Narantuya Baldorj

  • Home
  • Narantuya Baldorj

Narantuya Baldorj Хайр зөвхөн өгөхийг хүсдэг эсвэл авахыг хүсдэг зүйл биш. Хайр бол бүх зүйл юм. ХАМТДАА ГЭРЭЛТЬЕ

✅️УРИАЛГА✅️Би эмч хүн, миний ээж эмч, миний хүүхдүүд бас эмч нар. БИД ЭМЧ БОЛСОНДОО ХАМАРСМААРГҮЙ  байна.Хүний амь аврах...
23/03/2025

✅️УРИАЛГА✅️

Би эмч хүн, миний ээж эмч, миний хүүхдүүд бас эмч нар. БИД ЭМЧ БОЛСОНДОО ХАМАРСМААРГҮЙ байна.
Хүний амь аврах донорын асуудлыг хэн нэгэн хүн эсвэл ямар нэгэн алба ганцаараа гүйцэлдүүлэх БОЛОМЖГҮЙ, тиймээс энэ асуудлыг аливаа улс оронд шууд төрийн зохицуулалтын дор, маш сайн боловсруулсан хуулиар хэрэгжүүлдэг юм байна. Төр засаг яаралтай хуулиа дахин ШИНЭЧЛЭН найруулна гэдэгт итгэж байна.

❗️Харин шаагилдаад шуугилдаад байгаа бид юу хийж ЧАДАХ вэ? Монгол улсад 1 жилд осол аваар, тархины харвалт, зүрхний шигдээс зэргээс 4000 орчим хүн нас бардаг гэж эмч нарын мэдээллээс сонслоо. Энэ манай улсын цөөхөн хүн амд маш их тоо.

Өндөр хөгжилтэй улс оронд донор болж байгаа тохиолдлын 90% нь кадавр донор буюу дээрх тохиолдлоос гардаг бол монголд 90% нь амьд донор буюу гэр бүл ах дүү хамаатан садангийн туслалцаан дор явдаг бна. ДЭМБайгууллага бидэнд юу ЗӨВЛӨДӨГ вэ? Кадавр донороос авч байхыг дахин дахин сануулдаг. ГЭВЧ...

Өнөөдөр бид нэг нэгнээ шүүмжилж суухын оронд яагаад өөрсдөө донорт бүртгүүлж болохгүй гэж? Бидэнд хэн нэгэнд амь бэлэглэх буянт үйл хийх боломж байна. Ингээд миний бие хэрхэн донорын жагсаалтанд БҮРТГҮҮЛСНЭЭ хүргэе.

✅️Та e-mongolia руугаа ороод 1 минут зарцуулахад болно. Гэхдээ та цусны бүлэг болон резус фактораа мэдэж байх хэрэгтэй ингэхийн тулд та хамгийн ойр лабораторт очоод (хувийн лабораторт бол 5.000-10.000 үнэтэй байдаг юм бна) хурууны өндөгний ганц дусал цус өгөхөд хангалттай.
✅️ За ингээд e-mongolia руу ороод бүртгүүлсэн скриншотоо оруулая.

#уриалга

Нийгэмд муу муухай юм их байдаг ч, сайн зүйл сайхан хүмүүс түүнээсээ илүү их байдагт миний бие бат итгэдэг!

ЗӨВ ЗҮЙЛИЙГ УРИАЛАН ДУУДАЯ, САЙН САЙХАН РУУ ХАМТДАА АЛХАЯ!

Address


Alerts

Be the first to know and let us send you an email when Narantuya Baldorj posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Narantuya Baldorj:

  • Want your practice to be the top-listed Clinic?

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram