Клиник сэтгэл зүйч Т. Хонгорзул

Клиник сэтгэл зүйч Т. Хонгорзул Ph.D. Clinical Counseling Psychology
Саруул ухаанд эрүүл бие оршино
Биеэ төдийгүй сэтгэлээ бодоорой

Сэтгэл түгшүүр, сэтгэл гутрал, бүх төрлийн бие хүний эмгэгийг оношилж Психодинамик аргачлалаар сэтгэл засал хийнэ

Та бүхэндээ шинэ оны мэнд хүргэе ээ 🎄🥳🎉 Шинэ онд эрүүл энх, амар амгалан, амжилт бүтээл дүүрэн, аз жаргалтай, санасан бү...
31/12/2025

Та бүхэндээ шинэ оны мэнд хүргэе ээ 🎄🥳🎉 Шинэ онд эрүүл энх, амар амгалан, амжилт бүтээл дүүрэн, аз жаргалтай, санасан бүхэн нь биелэх болтугай 🙏💚

22/12/2025

Хэрвээ та энэ онд сэтгэл зүйдээ анхаарч🧠:
- Нойроо хангалттай авч...
- Хоол ундаа сайн идэж...
- Дасгал тогтмол хийж...
- Хэцүү үеийг даван туулж...
- Сэтгэлээ тайван байлгаж...
- Ажиллан хөдөлмөрлөж...
- Хичээл сургуульдаа явж...
- Гэр бүлдээ цаг гаргаж...
- Өөртөө цаг зав зарцуулсан бол...
Өөртөө таларх!🙏
Өөрийгөө магтан урамшуул!😇
Өөрийгөө шагна! 💝
Тиймээ та сайн байлаа👏
Клиник сэтгэл засалч Т. Хонгорзул💚

🎄🥳🤩
17/12/2025

🎄🥳🤩

04/12/2025

Мэргэжил сонголтын багц хямдрал зарлалаа 🤩

03/12/2025

Сэтгэл санаа тайван, тогтвортой байх үед🧠:
- Эрч хүчтэй...
- Анхаарал төвлөрөл сайн...
- Өөртөө итгэлтэй...
- Гүйцэтгэл сайтай...
- Зөв шийдвэр гаргаж...
- Харилцан ойлголцож...
- Зорьсондоо хүрдэг...
Тиймээс сэтгэл санаагаа тайван болгоцгооё😇
- Гүнзгий сайхан амьсгал авч...
- Биеийн чилээгээ гаргаж...
- Ядарсан бол амарч...
- Өвдсөн бол эмчлүүлж...
- Гомдсон бол тайлж...
- Сэтгэлээ уудлан уужир...
Клиник сэтгэл засалч Т. Хонгорзул💝

28/11/2025

Одоо цагт төвлөрнө гэдэг нь...🧠
- Хоолоо амтархан идэхийг...
- Хүний нүд рүү харан сонсохыг...
- Байгалийн сайхныг харан баясахыг...
- Дасгалаа мэдрэн хийхийг...
- Нэг зүйл дээр төвлөрөхийг... 😇
- Хөгжмийн эгшиг аялгууг сонсохыг...
- Анхилуун үнэрийг үнэртэхийг...
- Талархахыг...
- Тайвшрахыг... хэлнэ
Клиник сэтгэл засалч Т. Хонгорзул 💝

22/11/2025

Гаднаас харахад бүх зүйл сайхан, дутагдах гачигдах зүйлгүй байгаа ч...😇
- Гэр орон
- Хань ижил
- Үр хүүхэд
- Унаа унаш
- Каръер, мөнгө санхүү
- Зүс царай
Дотроо тэр гоё сайхныг мэдэрч чадахгүй...😥
- Хоосон
- Утга учиргүй
- Ганцаардсан
- Зорилгогүй
- Сэтгэл ханамжгүй
- Үнэ цэнгүй санагдаж байвал...
Дотоод сэтгэл зүйтэй ажиллах хэрэгтэй гэсэн дохио юм...🤔
Сэтгэлийн баяр баяслыг дотроосоо мэдрэхэд сэтгэл засал тусалдаг🧠
Клиник сэтгэл засалч Т. Хонгорзул 💚

