YOGA MED

YOGA MED ИОГ-оор хичээллэсэн хүний ЭРҮҮЛ, САРУУЛ, СТРEСС ҮГҮЙ амьдрах завшаан гийнэ.

06/04/2026

Гавьяат жүжигчин Р.Анхням: Ханийнхаа ээж, аавыг хүндэлж байгаарай

Дэргэд чинь түшиж чамайг хайрлаж яваа хүний ээж, аав шүү дээ. Яахав ааш авир таардаггүй бол холхон л байна биз. Хүн чинь зохицуулж болдог доо. Миний нөхрийн ээж 11-н жилийн өмнө буцсан юм. Тэр үед би хүний ээж гэдэг хүнд ямар чухал байдгийг, хүн яаж том болсон ч гэсэн ээж аавгүй болох ямар хэцүүг дэргэдээс нь харж ойлгосон юм. Эрэгтэй хүн чинь учиргүй уйлж унжаад байхгүй ч би өөртэйгөө жишээд бодох юм бол ээ бурхан минь… Миний нөхөр чинь ээждээ хачин их ачлалтай хүү л дээ. Одоо би заримдаа нөхөртөө уур хүрэхээрээ
"За хөөрхий дөө. Би л хайрлахгүй бол аав ч үгүй ээж ч үгүй хүн шүү дээ" гэж бодохоор уур хүрэхээ больчихдог юм. Хүний л үр шүү дээ. Би ч бас үр хүүхэддээ харагдаж хань болъё гэж бодоод урт наслахсан гэж хүсдэг. Хэний ч ээж, аав тэгж л боддог байх даа хөөрхий. Ээж, аав гэдэг хүний сэтгэлд хамгийн том орон зайг эзэлдэг дээ.

Олон үрстэй эцэг эхэд зориулав❤Юуны өмнө олон сайхан үрийн эцэг эх болсонд нь баяр хүргээд танай сайхан гэр бүлд аз жарг...
06/04/2026

Олон үрстэй эцэг эхэд зориулав❤

Юуны өмнө олон сайхан үрийн эцэг эх болсонд нь баяр хүргээд танай сайхан гэр бүлд аз жаргал хүсье❤❤

Үр хүүхэд нь орилолдож чарлалдсан, гэр орон нь хөглөрч харагдах, хань ижилдээ загнуулан суух амьдрал заримд нь хүсээд ч олдохгүй ТАНСАГЛАЛ юм🙏

Магад хань ижил тань таны л мөн адил аргаа олохгүй байгаагаа илэрхийлж чадахгүй танд бухимдаж уураа гаргадаг байж болох. Ойлгохгүй эсвэл мэдэж байгаа зүйлсийг дахин дахин үглээд сануулаад байхаар уур битгий хэл мунхаглал ч үсрэн гарна. Уучилж ажаамуу🙏🙏🙏

Та л түүнийг ойлгохгүй бол өөр түүнийг хэн ойлгох билээ.

Ханиа уурлахад нь инээж, үглэхэд нь сонсож, унахад нь түшиж, гутрахад нь баясгаж, даарахад нь дулаацуулж, үргэлжид зөөлнөөр хайрлаж, гамнаж амьдраарай❤❤❤❤

Ингэж амьдарч чадвал хань тань гаднаа илэрхийлэхгүй байсан ч дотроо таныг хүндэлж, сэтгэлдээ танаар бахархаж, бусдаас өмөөрч, сүүдрээсээ хүртэл харамлан хайрлах болно.

Эд бүгд эвлэвээс
Эцэг тэнгэр,
Эх тэнгэр,
Ханийн тэнгэр,
Үрийн тэнгэр,
Эдийн тэнгэр бүгд танайд зочилох болно🙏🙏🙏🙏🙏

YOGA MED 2026/4/6

06/04/2026

Гайхах юм гэрээсээ гарахгүй, утсаа ухаад, идээд сууж байж би турахгүй бн гэнэ😁 Гар л даа, гараад гүй, цэцэрлэгт хүрээлэнг өдөрт 5 тойрч гүй. Тэгээд л турна. Гүйж чадахгүй бол алх. Алхаж чадахгүй бол тавилантайгаа эвлэрээд тарган цатгалан амьдар. Турах юмсан гэх бодлоо хая, үгүй бол далд ухамсар чинь Мөнгөний хүрдийг чинь тураачихдаг юм.

