17/09/2025
🫀 Зүрхний 24 цагийн холтер шинжилгээ
• Зүрхний цахилгаан бичлэгийг 24 цагийн турш тасралтгүй бичдэг төхөөрөмж.
• Өдөр тутмын амьдралын явцад зүрхний хэм, цахилгаан идэвхжил хэрхэн өөрчлөгдөж байгааг нарийвчлан харуулдаг.
• Эмнэлэгт богино хугацаанд хийдэг ЗЦБ-ээр илэрдэггүй хэм алдагдал, зүрх дэлсэх болон ухаан балартах зэрэг зовиурын үед маш чухал.
🧾 Яагаад заавал хийх ёстой вэ?
✅ Хэм алдагдлыг оношлох
✅ Зүрх дэлсэх, түр зуур ухаан алдах, толгой эргэх шалтгааныг илрүүлэх
✅ Зүрхний шигдээсийн дараах хяналт
✅ Зүрхний эмчилгээ (эм, зүрхний аппарат, мэс засал)-ны үр дүнг хянахад ач холбогдолтой
🧑⚕️ Зүрхний 24 цагийн холтер шинжилгээнд:
• Зүрхний хэм алдагдалтай
• Ухаан балартах, гэнэт толгой эргэх зовиуртай
• Даралт ихсэлттэй, зүрхний титэм судасны өвчтэй
• Зүрхний шигдээсийн дараа хяналт
• Тамирчид болон өндөр ачаалалтай ажил хийдэг хүмүүс хамрагдахыг зөвлөдөг.
📌 Зөвлөмж:
1. Төхөөрөмжийг авахдаа наалт, утас хөдөлгөхгүй байхыг анхаар.
2. Өдөр тутмын хэвийн амьдралаа хий (ажил, алхах, шатаар гарах гэх мэт). Хэт тайван байвал бодит үр дүн гарахгүй.
3. Усанд орох, усанд сэлэхийг хориглоно (усанд норвол бичлэг алдагдана).
4. Хэрэв зовиур илэрвэл (зүрх дэлсэх, цээжээр өвдөх, толгой эргэх) тухайн цаг минутыг тэмдэглэх.
5. Төхөөрөмжийн наалт хууларвал даруй эмч, сувилагчдаа мэдэгдэх.
⚠️ Иргэдийн нийтлэг ташаа ойлголт
• “Холтер зүүгээд амрах хэрэгтэй” → Үгүй ❌. Хэвийн амьдралаар амьдарч байж бодит үр дүн гардаг.
• “Холтер зөвхөн өндөр настайд хийнэ” → Үгүй ❌. Зүрхний хэм алдагдал ямар ч насанд тохиолдож болно.
• “Энгийн ЭКГ хийлгэсэн бол холтер шаардлагагүй” → Үгүй ❌. ЭКГ богино хугацаанд авдаг бол 24 цагийн холтер бүтэн өдөр шөнийг хамардаг тул илүү нарийн оношилгооны ач холбогдолтой
🔹 Хэрэв та зүрх дэлсэх, цээжээр өвдөх, ухаан алдах зэрэг зовиуртай бол 24 цагийн холтер шинжилгээ хийлгэж оношыг тодруулах шаардлагтай.
🏥 Зүрхний эмнэлэг - ЭНХМЕД КЛИНИК :
✔ Зүрхний эхо
✔ Зүрхний бичлэг
✔ Зүрхний ачаалалтай бичлэг (стресс ЭКГ)
✔ 24 цагийн холтер
✔ 24 цагийн даралт хэмжих
✔ Зүрхний багц оношилгоо (лабораторийн болон багажийн)
✔ АУ-ны доктор, дэд профессор, мэргэжлийн эмчийн зөвлөгөө
🏥 Хаяг: Дөлгөөн нуур, Төгс ялгуун медикалын 2 давхарт ЭНХМЕД эмнэлэг
📞 Утас: 77730003, 88980745
#ЗҮРХНИЙЭМНЭЛЭГ
#зүрхнийхамгийнсайнэмнэлэг
#зүрхнийэмч
#зүрхнийхолтер
#Зүрхнийэхо
#зүрхнийсайнэмнэлэг
#зүрхнийбичлэг
#зүрхнийачаалалтайбичлэг