Баянбигэр өрхийн эрүүл мэндийн төв

Баянбигэр өрхийн эрүүл мэндийн төв Сонгинохайрхан дүүргийн 24, 41 дүгээр хорооны иргэдэд зориулсан эрүүл мэндийн боловсрол, мэдээллийн хуудас

Хүүхдээ хөхөө зөв үмхүүлснээр ээжид ч, хүүхдэд ч олон талын ач тустай байдаг.👶 Хүүхдэд:Сайн хооллоно – Хөхний сүүг ханга...
24/09/2025

Хүүхдээ хөхөө зөв үмхүүлснээр ээжид ч, хүүхдэд ч олон талын ач тустай байдаг.
👶 Хүүхдэд:
Сайн хооллоно – Хөхний сүүг хангалттай авч, цатгалан болно.
Сайн жин нэмнэ – Сүүг үр дүнтэй сорж, залгиж чаддаг.
Амьсгаллахад хялбар – Хамар чөлөөтэй, сорох-залгих-амьсгалах үйлдлийг зэрэг хийнэ.
Сэтгэл тайван болно – Хангалттай сүү авснаар хүүхэд тайван унтаж амардаг.
Хэл яриа, эрүү нүүрний хөгжилд сайн – Зөв сорох хөдөлгөөн нь булчингийн зөв хөгжилд тустай.
🤱 Ээжид:
Өвдөлт багатай – Зөв үмхүүлсэн үед хөх өвдөх, шархлах, цуурах асуудал бага.
Сүү сайн ялгарна – Хүүхэд гүн үмхэх тусам сүү тогтмол, хангалттай хэмжээгээр гардаг.
Стресс багасна – Хүүхэд сайн хөхөхөд ээж ч тайвширч, өөртөө итгэлтэй болдог.
Хөхний үрэвслээс сэргийлнэ – Сүү гүйцэд соруулдаг тул бөглөрөх, хатуурах эрсдэл буурна.
👉 Товчхондоо, зөв үмхүүлэлт нь хүүхэд сайн хооллох, ээж сүүтэй байх үндсэн нөхцөл юм.

🔥 Иргэдийн анхааралд 🔥Сэрүү ороод галлагаа эхэлж байна. Яндангаа улиралд 1–2 удаа хөөлж цэвэрлэх нь:✅ Угаартах аюулаас с...
24/09/2025

🔥 Иргэдийн анхааралд 🔥
Сэрүү ороод галлагаа эхэлж байна. Яндангаа улиралд 1–2 удаа хөөлж цэвэрлэх нь:

✅ Угаартах аюулаас сэргийлнэ
✅ Галын осол гаргахгүй
✅ Түлшээ хэмнэнэ
✅ Зуух, яндангаа удаан хэрэглэнэ

🧹 Яндангаа тогтмол хөөлж хэвшээрэй! Аюулгүй, дулаахан өвлийг хамтдаа өнгөрөөцгөөе.

Иргэдийн анхааралд‼️Сэрүүний улирал эхэлж, цас бороотой өдрүүд эхэлж байгаатай холбоотойгоор угаарын хийн эрсдэл нэмэгдэ...
24/09/2025

Иргэдийн анхааралд‼️

Сэрүүний улирал эхэлж, цас бороотой өдрүүд эхэлж байгаатай холбоотойгоор угаарын хийн эрсдэл нэмэгдэх боломжтой.
👉 Түлш бүрэн шатаж дуусаагүй байхад яндангаа авах, өрхөө бүтээх нь угаартах аюул үүсгэдгийг анхаарна уу.
👉 Угаарын хийн мэдрэгчээ тогтмол шалгаж, хэвийн ажиллагаатай эсэхийг баталгаажуулснаар болзошгүй эрсдлээс сэргийлэх боломжтой.

🔔 Та болон таны гэр бүлийн эрүүл мэнд, амь наснаас үнэтэй зүйл үгүй тул сонор сэрэмжтэй байж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэвшээрэй.

🌍 ЭМИЙН ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭНИЙ 10 ХОНОГИЙН АЯН ЭХЭЛЛЭЭ📅 2025 оны 9-р сарын 16–27-нд “Эмийн зохистой хэрэглээний 10 хоногий...
19/09/2025

🌍 ЭМИЙН ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭНИЙ 10 ХОНОГИЙН АЯН ЭХЭЛЛЭЭ

📅 2025 оны 9-р сарын 16–27-нд “Эмийн зохистой хэрэглээний 10 хоногийн аян” зохион байгуулагдаж байна.
📑 Энэ аян нь 2024 оноос хэрэгжиж эхэлсэн “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай” хуулийн шинэчилсэн найруулга-ын хэрэгжилттэй уялдаж, жороор олгох эмийг цаасан болон цахим жорын кодоор авах боломжийг олон нийтэд сурталчилж байна.

💡 Цахим жорын давуу талууд:
✅ Эмийг буруу олгохоос сэргийлнэ
✅ Эмийн харилцан үйлчлэл, гаж нөлөөг эрт илрүүлнэ
✅ Эмийн хэрэглээний хяналтыг сайжруулна
✅ Эмчийн цаг, цаасыг хэмнэнэ
✅ Иргэдэд эм авах үйл явцыг хялбарчилна
✅ Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангана

✨ 2025 оны аяны уриа:
👉 “ЦАХИМ ЖОР ЦАГ ХЭМНЭНЭ!”

🏥 Эрүүл мэндийн байгууллагууд болон нийт иргэд та бүхнийг аяны үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг урьж байна.

Дэлгэрэнгүй: 🔗 mmra.gov.mn

#ЭмийнЗохистойХэрэглээ #ЦахимЖор

Зөвлөмж:Хэрэв та өдөрт 6 цагаас дээш удаан сууж ажилладаг бол нурууны архаг өвчнөөр өвдөх эрсдэл хэвийн хүнийхээс 33%-иа...
18/09/2025

Зөвлөмж:
Хэрэв та өдөрт 6 цагаас дээш удаан сууж ажилладаг бол нурууны архаг өвчнөөр өвдөх эрсдэл хэвийн хүнийхээс 33%-иар өндөр байдаг нь судалгаагаар тогтоогджээ. Иймд:

Өдөрт тогтмол дасгал хөдөлгөөн хийх,

Суугаа ажлын үед түр завсарлага авч, нуруу, хөлөө сунгах,

Ажиллаж байхдаа зөв суудлын байрлалыг хэвийн барих

зэргийг хэвшүүлснээр нурууны эрүүл мэндийг хамгаалах боломжтой.

Сэтгэгдэл хэсэгт нурууны дасгал байршууллаа.

🦠 Томуугийн халдвараас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол дархлаажуулалт! 💉Дараах бүлгийн иргэд томуугийн халдварт өрт...
18/09/2025

🦠 Томуугийн халдвараас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол дархлаажуулалт! 💉

Дараах бүлгийн иргэд томуугийн халдварт өртөх эрсдэл өндөр байдаг тул дархлаажуулалтад идэвхтэй хамрагдана уу:
✅ 5 хүртэлх насны хүүхдүүд
✅ 65-аас дээш насны ахмад настан
✅ Жирэмсэн эмэгтэйчүүд
✅ Архаг хууч өвчтэй хүмүүс (зүрх судас, уушги, бөөр, чихрийн шижин г.м)
✅ Эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд
✅ Олон хүнтэй орчинд ажиллаж, амьдардаг иргэд

👉 Дархлаажуулалтад хамрагдсанаар та өөрийгөө болон хайртай дотнын хүмүүсээ хамгаална. ❤️

#Томуу #Дархлаажуулалт #ЭрүүлМонгол

17/09/2025
"ХОРТ БОДИСООС ХҮҮХДЭЭ ХАМГААЛЪЯ"‼️‼️
16/09/2025

"ХОРТ БОДИСООС ХҮҮХДЭЭ ХАМГААЛЪЯ"‼️‼️

🩺 Иргэдийн анхааралд‼️Улирлын томуугийн эсрэг вакцин хийгдэж байна.Томуугийн вакцин нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага...
16/09/2025

🩺 Иргэдийн анхааралд‼️
Улирлын томуугийн эсрэг вакцин хийгдэж байна.
Томуугийн вакцин нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас зөвлөсөн, тухайн жилд дэгдэж буй томуугийн вирусээс нэг жилийн хугацаанд хамгаалах дархлаа тогтоох шингэн тарилга юм.
📌 Манай ӨЭМТ дээр дараах вакцинууд хийгдэж байна:
• “GC Flu 4 ЦЭНТ” – 6 сараас дээш насны хүүхдэд
• “SKY CellFlu” – насанд хүрэгчдэд
👶👧 Хүүхэд, ахмад настан томуугийн халдварт илүү өртөмтгий байдаг тул дархлаажуулалтад заавал хамрагдаарай.
________________________________________
💉 Вакцин хийлгэх боломжтой иргэд:
• Жирэмсний 4 дэх долоо хоногоос хойшхи эмэгтэйчүүд
• 65 ба түүнээс дээш насны ахмад настнууд
• Архаг хууч өвчтэй хүмүүс
• Эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилчид
• Хүүхдийн байгууллагын багш, ажилчид
• 6 сартайгаас 6 хүртэлх насны хүүхэд (эцэг, эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийг үндэслэн хийнэ)
🚫 Вакцин хийхийг хориглох заалт:
• Халууралт, хоол тэжээлийн дутагдал
• Зүрх судас, бөөр, элэгний цочмог болон архаг эмгэгийн идэвхтэй үе
• Амьсгалын замын цочмог болон бусад идэвхтэй халдварт өвчнүүд
• Өвчний эдгэрэлтийн шатандаа байх үе
• Вакцины найрлагат орсон бодист харшилж байсан өгүүлэмжтэй хүмүүс.
• Өмнө нь томуугийн вакцин хийлгээд 2 хоног халуурсан, тууралт гарсан өгүүлэмжтэй хүмүүс.
• Өмнө нь томуугийн вакцин хийлгэснээс хойш 6 долоо хоногийн дотор “Гиллен барын ” хам шинж (гар, хөлийн рефлекс сулрах) илэрч байсан өгүүлэмжтэй эсвэл мэдрэлийн эмгэгтэй хүмүүс.
• Сүүлийн 1 жилийн хугацаанд таталтын шинж илэрсэн хүмүүс.
• Дааврын эмчилгээ болон дархлаа дарангуйлах, дархлаа сэргээх эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс.
________________________________________
🕘 Вакцинжуулалтын цагийн хуваарь:
• Өдөр бүр ӨЭМТ дээр
• Явуулын цэгээр цэцэрлэг, сургуулиудад
⏰ 09:00–12:30
⏰ 13:30–16:00
________________________________________
Халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд та болон таны гэр бүлийнхэн томуугийн эсрэг вакцинд заавал хамрагдаарай!

📞 Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас:
24-р хорооны иргэд 👉 75052224
41-р хорооны иргэд 👉 85985595

15/09/2025
15/09/2025
❄ Хүйтэн сэрүүний улирал эхэлж байгаатай холбогдон шахмал түлш борлуулах цэгүүд хэвийн үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. ...
15/09/2025

❄ Хүйтэн сэрүүний улирал эхэлж байгаатай холбогдон шахмал түлш борлуулах цэгүүд хэвийн үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. 🏠 Иргэд та бүхэнд угаарын хийд өртөхөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна. Зуух, яндангаа тогтмол цэвэрлэж, өрөөгөө агааржуулж, галлагааны аюулгүй байдлыг чанд сахиж, гэр бүл, хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндийг хамгаалаарай.

Address

Https://maps. App. Goo. Gl/p4rkimamrhUaEwzg8?g_st=com. Google. Maps. Preview. Copy
Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:30 - 17:00
Tuesday 08:30 - 17:00
Wednesday 08:30 - 17:00
Thursday 08:30 - 17:00
Friday 08:30 - 17:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Баянбигэр өрхийн эрүүл мэндийн төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram