Аз Тэса/Az Tesa төв

Аз Тэса/Az Tesa төв ‘AzTesa’ донтолт сэтгэл заслын төв.

өнөөдөр манай хоёр охин нэг нь welcome нөгөө нь 3 сар цэвэр яваа баяраа тэмдэглэлээ
02/04/2026

өнөөдөр манай хоёр охин нэг нь welcome нөгөө нь 3 сар цэвэр яваа баяраа тэмдэглэлээ

Сүүлийн үед ямар ч урам зориггүй, байнга ядарсан мэт санагдаж, өмнө нь дуртай байсан зүйлсээсээ ч таашаал авч чадахгүй б...
01/04/2026

Сүүлийн үед ямар ч урам зориггүй, байнга ядарсан мэт санагдаж, өмнө нь дуртай байсан зүйлсээсээ ч таашаал авч чадахгүй байна уу?

Энэ нь зүгээр нэг стресс биш байж магадгүй. Таны бие дэх допамины түвшин багассантай холбоотой.

26/03/2026

Донтолтын тухай

Ямар төрлийн донтолт байхаас үл хамааран, донтсон хүн бүр өөрийн хүссэн сэтгэл санааны өөрчлөлт, мансуурал, эсвэл транс маягийн байдалд хүрэхийн тулд ямар нэгэн зүйл эсвэл үйл явдалтай “харилцаа” үүсгэдэг.

Архинд донтсон хүн ойролцоох бааранд архи ууж байхдаа сэтгэл санааны өөрчлөлт мэдэрдэг.

Хар тамхи хэрэглэдэг хүн мансуурч сэтгэл санааны өөрчлөлтөө мэдэрдэг.

Хоолны донтолттой хүн хэт их идэх эсвэл өлсөх замаар сэтгэл санааны өөрчлөлт мэдэрдэг.

Мөрийтэй тоглоомонд донтсон хүн хөлбөмбөгийн тоглолтод бооцоо тавьж, дараа нь түүнийгээ телевизээр үзэхдээ сэтгэл санааны өөрчлөлт мэдэрдэг.

Хулгайд донтсон хүн дэлгүүрээс эсвэл хүнээс эд зүйлс хулгайлах үедээ сэтгэл санааны өөрчлөлт мэдэрдэг.

Сексийн донтолттой хүн порнографийн номын дэлгүүрээр хэсэхдээ сэтгэл санааны өөрчлөлт мэдэрдэг.

Хэт их худалдан авалт хийдэг хүн шоппинг хийж, их хэмжээгээр эд зүйлс авахдаа сэтгэл санааны өөрчлөлт мэдэрдэг.

Ажилдаа донтсон хүн гэртээ өөр юм хийх хэрэгтэй байсан ч ажлаа үргэлжлүүлэн хийж, дахин нэг ажлыг дуусгахдаа сэтгэл санааны өөрчлөлт мэдэрдэг.

Эдгээр бүх зүйл, үйл явдлууд нь хоорондоо маш өөр боловч, тэдгээрт оролцож буй донтсон хүмүүст ижил зорилготой буюу хүссэн сэтгэл санааны өөрчлөлт бий болдог.

22/03/2026

"Донтолтын өвчтэй хүнийг гаднаас нь хараад шүүх хамгийн амархан,
харин түүнийг өөрөө туулж гарах нь хамгийн хэцүү зүйл.”

Өнөөдөр манай 2 үйлчлүүлэгч 30 хоног, 1 нь 60 хоног цэвэр байгаа чипээ авч шинээр эхэлсэн амьдралынхаа төрсөн өдрийн бая...
22/03/2026

Өнөөдөр манай 2 үйлчлүүлэгч 30 хоног, 1 нь 60 хоног цэвэр байгаа чипээ авч шинээр эхэлсэн амьдралынхаа төрсөн өдрийн баярыг тэмдэглэв. Залуустаа баяр хүргэе!

Заримдаа хүнийг сүйрүүлдэг зүйл нь ганц муу зуршил биш…  Харин тэр зуршлыг хамтдаа “асааж” байдаг хүмүүс.
20/03/2026

Заримдаа хүнийг сүйрүүлдэг зүйл нь ганц муу зуршил биш…
Харин тэр зуршлыг хамтдаа “асааж” байдаг хүмүүс.

19/03/2026

Манай улсад хар тамхины хэрэглээ аль хэдийн олон айлын хаалгыг тогшиж орж ирсэн. Харин хар тамхинд донтсон залуус эсвэл тэдний гэр бүлийнхэн хэрхэн эмчилгээнд хамрагдах талаар бараг ойлголтгүй байдаг. Иймд та бүхэнд анхан шатны ойлголт өгөх үүднээс доорхи мэдээллийг оруулав. Тэвчээр гарган уншиж судална уу.

Хэзээ нөхөн сэргээх эмчилгээнд (Rehab) орох вэ?
Мэргэжлийн тусламж шаардлагатайг таних нь:

Хэзээ рехабт очих вэ гэдэг нь донтолт эхэлж гүнзгийрэх үед донтогч хүн болон гэр бүлийнхэнд тулгардаг хамгийн чухал, бас хамгийн хэцүү асуултуудын нэг юм.

Зарим хүмүүст шинж тэмдэг эхэндээ маш бага, үл мэдэгдэх байдаг. Харин заримд нь донтолт хурдан даамжирч, харилцаа, эрүүл мэнд, өдөр тутмын амьдралд нь шууд нөлөөлж эхэлдэг.

Эдгээр шинж тэмдгийг ойлгож таних нь:
А. Хэзээ мэргэжлийн тусламж хэрэгтэй болсон
Б. Хэзээ дараагийн алхам хийх цаг болсон
гэдгийг тодорхойлоход тусална.

Донтолтын өвчинд хэзээ эмчилгээ шаардлагатай болох вэ?

Олон хүн рехабыг зөвхөн хүнд шатанд орсон үед хэрэгтэй гэж боддог.
Харин үнэн хэрэгтээ донтолт хүндрээгүй байх үед эмчилгээ илүү үр дүнтэй байдаг.

Донтолт ихэвчлэн:
• Аажмаар эхэлдэг
• Аажмаар хяналтаас гардаг
Эхэндээ:
→ хааяа хэрэглэх
Дараа нь:
→ тогтмол хэрэглээ
→ хяналтгүй хэрэглээ болж хувирдаг.
Эцэст нь:
→ амьдралын бүх талбарт нь нөлөөлж эхэлдэг

Эрт үеийн анхааруулах шинжүүд
Дараах шинжүүд илэрч байвал анхаарах хэрэгтэй:
• Хэрэглэх давтамж, хэмжээ нэмэгдэх
• Стресс, сэтгэлзүйн зовлонгоос зугтахын тулд хэрэглэх
• Багасгах оролдлого бүтэлгүй болох
• Нойрны хэм алдагдах, сэтгэл санаа өөрчлөгдөх
• урдны найз нөхөд, гэр бүлийнхэн, сонирхлоосоо холдох
Эдгээр нь “хүнд донтолт” биш байж болох ч
донтолт эхэлж байгаагийн дохио юм

Рехаб шаардлагатай болохыг илтгэх шинжүүд
Дараах үед мэргэжлийн тусламж зайлшгүй хэрэгтэй:
• Олон удаа болих гэж оролдсон ч чаддаггүй
• Сөрөг үр дагаврыг мэдсээр байж үргэлжлүүлдэг
• Ажил, сургууль, гэр бүлийн үүрэг хариуцлага алдагдах
• Хууль, санхүүгийн асуудал үүсэх
• Шарталтын хам шинж илрэх
Энэ үед “өөрөө зохицуулах” боломж багассан байдаг.

Хэн рехабт эмчлүүлэх шаардлагатайг яаж мэдэх вэ?
Хамгийн чухал шалгуур:
1. ХЯНАЛТАА АЛДСАН УУ?
• “Болино" гэж амлаад чаддаггүй
• Хэрэглэхээ зогсоож чаддаггүй
Хянах гэж оролдож байгаа нь өөрөө хяналт алдагдсаны шинж.

2. АМЬДРАЛД НЬ НӨЛӨӨЛЖ БАЙНА УУ?
• Ажил/сургууль дээрээ асуудалтай болох
• гэр бүл болон нийгмийн харилцаа, хууль эрх зүйн асуудалд орох
• Сэтгэлзүй ба сэтгэцийн асуудлууд үүсэх

3. ҮГҮЙСГЭЛ БАЙНА УУ?
Донтолтын хамгийн том шинж:
"Надад асуудал байхгүй”
"Би хүсвэл больж чадна” гэх бодлууд

Яагаад бодисын хэрэглээгээ өөрөө зогсоох хэцүү байдаг вэ? Шалтгаанууд нь:
- Тархины өөрчлөлт/допамины тэнцвэр алдагдалт
- духны дэлбэнгийн үйл ажиллагаа муудсанаас хяналт сул
- Нэхэл хүчтэй байдаг.
"Ийнхүү донтолт нь сэтгэлийн тэнхээгүйд бус, тархины өөрчлөлтөөс болдог"

Яагаад рехаб хэрэгтэй вэ?
Рехаб бол тархины эдгэрэх орчин:
- Өдөөгч нараас хол
- Аюулгүй орчин
- Өдрийн хатуу дэглэм бүхий амьдрал
- Мэргэжлийн тусламж - донтолт ба эдгэрэлтийн талаарх сургалтын хүрээнд мэдлэгтэй болох, CBT ба DBT сэтгэл заслын ганцаарчилсан ба бүлгийн эмчилгээ, өөртөө туслах бүлгийн эрүүлжилтийн 12 алхамт хөтөлбөр, өдөр дутмын цуглаан, иога, тархинд шинэ дадал суулгах майндфулнес ба DBT бясалгал гэх мэт

Иймд "Рехаб бол ‘зугтах’ биш — тархиа сэргээх боломж.”

Рехаб тархинд яаж нөлөөлдөг вэ?
- Допамины систем аажмаар тэнцвэржинэ
- Өөрийгөө таньж мэднэ/өөрчлөлтөнд бэлэн болно
- Шийдвэр гаргалт сайжирна
- Сэтгэл тогтворжино.

Хэзээ мэргэжлийн эмчилгээ зайлшгүй шаардлагатай вэ?
Дараах үед рехаб хамгийн зөв алхам болно:
• Хэрэглээ хяналтаас гарсан
• Олон удаа оролдсон ч бүтэлгүйтсэн
• Шарталтын хам шинж илэрдэг
• Эрүүл мэнд муудсан
• Амьдралын чанар доройтсон
Эмчилгээ хийлгэхгүй бол донтолтын өвчин үргэлж даамжран ужгирдаг.

Эргэлтийн цэг
Рехабт очих шийдвэр ихэвчлэн дараах үед тодорхой болдог:
• Амьдралын бусад бүх зүйлээс илүүтэй донтолтоо дээгүүр тавих
• “Би ганцаараа дийлэхгүй” гэдгээ ойлгох
Энэ нь үнэнч шударга байдал, эр зориг шаарддаг мөч билээ.

Эхний алхам
Рехабт очих тухай бодож эхлэх нь өөрөө:
ЭРҮҮЛЖИХ ЭХНИЙ АЛХАМ
Эрт тусламж авах нь:
• Эмчилгээний амжилтыг нэмэгдүүлнэ
• Амьдралыг чинь аварна

Хэрэв та болон ойр дотны хүнээ нөхөн сэргээх эмчилгээнд оруулъя гэж бодож байвал дараах асуултуудыг өөрсөддөө тавиарай:
1. Би/тэр хэрэглээгээ хянах гэж оролдож байсан уу? Ямар үр дүнтэй байсан бэ?
2. Миний/түүний хэрэглээ амьдралынх нь аль хэсэгт нөлөөлж байна вэ?
3. Би/тэр хэрэглээгээ үгүйсгэж байсан уу? Яаж?
4. “Би ганцаараа эсвэл гэр бүлээрээ дийлэхгүй” гэдгээ хэзээ мэдэрсэн бэ?
5. Надад тусламж авахад юу саад болж байна вэ?

Эдгээрт үнэн сэтгэлээсээ хариулбал шийдлээ олох болно.

Богино бичлэг(Reels, TikTok ) үзэх нь тархийг өөрчилдөг.NeuroImage сэтгүүлд нийтлэгдсэн тархины дүрслэлийн судалгаагаар ...
17/03/2026

Богино бичлэг(Reels, TikTok ) үзэх нь тархийг өөрчилдөг.

NeuroImage сэтгүүлд нийтлэгдсэн тархины дүрслэлийн судалгаагаар богино хэлбэрийн бичлэгт донтох шинж тэмдэгтэй залуусыг ажиглажээ.
Тэдний тархины идэвхжил нь мөрийтэй тоглоомын донтолттой хүмүүсийнхтэй төстэй байсан бөгөөд богино бичлэгийн хамаарал хүчтэй байх тусам эрсдэлтэй шийдвэр гаргах магадлал нэмэгдэж байв.

Мөн тэд илүү хурдан, сайн бодохгүйгээр шийдвэр гаргаж, яг л тархинд “түр азнах” товч байхгүй мэт аашилж байжээ.

Тархины зураглалаас харахад:
- Өөрийгөө хянах, урт хугацааны төлөвлөлттэй холбоотой хэсгүүдийн идэвх буурсан
- Харин мэдрэхүй, хөдөлгөөнтэй холбоотой хэсгүүд илүү идэвхжсэн

Энэ өөрчлөлт нь хүмүүсийг шууд таашаал (тасралтгүй скролл хийх)-ыг сонгоход хүргэдэг байж болзошгүй.

13/03/2026

Донтолт ба Хяналт

Донтолт бол архаг боловч эмчлэгдэх боломжтой тархины өвчин юм.

Донтолттой хүмүүс архи, мансууруулах бодис, эсвэл донтогч зан үйл (с**с, порно, мөрийтэй тоглоом гэх мэт)-ийг хэрэглэх хүсэлдээ хяналт тавьж чаддаггүй. Энэ нь: эрүүл мэндийн, нийгмийн, мөнгө санхүү, хууль эрх зүйн сөрөг үр дагавартай байсан ч үргэлжилдэг.

Хяналт алдагдах шалтгаан

Энэ хяналт алдагдал нь: архи, мансууруулах бодисын хэрэглээ эсвэл допамин, GABA зэрэг нейрохимийн өөрчлөлт зэргээс үүдэн тархинд гарсан өөрчлөлтийн үр дүн юм.

Эдгээр тархины өөрчлөлт нь улмаар хүний зан үйлийг өөрчилдөг.

Тархины дохио ба донтолт

АНУ-ын National Institute on Drug Abuse байгууллагын захирал Nora Volkow дараах зүйлийг хэлсэн байдаг.
"Донтолттой хүний тархи өөрчлөгдсөн байдаг бөгөөд: тухайн бодис эсвэл зан үйл байхгүй үед тархи “өлсөж байгаа” үеийн дохиотой адил нейрохимийн дохио илгээдэг" гэсэн.

Өөрөөр хэлбэл: донтуулагч бодис эсвэл зан үйл байхгүй үед хүн амьд үлдэхийн тулд зайлшгүй хэрэгтэй зүйл дутагдаж байгаа мэт мэдрэмж авдаг. Энэ нь маш хүчтэй мэдрэмж.

