Бяцхан тэнгэр гэр бүлийн төв

Бяцхан тэнгэр гэр бүлийн төв Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Бяцхан тэнгэр гэр бүлийн төв, Family doctor, Ривер Плаза 12 тоот, Ривер гарден хотхон , Фредерик Шопены гудамж, Хан Уул дүүрэг 17 р хороо, Ulaanbaatar.
(1)

Танд хүүхдийнхээ авьяас сонирхолыг хөгжүүлэх, эрүүл мэнд хэл ярианы хөгжлийг дэмжих хичээл хийлгэх давтуулахад бэрхшээл тулгарч байгаа бол бид урт ба богино хугацааны тусгай хөтөлбөрийг боловсруулан ганцаарчилсан хэлбэрээр хөтөлбөрөө хэрэгжүүлдэг

30/04/2026

📆ПҮРЭВ ГАРИГИЙН СЭДЭВ📌
№4 АДХХШ /Aнхаарал дутмагшил хэт хөдөлгөөнтөх хам шинж/ ба АУТИЗМ

30/04/2026
Олдмол ?  АУТИЗМААС СЭРГИЙЛЭХ АМАРХАН👨‍👩‍👦❤Сүүлийн үед ( 2020 оноос) бяцхануудын дунд  дэлгэцийн хамаарал аутизмйн шинжү...
29/04/2026

Олдмол ? АУТИЗМААС СЭРГИЙЛЭХ АМАРХАН👨‍👩‍👦❤
Сүүлийн үед ( 2020 оноос) бяцхануудын дунд дэлгэцийн хамаарал аутизмйн шинжүүд олширч хэрхэн хамгаалах аргуудыг суралцах шаардлага үүсч байна. Бид хаанаас эхлэх вэ? Аутизмын үндсэн шалтгаан нь хэдий бүрэн тогтоогдоогүй ч хэл ярианы хөгжлийн хоцрогдлоос харилцаа өөрийгөө илэрхийлэх чадвар дутагдснаар шинж тэмдгүүдийг гүнзгийрүүлж байгаа нь тодорхой болсон.
Гэр бүлийн орчинд буюу 6 сартайгаас 👶эхлэн авиа гаргаж шулганах үед ,2 наснаас үг бүтэн хэлж үгийн утгаа үйлдэл харилцаагаараа илэрхийлж өгүүлбэрээр ярьж , 3 наснаас өөрийнхөө сэтгэгдэл санааг чөлөөтэй хэлж бусадтай чөлөөтэй харилцаж байвал та хүүхэдтэйгээ цагийг дэмий өнгөрөөгөөгүй байна гэж бодоорой. Харин үгүй🙊 бол сургуульд орох үед үнэхээр оройтож анх авиа гаргаж эхлэх үес нь эхэлж засах буюу сууриа дахин тавих бүхнийг эхлэл цэг дээрээс нь ажиллаж эхлэх гэх мэт цаг их шаардах учраас өнөөдрөөс эхэл
ЭРТ ЭХЭЛ !!! БИД танд туслая 80953866
📅 Хэзээ: 2026.05.02 | Бямба гараг
⏰ Цагийн хуваарь: Насны ангилалаас шалтгаалан 3 ээлжээр явагдана.
 11:00-12:00 (6-12 с) асран хамгаалагчтай хамт
 13:00-14:00 (12-18 с) асран хамгаалагчтай хамт
 15:00-16:00 (18 с -24 с) асран хамгаалагчтай хамт
📍 Хаана : ХУД 17 хороо Ривэр Гарден хотхон, Ривер Плаза 12 тоот
👉 Бүртгүүлэх линк: https://docs.google.com/.../1FAIpQLSeBlsvCn7.../viewform...
/Зураг дээрх QR уншуулаад бүртгүүлэх боломжтой/
💰 Төлбөр: 75,000₮ (Хүүхэд + Асран хамгаалагч)
📞 Холбоо барих: 80953866
🔥 Суудал хязгаартай — эхний бүртгүүлсэн эцэг эхчүүд оролцоно.
🧸 Бэлтгэх зүйл: Хөдөлгөөнд саад болохгүй биенд эвтэйхэн хувцас, уух сүү эсвэл ус.
✨Хүүхэдтэйгээ хамт тоглож, хамт хөгжих нандин цаг хугацааг бид бэлэглэнэ. 👩👱‍♀️.

28/04/2026

Танд хүүхдийнхээ авьяас сонирхолыг хөгжүүлэх, эрүүл мэнд. хэл ярианы хөгжлийг дэмжих. хичээл хийлгэх давтуулахад бэрхшээл тулгарч байгаа бол бид урт ба богино хугацааны тусгай хөтөлбөрийг боловсруулан ганцаарчилсан хэлбэрээр хөтөлбөрөө хэрэгжүүлдэг.

🔰📕📘📗Бяцханыхаа насанд тохируулн ном сонгох N:49⃣➖1⃣0⃣  насОнцлог: Төсөөлөл бoдит хариуцлага логик сэтгэлгээ зэрэг хөгжиж...
27/04/2026

🔰📕📘📗Бяцханыхаа насанд тохируулн ном сонгох
N:4
9⃣➖1⃣0⃣ нас
Онцлог: Төсөөлөл бoдит хариуцлага логик сэтгэлгээ зэрэг хөгжиж, дүрийн дотоод ертөнц, шударга ёс, үнэт зүйлийг ойлгох чадвар нэмэгддэг.
① Ямар ном сонгох вэ?
• Уран зохиол, адал явдалт, түүхэн, зөгнөлт зохиол
• Үнэт зүйл, сонголт, гардаг үйл явдалтай ном
② Яаж унших вэ?
• Дүрийн шийдвэр, ёс зүйг ярилцах
• "Чи энэ шийдвэрийг зөв гэж бодож байна уу?"
• "Өөрөөр яаж шийдэж болох байсан бэ?"зэргээр амьдралтай холбож бодол, байр суурийг нь сонсох
③ Юуг анзаарах вэ?
• Хэт хүнд, мэдрэмтгий сэдэвтэй номыг тайлбартай уншуулах.

🔰📕📘📗Бяцханыхаа насанд тохируулн ном сонгох N:3 7⃣➖9⃣ насОнцлог: Унших арга тогтож, эхлэл, өрнөл, төгсгөлтэй бүтцийг ойлг...
25/04/2026

🔰📕📘📗Бяцханыхаа насанд тохируулн ном сонгох
N:3
7⃣➖9⃣ нас
Онцлог: Унших арга тогтож, эхлэл, өрнөл, төгсгөлтэй бүтцийг ойлгож, утга, сонголтыг дүгнэх чадвар нэмэгддэг.
① Ямар ном сонгох вэ?
• Богино бүлэгтэй роман
• Үлгэр, домог, ёгт үлгэр, сургааль, зүйр үгтэй ном
• Танин мэдэхүйн ном (шинжлэх ухаан, газарзүй, түүх)
• Хошин, адал явдалт, цуврал номууд
② Яаж унших вэ?
• "Энэ хэсэг юу хэлэх гээд байна?", "Өөр ямар сонголт байж болох вэ?" гэж ярилцах
• Зүйр үг, сургаалийг амьдралтай холбож жишээ гаргаж ярилцах
• Хүүхэд өөрөө уншсан ч өдөрт 5 минут хамт унших хэвээр үлдвэл ойлголт гүнзгийрдэг
③ Юуг анзаарах вэ?
• Наснаас илүү унших түвшинг анхаарах
• Өдөрт 10-20 минутын тогтмол уншлага хамгийн үр дүнтэй
• Хэт их шахалт, хяналт унших сонирхлыг унтраах эрсдэлтэй

🔰📕📘📗Бяцханыхаа насанд тохируулн ном сонгохN23⃣➖5⃣ насОнцлог: Төсөөлөн бодох, дүрд тоглох, "яагаад?" гэж асуух, сэтгэл хө...
23/04/2026

