Окулопластик Нүдний Эмнэлэг, Гоо сайхны мэс засал

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Окулопластик Нүдний Эмнэлэг, Гоо сайхны мэс засал

Окулопластик Нүдний Эмнэлэг, Гоо сайхны мэс засал 🏥Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн түшиц эмнэлэг.
(1)

02/01/2026

✅Эрхэм хүндэт үйлчлүүлэгчдээ. Манай эмнэлэг "Сурагчдын амралтыг тохиолдуулж 1-р сарын 26 дуустал "ХҮҮХДИЙН НҮДНИЙ ҮЗЛЭГ"-ийг 50 хувийн ХӨНГӨЛӨЛТ" үзүүлж байна.
🏥Окулопластик Нүдний эмнэлэг, нөхөн сэргээх мэс засал
🕰Цагийн хуваарь: Даваа-Бямба: 09.00-17.00 Ням: Амарна
📍Хаяг: ХӨСҮТ-ийн зүүн урд "RapidMed" эмнэлгийн 2-р давхарт
Та дэлгэрэнгүй мэдээллийг доорх утсаар лавлана уу:
7700-4130, 8887-4130
"Залхуу хараа үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлцгээе"

🏥Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн түшиц эмнэлэг.

30/12/2025

Улиран одож буй онд бидэнд итгэл хүлээлгэн манай эмнэлгээр үйлчлүүлсэн нийт үйлчлүүлэгчид, харилцагчид, хамтран ажиллагч байгууллагууддаа гүнээ талархал илэрхийлье.
Ирж буй шинэ он та бүхэнд
✨ Эрүүл энх
✨ Амжилт бүтээл
✨ Аз жаргал, сайн сайхан бүхнийг авчрах болтугай.
Шинэ оны мэнд хүргэе. Окулопластик эмнэлгийн хамт олноос.
#нүднийэмнэлэг #нүднийнөхөнсэргээхмэсзасал

Эрхэм үйлчлүүлэгчдээ манай  эмнэлэг 12-р сарын 29-ны Даваа гарагт Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээсний олон н...
26/12/2025

Эрхэм үйлчлүүлэгчдээ манай эмнэлэг 12-р сарын 29-ны Даваа гарагт Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээсний олон нийтээр тэмдэглэх баярын өдөр хэвийн цагийн хуваарь дагуу АЖИЛЛАНА.
🏥Окулопластик Нүдний эмнэлэг, нөхөн сэргээх мэс засал
🕰Цагийн хуваарь: Даваа-Бямба: 09.00-17.00 Ням: Амарна
📍Хаяг: ХӨСҮТ-ийн зүүн урд "RapidMed" эмнэлгийн 2-р давхарт
Та дэлгэрэнгүй мэдээллийг доорх утсаар лавлана уу:
7700-4130, 8887-4130
#нүднийэмнэлэг

Монголын Нүдний Эмч Нарын Нийгэмлэг болон АШУҮИС-ийн Нүд судлалын тэнхим хамтран зохион байгуулсан “СПОРТЫН БАГА НААДАМ-...
12/12/2025

Монголын Нүдний Эмч Нарын Нийгэмлэг болон АШУҮИС-ийн Нүд судлалын тэнхим хамтран зохион байгуулсан “СПОРТЫН БАГА НААДАМ-2025” гурван төрөлт нөхөрсөг тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд манай Окулопластик нүдний эмнэлэг идэвхтэй оролцож, эрэгтэйчүүдийн 3х3 сагсан бөмбөгийн төрлөөр АЛТАН медалийн эзэн боллоо.

