Micro World LLC

Micro World LLC Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Micro World LLC, Medical Lab, Хос даль цэнтр 7 давхар 703 тоот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Ulaanbaatar.

MNS ISO/IEC 17025:2018 ИТГЭМЖЛЭГДСЭН ЛАБОРАТОРИ
🧑‍🔬Хөрс, ус, агаар, хүнс, гоо сайхны шинжилгээ
🔬Микробиологийн сургалт, зөвлөгөө
🍀 "For You" брэндийн үйлдвэрлэл Манай компани нь байгалийн ухааны эрдэм шинжилгээ, туршилт судалгаа, микробиологийн лабораторийн мэргэшүүлэх сургалт, эмчилгээний идэвхтэй бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны чиглэлүүдээр үйл ажиллагаагаа явуулж байна.
ҮЙЛ АЖИЛЛАГАА
1. ЛАБОРАТОРИЙН ШИНЖИЛГЭЭ: Микробиологийн сорилт туршилт, судалгаа шинжилгээ, төсөл
2. СУРГАЛТ: Микробиологийн лабораторийн шинжилгээний чадавх дээшлүүлэх сургалт, зөвлөгөө,
3. ҮЙЛДВЭРЛЭЛ: Микробиологийн тэжээлт орчин, шинжилгээгээр баталгаажсан бактерийн өсгөвөр, арьс арчилгааны эмчилгээний бүтээгдэхүүн

📢 МЭДЭЭЛЭЛ2026 оны эхний сургалт“Лабораторийн сайн дадал ба био-аюулгүй ажиллагааны суурь сургалт (Starter)”📌 Зарим орол...
26/01/2026

📢 МЭДЭЭЛЭЛ
2026 оны эхний сургалт
“Лабораторийн сайн дадал ба био-аюулгүй ажиллагааны суурь сургалт (Starter)”

📌 Зарим оролцогчдын имэйл хаяг баталгаажихгүй байсан тул бүртгэлийн зарим хязгаарыг цуцалж, бүртгэлийн холбоосыг шинэчлэн нээлээ.

👉 Өмнө нь бүртгүүлсэн хүмүүс дахин бүртгүүлэх шаардлагагүй.

👉 Шинээр бүртгүүлэх хүмүүс доорх холбоосоор орж бүртгүүлнэ үү.

🔗 Бүртгэлийн холбоос:
https://forms.gle/46bKUzHWN9G6jdcX8

2026 ОНЫ ЭХНИЙ СУРГАЛТ: Лабораторийн сайн дадал ба био-аюулгүй ажиллагааны суурь сургалт (Starter)Шат: Суурь судлаачХуга...
16/01/2026

2026 ОНЫ ЭХНИЙ СУРГАЛТ: Лабораторийн сайн дадал ба био-аюулгүй ажиллагааны суурь сургалт (Starter)

Шат: Суурь судлаач
Хугацаа: 3 өдөр танхим + 2 өдөр цахим
Хэлбэр: Танхим + Онлайн
Тайлбар: Энэхүү сургалт нь лабораторийн сайн дадал, био-аюулгүй ажиллагааг эзэмшихэд зориулагдсан суурь түвшний сургалт юм. Сургалтаар шинжээчдийн мэдвэл зохих үндсэн дадлагуудыг суралцаж, аюулгүй ажиллагааны стандартыг дадлагаар туршина.

Нэмэлт: Бүртгэлийн холбоосоор орж түвшин тогтоох шалгалтын хуудсыг бөглөх. Ингэснээс сургалтын үед нэмэлт мэдлэг олгох, илүү дадлага хийх боломж бүрдэнэ.

Давуу тал:

Танхимд бодит дадлага хийх боломж

Онлайн сургалтаар оновчтой мэдлэгээ бататгах

Лабораторийн аюулгүй ажиллагааны үндсэн мэдлэг, чадвар эзэмших

Бүртгэл: https://extendedforms.io/form/a0d965d0-3dc8-4705-bdf9-22da37293c76/login

📝 Бид үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаатай холбогдуулан дараах  #НЭЭЛТТЭЙ  #ажлынбайрдад урьж байна.📝 Бүртгүүлэх заава...
13/01/2026

📝 Бид үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаатай холбогдуулан дараах #НЭЭЛТТЭЙ #ажлынбайрдад урьж байна.