07/11/2025

Дотоод амар амгаланг хэрхэн олох вэ?😇
1. Мэдрэмжээ байгаагаар нь гадагшлуул...
- Сэтгэл санаа нь таагүй, сэтгэлээр унасан, айж түгшсэн бол илэрхийл...
- Уйлах нь сэтгэлийн өвдөлтийг анагаадаг...
- Уур бухимдлаа зөвөөр илэрхийл...
- Гомдсон сэтгэлээ зөвөөр илэрхийл...
2. Өөрийгөө болон өрөөлийг уучилж өршөө...❤️‍🩹
- Алдаа гаргасан бол өөрийгөө болон бусдыг уучилж бүү буруутга...
- Өшөө хорслыг тээх нь бие болоод сэтгэлийг улам өвтгөдөг учир зайлсхийх...
3. Болоогүй зүйлд санаагаа бүү чилээ...😨
- Ингэвэл яана, тэгчихвэл яана гэж хэт санаа зовохоос зайлсхийх...
- Намайг ингэж бодож байгаа болов уу, тэгж бодож байгаа болов уу гэж ургуулан бодохгүй байх...
- Болж бүтэхгүй зүйл тохиолдвол яана гэж төсөөлөхгүй байх...
- Муу муухай зүйлийг зөгнөн бодохгүй байх...
4. Өнгөрсөн зүйлийн хойноос бүү харуус...😥
- Тэр үед ингэсэн бол тэгсэн бол одоо ийм зүйл болохгүй байх байсан гэж шаналахгүй байх...
- Би л буруу шийдвэр гаргаагүй бол одоо ийм байхгүй гэж буруутгахгүй байх...
Дотоод амар амгалан биднийг сэтгэл тэнүүн, жаргалтай байлгахад тусалдаг...
Клиник сэтгэл засалч Т. Хонгорзул💚

24/10/2025

Та хийж байгаа ажлынхаа үнэ цэнийг үнэ мөнгөөр зөвхөн бүү хэмжээрэй😇
- Хэрвээ та ажилдаа дуртай бол...
- Ажлаа хийхдээ аз жаргалтай байдаг бол...
- Ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг бол...
- Ажилдаа сэтгэл хангалуун байдаг бол...
- Ажлаа хийхдээ өөртөө итгэлтэй байдаг бол...
- Ажлаа мэдэж сайн хийдэг бол...
- Ажил руугаа яардаг бол...
- Ажлаа дуусгаж байж санаа амардаг бол...
Тиймээ таны сэтгэл санаа өөдрөг урамтай байх болно🤗
Өөрийнхөө ажлаас сэтгэл ханамж авах нь юутай сайхан вэ...
Ажлаа жаргаж хийх нь үнэ мөнгөөр харьцуулашгүй үнэ цэнтэй гэдгийг санаарай ... 💚
Клиник сэтгэл засалч Т. Хонгорзул 💝

21/10/2025

Бие болон сэтгэлээ сонсоцгооё🤔
Бие нь өвдсөн ч:
- гүрийгээд ажилчихъя...
- тэсээд хийчье...
- амрахгүй ард нь гаръя...
Сэтгэл нь өвдсөн ч😰:
- уйлахгүй гээд нулимсаа барьж...
- сэтгэлээ даран барьж...
- хүчтэй байх хэрэгтэй...гээд яваад байгаа юм биш биз?
- Бидний бие болон сэтгэл худлаа хэлдэггүй...🧠
Заримдаа зүгээр л бүхнээс амасхийж амрах цагийг өөртөө гаргах нь хамгийн сайн эм байдаг шүү😇
Клиник сэтгэл засалч Т. Хонгорзул

Цахим залилангаас сэргийлье! Манай байгууллагын сэтгэл зүйч Батчимэгийн зөвлөгөөг анхаараарай🤔
15/10/2025

Цахим залилангаас сэргийлье! Манай байгууллагын сэтгэл зүйч Батчимэгийн зөвлөгөөг анхаараарай🤔

14/10/2025

Өөрийгөө хайрлана гэдэг нь ...🤗
- Дулаан хувцаслахыг...
- Хоол ундаа сайн идэхийг...
- Нойроо хангалттай авахыг...
- Ядарсан үедээ амрахыг...
- Үгүй гэж хэлэхийг...
- Цухалдсан үедээ тайвшрахыг...
- Гуниглах үедээ уйлахыг...😢
- Дуртай зүйлээ хийхийг...
- Өөртөө талархахыг...
- Өөрийгөө байгаагаар нь хайрлахыг... хэлнэ 🫶
Клиник сэтгэл засалч Т. Хонгорзул 💚

Address

Баянзүрх дүүрэг, 14-р хороо, 34В байр, 02-15 Сингапур резиденс
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+97688834343

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Клиник сэтгэл зүйч Т. Хонгорзул posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Клиник сэтгэл зүйч Т. Хонгорзул:

Share

Category