"Эрүүл нүд-Гэрэлт ирээдүй" АШУҮИС-ын түшиц “Окулопластик” нүдний эмнэлэг нь “ОЛУЛА ТОМЁ” дунд сургуультай хамтран 2025 о...
02/12/2025

"Эрүүл нүд-Гэрэлт ирээдүй"
АШУҮИС-ын түшиц “Окулопластик” нүдний эмнэлэг нь “ОЛУЛА ТОМЁ” дунд сургуультай хамтран 2025 онд сурагчдын хараа зүйн урьдчилан сэргийлэх үзлэгийг үнэ төлбөргүй хийж, зөвлөгөө өгөн амжилттай зохион байгууллаа.
2025-2026 оны хичээлийн жилийн намрын үзлэгээр 2-12-р ангийн сурагчдын дунд хүүхдийн холын харааны чадлыг эрт илрүүлэх үзлэгийг хийж, 2024-2025 оны үзлэгтэй харьцуулан дүгнэлт хийлээ.
Тус сургуулийн нийт хамрагдвал зохих 420 хүүхдээс 393 хүүхдэд үзлэг оношлогоо хийснээс 278 хүүхэд хэвийн, үлдсэн 115 хүүхэд нь хэвийн бус харааны өөрчлөлттэй байна. Энэ нь нийт үзлэгт хамрагдсан хүүхдийн 29,2%-ийг эзлэж байна. Нийт хүүхдийн 93.5% нь үзлэгт хамрагдсан байна. Үзлэгт хамрагдаагүй 27 хүүхэд үлдсэн болно.
In 2025, the “Oculoplastic” Eye Clinic, an affiliated hospital of the Mongolian National University of Medical Sciences, conducted free ophthalmic screening examinations for students of “Olula school by Tomyo.” During the 2025–2026 school year, students’ distance visual acuity was assessed and compared with the results from the 2024–2025 school year.
Of the 420 total students, 393 were examined. Among those examined, 278 students had normal eye examinations, while 115 students (29.2% of participants) were found to have refractive errors. Overall, 93.5% of the students underwent screening, and 27 students did not participate.
🏥Окулопластик Нүдний эмнэлэг, нөхөн сэргээх мэс засал
🕰Цагийн хуваарь: Даваа-Бямба: 09.00-17.00 Ням: Амарна
📍Хаяг: ХӨСҮТ-ийн зүүн урд "RapidMed" эмнэлгийн 2-р давхарт
Та дэлгэрэнгүй мэдээллийг доорх утсаар лавлана уу:
7700-4130, 8887-4130
#нүднийэмнэлэг

"Эрүүл нүд-Гэрэлт ирээдүй" АШУҮИС-ын түшиц “Окулопластик” нүдний эмнэлэг нь “МОНГОЛ БИЛИГ ОЮУ” дунд сургуультай хамтран ...
02/12/2025

"Эрүүл нүд-Гэрэлт ирээдүй"
АШУҮИС-ын түшиц “Окулопластик” нүдний эмнэлэг нь “МОНГОЛ БИЛИГ ОЮУ” дунд сургуультай хамтран 2025 онд сурагчдын хараа зүйн урьдчилан сэргийлэх үзлэгийг үнэ төлбөргүй хийж, зөвлөгөө өгөн амжилттай зохион байгууллаа.
2025-2026 оны хичээлийн жилийн намрын үзлэгээр 1-12-р ангийн сурагчдын дунд хүүхдийн холын харааны чадлыг эрт илрүүлэх үзлэгийг хийж, 2024-2025 оны үзлэгтэй харьцуулан дүгнэлт хийлээ.
Тус сургуулийн нийт хамрагдвал зохих 939 хүүхдээс 797 хүүхдэд үзлэг оношлогоо хийснээс 626 хүүхэд хэвийн, үлдсэн 171 хүүхэд нь хэвийн бус харааны өөрчлөлттэй байна. Энэ нь нийт үзлэгт хамрагдсан хүүхдийн 21,4%-ийг эзлэж байна. Нийт хүүхдийн 84,8% нь үзлэгт хамрагдсан байна. Үзлэгт хамрагдаагүй 142 хүүхэд үлдсэн болно.
In 2025, the “Oculoplastic” Eye Clinic, an affiliated hospital of the Mongolian National University of Medical Sciences, conducted free ophthalmic screening examinations for students of “Mongol Bilig Oyu.” During the 2025–2026 school year, students’ distance visual acuity was assessed and compared with the results from the 2024–2025 school year.
Of the 939 total students, 797 were examined. Among those examined, 626 students had normal eye examinations, while 171 students (21.4% of participants) were found to have refractive errors. Overall, 84.8% of the students underwent screening, and 142 students did not participate.
🏥Окулопластик Нүдний эмнэлэг, нөхөн сэргээх мэс засал
🕰Цагийн хуваарь: Даваа-Бямба: 09.00-17.00 Ням: Амарна
📍Хаяг: ХӨСҮТ-ийн зүүн урд "RapidMed" эмнэлгийн 2-р давхарт
Та дэлгэрэнгүй мэдээллийг доорх утсаар лавлана уу:
7700-4130, 8887-4130
#нүднийэмнэлэг

