Илаарших ӨЭМТ

Илаарших ӨЭМТ 12:30-13:30 цайны цаг

✅ УЛИРЛЫН ТОМУУГИЙН ДАРХЛААЖУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭБНСУ үйлдвэрлэгдсэн улирлын томуугийн эсрэг GCFLU, SKYCellflu дөрвөн цент вакц...
18/09/2025

✅ УЛИРЛЫН ТОМУУГИЙН ДАРХЛААЖУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ
БНСУ үйлдвэрлэгдсэн улирлын томуугийн эсрэг GCFLU, SKYCellflu дөрвөн цент вакцинд.

Томуугийн вакцины дархлаа 2-3 долоо хоногийн дараа тогтдог тул өнөөдөр вакцинд хамрагдаж, эрүүл өвлийг угтацгаая!

Томуугийн вакциныг хэн хийлгэх хэрэгтэй вэ?
🔸 Бага насны хүүхэд /6 сартайгаас-6 нас /
🔸 65-аас дээш насныхан
🔸 Жирэмсэн эмэгтэйчүүд /14-36 недельтэй /
🔸 Чихрийн шижин өвчтэй хүмүүс
🔸 Амьсгалын замын болон зүрх судасны тогтолцооны өвчтэй хүмүүс
🔸 Бусад архаг өвчтэй хүмүүст хийлгэхийг зөвлөж байна.
🔸 6 сартайгаас -6 хүртэлх насны хүүхдүүдийг харьяа Өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын байнгын цэгүүд болон цэцэрлэг дээр дархлаажуулалтын түр цэг байгуулан вакцинжуулна. Вакцин хийхийн өмнө Эцэг эх, асран хамгаалагч нарт вакцины талаарх мэдээллийг хүүхдийн байгууллагаар дамжуулан өгч, тухайн хүүхэд сүүлийн нэг сарын хугацаанд томуугийн болон бусад вакцинд хамрагдаагүй, халдварт өвчнөөр өвдөөгүй болохыг баталгаажуулан эцэг эхийн зөвшөөрлийн хуудсанд гарын үсэг зуруулсны үндсэн дээр вакцинжуулна.
📞 21243002
БГД 2-р Хорооны Өрхийн эмнэлэг дээр
Ажлын өдрүүдэд: 09:00-15:00 цагийн хооронд
Цайны цаг: 12:30-13:30
Анхаарах:

❗ Сүүлийн нэг сар вакцин хийлгээгүй байх
❗ Өндөг болон тахианы махнаас харшилтай

10/09/2025
10/09/2025

📌📌📌Нөхцөл байдлын мэдээлэл:📌📌📌

✅Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.
✅Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.
Тодруулах, лавлах зүйл байвал ☎️100,119, 72224444 утсанд хандана уу.

01/09/2025

ХҮҮХДИЙГ ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ ГЭМТЭЛ ӨРТӨХӨӨС СЭРГИЙЛЬЕ‼️
🔰 Хүүхдийн аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд эцэг эх, асран хамгаалагч, тээврийн хэрэгсэл жолоодож буй жолооч та бүхний анхаарал, хараа хяналт, үүрэг оролцоо хамгаас чухал.

🦠 Хүний папиллома вирусийн халдвар авсан ихэнх хүмүүст ямар ч шинж тэмдэг илэрдэггүй.  Харин халдвар авснаас хойш умайн ...
01/09/2025

🦠 Хүний папиллома вирусийн халдвар авсан ихэнх хүмүүст ямар ч шинж тэмдэг илэрдэггүй. Харин халдвар авснаас хойш умайн хүзүүний хорт хавдар үүсэх хугацаа ойролцоогоор 15-20 жил байдаг. ✅ Тиймээс эрт илрүүлэлт, дархлаажуулалт хамгийн чухал!"
👉 #Хамрагдъя #Хамгаалъя

📣ЗАРЛАЛ📣✔Баянгол дүүргийн хүүхдийн салбар эмнэлэг 2025 оны 8 сарын 29 ны өдрөөс МҮИС ийн эмнэлэг рүү нүүж ,үйл ажилгаага...
29/08/2025

📣ЗАРЛАЛ📣
✔Баянгол дүүргийн хүүхдийн салбар эмнэлэг 2025 оны 8 сарын 29 ны өдрөөс МҮИС ийн эмнэлэг рүү нүүж ,үйл ажилгаагаа явуулж байгаа тул харьяа дүүргийн үйлчлүүлэгчид 2025 оны 8 сарын 29 ны 17 цагаас хойш МҮИС-ийн эмнэлгийн байраар үйлчлүүлэх зөвлөгөөг өгч ажиллана уу.
✔Тус эмнэлгийн үйлчлүүлэх хаалгыг зургаар оруулав