Донтолт бол ужгирч хүндэрдэг өвчин. Хэрэв донтолтыг эмчлэхгүй бол цаг хугацааны явцад илүү хүндэрч ужгирдаг.
Бодисын донтолт болон зан үйлийн донтолтын эмгэгүүд нь тасралтгүй үргэлжлэх шатлалтай байдаг.
Энэ шатлалыг дараах зүйлсээр хэмжиж болно:
- хэрэглээний хэмжээ
- хэрэглэх давтамж
- хэрэглэх нөхцөл байдал
Жишээ:
архи
мансууруулах бодис
с**с
порно
мөрийтэй тоглоом
хоол
хайр/хамаарал

Дасал (Tolerance)
Өвчин даамжрах тусам тэсвэржилт нэмэгддэг.
Өөрөөр хэлбэл хүн: илүү их бодис хэрэглэх,
илүү олон удаа хэрэглэх шаардлагатай болдог.
Хүн анх хэрэглэж эхлэхдээ хэзээ ч төсөөлөөгүй нөхцөлд хүртэл хэрэглэх шаардлагатай болдог.
Жишээнь: илүү их архи уух, илүү хүчтэй мансууруулах бодис хэрэглэх, илүү их мөрий тавих, порнограф илүү их үзэх гэх мэт.

Эрүүл мэндийн хүндрэл
Өвчин даамжрах тусам эмчлэхэд хэцүү болж, хүндрэлүүд гардаг. Жишээ нь: эрхтний өвчлөлүүд,
хийсвэр гажуудсан бодол, албадмал зан үйл, сэтгэцийн өвчлөл гэх мэт...

Донтолт хэрхэн үүсдэг
Донтолтын мэргэжилтэн Kathleen Brady "Донтолт ихэнх тохиолдолд гэнэт бий болдоггүй, дараах шатлалаар явагддаг" хэмээсэн. Үүнд:
Туршиж үзэх
Хааяа хэрэглэх
Илүү тогтмол хэрэглэх
Хяналтаа алдах

Яг энэ процесс л донтолтыг тодорхойлдог.

Донтолтын шинж тэмдгүүд
1. Дасал (Tolerance)
Бодисын нөлөөнд дасаж, илүү их хэрэглэх шаардлагатай болох.
2. Шарталт (Withdrawal)
Бодис эсвэл зан үйлээ хэрэглээгүй үед өвдөлт,
таагүй мэдрэмж, сэтгэлзүйн хямрал үүсэх.

Үгүйсгэл (Denial)
Донтолттой олон хүмүүс өөрийгөө донтсон гэж хүлээн зөвшөөрдөггүй "би зүгээр л дуртай” гэж хэлдэг. Жишээ нь би архи уух дуртай, бодис хэрэглэх дуртай, мөрийтэй тоглоом тоглох дуртай өөрөөр асуудалгүй гэж тайлбарлах нь элбэг.

Дахилт (Relapse)
Эрүүлжих явцад зарим хүмүүс хяналтаа алдаж, дахин хэрэглэх тохиолдол гарч болно. Үүнийг дахилт гэж нэрлэдэг. Дахилт нь бүх хүнд тохиолддоггүй ч, архаг өвчнүүдийн адил түгээмэл байдаг.

Дахилт яагаад ойлгомжгүй санагддаг вэ?

Донтолтгүй хүмүүст дахилт нь донтолтын өвчний хамгийн ойлгомжгүй хэсэг байдаг. Дэлхий даяар хэрэглэхээ зогсоохыг хүссэн, маш их зовж байгаа сая сая хүмүүс байдаг. Тэд зөвхөн өөрсдийн сэтгэлийн тэнхээ, ёс суртахуунаараа энэ өвчнөө давж гарч чаддаггүй. Дахилт нь эрүүлжиж буй хүний урам хугарах, түүнийг хүнд байдалд оруулах, заримдаа үхэлд хүргэх ч аюултай байж болно.

Гэхдээ эдгэрэл боломжтой бөгөөд тохирсон сэтгэл заслын эмчилгээнүүд, уламжлалт 12 алхмууд бүхий эрүүлжих хөтөлбөрт хамрагдах, уг өвчний тухай ойлголт ба мэдлэг олж авах нь донтолтоос ангижирч хяналт тавихад хамгийн чухал зүйл.

Харин өвчнөө хүлээн зөвшөөрөхгүй донтогч зан үйлээ үргэлжлүүлсээр байх юм бол бидний хэлж заншсан 3 "Ш" буюу Шорон, Шороо, Шархад гэсэн зам л донтогч нарыг хүлээх болно.

Саяхан гарсан судалгаагаар албадмал зан үйл (жишээ нь: OCD, мансууруулах бодисын хамаарал, мөрийтэй тоглоомын дон) нь өө...
11/03/2026

Саяхан гарсан судалгаагаар албадмал зан үйл (жишээ нь: OCD, мансууруулах бодисын хамаарал, мөрийтэй тоглоомын дон) нь өөрийгөө хянах чадвар алдагдсанаас эсвэл “автомат зуршил”-д орсноос үүддэг гэсэн ойлголтыг өөрөөр хархад хүргэж байна.

Сиднейн Технологийн Их Сургууль (UTS)-ийн хийсэн судалгаагаар ийм зан үйл нь харин ч ухамсартай хяналт-аас үүдэж болзошгүй гэж үзжээ. Үүний гол шалтгаан нь тархины dorsomedial striatum хэмээх хэсэгт үүсэх мэдрэлийн үрэвсэл юм. Энэ тархины хэсэг нь үйлдэл сонгох, шийдвэр гаргах, эрсдэлийг үнэлэх, шагналын системийг боловсруулах зэрэгт чухал үүрэгтэй.

Хархан🐁 дээр туршилт хийсэн судалгаагаар, тархинд липополисахарид (LPS) тарьж хиймэл үрэвсэл үүсгэсэн байна. Энэ нь албадмал зан үйлтэй хүмүүсийн тархины зураглалд ажиглагддаг үрэвслийг дуурайлган хийсэн туршилт юм.
Сонирхолтой нь, үрэвсэл үүсэхэд хархнууд автомат зуршилд орох биш, харин ч илүү их бодож, илүү их хүчин чармайлт гаргаж, үр дүнд мэдрэг шийдвэр гаргах хандлагатай болсон байна, уг нь зуршил, донтолт давамгайлах ёстой байсан.

Энэ өөрчлөлт нь астроцит гэж нэрлэгддэг од хэлбэртэй глиал эсүүдтэй холбоотой байжээ. Астроцитууд нь мэдрэлийн эсүүдийг дэмжиж, тархины хэвийн орчныг хадгалдаг. Харин үрэвслийн үед эдгээр эсүүд хэт олширч, ойролцоох мэдрэлийн хэлхээг алдагдуулснаар хэт төвлөрсөн, хяналт алдагдсан “зорилготой” шийдвэр гаргалт үүсдэг. Үүний үр дүнд хүн айдас төрүүлж болзошгүй үр дагавраас зайлсхийхийн тулд хэт туйлширсан, албадмал оролдлого хийж эхэлдэг.

Өөрөөр хэлбэл, ийм эмгэгтэй хүмүүс өөрийгөө хянах чадваргүй биш. Харин тэдний тархи хэт идэвхтэй, бурууд чиглэсэн ухамсартай шийдвэр гаргалтад “гацсан” байж болох бөгөөд үүнийг биологийн үрэвсэл өдөөж байдаг.

Энэхүү нээлт нь зөвхөн зан үйлийг таслах сэтгэл заслын арга(CBT) дээр төвлөрөхөөс гадна ирээдүйд:
• тархины үрэвслийг бууруулах,
• астроцитын үйл ажиллагааг зохицуулах,
• эсвэл түүнтэй холбоотой биологийн замуудыг чиглэсэн эмчилгээ ашиглах боломжтой.
Үүнд үрэвслийн эсрэг эмчилгээ, глиал эсийн үйл ажиллагаанд нөлөөлөх эм, дасгал хөдөлгөөн, сайн унтах зэрэг амьдралын хэв маягийн өөрчлөлт ч багтаж болох юм.

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Аз Тэса/Az Tesa төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram