Анхны Оч Өрхийн Эрүүл Мэндийн Төв

Анхны Оч Өрхийн Эрүүл Мэндийн Төв Анхны-Оч ӨЭМТ цахим хуудас

24/04/2026
22/04/2026

💐Талархал💐

ХАЧИГТ ЭНЦЕФАЛИТЫН ВАКЦИНД ХАМРАГДААРАЙОй мод, өвс ихтэй газраар зорчих, ажиллахад хачигт хазуулах эрсдэл их байдаг.Хачи...
21/04/2026

ХАЧИГТ ЭНЦЕФАЛИТЫН ВАКЦИНД ХАМРАГДААРАЙ
Ой мод, өвс ихтэй газраар зорчих, ажиллахад хачигт хазуулах эрсдэл их байдаг.
Хачиг нь цус сорох үедээ нян, вирус, паразит зэргийг дамжуулж, олон өвчнийг үүсгэдэг.Үүний нэг болох хачигт энцефалит өвчин нь хүний төв мэдрэлийн системийг сонгомолоор гэмтээж хүндрэл, үхэлд хүртэл хүргэдэг, хачгаар дамждаг цочмог халдварт өвчин юм.
Хачигт энцефалит өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг сум, өрхийн эрүүл мэндийн төвүүд дээр хийж эхэллээ. Өөрт ойр өрхийн эмнэлэгт хандаж вакциндаа хамрагдана уу?

ШҮДЭЭ ЗӨВ УГААХ 6 АЛХАМТа дараах 6 алхмыг дагаж, амны хөндийн эрүүл мэндээ хамгаалаарай.✅ Сойзоо 45°-ын өнцгөөр байрлуул...
14/04/2026

ШҮДЭЭ ЗӨВ УГААХ 6 АЛХАМ

Та дараах 6 алхмыг дагаж, амны хөндийн эрүүл мэндээ хамгаалаарай.

✅ Сойзоо 45°-ын өнцгөөр байрлуулах
✅ Зөөлөн, дугуй хөдөлгөөнөөр угаах
✅ Шүдний бүх гадаргууг цэвэрлэх
✅ Хэлээ угаахаа мартаж болохгүй
✅ 3 минутын турш угаах
✅ Өдөрт 3 удаа тогтмол угаах

Хамтдаа эрүүл дадал хэвшүүлж, ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийцгээе!

14/04/2026

Харшилтай тэмцэх өдрийн хүрээнд харшлын үеийн шинж тэмдгүүдийг хүргэж байна.

14/04/2026
Шүдний өнгөр гэж юу вэ?Шүдний өнгөр нян үржих тааламжтай орчин болдог. Өнгөр их байх тусам нян идэвхтэй үржиж шүдний хат...
13/04/2026

Шүдний өнгөр гэж юу вэ?
Шүдний өнгөр нян үржих тааламжтай орчин болдог. Өнгөр их байх тусам нян идэвхтэй үржиж шүдний хатуу эдийг гэмтээн, буйлыг үрэвсүүлдэг. Өнгөр удахаараа чулуу болж хувиран цэвэрлэхэд бүр төвөгтэй болдог. Тиймээс шүдээ сайн угааж, өнгөрийг нь арилгаж байх шаардлагатай.
🦷🪥 Шүдээ яаж цэвэрлэх вэ?
Шүд цэвэрлэх аргачлал их чухал. Буйлнаасаа шүд рүүгээ чиглэсэн байх ёстой. Шүдний сойз эвтэйхэн, үс нь хоёр шүдний хэмжээтэй тэнцэхүйц байхаар. Өөрөөр хэлбэл том биш. Жижиг толгойтой, дундаж үстэй сойз үр дүн сайтай. Хатуу үс шүдний паалан , буйлыг гэмтээдэг. Шүдний аппараттай хүмүүст зориулсан тусгай сойз байдаг. Цахилгаан шүдний сойз сайн үр дүнтэй ч буйлны архаг үрэвсэлтэй хүнд эсрэг заалттай.
🦷🪥 Юугаар цэвэрлэх вэ?
Шүдэнд өнгөр үүсэж болох таван тал байдаг. Гадна тал, дотор тал, зажлах хэсэг, шүдний завсар хооронд. Шүд цоорох эрсдэлтэй тал нь зажилах хэсэг, шүдний завсар хооронд. Шүдний завсар хоорондыг шүдний утас, завсрын сойз ашиглана. Шүдний оог сонгохдоо амны хөндийн эрүүл байдал, хувь хүний онцлогт тааруулан сонгоно. Тамхи татдаг бол тамхинаас үүдэлтэй чулууг арилгадаг, ам хуурайшилтын эсрэг оо зүгээр. Буйлны үрэвслийн үед үрэвслийн эсрэг найрлагатай оог сонгоно. Буйлны үрэвслийг дур мэдэн эмчилж болохгүй. Үрэвслийн эсрэг оог курсээр хэрэглэхээс биш, тогтмол хэрэглэж болохгүй. Бага насны хүүхдэд аюулгүй залгиж болдог фторгүй гелэн оо сонгоно. Ооны фторын хэмжээ амны хөндийн эрүүл чанар, амьдарч байгаа бүсээс шалтгаална. Ооны орц найрлагаас шалтгаалаад үйлчлэх хугацаа өөр өөр байдаг. Тэгэхээр багадаа 2-3 минут угаахыг зөвлөж байна.