📝 Бүртгүүлэх заавар: Доорх холбоосоор орж бүртгэлээ үсгэнэ үү. Мөн CV болон дипломын хуулбараа файл хэлбэрээр хавсаргахаа мартаж болохгүй.
🔗 ЭНД ДАРЖ БҮРТГҮҮЛНЭ ҮҮ - https://forms.gle/dm8xFws91VYYZgNB9

📍 Байршил: ХУД, 3-р хороо, "Хос даль" төв
📞 Холбоо барих: 88988611

🔬 Микробиологичдоо уулзалттаа хүрэлцэн ирээрэй!Салбарынхаа хөгжил, хамтын ажиллагааны шинэ хуудсыг хамтдаа нээцгээе. Мэр...
05/01/2026

🔬 Микробиологичдоо уулзалттаа хүрэлцэн ирээрэй!

Салбарынхаа хөгжил, хамтын ажиллагааны шинэ хуудсыг хамтдаа нээцгээе. Мэргэжлээрээ бахархах ирээдүйд таны оролцоо, санал бодол маш чухал юм. 🤝🤝

📋 Урьдчилсан бүртгэл: Доорх холбоосоор эсвэл зураг дээрх QR кодыг уншуулж бүртгүүлнэ үү.
👉 https://forms.gle/3ASr2VPn5unCzmkGA

📍 Хаана: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төв, Хурлын заал 🗓 Хэзээ: 2026.01.15 | 12:00 цагт

#ШУТИС #микробиологи #АнхдугаарУулзалт #ШинжлэхУхаан #хамтынхөгжил

🧬 “Бичил биетний орчуулагчаас мэндчилгээ дэвшүүлье” 🎄✨ Merry Christmas from our lab🏛️ Микро ворлд судалгаа шинжилгээний ...
25/12/2025

🧬 “Бичил биетний орчуулагчаас мэндчилгээ дэвшүүлье” 🎄
✨ Merry Christmas from our lab
🏛️ Микро ворлд судалгаа шинжилгээний төв
👩‍🔬 Микробиологич Х.Энхжаргалын бүтээл
🧫 Baird-Parker agar дээрх Staphylococcus spp.

#бактерии #Бактери #лаборатория #микробиологи #сургалт

Манай үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг ууж үзсэн хэр их хүн байна. Comments ❤️ үлдээгээрэй
17/12/2025

Манай үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг ууж үзсэн хэр их хүн байна. Comments ❤️ үлдээгээрэй

📢 Микро Ворлд ХХК – 2026 оны микробиологийн сургалтын хөтөлбөр гарлаа!Микробиологийн лабораторид ажиллах ур чадвар, мэдл...
15/12/2025

📢 Микро Ворлд ХХК – 2026 оны микробиологийн сургалтын хөтөлбөр гарлаа!

Микробиологийн лабораторид ажиллах ур чадвар, мэдлэгийг шат дараатайгаар олгох 2026 оны шинэчилсэн сургалтын хөтөлбөр бэлэн боллоо.

🌟Манай сургалтын үндсэн зорилго нь:

✅микробиологийн лабораторийн суурь мэдлэг олгох
✅асептик техник эзэмшүүлэх
✅сорьц боловсруулах, өсгөвөрлөх
✅шинжилгээний үр дүнг уншиж тайлбарлах, үр дүнг боловсруулах чадвар төлөвшүүлэх
✅ISO 17025 суурь ойлголт, SOP бичих, баримтжуулалт

🌟Хамрагдах чиглэл
• Хүнсний болон эмийн үйлдвэрийн шинжилгээний ажилтнууд
• Лабораторийн техникч, шинэхэн ажилтнууд
• Анагаах, биотехнологи, микробиологийн чиглэлийн оюутнууд
• R&D болон QC (чанарын хяналт) ажилтнууд

Сургалтын үйл ажиллагааны 70%-ийг гар дээрх дадлага эзэлдэг тул суралцагч бүр бодит лабораторийн орчинд ажиллаж туршлагажих боломжтой.

🌟 Сар бүрийн сургалтууд тухайн элсэлтэд тэнцсэн суралцагчдын
зорилго, ажлын онцлог, туршлагын түвшинд нийцүүлэн тусгай хөтөлбөрийн дагуу уян хатан зохион байгуулагдана.

Манай “Микро волрд” ХХК-ийн лаборатори нь давтан итгэмжлэгдээ.
08/12/2025

Манай “Микро волрд” ХХК-ийн лаборатори нь давтан итгэмжлэгдээ.

05/12/2025

🥳 ТАЛАРХАЛ! 🥳Микро Ворлд ХХК 🔬 нь Хүнсний Аюулгүй Байдлын Үндэсний Лавлагаа Лабораторийн (ХАБҮЛЛ) хүсэлтээр Стандарт хэм...
03/12/2025

🥳 ТАЛАРХАЛ! 🥳
Микро Ворлд ХХК 🔬 нь Хүнсний Аюулгүй Байдлын Үндэсний Лавлагаа Лабораторийн (ХАБҮЛЛ) хүсэлтээр Стандарт хэмжил зүйн байгууллагын Сорилтын лабораториудын шинжээч, мэргэжилтнүүдэд зориулсан танхим болон цахим хосолсон сургалтыг өнөөдөр АМЖИЛТТАЙ зохион байгууллаа! 👏👏👏

📚 Бидний хамгийн гол 3️⃣ СЭДЭВ:
1. 🔬 Campylobacter spp. илрүүлэх шинжилгээний үе шат, болон анхаарах ГОЛ ТЕХНИКҮҮД.
2. 📘 MNS ISO 10272 стандартын шинэчлэгдсэн хувилбар болон хэрэглээний зөв чиглэл.
3. 🛡️ Лабораторийн Био-Аюулгүй Байдал - Хэрэгжүүлэх шилдэг ПРАКТИК ЗӨВЛӨМЖҮҮД.

📈 Үр дүн ба Ач Холбогдол:
Энэхүү сургалт нь лабораторийн шинжээч, мэргэжилтнүүдийн:
• 🧠 Мэдлэгийг нэмэгдүүлэх
• 💡 Ур чадварыг хөгжүүлэх
• 🛡️ Улмаар, Хүнсний Аюулгүй Байдлын хяналт-шинжилгээг олон улсын түвшинд сайжруулах чухал зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэсэн юм.

Баярлалаа! Оролцсон нийт мэргэжилтнүүддээ талархал илэрхийлье. 💪

🌱 Микро Ворлд ХХК нь Монгол Улсын лабораторийн чанар, стандартыг бэхжүүлэхэд үргэлж хамт байх болно!

#МикроВорлд #ХАБҮЛЛ #ЦахимСургалт #Лаборатори #ХүнснийАюулгүйБайдал

🧫 2025 ОНЫ СҮҮЛИЙН МИКРОБИОЛОГИЙН СУРГАЛТЫН ЭЛСЭЛТ ЭХЭЛЛЭЭ!📅 Сургалтын хугацаа: 2025 оны 11-р сарын 18–20🏛 Хаана: Хос Да...
03/11/2025

🧫 2025 ОНЫ СҮҮЛИЙН МИКРОБИОЛОГИЙН СУРГАЛТЫН ЭЛСЭЛТ ЭХЭЛЛЭЭ!

📅 Сургалтын хугацаа: 2025 оны 11-р сарын 18–20
🏛 Хаана: Хос Даль центр, 7-р давхар, 703 тоот — МИКРО ВОРЛД ХХК

💡 Сургалтын агуулга: 3 өдрийн турш дараах чиглэлээр цогц мэдлэг, ур чадвар эзэмшинэ:

✅Микробиологийн үндэс
✅Лабораторийн дадлага
✅Сорьцын боловсруулалт
✅Аюулгүй ажиллагаа
✅Шинжилгээний аргачлал
🔬 Бодит туршилт, лабораторийн ажилд суурилсан практик сургалт явагдана.

⚠️ АНХААР!

2026 оноос эхлэн сургалтын элсэлтийн журам болон төгсөх шалгуур шинэчлэгдэж дараах шалгуурууд нэмэгдэнэ.
✅ Элсэлтийн тоо хязгаартай,
✅ Төгсөлтийн шалгуур өндөржих,
✅ Сонгон шалгаруулалттай болох тул
энэ удаагийн сургалт бол хамгийн нээлттэй, хүртээмжтэй боломж юм!

🎖 Төгсөгчдөдөө зориулсан мэдээ

Өмнөх сургалтуудыг амжилттай төгссөн төгсөгчдөдөө
тун удахгүй шинэ боломж, ахисан түвшний хөтөлбөр зарлах гэж байна! 🚀

💰 Сургалтын төлбөр
👉 Сургалтын төлбөр төлснөөр таны бүртгэл баталгаажна.
(Төлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг бүртгэлийн хуудсан дээрээс үзнэ үү.)

📝 Бүртгэл нээлттэй!

📌 Бүртгэлээ дараах холбоосоор үүсгэнэ:
🔗https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSd8XDPL7BuGEn4gRbIYXQl1yDqzBOtUmzmcg8bp0e0lGov4iw/viewform?usp=header

24/09/2025

Address

Хос даль цэнтр 7 давхар 703 тоот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо
Ulaanbaatar
17060

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Micro World LLC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Micro World LLC:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category