Нэгэнт Мөнгөө тураачихсан бол Буян хишгийн хүрд нээх аргад суралцаарай.

Гайхах юм гэрээсээ гарахгүй, утсаа ухаад, идээд сууж байж миний толгой ажиллахгүй бн гэнэ😁 Гар л даа, гараад гүй, утсаа орхиод, дуу нтр ч сонсохгүйгээр, цэцэрлэгт хүрээлэнг өдөрт 5 тойрч гүй. 72 цагийн дараа тархи чинь супер ажиллана. Гүйж чадахгүй бол алх. Алхаж чадахгүй бол тавилантайгаа эвлэрээд тарган, цатгалан амьдар. Тархи ажиллахгүй бн гэх бодлоо хая, үгүй бол далд ухамсар чинь тархийг чинь амраах гээд мэлмийг чинь хаачихдаг юм.

Нэгэнт хаагдсан бол Мэлмийн хүрд нээх аргад суралцаарай.

Гайхах юм гэрээсээ гарахгүй, утсаа ухаад, идээд сууж байж намайг гэрийнхэн тоохгүй бн гэнэ😁 Гар л даа, хэл чимээгүй гараад гүй, утсаа орхиод, дуу нтр ч сонсохгүйгээр, цэцэрлэгт хүрээлэнг өдөрт 5 тойрч гүй. 72 цагийн дараа хүмүүс чамайг яав ийв, яагаад гүйв, яаж бн, хөнгөрч бна уу, турж бна уу, гоё бн уу, өлсөв, цангав, ядрав гээд л санаа тавьж эхлэнэ. Гүйж чадахгүй бол алх. Алхаж чадахгүй бол тавилантайгаа эвлэрээд тарган, цатгалан амьдар. Намайг тоохгүй бн гэх бодлоо хая, үгүй бол далд ухамсар чинь зүрхийг чинь хямраахгүй гээд түгжчихдэг юм.

Нэгэнт түгжигдсэн бол зүрхэн хүрд нээх аргад суралцаарай.

YOGA MED

06/04/2026

Гэрээсээ гармааргүй л санагдаад байдаг болж. Хуучин бол харьмааргүй л санагдаад байдагсан. Хүнд зүгээр ийм үе байдаг байх тэ? Ингээд тогтчихгүй биз дээ? Гэнээ😉

05/04/2026

Ханш нээснийг угтан та бүхэндээ мэдлэгийн өглөг баръюу🙏🙏🙏

Гэгээ хүний дотроос гардаг буюу
Гадны гэрэл түүн дээр тусахыг үл хэлнэ

Утгыг үл ойлгох номонд сүсэглэх нь
Гудамжны гэрэл дор түр зогссон төдий

Өөрөөс чинь гарах гэрэл зовлонг нимгэлдэг
Өөрөөс чинь гарах гэрэл азыг дууддаг
Өөрөөс чинь гарах гэрэл жаргалыг урьдаг
Өөрөөс чинь гарах гэрэл амгаланг тэтгэдэг🙏🙏🙏 Та өөрөө гэрэл буюу...

Өөрийнхөө гэрлийг асааж чадвал
Өмнөх амьдралын үйлийн үрээ олж харна
Өмнөө байх ирээдүйн замаа тод гэрэлтүүлнэ
Өвөг дээдсийн тань санаа сая нэг амарна
Үр хойчийн тань заяа улам гийн гэрэлтэнэ👈👈👈 Таны бүх зүйл танаас эхлэнэ🙏

Үүнийг ухаж өөртөө хөрөнгө болгож,
Үр хүүхэддээ өвлүүлэн үлдээгээрэй🙏🙏🙏

Ханш нээсэн өдрийн мэнд 2026/4/5 YOGA MED

04/04/2026

Төөрөх нэг талдаа хэцүү ч нөгөө талдаа ашигтай. Засал сайн авдаг. Ил ухамсрын мэдэмхийрэл, хорон үнэмшил сарнихад далд ухамсар гийдэг.

03/04/2026

Хэдэн өдрийн өмнө ганц бие, ах дүүгүй, ажил олж хийх чадваргүй хаалттай хүмүүсийг урьсан зар тавиад хэдэн хүн олсоон.

Ярилцах хүнгүй, гэр оронгүй хүнд ажил олддоггүй юмаа. Ажил олж хийх гэхээр өмсөх хувцасгүй, хир нь үнэртээд хүн бүрт л адлагддаг юм.

Би ийм хүмүүс таарвал туслахыг хичээдэг. Гарын саван, алчуур өгөөд халуун усанд оруулаад, комиссоос хувцас авч өмсүүлээд, нокиа бариулаад, үнэнийг нь хэлээд, танилцуулаад орцны жижүүр, үйлчлэгчээр ажилд оруулчихдаг. Авдаг л юм.

Зарим нь архи уугаад хэл ам татлаад байдгийг эс тооцвол хэцүү зүйл байхгүй ээ.

Та ч бас надтай нэгдэж ийм ажил хийж болно. Гагцхүү нэр хүнд хөөцөлдөж, ашиг хонжоо хайх боломжгүй гэдгийг санаарай.

Хамгийн сонирхолтой нь ийм хүмүүс хоорондоо танилцахаараа ах дүү шиг болчихдог юм бн лээ. Цагаан сараар очиж золгох айлтай, ах дүүтэй боллоо, одоо л нэг сэтгэл бүтэн болж бн гэж баярлан ярьцгаадаг.

Тиймээс л энэ хүмүүсийг нэг дор байлгаж, гэр бүлтэй мэт болгох гсн юмаа.
Ийм хүмүүс нийлэхээрээ бүр бие биедээ ажил олж өгч, хамтдаа хайж сураглаж, нийгэмд идэвхтэй болдог. Ийм л хүмүүсийг би хайж олов.

Түүнээс биш гэр орныхонтойгоо хэрэлдэж уралцаад таардаггүй, хэдэр ёдор зантай, хоног төөрүүлэх гсн хүмүүсийг цуглуулах гснгүй ээ.

Ихэнх хүмүүс гэртээ ах дүүстэйгээ таарч тохирдоггүй, хол амьдармаар бн гсн чат бичсэн бн лээ. Тэдэнд жаргалдаа бүү ташуур гэж хэлье.

Мөн олны дунд зарим нэг хүмүүс хөгшин ээж аав, ах эгчээ өгмөөр бн, гэрт багтахгүй, гаргаж шээлгэж баалгаж чадахгүй, хооллож ундлах завгүй бн, авч туслаач, наана чинь байх хүмүүс зүгээр сууж байхаар нэгийгээ асраад байж байг гсн утгатай зүйл бичсэн бн лээ. Наад хүмүүс чинь тэтгэвэр, халамж, асаргааны мөнгө авдаг л байж таараа. Улсын асрамжинд өгөө. Манайх асрах газар биш. Танайхаас ялгаагүй айл.

Мөн зарим хүмүүс хэр том юм бэ? Ганцаараа байна биздээ? Танихгүй хүнтэй хамт орохгүй шүү, өвөл дотроо 00 хийж өгөх үү? Гэхчлэн асуух юмаа. Цайсан бас даварсан хүмүүс байх юм😁 Бүү давар гээд биччихмээр хүмүүс их бнаа😋

За тэр ажил хиймээр бн, ажил олоод өгөөч гсн хүмүүс Монголд ажилчин олоход тун хэцүү байгаа. Та бол ОД шүү. Энэ дор коммэнт дээр хэдэн настай, ямар ажил хайж байгаагаа бичвэл таныг ажил олгогчид бараг булаацалдаад авах байх. АМЖИЛТ❤

Буддын философийг буруугаар ашигласан Төвдийн эмгэнэлт түүх...Төвд орныг ариун газар гэлцдэг ч би хувьдаа бурхдын шийтгэ...
03/04/2026

Буддын философийг буруугаар ашигласан Төвдийн эмгэнэлт түүх...

Төвд орныг ариун газар гэлцдэг ч би хувьдаа бурхдын шийтгэл хүртсэн орон гэж боддог. Төвдийг удирдсан лам нар яавч гэгээн гэрэлтэй хүмүүс байгаагүй талаар дурдъя.

70гаруйхан жилийн өмнө буюу 1950-аад онд Төвдийн ард түмний 1/3 нь лам буюу эрх мэдэлтэн, 1/3 нь боол, 1/3 нь татвар төлөгч хамжлага ард байсан гэх бүртгэл бий. Боол гдг нь Төвдүүдийн хувьд ХҮН нэртэй мал байсан. Тэднийг малтай ижил өмч гэж үздэг тул эзэн нь хүссэн үедээ зарж, занчиж, алж, тамлаж болох хуультай. Мэдээж эзэд нь ихэнх нь Лам нар.

Буддын шашны өлгий нутаг гэгдэх боловчиг эндхийн лам нар хүнийг хамгийн харгисаар тамладаг, махалж, зовоож, зэрэмдэглэдэг амилсан буг чөтгөр гэлтэй хүмүүс байсан.

Тэр үеийн Далай лам нь өөрөө тэрхүү цааз хуулиа хүлээн зөвшөөрч, дэмждэг байсан гэх👹 Төвдийг лам нар удирддаг байсан үе.

Улс орон бүрт улсаа хамгаалагч цэрэг хүч байдаг бол Төвдөд Лам нарын арми байсан ба тэд үйлийн үр нэрийн дор ард түмнээ залхаан цээрлүүлэх л үүрэгтэй байсан. Өөрөөр хэлбэл дайсны өөдөөс дайтах дайчид байгаагүй.

Тийм учраас Японд дарлагдаж хүчгүй болсон Хятадын хэдхээн өлсгөлөн цэрэг очиход Төвдүүд айж үг дуугүй бууж өгч дагаар орсон. Яг л эм хүн дээрэлхдэг увайгүй эрийн шинжийг утгаар нь үзүүлсэн Лам нар. Ард иргэдээ хараад арслан барс шиг аашилж, зэвсэг агссан цэрэг хараад бараанаар нь сөгдсөн. Бодохоос дургүй хүрмээр.

Ард түмэн нь ч Хятадын өөдөөс босох тэнхэлгүй болсон байсан. Учир нь Төвд хүн гэрээсээ гарсан бол замын татвар төлөх ёстой. Өөр газар ажил хийхээр очоод тэндээ хээр хоносон ч засаг Ламдаа татвар төлнө. Өгөхгүй бол шууд хөл гарыг нь тайрна. 1 гарыг нь тайрсан бол ажил хийж татвар төлөх чадваргүй гээд үлдсэн гарыг нь мөн тайрна. Үхэхээс өөр замгүй болгоно. Ууланд амьдрах ч эрх байхгүй. Ард түмнээ яг эх оронгүй мэт болгосон.

Ард түмэн нь ажил хийвэл татвар төлнө, ажил хийхгүй бол мөн ажил хийгээгүй гэж татвар төлнө. Татвараа төлөхгүй бол хүүхэд, хөгшид, эр, эм гэж ялгахгүй хөл гарыг нь тайрна, нүдийг нь сохолно, сохлохдоо зүгээр ч нэг сохлохгүй халуун ус, тос цутгаж тамлаж сохолно, хамар чихийг нь огтлон шийтгэнэ. Халуун устай тогоонд чанана. Хэлийг нь тасдана. Шашны судрын тамын зурагт байдаг бүхий л тамлалыг татвар төлөгчид татвараа төлөөгүйн төлөө эдэлнэ. Татварууд нь бүр үнэн элгийн.