📌 Монгол Улсад 2024 онд умайн хүзүүний хорт хавдрын 521 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.👉 Энэ өвчний гол шалтгаан нь хү...
27/08/2025

📌 Монгол Улсад 2024 онд умайн хүзүүний хорт хавдрын 521 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.
👉 Энэ өвчний гол шалтгаан нь хүний папиллома вирус (ХПВ) юм.
Хүний папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтад💉 хамрагдсанаар ирээдүйн эрсдэлээс өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалах боломжтой.
#Хамрагдъя #Хамгаалъя

Тарваган тахал нь мэрэгч амьтдаас хүнд халддаг гоц аюулт халдварт өвчин юм. Тарваган тахлаар тарвага, зурам, үхэр огодой...
27/08/2025

Тарваган тахал нь мэрэгч амьтдаас хүнд халддаг гоц аюулт халдварт өвчин юм. Тарваган тахлаар тарвага, зурам, үхэр огодой, үлийн болон гэрийн цагаан оготно, чичүүл зэрэг мэрэгчдээс гадна хүн өвчилдөг. Өвчин үүсгэгчийг мэрэгчдийн дунд бүүрэг дамжуулдаг. Өвчин үүсгэгч нь мэрэгчдийн арьсанд 23 хоног, хоол хүнсэнд 2-4 сар, өвчтний цэр, идээ, цусанд 4-165 хоног өвчин үүсгэх чадвартайгаар хадгалагдана.
Халдвар хэрхэн дамжих вэ?
Халдварлагдсан бүүрэгт хазуулах, өвчилсөн амьтныг өвчих, арьс, маханд хүрэлцэхэд арьс салстаар, тарваганы махыг түүхий, шүүрхий идсэн тохиолдолд хоол боловсруулах замаар, нүх, ичээ ухах үед болон уушгины хэлбэрийн тахлаар, өвчилсөн хүнээс амьсгалын замаар халдвар дамжина.
Илрэх шинж тэмдэг
Гэнэт өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, эргэх, дотор муухайрах, бөөлжих, тайван бус болж, нойргүйтэх, арьс салстаар халдвар авсан үед булчирхай томорч хүчтэй эмзэглэх, амьсгалын замаар халдвар авсан тохиолдолд гэнэт өндөр халуурч цээжээр өвдөх, ханиалгах, цустай цэр гарах, амьсгаадах, хоол боловсруулах замаар халдвар авсан үед суулгах, заримдаа цусаар суулгах шинжүүд илэрнэ.
Сэргийлэлт
1. Сэжиг бүхий үхсэн мэрэгч амьтдын сэг зэмтэй тааралдвал мэргэжлийн байгууллагад хандах
2. Нохой зууж ирсэн тарвагад хүрэхгүй байх, хөдөлгөөн нь удааширсан тарвагыг агнахгүй байх, арьс, махыг ашиглахгүй байх
3. Тарвагыг нохойгоор бариулах, хавхаар агнахыг цээрлэх
4. Өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлгийн байгууллагад мэдэгдэх гэхдээ өвчтөнтэй ойр байсан хүнээр хэл хүргүүлэхээс татгалзах, учир нь халдвар тархаж болзошгүй юм.
5. Сэжигтэй өвчтөн болон эд материалтай холилдсон хүнийг тусгаарлах
6. Сэжиг бүхий эд материал, өвчтөний хэрэглэж байсан зүйлсд онош тодрохоос нааш хүрэлцэхгүй байх
7. Тарвага агналтыг зөвшөөрсөн газарт, тогтоосон хугацаанд сэргийлэх тарилга хийлгэсэн хүн хийх
8. Ан хийж байх үедээ халад, бээлий хэрэглэж занших
9. Гэртээ тарвага өвчих, нойтон арьс хадгалах, боловсруулаагүй мах оруулахыг цээрлэх

26/08/2025
26/08/2025
26/08/2025

Могойд хатгуулахаас сэргийлээрэй!

Address

Улаанбаатар

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 08:30 - 17:00
Thursday 08:30 - 17:00
Friday 08:30 - 17:00

Telephone

+97621243002

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Илаарших ӨЭМТ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Илаарших ӨЭМТ:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram