“Аялал” нь Бестселлер номын зохиогч, бие болон сэтгэлийн эмчилгээний олон улсад нэрд гарсан туршлагатай мэргэжилтэн Брэндон Бэйсийн анхлан танилцуулсан эмчилгээний аргачлал, өөрчлөлт авч ирэгч шинэлэг арга ажиллагаа юм.
“Аялал” аргачлал нь хүний хязгааргүй боломжийг сэрээж, нээх онцгой нэг төрлийн хэрэглэгдэхүүн гэдгээрээ дэлхий даяар алдаршжээ. Энэ аргачлал нь айдас хүйдэс, түгшүүр, дарамт, сэтгэл унал, биеэ дорд үзэхүй, уур хорсол, атаа жөтөө, бухимдал, өвчин хууч, бие махбодийн шаналал, хортой зуршил, донтол, бэлгийн хүчирхийллийн золиос, харьцааны асуудлууд, ажиллах чадварын доройтол зэрэг зовлон бэрхшээлээс ангижирахад нь дэлхийн мянга мянган хүнд тус болж байна.
“Аялал” аргачлалаар тусламж авсан хүмүүс нь нас, хүйс, ажил мэргэжил, шашин шүтлэг, олж авсан соёл боловсролоос үл хамааран гайхалтай үр дүнд хүрчээ. “Аялал” аргачлал нь сургууль, эмнэлэг, хорих газар, нөхөн сэргээх болон эмчилгээний төвүүдэд хэрэглэж буй хамгийн үр дүнтэй аргуудын нэг гэдгээрээ дэлхийд нэртэй. Энэхүү энгийн, боломжийн аргачлал нь хэрэглэхэд хялбар, үнэхээр үр дүнд хүргэж чаддаг.
Брэндон Бэйс болон түүний өөрийнх нь сонгосон сургагчийн баг нь 5 тивийн 47 оронд “Аялал” аргачлалын заах дадлагажуулах сургалтыг явуулж, “Аялал” ( The Journey) ном 30 гаруй хэл дээр орчуулагджээ. Брэндон болон түүний баг нь дэлхий даяар аялан анагаах аргачлалын үзэл санааг Европ, АНУ, Израиль, Зүүн өмнөд Ази, Австрали, Африк, Энэтхэг зэрэг олон олон оронд түгээн дэлгэрүүлж байгаа билээ.
Брэндон Бэйс
Брэндон Бэйс байгалийн жам ёсоор эмнэгдэхүйн мэргэжилтэн, хувь хүний хөгжлийн сургагч багшаар 40 гаруй жил ажиллаж буй. 1992 онд умайн хавдартай гэж оношлогдсон бөгөөд тэр нь сагсан бөмбөгийн хэмжээтэй болсон байв. Өөрийн мэддэг эмчилгээний бүх аргуудаа амьдралд хэрэгжүүлснийхээ, дотоод ертөнц рүүгээ гүн аялал хийснийхээ үр дүнд 6 долоо хоног хагасын дотор ямарваа эм тариа, мэс засал, хими эмчилгээгүйгээр цоо эрүүл болсон байна. Чухам ийнхүү зохиогчийн эрхийг нь эзэмших болсон “Аялал” аргачлалаа нээсэн бөгөөд тэр цагаас хойш хүмүүст энэхүү аргачлалыг сурган түгээж байна. Түүний “Аялал-амьдралаа анагааж эрх чөлөөнд хүрэх бодит хөтөч” (The Journey-A practical Guide to Healing Your Life and Setting Yourself Free) ном нь төдийгүй “Хүүхдэд зориулсан Аялал” (The Journey for Kids), (Consciousness The New Currency) “Эрх чөлөө бол...” (Freedom is) зэрэг номууд нь олон оронд борлуулалтаараа тэргүүлсэн ном болсон.
“Бид цөм нэг ижил зүйлийг мөрөөдөж байдаг... Өөрийн хэзээ ч үл дундрах чадамждаа хүрэхээр сэрэх тэр нэг өдрийн тухай, сэтгэл зүрхний гэгээрэл эхлэх тэр нэг өдрийн тухай...
Энэхүү анагаах үйл явц, эдгээр хүчирхэг зэмсэг нь хэн бүхэнд гүн гүнзгий амар амгалан, ханамжийг амьдралын талбар бүрт авчирдаг” Брэндон Бэйс