Жишээ нь: 1920-иод онд Төвдийн шашны тэргүүн Далай лам хөршүүдтэйгээ дайтах мөнгө олохын тулд чихний татвар санаачилжээ. Чихтэйгээ үлдэхийг хүсвэл мөнгөө өг, үгүй бол чихээ тайруул. Иймээс Төвдийн лам нар тайрч хатаасан гар, савар, хөлийн тавхайг Далай Ламд зусардахын тулд бахархалтайгаар зүүх дуртай болжээ. Зүгээр л амилсан чөтгөрүүд. Зарим нь хүний хатаасан арьс, ясыг хэдэн давхар бүсэлж гоёдог байв. Өөрсдийгөө бурхны дүр гээд бодчихсон яргачид.

100 жилийн өмнөх Төвдөд зочилсон Орос, Английн аялагчид ийн тэмдэглэсэн байдаг.

- 1920-иод онд Төвд дэх Английн худалдааны төлөөлөгч байсан Д.Макдональд:
«Төвдөд цаазаар авах хүнийг арьсан уутанд хийгээд гол руу шиддэг. Таван минутын дараа живж үхнэ. Дараа нь хүүрийг гаргаж, мөчлөөд ус руу чулууддаг. Эндхийн шийтгэл маш харгис. Гар хөл хугалах, халуун тос ба буцлам усыг нүд рүү хийж сохлох, хэл сугалах гэх мэт»

- 1950-аад оны сэтгүүлч В.Овчинников
«Улаан малгайт сектийнхэн залуу лам нарыг телепат харилцаанд маш харгис аргаар сургадаг. Шинэ сүм дуган барих үед өсвөр насны ламаар тахил өргөдөг. Түүнийг самадхид оруулаад, шууд л чулуун хавтангуудаа дээр нь тавьж, барилгаа барина. Хожим ламын хүүрээс цацраг ялгарч, телепат хийхэд тусалдаг гэнэ. Би 1990 онд Лхас хотод Төвдийн их сургуулийн шашны профессортой уулзсан. Тэр багадаа Гандан хийдэд шавилан сууж байжээ. Сүм тахихаар түүнийг сонгосон ч, багш нь өрөвдөөд оргуулсан гэсэн»

Хурим хийх, гэр бүлийн хэн нэгэн нас барах, хашаандаа мод тарих, гэртээ амьтан тэжээх, шашны баяр тэмдэглэх, бүжиглэх, бөмбөр тоглох, шоронд орох, шоронгоос суллагдах, хүүхэд төрөх бүрт татвар төлөх ёстой.
Дээрээс нь нэмээд даварсан Лам нар төлөх мөнгөгүй ард иргэдэд сүм хийдээсээ 20%-80%-ийн хүүтэй зээлж олгож мөнгө хүүлдэг байсан бгаам. Бүүр өрөнд орох бүх боломжийг хүчээр тулгана. Өр нь хүүхэд, ач гуч нарт шилжсээр эцэстээ сүмийн боол болдог. Энэ бол дундад зуун биш 1950-1960-аад онд шүү дээ!

Лам нар «Хувь заяатайгаа эвлэр» хэмээн ядуус, боолуудад ухуулж, «Энэ бол үйлийн үрийн төлөөс. Өмнөх амьдралдаа нүгэл үйлдсэн учраас ингэж амьдарч байна. Хүлцэнгүй, номхон байвал хойт төрөлдөө сайхан амьдарна» хэмээн итгүүлдэг байв.

Зугтаасан боолыг эзэд нь барьж аваад, хүссэнээрээ шийтгэнэ. Зодож, тарчлаан улам өвтгөхийн тулд шархан дээр нь архи, сода асгадаг гэнэ.

Тэр үед сүмд дааж давахгүй өртэй болоод боол болсон Цэрэн гэж залуу байж. Цэрэн аргаа бараад сүмээс хоёр хонь хулгайлаад баригдсанд Цэрэнгийн хоёр нүдийг сохолж, гарыг нь юу ч хийх аргагүй болтол эрэмдэглэсэн аж. Иймээс тэр «Би буддист байхаа больсон. Гэгээн ламтан миний нүдийг сохол гэж хэлэхэд би шашинд сайн юм огт алга гэж бодсон» хэмээн Цэрэн дурссан байдаг.