✨✨Шүдний чулуу ✨✨
Шүдний чулуу нь шүдээ дутуу угаах, буруу угаалтаас, хоолны үлдэгдэл шүдэнд хуримтлагсанаар шүлстэй урвалд орж эрдэсжиснээс үүсдэг.
🤔🤔Шүдний чулуу хуримтлагдаж зузаарснаар дараах шинж тэмдгүүд илэрнэ:
•Амнаас эвгүй үнэр гарах
•Шүд угаахад цус гарах
•Шүд өнгөө алдах
•Буйл үрэвсэх
•Шүд хөдөлгөөнд орж сулрах шинж илэрнэ.
Иймд 6 сар тутам шүдний эмчийн үзлэгт орж өнгөр чулууг цэвэрлүүлж занших нь эдгээр хүндрэлүүд үүсэхээс сэргийлэх юм.

Сануулга: Ам зайлагч, спрей сайн ч өдөр тутмын хэрэгцээнд зүгээр усаар зайлахад хангалттай. Ам зайлагч найрлагадаа антисептик, спирт, фтор агуулсан байдаг тул эмчийн зөвлөгөөгөөр хэрэглэх нь зүйтэй. Хагас жилд нэг удаа мэргэжлийн цэвэрлэгээ хийлгэхээ мартаж болохгүй шүү 😉😉😉

⚠️ Чимээгүй явагддаг аюултай өвчнүүдийг анхаар!Олон өвчин эхэн үедээ ямар ч шинж тэмдэггүй явж байгаад, оройтож илэрвэл ...
11/04/2026

⚠️ Чимээгүй явагддаг аюултай өвчнүүдийг анхаар!

Олон өвчин эхэн үедээ ямар ч шинж тэмдэггүй явж байгаад, оройтож илэрвэл ноцтой хүндрэл үүсгэдэг.



🫀 1. Даралт ихсэх (Hypertension)
“Чимээгүй алуурчин” гэж нэрлэдэг.

Эрт үеийн шинж:
• Ихэнхдээ шинж тэмдэггүй
• Заримдаа толгой өвдөх, толгой эргэх

Хүндрэл:
• Тархины харвалт
• Зүрхний дутагдал
• Бөөрний өвчин



🍬 2. 2-р хэлбэрийн чихрийн шижин
Олон жил анзаарагдахгүй явах боломжтой.

Эрт үеийн шинж:
• Ам их цангах
• Ойр ойрхон шээх
• Ядарч сульдах
• Хараа бүрэлзэх

Хүндрэл:
• Мэдрэлийн гэмтэл
• Бөөрний дутагдал
• Нүдний торлогийн гэмтэл



❤️ 3. Зүрхний титэм судасны өвчин
Судас аажмаар нарийссаар чимээгүй даамжирна.

Илрэх шинж:
• Цээжээр өвдөх, дарж байгаа мэт мэдрэмж
• Амьсгаа давчдах
• Ачаалал даах чадвар буурах

Хүндрэл:
• Зүрхний шигдээс



🫘 4. Бөөрний архаг өвчин
Ихэнхдээ хожуу үедээ илэрдэг.

Шинж:
• Ядарч сульдах
• Хөл хавагнах
• Шээс багасах



🫁 5. Уушгины хавдар
Эхний шатанд бараг шинж тэмдэггүй.

Анхаарах шинж:
• Удаан үргэлжлэх ханиалга
• Жин алдах
• Цустай цэр гарах



🧠 6. Харвалтын эрсдэлтэй байдал
Олон тохиолдолд гэнэт үүсдэг.

Эрт дохио:
• Түр зуур гар, хөл сулрах
• Хэл яриа ээрэх
• Хараа гэнэт муудах (TIA)



📌 Сэргийлэх хамгийн энгийн арга:
Тогтмол үзлэгт хамрагдаж
✔️ Цусны даралт
✔️ Цусан дахь сахар
✔️ Холестерин
✔️ Бөөрний үйл ажиллагаа
шалгуулж хэвшээрэй.

🏥 Эрүүл мэндээ хойшлуулахгүй шүү!
Шинж тэмдэг илрэхийг хүлээх биш, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах нь хамгийн зөв сонголт.

🧬 Та өөрийнхөө биеийн хэмнэлд эсрэг амьдарч байж магадгүй…👨 Эрэгтэй хүнд тестостерон орой буурдаг👉 Тиймээс орой ядрах нь...
11/04/2026

🧬 Та өөрийнхөө биеийн хэмнэлд эсрэг амьдарч байж магадгүй…
👨 Эрэгтэй хүнд тестостерон орой буурдаг
👉 Тиймээс орой ядрах нь сул дорой биш — биологийн хэвийн үзэгдэл

👩 Эмэгтэй хүнд сарын тэмдгийн цикл нөлөөлнө
👉 Сэтгэл санаа, энерги сар бүр хэлбэлзэх нь байгалийн хэмнэл

❗ Харин хэт савлагаа, өвдөлт, цикл алдагдвал
👉 дааврын тэнцвэр алдагдал байж болно

⚠️ Бидний хамгийн том алдаа:
👉 Бүгдийг нэг хэмнэлд амьдруулах гэж оролддог
Гэтэл бие өөрөө өөр хэмнэлтэй.

💡 Хэрвээ та:
• Байнга ядардаг
• Сэтгэл санаа савладаг
• Жин өөрчлөгдөж байгаа бол
👉 Энэ нь дааврын хямралын дохио байж болно

🩺 Сарын тэмдэг тогтмол биш байна уу?Энэ зүгээр нэг “хэвийн зүйл” биш байж болно.Сарын тэмдгийн өөрчлөлт нь дараах эмгэгү...
11/04/2026

🩺 Сарын тэмдэг тогтмол биш байна уу?
Энэ зүгээр нэг “хэвийн зүйл” биш байж болно.

Сарын тэмдгийн өөрчлөлт нь дараах эмгэгүүдийн дохио байх магадлалтай 👇
• Сарын тэмдэг ирэхгүй болох (Аменорей)
• Өвдөлттэй ирэх (Дисменорей)
• Хэт их, удаан үргэлжлэх (Менорраги)
• Хоорондоо цус гарах (Меторраги)
• Ховор эсвэл ойр ойрхон ирэх
• Хэт бага хэмжээтэй ирэх
• Тогтворгүй, замбараагүй ирэх

👉 Эдгээр нь ихэвчлэн
дааврын өөрчлөлт, PCOS, умайн эмгэг, стресс зэрэг шалтгаантай байдаг.

⚠️ Удаан хугацаанд тоохгүй орхивол
үр тогтоох чадвар, дааврын тэнцвэрт нөлөөлөх эрсдэлтэй.

🦷 Хүүхдийн шүд 🐥Хүүхдийн шүдний ургалт ихэвчлэн 4–6 сартайгаас эхэлдэг. Шинж тэмдэг гэвэл  буйл эхлээд улайна, хөөсөрхөг...
10/04/2026

🦷 Хүүхдийн шүд
🐥Хүүхдийн шүдний ургалт ихэвчлэн 4–6 сартайгаас эхэлдэг. Шинж тэмдэг гэвэл буйл эхлээд улайна, хөөсөрхөг бас жирийн үеийхээс илүү шүлс гарна, амандаа гараа хийнэ.
⭕ Харин буйл түрэгдэж эхлэх үед хүүхэд тайван биш, нилээн уцаартай болж болдог.

Address

Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 08:00 - 18:00
Tuesday 08:00 - 18:00
Wednesday 08:00 - 18:00
Thursday 08:00 - 18:00
Friday 08:00 - 18:00

Telephone

+97670358975

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Анхны Оч Өрхийн Эрүүл Мэндийн Төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category