13/08/2023
ХҮҮХДЭЭ ЦЭЦЭРЛЭГТ ӨГӨХДӨӨ АНХААРАХ ЗҮЙЛС
Бид 2 2нас хүрч цэцэрлэгт явж эхэлсээн. 😊 Амьдрал үзээд л явж байна даа. Хүү маань цэцэрлэгтээ яваад 4 дэх хоногоосоо уйлалгүй орж байгаа. Өөр хэд хэдэн хүүхдүүд анхны өдрөөсөө л уйлалгүй шууд орж байсан. Сар уйлна, ямар ч байсан эхний 7 хоног уйлна гээд л олон ээжүүдийн яриа сонсож байсан. Гэхдээ тэр хүүхдүүдийг хараад, хүүгээ хараад энэ бүхэн зүгээр л бэлтгэл хэр сайн хийхтэй л хамаатай юм байна гэж бодсон. 💪
Өнөөдөр та нартаа хүүгээ цэцэрлэгт өгөхдөө хэрхэн бэлдсэн болон өдөр бүр өгөхдөө юуг анхаарч байгаа талаарх өөрийн туршлагаасаа хуваалцая. ⬇️⬇️⬇️
⭐️Цэцэрлэгийн тухай ойлголт өгөх, ярьж өгөх
Өдөр бүр, ялангуяа орой унтах бүрт нь би цэцэрлэгийн тухай ярьж өгсөн. Цэцэрлэгт хүүхэд бүр явдаг. Цэцэрлэгт багш байдаг, найзууд байдаг. Багшийнхаа үгэнд орох ёстой, багш нь олон гоё зүйл зааж өгдөг. Өдөр их сонирхолтой өнгөрдөг. Хоол иддэг, унтдаг, тоглодог гээд л нэг бүрчлэн дандаа сайхан зүйлсийг нь ярьж ойлгуулж, эргээд асуулт асуун хүүгээ ойлгож хариулж байгааг нь сонсдог байсан. Тэр маш сайн хариулж байсан шүү. Цэцэрлэгт хэн байдаг билээ? гэхээр Бакаш гээд л... 🥰
⭐️Удахгүй цэцэрлэгтээ явна, өдөржин цэцэрлэгт сайхан байна, өглөө ээж нь хүргэж өгнө, орой аав нь авна гэх зэргээр улам л тодорхой ярьж өгнө. Бараг л процесс бүрээр задлан ярьж өгсөн. Ингэснээр хүүдээ цэцэрлэгт удахгүй явах болсон гэдгийг нь ойлгуулж чадсан.
⭐️Цэцэрлэгтээ явах эхний өглөө хүү маань ээжээ, явъя гээд л их дуртай гарсан. Цэцэрлэгтээ очиход мэдээж олон хүүхдүүд байсан , бас шинэ орчин, зөндөө тоглоом байсан учир эхний өдөр асуудалгүй явдаг юм билээ. Харин 2 дах өдөр л чухал өдөр санагдсан. Хүү дуртай ирсэн ч хүүхдүүд бүгд л уйлж байсан. Шууд дагаад л уйлсан. Энэ үед би дуртай витаминыг нь өгөөд миний хүү зоригтой, шинэ зүйл зөндөө сурна, ээж нь ажилдаа явна шүү дээ, гэрт хүүг минь харах хүн байхгүй, багш л харж чадна зэргээр яг л том хүүхэдтэй ярьж байгаа мэт үнэнээр нь хэлж ярилцан оруулсан. Мэдээж ороод 10аад мин уйлж байгаад тайвширсан. Бүх хүүхэд уйлдаг болохоор уйлах нь тодорхой. Гэхдээ энэ үед буцаж очиж авч болохгүй мөн хүүхдээ өгөөд шууд зугтаж болохгүй гэдгийг маш сайн анхаараарай. Би цонхоор нь сонсож байгаад л явсан.
⭐️Day3: Мөн л дуртай очсон ч орохдоо уйлсан. Би мөн л өмнөх аргаа хэрэглэж, тодорхой хугацаанд уйлж л таарсан. Орой ирээд авна. Хоолоо сайн идэж, унтаарай. Бас багшийнхаа үгэнд ороорой, багшдаа сайн туслаарай гэж байнга захиж хэлдэг.
⭐️2 өдөр амраад очсон. : Хүү уйлаагүй шууд орсон. Олон хүүхдүүд дасаад уйлахгүй орж байсан.
⭐️ Цэцэрлэгээс авахдаа болон цэцэрлэгт өгөхдөө чихэр ундаа болон тоглоомоор нь хуурч болохгүй. Өөр хүүхдүүд харна, авмаар санагдана, магад булаацалдаж уйлах тул энэ аргыг тас хориорой.
⭐️ Цэцэрлэгээс авахдаа сайн байлаа, өнөөдөр юу сурсан бэ? Өдрийг сайхан өнгөрүүлсэн үү зэргээр заавал хүүхдээсээ асууж ярилцаарай. Тэд бүгдийг ойлгож байдаг шүү. Мөн багшаас нь заавал хэзээ унтсан, хэр их хоол идсэн, элдэв буруу зүйл хийж багшийг ядраагаагүй талаар мөн хүүхдүүдийг гомдоож гэмтээгээгүй талаар заавал асууж байгаарай. Ингэснээр хүүхдээ гэртээ хариад хэр их хооллох, хэзээ унтуулах болон ямар зан ааш дээр нь анхаарах тань тодорхой болно.
⭐️ Солих цамц, өмд, оймс , турсик эсвэл живх заавал цэцэрлэгт нь үлдээх хэрэгтэй.
⭐️ За тэгээд эцэст нь багштай өглөө бүр мэндэлж, орой бүр багшид нь талархаж байгаагаа илэрхийлээрэй. Хэдий багш нарын үүрэг ч гэлээ энэ олон бяцхан үрсийн учрыг олоод ажиллахад амаргүй байгаа нь ойлгомжтой. 🙏🏻
⭐️ Хүүхдээ оруулахдаа тэврээд үнсээрэй. Орой ирээд авъя, цагийг сайхан өнгөрүүлээрэй гэдгээ шууд хэлээд баяртай гээд яваарай. Эргэж очихгүй, шууд хаяж явахгүй дүрмээ санаарай. 💪
⭐️ Явахгүй гэж эсэргүүцсэн өдөр байсан. Тэр бүрт аль болох тайван хандаж, тайлбарлаж өгөх хэрэгтэй санагдсан. Нөгөө л цэцэрлэгийн гоё сайхныг ярих хэрэгтэй. Аль болох аргалж байгаад л хүргэж өгөөрэй. Гэхдээ чихэр, гар утас, тоглоом биш шүү. 👍
Аан нээрэн би өглөө бүр хүүгийнхээ зургийг авч байгаа. 365 хоногт цэцэрлэгтээ явсан өдөр бүр нь аваад хүүдээ ирээдүйд үзүүлнэ гэж бодож байгаа. Аваад байхаар сурчихдаг юм билээ. Ээжээ чүк чүк гээд л авахуулдаг болсон. 🥰
За тэгээд одоо ганц анхаарч байгаа зүйл, амралтын өдрүүдээр болон орой бүр хүүдээ шим тэжээлтэй шөл устай хоол өгч байгаа. Мөн дархлааг нь сайн дэмжиж, ханиад л хүргэхгүй юмсандаа гэж хичээж байна даа. 😌
Эцэст нь: Ханиадны жаахан л шинж тэмдэг илэрвэл хүүхдээ гэртээ асраад үлдээрэй ээжүүдээ. Хүүхэд өвдөх хэцүү шүү дээ, олон хүүхдэд тараалгүй, бага дээр нь дарж аваад цэцэрлэгт нь явуулах нь ээж хүн бүрийн бас нэгэн үүрэг шүү. 🙏🏻💪