08/01/2026
❤️Үйлчлүүлэгч бүрийн эрүүл мэндийн боловсрол харилцан адилгүй байдаг учраас зарим тохиолдолд эмчийн өгч буй тайлбар, зөвлөгөөг шууд ойлгож хүлээж авах нь дутмаг, анхаарал болгоомж муутай байх үе бий.
🙆♀️Бүх салбарын эмч нар олон улсын жишгийн дагуу үйлчлүүлэгчдээ зөвлөгөө, зөвлөмж өгч, хийх гэж буй эмчилгээ, үйлчилгээнийхээ талаар урьдчилан маш нарийн тайлбарлаж өгдөг.
🤗Япон улс эрүүл мэндийн боловсрол, эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх тал дээр үнэхээр өндөр түвшинд хөгжсөн нь улам бүр мэдрэгдэж байна.
😊Эхлээд амаар тайлбарлаж өгнө, дараа нь бичиг цаасаар үзүүлж тайлбарлана. Үүний дараа ☑️check list ✅хэлбэртэй заавар өгч, яг дарааллын дагуу хэрхэн хийх талаар зөвлөж, хийж буй явцыг нь шалган явдаг.
Хэрвээ хүүхдэд ойлгуулах шаардлагатай бол ойлгосон эсэхийг нь шалгаж, сонирхолтой аргаар тайлбарлана. Жишээлбэл, үйлдлээ зөв хийсний дараа амьтны зурагтай тамга дарж өгдөг нь хүүхдүүдэд ихэд таалагддаг. 🐑🐇🐎🐰🚘
Ингэснээр алдаа, эрсдэл гарах магадлал багасдаг.
🦷Шүдний салбарт ч мөн адил эмчилгээ хийхийн өмнө зураг, 🤩дараалал бүхий тайлбар өгч, хийх бүх алхмыг багтаасан гарын авлага (guide book) ашигладаг. Манай сургалтад өвчин тус бүрийн үед хэрхэн гарын авлага бэлдэх мөн үйлчлүүлэгчтэйгээ ажиллах арга зүйг заадаг бөгөөд удахгүй энэ сэдвийг илүү дэлгэрэнгүй танилцуулах болно.