Шинонмед Эмнэлэг

  • Home
  • Шинонмед Эмнэлэг

Шинонмед Эмнэлэг Дотор, бөөрний чиглэлийн хувийн хэвшлийн ууган эмнэлэг. Европ болон уламжлалт эмчилгээгээр мэргэшсэн

Шинонмед Эмнэлэг 07-р сарын 20 хүртэл амраад 21-ний өдрөөс хэвийн цагийн хуваариар ажиллана. 🤗🇲🇳Хотол олноороо сайхан на...
10/07/2025

Шинонмед Эмнэлэг 07-р сарын 20 хүртэл амраад 21-ний өдрөөс хэвийн цагийн хуваариар ажиллана. 🤗
🇲🇳Хотол олноороо сайхан наадаарай. 🇲🇳

🏹Тэнгэрт цуурайтах уртын дууны цээлхэн аялгууЦомбон дөрвөн туурайнд нь дэлхий багтдаг хүлэг морьдын төвөргөөн🐎🇲🇳Зүлэг но...
10/07/2025

🏹Тэнгэрт цуурайтах уртын дууны цээлхэн аялгуу
Цомбон дөрвөн туурайнд нь дэлхий багтдаг хүлэг морьдын төвөргөөн🐎
🇲🇳Зүлэг ногоон дэвжээн дээр эр бяраа үзэх хүчит бөхчүүд
Түмэн олны уухайн түрлэг — энэ бол Монгол наадам!

🇲🇳 Дэлхийд ганц Монгол наадмаараа
Дэнж хотойтол сайхан наадаарай! ✨

Манай эмнэлэг 07-р сарын 10-ны өдрөөс 07-р сарын 20-ны өдрийг дуустал амарна.

🩺 Баярын өдрүүдэд өөрийгөө хайрлаж, эрүүл мэнддээ онцгойлон анхаараарай.
Эрүүл мэнд бол таны хамгийн үнэт баялаг юм.

🌟 Эрүүл мэнддээ зарцуулсан цаг хамгийн үнэ цэнтэй хөрөнгө болж үлддэг.❤️ Эрхэм та өөрийгөө хайрлаж, жилдээ дор хаяж нэг ...
23/06/2025

🌟 Эрүүл мэнддээ зарцуулсан цаг хамгийн үнэ цэнтэй хөрөнгө болж үлддэг.
❤️ Эрхэм та өөрийгөө хайрлаж, жилдээ дор хаяж нэг удаа мэргэжлийн эмчид хандан зөвлөгөө, үзлэгт хамрагдаж хэвшээрэй.

🩺 Бөөр, дотрын эмчээр 13 дахь жилдээ ажиллаж 80,000 гаруй үзлэг, эмчилгээ хийж буй Шинонмед эмнэлгийн чадварлаг эмч нарын нэг болох Дотрын тасгийн эрхлэгч, дотор-бөөр гемодиализийн их эмч, дотрын ахлах зэргийн эмч, АУ-ны магистр Б.Наран-Амгалан
📌 Урьдчилан сэргийлэх үзлэгт орж, өвчнийг хүндрэхээс нь өмнө оношлуулж, мэргэжлийн эмчийн зөвлөгөө авч байх нь таны эрүүл, урт наслах түлхүүр юм.
🏥 Манай эмнэлэг танд дараах үйлчилгээг санал болгож байна.
🔹 Нарийн мэргэжлийн үзлэг
🔹 Оношилгоо, шинжилгээ
🔹 Мэс засал
🔹 Хэвтэн эмчлүүлэх цогц үйлчилгээ

📍 Манай хаяг: БЗД, 13-р хороолол, Монгол бөхийн өргөөний баруун урд
📞 Цаг авах утас: 7222-3900
🌐 shinonmed.mn

🤧Амьсгалахад хүндрэлтэй байна уу?🗣️ Хоолой байнга өвдөж, гүрээний булчирхай томорсон уу?Эдгээр шинж тэмдгүүд танд танил ...
17/06/2025

🤧Амьсгалахад хүндрэлтэй байна уу?
🗣️ Хоолой байнга өвдөж, гүрээний булчирхай томорсон уу?

Эдгээр шинж тэмдгүүд танд танил санагдаж байна уу?

🔸 Нэг тал руугаа хамар байнга битүүрдэг
🔸 Амьсгалахад хүндрэлтэй, хурхиралт ихтэй
🔸 Толгой өвдөх, анхаарал төвлөрөхгүй байх
🔹Хоолой үргэлж өвдөж, ангина давтагддаг
🔹 Төвөнх хэсэгт том булчирхай үүссэн мэт мэдрэмжтэй
🔹Эмийн эмчилгээ үр дүнгүй болсон бол…

💡 Танд хамрын таславч муруйх, самалдаг томрох, эсвэл төвөнхийн булчирхай томрох зэрэг судасны болон анатомийн асуудал үүссэн байж болзошгүй.

🩺 Тиймээс бид танд дараах мэс заслуудыг санал болгож байна:

🔶Хамрын таславч тэгшлэх, самалдаг багасгах мэс засал
🔷Төвөнхийг зүй бусаар томруулсан булчирхай авах мэс засал

🌿 Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй хийлгэх боломжтой❗️
👨‍⚕️ Мэргэжлийн туршлагатай эмч нар
🏥 Стандартад нийцсэн орчин

📍 Хаяг: БЗД, 13-р хороолол, Монгол бөхийн өргөөний баруун урд талд
📞 Утас: 7222-3900
🌐 shinonmed.mn

👉 Та амьсгалж чадахгүй биш, эмчлүүлээгүй байж магадгүй!
#ХамарХоолойнМэсЗасал #ЭМДХөнгөлөлт #ШинонМедЭмнэлэг

✔️ ХАШИМОТО ГЭЖ ЯМАР ӨВЧИН БЭ‼️👉Энэ нь  дархлааны тогтолцоо доголдож өөрийн бамбай булчирхайг гадны биет гэж үзэн устгах...
08/06/2025

✔️ ХАШИМОТО ГЭЖ ЯМАР ӨВЧИН БЭ‼️

👉Энэ нь дархлааны тогтолцоо доголдож өөрийн бамбай булчирхайг гадны биет гэж үзэн устгахаар эсрэг биетүүдийг үйлдвэрлэдэг гэсэн үг юм.

Өөрөөр хэлбэл Хашимото бол дархлааны тогтолцооны гажуудал буюу бамбай булчирхай гэмтэх үйл явц юм.

‼️Бамбай булчирхайн эсүүд гэмтэж устаж үгүй болохын хэрээр хуримтлагдсан дааврууд цусны эргэлтэд орж бие махбодод бамбайн булчирхайн дааврын хордлого үүсгэнэ.
Эцэстээ бамбай булчирхайн хуримтлагдсан даавар шавхагдаж, бамбай булчирхайн эсүүд гэмтсэн учраас зохих ёсоор даавар үйлдвэрлэх боломжгүй болж бамбайн дааврын дутагдал үүсдэг.
👉ядарч сульдах
👉даарамттай болох
👉жин нэмэх
👉сэтгэл санаа тогтворгүй байх
👉үс унах гэх мэт шинж тэмдэг танд илэрвэл нэн даруй ДОТООД ШҮҮРЛИЙН эмчид хандаж дааврын болон эсрэг биеийн шинжилгээ хийлгүүлээрэй🤗🤗🤗

Та өөрөө өөртөө анхаарал халамж тавихаа мартуузай.🤗🤗

🔎Манай хаяг:Баянзүрх дүүрэг,13 дугаар хороолол /Монгол бөхийн өргөөний баруун талд/
Мэдээлэл үзлэгийн цаг авах утас:
☎️ 7222-3900
Таныг халамжлагч
#шинонмед

🍬🍬Хөөр баяраар бялхсан нандин мөч🍭🍭Хүсэл мөрөөдлөөр дүүрэн дэврүүн үе🍦🍦Инээдээр цалгисан балчир нас🍡🍡Ижил нөхөдтэйгөө хө...
01/06/2025

🍬🍬Хөөр баяраар бялхсан нандин мөч
🍭🍭Хүсэл мөрөөдлөөр дүүрэн дэврүүн үе
🍦🍦Инээдээр цалгисан балчир нас
🍡🍡Ижил нөхөдтэйгөө хөгжилдсөн хүүхэд ахуй
🎉🎊✨️Гэнэн цайлган хөөр дүүрэн дэлгэсэн цаас шиг илхэн бяцхан хүүхдүүдээ Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах өдрийн мэндийг хүргэе.

🥰😍🤩Та бүгдийн минь цангинасан инээд хорвоо ертөнцийг хайраар уярааж, цээжинд чинь оргилох хязгааргүй хүсэл орчлон ертөнцийг чимдэг шүү.
💙🩵💚Энхрий бяцхан үрсүүддээ Шинонмед эмнэлгийнхээ зүгээс халуун баярыг хүргэн аз жаргал инээд баясал эрүүл энхийг хүсэн ерөөе

🩺 Таны эрүүл мэнд бол таны хамгийнчухал хөрөнгө юм. Та үүнийг зөвхөн шилдэг мэргэжлийн хүмүүст даатгах хэрэгтэй.🩺 Чадвар...
29/05/2025

🩺 Таны эрүүл мэнд бол таны хамгийн
чухал хөрөнгө юм. Та үүнийг зөвхөн шилдэг мэргэжлийн хүмүүст даатгах хэрэгтэй.

🩺 Чадварлаг мэргэжилтэнгүүдийн нэг бол
Н.Оюун эмч
✅2007онд Шинонмед эмнэлэгт Бөөр судлалын эмч
✅2008-2014 онд Шинонмед Бөөр судлал, Ерөнхий эмч
✅2014 онд УГТЭ Бөөр судлалын тасагт эмч
✅2014-оноос Шинонмед эмнэлгийн амбулаторийн эрхлэгч, Бөөр Гемодиализийн их эмчээр ажиллаж байна.

🩺Та манайхыг зорин ирж үзлэгийн багц оношилгоо, шинжилгээ авах боломжтой ба цаг алдалгүй мэс засал хийлгэн хэвтэн эмчлүүлэх цогц үйлчилгээг санал болгож байна.

📍Манай хаяг: Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороолол /Монгол бөхийн өргөөний баруун урд талд

Мэдээлэл, үзлэгийн цаг авах утас ☎️
7222-3900
#шинонмед

🩺🩺❤️Эрхэм та өөрийн эрүүл мэнддээ анхаарч өөрөө өөртөө хөрөнгө оруулалт хийхээ бүү мартаарай.    👉Эрдэнэт биеэ мэргэжлий...
25/05/2025

🩺🩺❤️Эрхэм та өөрийн эрүүл мэнддээ анхаарч өөрөө өөртөө хөрөнгө оруулалт хийхээ бүү мартаарай.
👉Эрдэнэт биеэ мэргэжлийн эмчид үзүүлж эртнээс урьдчилан сэргийлнэ үү.

✅️Бөөр дотрын чиглэлээр дагнаж 24 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа Шинонмед эмнэлгийн чадварлаг эмч нарын нэг болох Урологийн мэс заслын их эмч Б.Дашням эмч маань ЭМД-р 20 гаруй төрлийн мэс засал болон ажилбарыг хийж байгааг дуулгахад таатай байна.

Та өөрөө өөртөө анхаарал халамж тавихаа мартуузай 🤗🤗🤗

🔎Манай хаяг:Баянзүрх дүүрэг,13 дугаар хороолол /Монгол бөхийн өргөөний баруун талд/
Мэдээлэл үзлэгийн цаг авах утас:
☎️ 7222-3900
Таныг халамжлагч
#шинонмед

🦋🦋Бамбай булчирхай гэж юу вэ?👉Бамбай булчирхай нь хүзүүний урд хэсэгт төвөнхийн доор байрладаг,15-20 гр жинтэй эрвээхий ...
18/05/2025

🦋🦋Бамбай булчирхай гэж юу вэ?

👉Бамбай булчирхай нь хүзүүний урд хэсэгт төвөнхийн доор байрладаг,15-20 гр жинтэй эрвээхий хэлбэртэй жижиг эрхтэн бөгөөд бамбай булчирхайгаас ялгарах дааврууд нь хүний биеийн бодисын солилцоо, зүрх судас, хоол боловсруулах зэрэг олон чухал эрхтний үйл ажиллагаа, зохицуулгад оролцдог.

☝️Даавруудын хэмжээ ихсэх, багасах, эсвэл бамбай булчирхайн бүтэц өөрчлөгдөх зангилаат эмгэгийг бамбай булчирхайн өвчин гэнэ.

Бамбайн даавар ихэссэн үед илрэх шинж тэмдгүүд нь

🔸️ зүрх дэлсэх
🔸️ салганах
🔸️ хөлрөх
🔸️ бухимдах
🔸️ турах
🔸️ хоолны дуршил нэмэгдэх

Бамбайн даавар багассан үед илрэх шинж тэмдгүүд
🔸️ өтгөн хатах,
🔸️ арьс хуурайших
🔸️ жин нэмэх
🔸️ мартамхай болох
🔸️ даарах
🔸️ ядрах
🔸️ сарын тэмдэг алдагдах
🔸️ хоолой сөөх

Хэрхэн оношлох вэ?
- Нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоо
- Дааврын шинжилгээ (T3, T4, TSH, A-TG, A-TPO)

Та өөрөө өөртөө анхаарал халамж тавихаа мартуузай 🤗🤗🤗

🔎Манай хаяг:Баянзүрх дүүрэг,13 дугаар хороолол /Монгол бөхийн өргөөний баруун талд/
Мэдээлэл үзлэгийн цаг авах утас:
☎️ 7222-3900
Таныг халамжлагч
#шинонмед

🩺 Дэлхийн Цусны Даралт Ихсэлтийн Өдөр гэж юу вэ?📅 Дэлхийн Цусны Даралт ихсэлтийн Өдөр) нь анх 2005 оны тавдугаар сард тэ...
15/05/2025

🩺 Дэлхийн Цусны Даралт Ихсэлтийн Өдөр гэж юу вэ?

📅 Дэлхийн Цусны Даралт ихсэлтийн Өдөр) нь анх 2005 оны тавдугаар сард тэмдэглэгдсэн бөгөөд Дэлхийн Цусны Даралт Ихсэлтийн Холбоо (WHL)-ны санаачилгаар эхэлсэн өдөрлөг юм.

🎯 Зорилго:

Цусны даралт ихсэлтийн талаар олон нийтэд мэдээлэл хүргэх

Даралт ихсэлтийг эрт илрүүлж, хүндрэлээс сэргийлэх

Эрүүл амьдралын хэв маягийг уриалах

📈 Монголд цусны даралт ихсэлт нь зүрх судасны өвчний гол эрсдэлт хүчин зүйл бөгөөд насанд хүрэгчдийн 1/3 орчим нь энэ өвчнөөр шаналж байгаа нь судалгаагаар тогтоогдсон.

👨‍⚕️ Иймд Шинонмед эмнэлэг нь энэ өдрийг тохиолдуулан дараах үнэгүй үйлчилгээг санал болгож байна:

✅ Эхний 20 хүнд
✅ Цусны даралт, пульс хэмжих
✅ Эмчийн зөвлөгөө

Цусны даралтаа тогтмол хянаарай — Чимээгүй аюулыг мэдэж, сэргийлье!

✅️Давсагны дуран бол шээсний замын олон төрлийн эмгэгийг оношлох, эмчлэхэд чухал үүрэгтэй оношлогооны арга юм. Давсагны ...
14/05/2025

✅️Давсагны дуран бол шээсний замын олон төрлийн эмгэгийг оношлох, эмчлэхэд чухал үүрэгтэй оношлогооны арга юм. Давсагны дуранг голдуу эмчийн заалтаар хийдэг.
☑️Манайд ашиглаж байгаа давсагны дуран Солонгосын CLARVION брэндийн дуран юм.
Танд дараах шинж тэмдэг илэрсэн тохиолдолд мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна.Үүнд
🔸️Ойр ойрхон шээх, шөнө олон шээх
🔸️Гэнэт шээс хаагдах
🔸️Цустай шээх
🔸️Дүлж шээх, шээс үлдсэн мэт санагдах
✅️ Давсагны дуран нь давсаг болон шээсний замыг дотор талаас нь харах зорилготой оношлогооны арга юм.
Та өөрөө өөртөө анхаарал халамж тавихаа мартуузай 🤗🤗🤗
🔎Манай хаяг:Баянзүрх дүүрэг,13 дугаар хороолол /Монгол бөхийн өргөөний баруун талд/
Мэдээлэл үзлэгийн цаг авах утас:
☎️ 7222-3900
Таныг халамжлагч
#шинонмед

Address


Opening Hours

Monday 09:00 - 17:30
Tuesday 09:00 - 17:30
Wednesday 09:00 - 17:30
Thursday 09:00 - 05:30
Friday 09:00 - 05:30
Saturday 10:00 - 14:00

Telephone

+97672223900

Alerts

Be the first to know and let us send you an email when Шинонмед Эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Шинонмед Эмнэлэг:

  • Want your practice to be the top-listed Clinic?

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

ШИНОНМЕД

“ШИНОНМЕД” эмнэлэг нь 2001 оны 7-р сард "ТУЙПЛИН ШИНЭ ЗУУНЫ" эмнэлэг нэртэйгээр дотрын чиглэлээр хэвтүүлэн эмчлэх 10 ортойгоор байгуулагдсан Монгол улсын анхны хувийн эмнэлгүүдийн нэг юм. Тус эмнэлэг нь байгуулагдсан цагаасаа БӨӨРНИЙ эмнэлэг гэж салбартаа олонд танигдсан. 2007 оноос Эрин эмнэлэг нэртэйгээр 20 ортойгоор, 2012 оноос 60 ортойгоор үйл ажиллагаа өргөжүүлэн ажиллаж ирсэн. 2019 оноос Шинонмед эмнэлэг нэртэй болон Энэтхэг, Япон улстай хамтран үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна. Манай хамт олон 2006 онд Эрүүл мэндийн яамнаас магадлан итгэмжлэгдсэн эмнэлэг болж 2010, 2012, 2015, 2018 онуудад магадлан итгэмжлэлийн эрхээ сунгуулан ажиллаж байна. Мөн тус эмнэлэг нь элстэйн сувилалыг 2003 онд Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Зуун модны өвөрт 90 ортойгоор нээж, элсэн эмчилгээ, цагаан гүүний саам, бариа засал физик эмчилгээ зэрэг тусламж үйлчилгээг зуны улиралд үзүүлж ирсэн.

Дотор, бөөрний чиглэлийн хувийн хэвшлийн ууган эмнэлгийн европ болон уламжлалт эмчилгээгээр мэргэшсэн хамт олон таньд мэргэжлийн өндөр түвшинд үйлчилнэ.