🔰📕📘📗Бяцханыхаа насанд тохируулн ном сонгох
N2

3⃣➖5⃣ нас
Онцлог: Төсөөлөн бодох, дүрд тоглох, "яагаад?" гэж асуух, сэтгэл хөдлөлөө таних, нэрлэх чадвар эрчимтэй хөгждөг.
① Ямар ном сонгох вэ?
• Зураг, өгүүлбэрийн уялдаа сайтай зурагт ном
• Хүншүүлсэн дүрүүдтэй (ярьдаг амьтан, машин гэх мэт) ном
• Нөхөрлөл, айдас, зориг, уучлал, дүрэм журам зэрэг нийгэм сэтгэлзүйн сэдэвтэй ном
• Танин мэдэхүйн энгийн ном (амьтан, сансар, байгаль, технологи)
• Давталттай, таамаглуулах боломжтой бүтэцтэй үлгэр
② Яаж унших вэ?
• Үйл явдлын зарим хэсэгт түр зогсоод таамаглуулж асуугаарай. "Дараа нь юу болох бол?", "Чи байсан бол яах вэ?" зэргээр мэдрэмжийг нь сонсож, шийдлийг ярилцах
"Тэр яагаад уурлав?", "Яаж тайвширч болох вэ?" зэргээр асууж, дүрд тоглох, зураг зурах, түүхийг үргэлжлүүлэх зэргээр уншлагыг өргөжүүлээрэй
③ Юуг анзаарах вэ?
• Хүүхдийн сонирхлыг дагах нь унших дадлыг тогтооно
• Айдас төрүүлэх хэсэг гарвал айлгахгүйгээр аюулгүй тайлбар хийгээрэй.

23/04/2026

📆ПҮРЭВ ГАРИГИЙН СЭДЭВ📌AДХХШ VS АУТИЗМ

Aнхаарал дутмагшил хэт хөдөлгөөнтөх хам шинж болон Аутизмыг ихэвчлэн андуурдаг ... гэхдээ тэдгээр нь ижил зүйл биш юм.
Хоёулаа анхаарал, зан байдал, нийгмийн харилцаанд нөлөөлж болох ч эдгээр зан үйлийн цаад шалтгаан нь өөр байдаг.

🐥AДХХШ -тэй хүүхэд тархи нь байнга өдөөлт эрэлхийлдэг тул анхаарлаа төвлөрүүлэхэд бэрхшээлтэй байж болно.
🐧 Аутизмтай хүүхэд тархи нь мэдрэхүйн болон нийгмийн мэдээллийг өөр өөрөөр боловсруулдаг тул бэрхшээлтэй тулгардаг.

👀Гаднаас нь харахад ингэж харагддаг байх нь ээ

Гэхдээ яагаад гэдгийг ойлгож авах, бид тэднийг хэрхэн дэмжиж байгаатай холбоотой бүх зүйлийг өөрчлөх боломжтой✔️

Учир нь энэ нь зан авирыг засах тухай биш, хүүхэд юу мэдэрч байгааг ойлгох тухай бөгөөд Бяцхан тэнгэр гэр бүлийн төв дээр бид хүүхэд бүрийн өвөрмөц хэрэгцээнд анхаарлаа хандуулж, гэр бүлүүдэд ялгааг нь ойлгож, хүүхдээ зөв аргаар дэмжихэд нь тусалдаг.
Хэрэв та хүүхдийнхээ зан авирын талаар төөрөлдөж байсан бол та ганцаараа биш.
Манай үнэлгээ, эмчилгээ, дэмжлэгийн хөтөлбөрүүдийн талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл @Бяцхан тэнгэр гэр бүлийн төвтэй холбогдоно уу! 📞80953866

22/04/2026

🔰📕📘📗Бяцханыхаа насанд тохируулж ном сонгох
N: 1

Хүүхдийн унших сонирхол, хэл яриа, сэтгэхүй, сэтгэл хөдлөлийн хөгжил нас бүрд өөр байдаг.
Тиймээс хамгийн сайн ном гэдэг нь хүүхдийн нас + хөгжлийн түвшин + сонирхол гурвыг хамтад нь харж сонгосон ном юм.

Насны ангилал бол ерөнхий чиглэл. Хүүхэд бүрийн унших түвшин, зан төлөв, сонирхол өөр гэдгийг үргэлж анхаараарай.
ҮНДСЭН ШАЛГУУР
1. Хүүхдийн сонирхол
2. Үг, хэллэгийн төвөгшил
3. Зураг, текстийн харьцаа
4. Үйл явдлын бүтэц
5. Сэдвийн тохиромж (мэдрэмтгий агуулгад тайлбар дагалдана)
6. Давталт, ярилцах боломж

1⃣➖3⃣ нас
Онцлог: Сонсож ойлгох чадвар, таньдаг үгс эрчимтэй нэмэгдэж, нэрлэх, дуурайх, авианд хариу үзүүлэх чадвар хурдан хөгждөг.
① Ямар ном сонгох вэ?
• Зураг давамгай, богино өгүүлбэртэй зурагт ном
• Өдөр тутмын сэдэвтэй ном (гэр бүл, хоол, хувцас, амьтан, тээвэр, биеийн хэсэг)
• Давталттай, хэмнэлтэй (нэг үг, өгүүлбэр давтагддаг) бүтэцтэй ном
• Хатуу хавтастай эсвэл даавуун, тоглох, ноолоход тэсвэртэй ном
② Яаж унших вэ?
• Үлгэрийг заавал дуустал унших шаардлагагүй
• Зургийг хамт харж, 1-2 өгүүлбэрээр тайлбарлан ярилцах нь үр дүнтэй Жнь: "Охин улаан сандал дээр сууж байна." "Баавгай зөгийн балыг амтархан идэж байна."
• 2-3 энгийн асуултаар харилцаа үүсгээрэй
"Энэ юу вэ?", "Юу хийж байна вэ?" Нэг номыг олон удаа давтан уншихыг дэмжээрэй (давталт нь үгийн холбоосыг бэхжүхангалттай. уг анзаарах вэ?
• Тайван, тогтмол уншлага хамгийн чухал
• Сонсохгүй, анхаарахгүй байвал "суулгаж шахахгүй" байх
• 1-5 минутын богино уншлага ч бүрэн хангалттай
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...⏩

Бяцхануудынхаа төлөө санаа зовох, хөгжүүлэх хүсэл тэмүүлэл нь ижилхэн шүү😊🤗❤.    Учир нь тэд маань анх удаа бяцханаа мэд...
22/04/2026

Бяцхануудынхаа төлөө санаа зовох, хөгжүүлэх хүсэл тэмүүлэл нь ижилхэн шүү😊🤗❤. Учир нь тэд маань анх удаа бяцханаа мэдэрч, ойлгох гэж хичээж л байгаа.❤ 🎒 ХҮҮХДЭЭ "ЯАГААД МАРТААД БАЙГАА ЮМ БЭ?" ГЭЖ ЗЭМЛЭХ НЬ ҮР ДҮНГҮЙ 🚫🧠
"Бас л мартчихсан уу?", "Яасан мартамхай юм бэ!", "Том болчихоод яагаад юмаа мартаад байдаг юм бэ?"... Энэ үгс хүүхдийг юмаа мартахгүй болоход үнэхээр тусалдаг уу?
Мартамхай хүүхдийг зэмлэх тусам тэд өөртөө итгэлгүй болж, "Би чадахгүй байна", "Миний л буруу" гэх мэдрэмжиндээ хөтлөгдөн мартах тохиолдол нь улам бүр нэмэгддэг байна. ✨🌑
1️⃣ "Яагаад мартаад байгаагаа" хүүхэд өөрөө ч мэддэггүй 🤷‍♂️
Хүүхэд зориуд мартдаггүй. Энэ нь тэдний анхаарал төвлөрөлт, насны онцлогтой холбоотой. Гэтэл "Яагаад?" гэж асуух нь хүүхдэд хариулж чадахгүй асуулт төдийгүй, сэтгэл зүйн маш том дарамт болдог.
2️⃣ "Мартахгүй байх" хүслийг зөвхөн эцэг эхийн дэмжлэгээр сэрээж болно 🤝
"Мартахгүй байх юмсан" гэх дотоод сэтгэлийн "унтраалга" (switch) нь эцэг эхийн тусламжтайгаар асдаг. "Чи мартамхай" гэж тодорхойлохын оронд "Би чадна" гэх итгэлийг өгөх нь хамгийн чухал.
✅ ХЭРХЭН ТУСЛАХ ВЭ?
🔹 Орой бүр хамтдаа бэлдэх: "Маргааш юу хийх вэ?", "Юу хэрэгтэй билээ?" гэж ярилцаж, цүнхийг нь хамт шалгаж байгаарай. Энэ бол зөвхөн бэлтгэл биш, та хоёрын нандин харилцааны цаг юм. Хүүхэд хайрыг мэдэрсэн үедээ илүү хариуцлагатай болдог.
🔹 Харьцуулахаас татгалз: "Чи хэддүгээр анги билээ?", "Бусад хүүхдүүд зүгээр байхад..." гэх мэт үг хэлэх хэрэггүй. Хүүхэд бүрийн хөгжил өөр. Түүнд яг одоо хэрэгтэй байгаа тэрхүү дэмжлэгийг нь л үзүүлээрэй.
🔹 Өөрөө засахыг нь хүлээх хэрэггүй: "Өөрөө хүнд байдалд орж байж ухаарна" гэж зөнд нь орхих нь мартамхай хүүхдэд үр дүнгээ өгдөггүй. Харин дэмжлэг авч, мартахгүй байхын давуу талыг (амжилт, магтаал) мэдэрсэн хүүхэд аяндаа бие дааж сурдаг.
✨ ЗӨВЛӨМЖ: Хүүхдээ "Мартамхай" гэж харахын оронд "Миний тусламж хэрэгтэй байгаа бяцхан хүн" гэж хараарай. Хамтдаа арга замыг хайцгаая. ✨
👇 Таны хүүхэд юмаа мартах үед та хамгийн түрүүнд юу гэж хэлдэг вэ? Сэтгэгдэл хэсэгт хуваалцаарай.

Эх сурвалж: "Аав, ээжийн хэлэх 100 үг" ном

АAВ НЬ ХҮҮДЭЭ ЗААЖ ӨГӨХ ЁСТОЙ 8 ХИЧЭЭЛ1. Ялж, ялагдаж чаддаг байхыг заахБага насны хүүхдүүдэд найзуудаас нь гадна төрөл ...
18/04/2026

АAВ НЬ ХҮҮДЭЭ ЗААЖ ӨГӨХ ЁСТОЙ 8 ХИЧЭЭЛ
1. Ялж, ялагдаж чаддаг байхыг заах
Бага насны хүүхдүүдэд найзуудаас нь гадна төрөл бүрийн тоглоомоор өрсөлддөг цорын ганц хүн бол аав нь юм. Үүнийг ашиглан аав нар хүүдээ эр хүний зөв шинж чанарыг зааж өгөх хэрэгтэй. Энэхүү төрөл бүрийн тоглоом, тэмцээнээр хүүхдэд ямар их хүч хөдөлмөр, чармайлтаар хожил авдгийг зааж хожигдол гэдэг нь аливаа тоглоом, тэмцээний нэгэн хэсэг гэдгийг ойлгуулах нь зүйтэй. Ингэснээр хүүхэд хожигдол амссан ч бууж өгөлгүй дахин тэмцэлдэж сурна.
2. Эмэгтэй хүний талаар зөв хандлагатай болгох
Ээж нар хүүдээ эмэгтэй хүнийг хүндлэх, хайрлах талаар зааж өгч болох ч аавууд үүнийг өөрийн үлгэр дуурайлаар илүү сайн зааж өгч чадна. Хүүхдүүд эмэгтэй хүний тухай найзууд болон интернетээс мэдээлэл авахаас илүү өөрийн эцгээс авах нь зүйтэй. Энэ нь хүүхдийн бага насны хүмүүжилд маш чухал ач холбогдолтой юм. Ээжид нь цэцэг авч өгөхөөр явахдаа хүүгээ дагуулаад яв. Дэлгүүр гарахдаа дагуулж очин кассчин эмэгтэйтэй нөхөрсөг байдлаар харьц. Энэ бүх зүйлсээс таны хүү эмэгтэй хүнтэй хэрхэн харьцах мөн тэднийг хүндлэхийг суралцана.
3. Хайр дурлалын талаар ярилцах
Цаг нь ирэхэд аав нар хүүтэйгээ хайр дурлалын талаар ярилцаж хүүгээ энэ тал дээр зөв чиг хандлагатай болгох хэрэгтэй. Өсвөр насны хүү хайр дурлал, анхны болзоо, анхны хайрын талаар аавтайгаа ярилцаж, ойлголт авах нь түүний насан туршдаа хадгалах амьдралын үнэ цэнэтэй сургамж болдог. Энэ сэдвээр хүүхдүүдтэйгээ ярилцсанаар хоёр биенээ илүү ойлгож, аав хүү хоёрын хооронд харилцан итгэлцэл бий болно.
4. Өөрийнхөө төлөө тэмцэж сургах
Хүүгийн аав бол түүнд өөрийнхөө төлөө тэмцэхийг зааж өгч чадах цорын ганц хүн юм. Өөрийн бодолдоо үнэнч байж, зөв гэж бодсон зүйлийнхээ төлөө тэмцэхийг аав нар хүүдээ зааж өгснөөр нас бие гүйцсэний дараа ямар үед өөрийнхөө төлөө тэмцэх, ямар үед чимээгүй өнгөрөх хэрэгтэйг мэддэг болно. Мөн хүний сайн зан чанар бол сул тал биш юм гэдгийг сайтар ойлгуулах хэрэгтэй.
5. Ертөнцийг өөрийн нүдээр хардаг болгох
Хүүхдийг ертөнцийг өөрийн нүдээр хардаг болгоход эцэг эхчүүд тийм ч их зүйл хийгээд байх шаардлагагүй. Түүнд хэрэгтэй үед нь хажууд нь бай. Энэ ертөнцөд зөвхөн ээжийн шаардлага, хүлээлтээр амьдрах биш, өөрийн гэсэн шаардлага, хүлээлттэй байх нь хүүхдэд биеэ даахад чухал ач холбогдолтой. Эцэг эхчүүд ч мөн хүүхдийн өөрийн гэсэн үзэл бодолд нь нээлттэй байж, хүн бүр өөрөөр бодож сэтгэдэг гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
6. Шинэлэг зүйлс хийлгэж, шинэ мэдрэмжүүдийг төрүүлэх
Хүүгээ багаас нь эхлээд шинэ зүйлд нээлттэй байхад суралцуулах хэрэгтэй. Ээжүүд хүүгээ хайр халамжаар энхрийлж өсгөдөг бол аавууд илүү хөдөлгөөнтэй арга хэмжээ хамтдаа хийж өсгөдөг. Хөдөлгөөнтэй зүйлс багаасаа хийснээр хүүхдийн харах, сонсох, мэдрэх, орон зайн баримжаа зэрэг мэдрэмжүүд сайжирдаг байна.
7. Эр хүний ур чадваруудыг заах
Гал асаах, хадаас хадах, машин янзлах зэрэг зарим эрчүүдийн хийж чаддаг зүйлс нь эмэгтэй хүний нүдэнд ид шид мэт харагддаг. Тиймээс эрчүүдийн эмэгтэй хүнээс илүү хийж чаддаг зүйлсийг багаас нь зааж өгөх нь хүүдээ эр хүний зөв шинж чанаруудыг суулгахад хэрэгтэй. Хэдий хотод амьдардаг байсан ч хүүд чинь гал асаах шаардлага хэзээ нэгэн цагт гарна. Тиймээс шаардлагагүй гэлтгүй хүүдээ эдгээр ур чадваруудыг бага насанд нь заагаарай.
8. Гэр ахуйн ажилд сургах
Хүүдээ зангиа зүүх, сахлаа авах, цамцаа индүүдэх зэрэг ажлыг заах цорын ганц хүн бол аав нь байдаг. Мэдээлэл технологийн эрин үед эдгээр зүйлсийг интернетээс суралцаж болох ч хүүхдүүд ааваасаа суралцах нь илүү үр дүнтэй байдаг. Мөн эрэгтэй хүн хоол хийж, гэрээ цэвэрлэж болдгийг хүүдээ харуулж чадах ганц хүн бол мөн эцэг нь юм.

Address

Ривер Плаза 12 тоот, Ривер гарден хотхон , Фредерик Шопены гудамж, Хан Уул дүүрэг 17 р хороо
Ulaanbaatar
17012

Opening Hours

Monday 09:00 - 18:30
Tuesday 09:00 - 18:30
Wednesday 09:00 - 18:30
Thursday 09:00 - 18:30
Friday 09:00 - 18:30
Saturday 09:00 - 17:00
Sunday 09:00 - 17:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Бяцхан тэнгэр гэр бүлийн төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category