна.

Сэтгэл зүйн зөвлөгөө өгөхөд онолын мэдлэгээс гадна туршлага ихэд хэрэгтэй, үүний дээр сэтгэл зүйчийн мэргэжлийг эзэмшиж амжаагүй атлаа мэргэжлийн зөвлөгөө өгөх нь тун ёс зүйгүй үйлдэл гэдгийг та бүхэн ойлгоосой хэмээн хүсэж байна.

Анхаарал тавьсанд баярлалаа, сайхан амарцгаагаарай.

Шаардлагатай бол Psycheclub1@gmail.com руу холбогдоорой.
МУИС-ийн Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн харьяа "Психея" клуб.

Address

Их сургуулийн гудамж
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Сэтгэл судлалын "Психея клуб" posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Сэтгэл судлалын "Психея клуб":

Share

Category