03/10/2025
✅
Та хүүхдийнхээ холын хараанд санаа зовж байна уу? Тэгвэл анхаарлаа нааш нь хандуулаарай!
✅ Түгээмэл асуулт 1.
Манай хүүхэд хэдэн (5) жил харааны шил зүүлээ хараа нь улам л муудаад байна, харааны шил зүүхээр хараа нь тогтдог биз дээ?
Хариулт: Хүүхэд өсөж томрохын хэрээр харааны шил нь багаддаг. Магадгүй таны хүүхэд 5 жилийн өмнө -1.25, одоо -2.75 зүүж байж болох юм. Шууд утгаар ойлговол тиймээ шил зузаарсан байна, хараа нь муудсан байна.
✅ Энэ өсөлтийг хэн ч юу ч зогсоож чадахгүй.
Хараа тогтоно гэдэг нь таны хүүхэд 5 жилийн өмнө -1.25 зүүгээд 💯 хувь харж чаддаг байсан бөгөөд, өнөөдөр -2.75 шилээр 💯 хувь харж чадаж байгаа бол таньд баяр хүргэе! Таны хүүхдийн харааны чадал хэвээрээ байна. Үүнийг хараа тогтвортой байна гэж үзнэ.
✅ Холын харааны (өөрт тохирсон) шилээ зүүхгүй бол (удаан хугацааны дараа) харааны шилээ зүүгээд ч тод харж чадахгүй болдог сул талтай.
✅ Иймд бид нэгэнт холын хараа (миофи) сул бол заавал эмчид үзүүлэн харааны шилээ тохируулж зүүх хэрэгтэй юм.
✅ Асуулт: 2. Яаж хараагаа улам муудуулахгүй байх вэ?
Дээр хэлсэнчлэн хараа муудалтыг хэн ч зогсоож чадахгүй бөгөөд шинэ дэвшилтэт харааны шилийг зүүж болох юм.
✅ Multi-point defocus линз. Энэ линз нь (харааны шил) олон цэгийн фокусыг ашиглан гаргаж ирсэн шинэ технологын харааны шил бөгөөд өндөр хөгжилтэй орнууд ашиглаад 10 гаран жилийн нүүрийг үзжээ. Энэ линз (харааны шил) нь
✴️ Нүдний фокусыг илүү жигд болгосноор, нүдний ядаргааг бууруулна.
Хараа муудах явцыг удаашруулна.
✴️ Олон цагаар гар утас, таблет, компьютер дээр ажиллахад нүдний ачааллыг багасгана.
✴️ Холын хараанаас, ойрын хараанд шилжихэд илүү тав тухтай байлгах ба энэ нь настай хүмүүст илүү ээлтэй байдаг ба энэ линзийг бүх насны хүмүүст хэрэглэнэ.
Илүү ихийг оос.