04/02/2026
Бидний ихэнхи нь ажил амьдрал гэж явсаар байгаад нэг мэдэхэд эрүүл мэндийн олон асуудалтай, түүний дотор нуруу хүзүүний эмгэгтэй болсон байдаг.
Гэтэл урьдчилан сэргийлэх зорилгоор дасгал хөдөлгөөн, түүний дотор иогоор хичээллээд явахад хүн эрүүл байх суурийг тавьж өгч байдаг…..
Иог нурууны өвдөлтөөс урьдчилан сэргийлэх ба илааршуулах онцгой арга зам юм.
Иог булчингуудын булчингуудын уян хатан байдлыг хөгжүүлэх, булчингуудын хүч чадлыг бэхжүүлдэг тул, нурууг бүхэлд нь эрүүл байлгах боломжуудыг нөхцөлдүүлдэг.
Иогийн байрлал болон бусад арга техникүүд хүний биеийг бэхжүүлэн уян зөөлөн болгосоноор эсрэг тэсрэг булчингийн бүлгүүдийн тэнцвэрийг бий болгож хадгалдаг.
Пранаяма амьсгалын арга техникүүдийг хийснээр биеийг амьдралын амин эрчим хүч пранагаар дүүргэж өгдөгийн зэрэгцээ биеэс хор бохирдол, сөрөг сэргэл хөдлөлүүдийг гадагшлуулж, улмаар тайвшруулан амар тайван болгож өгдөг.