ШИЛЭНЦЭР ТАРИЛГА ГЭЖ ЮУ ВЭ?Манай эмнэлэгт хийгдэж буй торлог шилэнцрийн тарилга эмчилгээ.🏥Окулопластик Нүдний эмнэлэг, н...
27/11/2025

ШИЛЭНЦЭР ТАРИЛГА ГЭЖ ЮУ ВЭ?

Манай эмнэлэгт хийгдэж буй торлог шилэнцрийн тарилга эмчилгээ.

🏥Окулопластик Нүдний эмнэлэг, нөхөн сэргээх мэс засал
🕰Цагийн хуваарь: Даваа-Бямба: 09:00-17:00 Ням: амарна
📍Хаяг: ХӨСҮТ-ийн зүүн урд "RapidMed" эмнэлгийн 2-р давхарт
Та дэлгэрэнгүй мэдээллийг доорх утсаар лавлана уу: 7700-4130, 8887-4130
🇺🇸American Academy of Ophthalmology-Америкийн Нүд судлалын Академиас гаргасан нүдний өвчин эмгэг болон мэс заслын талаарх богино хэмжээний тайлбар зөвлөгөөг цуврал болгон бэлтгэж Албан ёсны эрхтэйгээр үйлчлүүлэгч та бүхэндээ хүргэж байна.
#нүднийэмнэлэг #шилэнцэр

Эрхэм үйлчлүүлэгчдээ манай  эмнэлэг 11-р сарын 26-ны Лхагва гарагт Бүгд Найрамдах Улс Тунхагласан олон нийтээр тэмдэглэх...
25/11/2025

Эрхэм үйлчлүүлэгчдээ манай эмнэлэг 11-р сарын 26-ны Лхагва гарагт Бүгд Найрамдах Улс Тунхагласан олон нийтээр тэмдэглэх баярын өдөр хэвийн цагийн хуваарь дагуу АЖИЛЛАНА.

🏥Окулопластик Нүдний эмнэлэг, нөхөн сэргээх мэс засал
🕰Цагийн хуваарь: Даваа-Бямба: 09.00-17.00 Ням: Амарна
📍Хаяг: ХӨСҮТ-ийн зүүн урд "RapidMed" эмнэлгийн 2-р давхарт
Та дэлгэрэнгүй мэдээллийг доорх утсаар лавлана уу:
7700-4130, 8887-4130
#нүднийэмнэлэг

Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна. Үүнд:Эцэг эх, ас...
23/11/2025

Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна. Үүнд:

Эцэг эх, асран хамгаалагч нарт:
1. Урлаг спорт, соёл олон нийтийн зэрэг төвлөрсөн арга хэмжээнд оролцохоос аль болох татгалзахыг бага насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчдад зөвлөж байна. Учир нь та томуу, томуу төст өвчний халдвар тээгч болох ба үүнийгээ бага насны хүүхдэд халдварлуулах эрсдэл өндөр болно. �
2. Гэр бүлийн орчинд гэр бүлийн гишүүн бүрийн хувийн ариун цэврийг сахиулаарай. Гараа тогтмол угаах, содтой усаар амаа зайлах зэрэг дадлыг хэвшүүлж, дархлаа дэмжих амин дэмээр баялаг хоол хүнсийг хэрэглэх нь томуу, томуунаас урьдчилан сэргийлэх гол арга зам юм шүү.
3. Хэрэв таны хүүхдэд томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд мэргэжлийн эмч, эмнэлгийн байгууллагад яаралтай хандаарай. Таамгаар, дур мэдэн эмчилгээ хийхгүй байх нь чухал. Хүүхдийнхээ цэцэрлэг, сургуульд албан ёсоор мэдэгдэж чөлөө авах нь зүйтэй.

Аж ахуй нэгж байгууллага, олон нийтэд:
1. Ач холбогдол багатай, онцын шаардлагагүй олон нийтийг хамарсан төвлөрсөн үйл ажиллагааны тоог эрс бууруулж, түүнд тавих хяналтыг сайжруулахыг нутгийн өөрөө удирдах болон төрийн захиргааны байгууллагуудад зөвлөж байна.
2. Бага насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчид томуу, төст өвчлөлийн нөхцөл байдалтай холбоотой чөлөө хүссэн тохиолдолд цалинтай чөлөө олгох, зайнаас ажиллах боломжийг олгохыг төрийн байгууллагууд, аж ахуй нэгжийн удирдлагуудад уриалж байна.
3. Иргэн нэг бүр хүн олноор төвлөрдөг орчин, нийтийн тээврийн хэрэгсэлд амны хаалтыг заавал зүүж өөрийгөө болон бусдыг хамгаалах, томуу, төст өвчний дэгдэлтийн нөхцөл байдлын мэдээ мэдээллийг тогтмол авч, мэргэжлийн байгууллагаас өгөх зөвлөгөө зааврыг дагаж мөрдөөрэй.

Боловсролын сургалтын байгууллагын удирдлагуудад:
1. Суралцагч, багш, ажилтан нэг бүр амны хаалт заавал зүүх, сургалтын байгууллагын орчинд гар угаах, ариутгах боломжийг бүрдүүлж, цэцэрлэг, бага ангийн суралцагчдын үдийн хоолыг шим тэжээлтэй, дархлаа дэмжих хүнсний бүтээгдэхүүнээр баяжуулаарай.
2. Суралцагчдын ирцийн тандалтын мэдээг тогтмолжуулж, томуу, томуу төст өвчний тархалтын нөхцөл байдалд тохируулан мэргэжлийн байгууллагуудаас өгөх зөвлөмж зааврыг дагаж мөрдөж ажиллаарай.
3. Анги танхимын агаар сэлгэлтийг тогтмол хийж, дотоод орчны агаарын чанарыг сайжруулах ажлыг байгууллагын дотоод нөөцөд тулгуурлан зохион байгуулаарай.

19/11/2025

👓RAPID OPTICAL SHOP👓
Мэргэжлийн Хараа зүйн төв

✅Бидний давуу тал
⚜️Мэргэжлийн найрсаг хамт олны үйлчилгээ
⚜️Нүдний нарийн мэргэжлийн эмч нарын баг
⚜️Тав тухтай орчин
⚜️ Хурдан шуурхай үйлчилгээ
⚜️Солонгосын өндөр индекс бүхий чанартай шил
⚜️Орчин үеийн өргөн сонголттой хүүхэд болон насанд хүрэгчдэд зориулсан рамны өргөн сонголт

✅Та урьдчилан сэргийлэх үзлэгт 6 сар тутам хамрагдан байнгын хяналтанд хамрагдах болно.

☎️ Холбогдох утас: 8918-9333
📍 Хаяг: БЗД , 14-р хороолол , ХӨСҮТ-ийн урд талд, RapidMed 2 давхарт
Цагийн хуваарь: Дав-Бям 09.00-17.00

#нүднийшил #нүднийшилнийрам #хүүхдийннүднийхараа #нүднийхараа #хараанышил #хүүхдийнуянрам #уянрам

Address

Баянзүрх дүүрэг, Халдвартын эмнэлгийн чанх урд, “Rapid Med” эмнэлгийн 2-р давхарт
Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Saturday 09:00 - 17:00

Telephone

+97677004130

Alerts

Be the first to know and let us send you an email when Окулопластик Нүдний Эмнэлэг, Гоо сайхны мэс засал posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Окулопластик Нүдний Эмнэлэг, Гоо сайхны мэс засал:

Share