Хүний амь нас хороохыг буддын сургаалд хориглодог тул ингэж эрэмдэглээд, хөлдөж үхэх эсэхийг бурхан шийдэг гээд гаргаж хаядаг байжээ. Бяцхан хүүхдэд зориулсан өчүүхэн гавнаас өгсүүлээд хамар чих тайрах, хөл гар хугалах, шөрмөс таслах, тамгалах, ташуурдах, гэдэс хүүлэх гээд Төвдийн тамлах багаж хэрэгслийг харахад ч аймаар.

Хятадын эзлэн түрэмгийлэлийн ачаар боолчлол, хамжлага, тамлалыг халсан гэдэг🙏

Үе үеийн Далай лам нар ариухан нэртэй байгаагүй гдг. Авилга, завхайрал зэрэгт холбогдсон гэх нэрийдлээр цааз авсан буюу Лам нартаа хорлогдсон тохиолдол 1-ээр тогтохгүй.

Ийм түүх нь булавч бултайна, даравч далдайна гэгчээр ил болжээ.

Илтэд Лам нарынх нь буруу замнал Төвдийн ард түмнийг өдийг хүртэл хөгжүүлээгүй бн.

YogaMed би бээр энэхүү бичвэрээрээ Буддын шашныг үгүйсгээгүй бөгөөд Буддын сургаалийг бусармаг үйлдэлдээ мунхруулах зэвсэг болгон ашигласан Төвдийн эмгэнэлт түүхийг сануулав.

Магад Буддын сургааль хамгийн ариунаараа хөгжиж буй газар нь МОНГОЛ бизээ🙏🙏🙏

Түүхийн сурвалж бичигт 13-р Далай Лам 1900-аад оны эхээр Оросоос Тусламж гуйхаар явах замдаа Монголд ирсэн гдг. Гэтэл Монголын тухайн үеийн Богд түүнийг хүлээн аваагүй аж. Энэ нь Монголчууд олон зууны туршид үргэлжилсэн Төвдийн тархи угаалтаас салахаар эрс шийдсэн үйлдэл байв.

Тийм учраас Монголын шашны тэргүүлэгчид “Умрын бурханы шашин” гэсэн нэр томьёо гаргаж “Миний сургаал ирээдүйд умраас умарт түгэх болно” гэсэн Буддагийн үгийг ишлэх нь их болсон байв.

Хожим Ерөнхий сайд Бадамдорж Чэнь И-тэй 64 зүйлт хэлэлцээр байгуулахдаа “Умрын бурханы шашин” гэдгээ ихэд онцолж, Төвдөөс үл хамаарсан шашны төвлөрөл буй болгох, түүний удирдагч нь Төвдөөс биш Халхаас тодрох, Жавзандамбын дараагийн дүр нь Далай лам, Банчинбогдын дараа эрэмбэлэгдэх ёсыг халж, Умрын Бурханы шашны толгойлогч байх гэдгийг хэлэлцээрт тусгахаар чармайж байв. Богд хаан нас барсны дараа Монголын шашны мяндагтнууд 9-р Богдыг одоогийн Сэлэнгэ аймгаас тодруулж байжээ.

Богдод үл хүндлэгдсэн Далай ламыг Халхын Чинван Ханддорж нутагтаа залан Вангийн хүрээнд өвөлжүүлжээ. Далай ламыгаа хордуулж алах гэсэн хэсэг төвдийн хэрэг илчлэгдэж Ханддорж тэднийг хатуу шийтгэсэн байна. Энэ явдалд өсөрхсөн төвдүүд Ханддоржийн Бээжинд байх хүүг хууран хааны ордонд зөвшөөрөлгүйгээр дагуулж орон хууль зөрчүүлчихээд ордныхонд зааж өгөн цаазаар авахуулжээ.

1911 онд Монгол Улс тусгаар тогтнолоо зарласан авч үүнийг нь хэн ч хүлээн зөвшөөрсөнгүй. Харин 1913 онд Төвдийн төлөөлөгчид өөрсдийнхөө тусгаар тогтнолыг зөвшөөрүүлэхээр ирсэн тул хоёр орон харилцан хүлээн зөвшөөрсөн гэрээнд гарын үсэг зуржээ.

Чин улсын харъяанд байсан энэ хоёр үндэстний тусгаар тогтнолоо олох болон хүлээн зөвшөөрүүлэх тэмцэл нь шал өөр замаар явсан юм.

Монголчууд Хятадын өөдөөс Монголыг булаацалдах Орос улсыг хань татан сөргүүлэн тавьжээ. Төвдүүд болохоор өөрсдөд нь туслах санал тавьсан Англичуудаас муу санаалан зугтаажээ.

Монголчууд өөрсөнөө зарласан тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх гэж гуч гаруй жил махран хөөцөлдсөн бол Төвдүүд хаалгаа тас хаагаад мааниа уншаад суусан.

Монголчууд дэлхийн II дайнд ялагч гүрнүүдийн талд зогсон Японд хүртэл дайн зарласан. Харин төвдүүд дэлхий шинээр хуваагдаж байгааг бараг сонсоо ч үгүй нүд чихээ таглан, бурханд найдаж өнгөрөөсөн.

Үүний үр дүнд Монгол улс тусгаар тогтносон. Төвд улс Хятадын харъяа болсон юм.

Дээдийн ЗАСАЛ болмуй🙏🙏🙏1️⃣Тэнгэр нүдтэй гэнэм, #Залбирмуй🙏 #Тэнгэр өөд алгаа дээш харуулан залбирхад тэнгэр алгаар нь та...
03/04/2026

Дээдийн ЗАСАЛ болмуй🙏🙏🙏

1️⃣Тэнгэр нүдтэй гэнэм,
#Залбирмуй🙏

#Тэнгэр өөд алгаа дээш харуулан залбирхад тэнгэр алгаар нь таньж ивээдэг юм гсн.

2️⃣Нар хэлтэй гэнэм,
#Мөргөмуй🙏

#Нарыг төсөөлөн нарны хэлээр мөргөл үйлдэхэд нар илч энергиэ өгч эрч хүчийг сэргээн, дулаацуулдаг юм гэсэн.

3️⃣Сар чихтэй гэнэм,
#Шивнэмуй🙏

#Сарны цагаар сүүг ууж унтахад сар сүүгээр холбогдон шивнээг чинь сонсдог юм гсн.

4️⃣Гал зүрхтэй гэнэм,
#Шүтмуй🙏

#Галаа дээдлэн тахин шүтэж явахад Галын эзэн харанхуйгаас аварч, сөрөг бүхнийг шатаадаг юм гсн.

5⃣Газар хэвлийтэй гэнэм,
#Хайрламуйрмм

Газрыг хүндлэн хайрлаж явбаас газар хэвлийгээсээ үрээ өгдөг юм гсн🙏

YOGA MED

Тахиж шүтэж бн гэж балин боорцог, хадаг яндар, архи сүү хангайд хаях нь төдийлөн оновчтой үйлдэл биш юм.

Үнэрээр холбоос хийж сэтгэлдээ нарыг дүүргэж, мэлмийдээ сарыг залж, амандаа ерөөл уншиж, биеээрээ 3 тамирыг урьж, өвс ургамлаар галыг ундаалж, газрыг үрээр мялаах нь дээдийн засал болмуй🙏🙏🙏

Жич: Бичвэрийг маань уншиж, дүрсжүүлж, зурагжуулж өгдөг хүмүүст талархая🙏
ТАВАН дахь ШҮТЭЭНИЙ ТАЛАРХАЛыг маань зураг дээр гүйцээгээд өгвөл дахин талархана🙏

Урьд шөнө 2 хүн "Хөвсгөл нуур 97% цэнгэг, Байгаль нуур 100% цэнгэг, тиймээс Байгаль нуурыг засалд хэрэглэе" гээд л яриад...
03/04/2026

Урьд шөнө 2 хүн "Хөвсгөл нуур 97% цэнгэг, Байгаль нуур 100% цэнгэг, тиймээс Байгаль нуурыг засалд хэрэглэе" гээд л яриад байх юм гэж зүүдлэв. 97, 100 нь ч юу билээ дээ😁

Зүүд утга, унга төгөлдөр тод байв. Хөвсгөл нуур үүлгүй тэнгэр мэт цэлмэг, тунгалаг, Байгаль нуур хөлгүй Далай мэт сүрлэг байв. 2ууланг нь зэрэгцүүлэх мэт харж бахархаж байв...

Сэрүүт сэтгэл догдлов...

Би олон газраар явсан, олон далай үзсэн ч Байгаль нуурт очиж үзээгүй. Үнэндээ очъё гэж бодож байгаагүй, сонирхож ч байгаагүй. Одоо очих цаг нь болсон юм байлгүй дээ. Юутай ч бэлэгшээгээд зургийг нь олж авлаа. Миний нутаг шиг сайхан нутаг юмаа❤

Ер нь бол Хөвсгөл ч мөн адил очиж үзээгүй. Энэ зун очно, зурна👈

Усан жил, махбодьтой, усан ордтой хүмүүст усан засал маш сайн зохидог. Уснаас амарлил болоод хүч авдаг.

Усны чимээ сонсох, усанд сэлэх, усанд орох, ус уух, усан тахил тавих, усны ууранд суух, урсгал ус харах, төсөөлөх гэхчлэн төрөл бүрээр хүч сэлбэж болно.

Энэ асуултын утга нь "Зураг дахь бүх хосууд жаргалтай, гэхдээ танд хамгийн их жаргалтай санагдаж байгаа кэйс нь аль нь в...
03/04/2026

Энэ асуултын утга нь "Зураг дахь бүх хосууд жаргалтай, гэхдээ танд хамгийн их жаргалтай санагдаж байгаа кэйс нь аль нь вэ?"

Энэ асуултад хариулснаар та ажиглалт хийж, нухцацтай бодох боломж үүснэ. Ингэснээр таны анхаарал төвлөрөл сайжирна, дүгнэлт хийж бусадтайгаа харьцуулна, өөрийнхөө сэтгэл зүйг харна. Юу хүсч буйгаа мэдэрнэ.

Таны хүсч буй амьдрал аль нь вэ?

Зурагт санаа өгвөл:

1. Ачаагаа тэнцүү хувааж, амьдралд хамтдаа зүтгэж буй хосууд. Цүнх болоод хувцасны өнгө даруухан.

2. Эхнэрээ хүндэлдэг, халамж сайтай залуу. Эхнэр хүчирхэг, өөртөө итгэлтэй, хөдөлмөрч нэгэн. Бүх зүйл нь өнгөлөг.

3. Нөхөр нь ганцаараа хөдөлмөрлөдөг, эхнэр нь үүнийг нь хүлээн зөвшөөрч, шүхрийг нь барьж өгч явна.

4. Эхнэр нь шүхэртэй ч нөхөр нь өөртөө итгэлтэйгээр ачаагаа бариад шүхрээ дэлгэж, эхнэрээ сугадаж, эхнэрээ бас өөрийгөө өнгөлөг авч явна.

01/04/2026

Үүрийн мэнд. Бар цагт боссон хүний баргийн ажил бүтэхээс гадна усыг рашаан хэмээн хүртвээс бөөр илаарших шидийн цаг.

05:22. 18

Address

Ulaanbaatar
976

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when YOGA MED posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

АЗ ЖАРГАЛЫН ҮРИЙГ ИОГ ТАРИНА

Жаргал ба зовлон амьдралын хоёр тал гэлцдэг, жаргал үгүй бол зовлонг даахад бэрх, зовлон үгүй бол жаргалыг мэдрэхэд бэрх. Хайртай хүмүүсээ зовлонгоос хамгаалах нь хүний амьдралын чухал АМТ билээ. Амьдралын АМТыг мэдэрцгээе хүмүүсээ...