Physical therapist Tsend-Ayush

Physical therapist Tsend-Ayush Хөдөлгөөн бол эрүүл мэнд🤍

Спортын тамирчдын хувьд өвдөгний урд чагтан холбоосоо хамгаалах чухал байдаг.Хамгийн үр дүнтэй аргуудын нэг нь тэйп наах...
19/11/2025

Спортын тамирчдын хувьд өвдөгний урд чагтан холбоосоо хамгаалах чухал байдаг.

Хамгийн үр дүнтэй аргуудын нэг нь тэйп наах юм.
Тэйп наах зөвлөмж:
Гадаргууг цэвэрлэх,шаардлагатай бол илүүдэл үсийг хусах
Эхний тейп-Өвдөгний урд чагтан холбоосыг бүхэлд нь хамгаалж хөндлөн наах
Дараагийн тейпүүд -холбоосыг хажуу талаас нь бэхэлж ,жигд даралтайгаар наах
Ийнхүү тэйп нааснаар өвдөг дээр ирэх ачааалал буурч,спортын гэмтлээс сэргийлэх боломжтой

Тape гэж юу вэ?Tape нь булчин, үе, холбоосыг дэмжих, гэмтэлээс сэргийлэх, нөхөн сэргээх зорилготой тусгай боолт юм.Энгий...
19/11/2025

Тape гэж юу вэ?

Tape нь булчин, үе, холбоосыг дэмжих, гэмтэлээс сэргийлэх, нөхөн сэргээх зорилготой тусгай боолт юм.

Энгийн athletic tape / strapping tape: Хатуу, ихэвчлэн хөдөлгөөнийг хязгаарлах зорилготой.
Жишээ нь :өвдөг, шагай, бугуй

Kinesiology tape (KT tape): Уян хатан, арьсан дээр тавихад хөдөлгөөнд саад болохгүй. Булчин болон цусны эргэлтийг дэмжих зорилготой.

2. Тape-ны зорилго

Бэхлэлт, тогтворжилт:

Жижиг гэмтлээс сэргийлэх

Олон спортын хөдөлгөөнд үеийг тогтворжуулах.

Булчинд дэмжлэг үзүүлж ачаалал багасгана.

Булчин хэт ачаалал авахаас сэргийлнэ.

Цусны эргэлт, лимфын урсгалыг сайжруулах:

Kinesiology tape булчин болон арьсны доорхи эдэд цусны урсгалыг нэмэгдүүлж, үрэвсэл,хавагнахаас сэргийлдэг.

Анхааруулга:

Арьсны гэмтэл, улайлт үүссэн үед бүү наа.

Өвдөлт их байгаа үед мэргэжлийн хөдөлгөөн засалчийн зөвлөмжөөр наах хэрэгтэй.

Давуу ба сул тал

Давуу тал:

Булчин, үеийг хамгаалах, идэвхжүүлэх.

Өвдөлт багасгах, гэмтлээс сэргийлэх.

Хөдөлгөөнд саадгүй, усанд тэсвэртэй.

Сул тал:

Хэрэв буруу тавьвал эсрэг үр нөлөөтэй.

Зарим хүмүүст арьс харшил үүсгэж болно.

Strapping tape нь хөдөлгөөн хязгаарладаг тул хэт хатуу тавихгүй байх

Хүйтэн жин эмчилгээ (Cold Weight Therapy) нь олон төрлийн бие махбодийн өвдөлт,хавдрыг намдаах, нөхөн сэргээлтийг хурдас...
07/10/2025

Хүйтэн жин эмчилгээ (Cold Weight Therapy) нь олон төрлийн бие махбодийн өвдөлт,
хавдрыг намдаах, нөхөн сэргээлтийг хурдасгах практик арга юм. Үндсэн ач тусуудыг дараах
байдлаар жагсааж болно:
Хүйтэн жингийн ач тус:
1. Хавдар бууруулах
Хүйтэн жин нь судас агшаах үйлчилгээтэй тул гэмтэлтай хасэгт очих цусны урсгалыг
багасгаж, үрэвсэл, хавдрыг бууруулдаг.
2. Өвдөлт намдаах
Мэдрэлийн дохиог түр хааснаар өвдөлтийн мэдрэмжийг багасгана. Энэ нь булчин, үе мөч
шөрмөсний гэмтлийн үед үр дүнтэй.
3. Булчин тайвшруулах
Булчин чангарсан эсвэл татсан үед хүйтэн жин хэрэглэнээр булчин сулахад тусална.
4. Цус алдалт багасгах
Цусны судас агших учраас жижиг судасны гэмтэлтэй уед цус алдалтыг багасгаж
болно.
5. Гэмтэл дараах сэргэлтийг хурдасгах
Спортын дараах булчингийн сэргэлтийг дэмжинэ, ялангуа гүйлт, хүчний дасгалын
дараа хэрэглэнэ.
6. Арьсны загатнах болон харшлын шинжийг намжаах
Загатнаа, гандалт зэрэг хүйтэн жин тавьснаар арьсыг тайвшруулна.
Хэрэглэхэд анхаарах зуйлс:
• Хэт удан (20 мин-аас дээш) хэрэглэхээс зайлсхийх.
• Арьс шууд хэрлэхээс сэргийл, алчуур эсвэл даавуун дунд боож тавих.
• Хэрэв арьс цайрах, хөших, мэдээгүй болох шинж илэрвэл шууд авах.
• Чихрийн шижин, цусны эргэлтий асуудалтай хүмүүс болгоомжтой хэрэглэх

Psoas tightness (хэт агшсан байдал) → Нуруу өвдөх, аарцаг хазайх, биеийн байрлал алдагдах. • Psoas weakness (сулрал) → А...
07/10/2025

Psoas tightness (хэт агшсан байдал) → Нуруу өвдөх, аарцаг хазайх, биеийн байрлал алдагдах.
• Psoas weakness (сулрал) → Алхаа гажих, аарцагийн тогтвортой байдал алдагдах, хөл өргөхөд хүндрэлтэй болдог.
• Заримдаа psoas abscess (псоасын буглаа) гэх эмгэг үүсч болдог — нуруу, хэвлий, гуя руу өвдөх

07/10/2025

Psoas булчин (псоас булчин) нь нуруу, аарцаг, гуяны гүн
дотор байрладаг маш чухал булчин юм. Энэ нь биеийн гол тэнцвэр, нурууны нугалам, аарцаг, хөлийг холбож
өгдөг тул хөдөлгөөн, суух, алхах, нуруу
Хэрвээ psoas булчин чангарвал, дараах шинж тэмдгууд
илэрч болно
PSOAS булчин чангарах үед илрэх шинжууд:
•Нурууны доод хэсгээр өвдөх - ялангуяа суугаа байрлалд удаан байсны дараа.
•Аарцаг хазайх, нэг тал руу татагдах мэдрэмж.
•Гуяны урд хэсэг чангарах,өвдөх
•Хөлийн урд хэсээр өвдөх
•Суух, алхахад эвгүй байдал мэдрэгдэх
•Тэнцвэр алдагдах, биеийн төвийн хүч сулрах

Чангарах шалтгаанууд:
•Удаан хугацаагаар суух
•Стресс ба түгшүүр (psoas булчин нь "flight or fight"
•Буруу байрлал
•Хөдөлгөөний дутагдал, сунгалтгүй байх
• Төрсний дараах булчингийн сулрал

Сулруулах, сунгах аргууд:
1. Low Lunge (Anjaneyasana) - Урд өвдөг нугалсан байрлал
2. Bridge Pose (Setu Bandhasana) - Гүүр байрлал
3. Legs Lift Stretch
4. Supta Virasana - Дэр дээр хэвтэх ба суулт
5. Бясалгал, амьсгалын дасгал
Гүнзгий амьсгал авах дасгалууд (диафрагмын амьсгал)

muscle
#булчингийнчангарал
#хөдөлгөөнийдутагдал

06/10/2025

📈Түгээмэл тохиолдох өвчнүүдийн ангилал, тархалт, нас баралт зэрэг дата мэдээллүүдтэй дараах холбоосоор орж танилцаарай.
1. Зүрх судасны өвчин
https://www.cdc.gov/nchs/fastats/heart-disease.htm
2. Астма
https://www.cdc.gov/asthma/asthmadata.htm
3. Төрөлхийн хөгжлийн гажиг
https://www.cdc.gov/ncbddd/birthdefects/data.html
4. Хавдар
https://www.cdc.gov/cancer/dcpc/data/
5. Архаг өвчин
https://www.cdc.gov/chronicdisease/data/surveillance.htm
6. Чихрийн шижин
https://gis.cdc.gov/grasp/diabetes/DiabetesAtlas.html
7. Таргалалт
https://www.cdc.gov/obesity/data/index.html
8. Дархлаажуулалт
https://www.cdc.gov/vaccines/vaxview/index.html
9. Нөхөн үржихүйн эрүүл мэнд
https://www.cdc.gov/reproductivehealth/Data_Stats/index.htm
10. Амны хөндийн эрүүл мэнд
https://www.cdc.gov/oralhealth/data-tools/index.htm

БУЛЧИНГИЙН СУНАЛТЫН ГЭМТЭЛ ГЭЖ ЮУ ВЭ?🦵 Булчингийн суналт нь (muscle strain) аль ч булчинд тохиолдолж болно. Энэхүү гэмтл...
06/10/2025

БУЛЧИНГИЙН СУНАЛТЫН ГЭМТЭЛ ГЭЖ ЮУ ВЭ?

🦵 Булчингийн суналт нь (muscle strain) аль ч булчинд тохиолдолж болно. Энэхүү гэмтлийн гол шалтгаан нь булчинг өөрийн хүчин чадлаас хэтрүүлэн сунгах эсвэл гэнэтийн их ачаалал, агшилттай тулгарахад үүсдэг. Гэмтсэн булчин богино хугацаанд бүтцийн өөрчлөлтөнд орж хүч нь сулардаг ба судас давхар гэмтснээр хөхрөлт үүсдэг. Заримдаа булчингийн суналт нь хүнд хэлбэрийн үед шөрмөсний цууралтай хамт тохиолддог.

✅ Шинж тэмдэг:
- Гэмтсэн булчин өвдөх
- Хөдөлгөхөд бэрхшээлтэй байх
- Арьс нь хөхрөх
- Хавдах

Булчин суналтын үед хөнгөн хэлбэрийн буюу тэйп боолт хийх нь булчингийн үйл ажиллагааг дэмжиж, тогтвортой байлгахаас гадна өвдөлтийг бууруулж, айдсыг бууруулж, спортын гүйцэтгэлийг сайжруулахад тусалдаг.

Тархины цус харвалт гэж юу вэ? Тархины цус харвалт нь тархин доторх судас хагарсанаас толгой өвдөх, ухаан алдах болон нү...
06/10/2025

Тархины цус харвалт гэж юу вэ?

Тархины цус харвалт нь тархин доторх судас хагарсанаас толгой өвдөх, ухаан алдах болон нүүр, гар, их биеийн хэсэг таллах болон хоёр талдаа саа саажил үүсэх буюу юм мэдрэхгүй болох, хөдөлгөөн хязгаарлагдах гэх мэт шинжүүд 24 цагаас илүү хугацаагаар үүсэхийг хэлдэг байна.

Одоогоор дэлхийд 110 сая хүмүүс тархины цус харвалт өвчнөөр өвдсөн байгаа нь 100 мянган хүн тутмын 300-д тохиолдсон гэж ойлгож болох билээ.

Үүнд: 70- аас доош насанд 60%, 50 -аас доош насанд 16% нь уг өвчинөөр өвддөг бол Монгол улсад 100 мянган хүн тутмын 290- д цус харвалт үүсч 49 нь нас барч байгаа судалгаа байдаг байна. Энэ нас баралт тохиолдохгүй юм аа гэхэд урт болон богино хугацаагаар хөдөлмөөрийн чадвараа алдах, тахир дутуу нэгэн болох эрсдэлтэй билээ.

ЗОРИЛТОТ ӨВДӨГНИЙ ҮЕ ДЭМЖИГЧ✅ Сульдсан эсвэл гэмтсэн өвдөгний хажуугийн дэмжлэг илүү үр дүнтэйӨвдөгний өвдөлт?🦵 Өвдөг нь...
06/10/2025

ЗОРИЛТОТ ӨВДӨГНИЙ ҮЕ ДЭМЖИГЧ

✅ Сульдсан эсвэл гэмтсэн өвдөгний хажуугийн дэмжлэг илүү үр дүнтэй

Өвдөгний өвдөлт?
🦵 Өвдөг нь бидний биеийн хамгийн том үе мөч төдийгүй морфологи, физиологийн түвшинд хамгийн нарийн төвөгтэй байдаг. Биеийн жингийн ихэнх хувийг үүрэх ба энэ утгаараа амархан гэмтдэг үе юм. Өвдөгний үеийг дэмждэг 4 үндсэн шөрмөс байдаг. Эдгээр нь урд чагтан холбоос (ACL) хойд чагтан холбоос (PCL); дотор болон хажуугийн салангид холбоосууд (MCL); (LCL).

Өвдөгний өвдөлтийн төрөл:
✔Өвдөгний урд хэсгийн өвдөлт: үүнийг пателлофемораль өвдөлт гэж нэрлэдэг бөгөөд өвдөгний урд хэсгээр буюу тойгны эргэн тойронд өвдөлт мэдрэгддэг ба тойгны байрлал өөрчлөгдөхөд ихэвчлэн үүсдэг. Энэ нь залуу эмэгтэйчүүд тохиолдох нь элбэг бөгөөд хэт их ачаалаллын гэмтлээс үүдэлтэй байж болно. Хагас суух, шат руу гарах гэх зэрэг үед өвдөлт ихэвчлэн мэдрэгдэнэ.
✔Өвдөгний хажуугийн өвдөлт: өвдөгний гадна талд үүсдэг өвдөлт. Энэ бол илиотибиал зам (ITB) гэж нэрлэгддэг шөрмөс цочрох үед гүйлтээр хичээллэдэг хүмүүст ихэвчлэн тохиолддог буюу хэт их гэмтлийн нэг хэлбэр юм. Шатаар авирах, алхах, гүйх зэрэг дасгал хийх үед өвдөлт ихэвчлэн мэдрэгдэнэ.
✔Өвдөгний дотор хэсгийн өвдөлт нь MCL эсвэл дотор менискус нь шууд гэмтэл эсвэл хэт их ачааллын улмаас цочрох болон үрэвсэх үед өвдөгний дотор үүсдэг өвдөлт юм. Явган суух, гишгэх, доошоо гишгэх, шатаар буух үед өвдөлт мэдрэгдэнэ.
✔ Холбоосны /шөрмөсний/ урагдлаас үүдэлтэй өвдөлт: өвдөг рүү шууд цохих, эсвэл зогсож байх үед өвдгөөр огцом мушгирах, эргэх үед үүсдэг. Тэр дороо хавдах, өвдөлт нэмэгдэх бөгөөд гэмтсэн тал дээр жингээ авахыг оролдох үед өвдөг нь тогтворгүй мэдрэмж төрнө.
✔Остеоартритын улмаас өвдөх: 1) тухайн хүний биеийн онцлог, ажил мэргэжлийн онцлог, хөдөлгөөний онцлогоос шалтгаалсан механик хүчин зүйлсийн оролцоо, 2) бүтцийн буюу үений мөгөөрсний сөнөрөлт үйл явц, эсийн үхэл, синоваль мембраны үрэвсэл зэргээс шалтгаалдаг. Холын зайд алхах, өвдөгийг бүрэн нугалж суух босох, тэнийлгэх, шатаар авирах, сандал дээр суух зэрэг нь улам бүр хэцүү болж болзошгүй юм. Амрах үед өвдөлт намддаг. Өвдөлт нь нэмэгдсэн үед үе үе хавагнаж болно.

Plank байрлал нь энгийн мэт санагдах боловч маш олон давуу талтай, биеийн олон булчинг нэгэн зэрэг ажиллуулдаг хүчтэй да...
04/10/2025

Plank байрлал нь энгийн мэт санагдах боловч маш олон давуу талтай, биеийн олон булчинг нэгэн зэрэг ажиллуулдаг хүчтэй дасгал юм.

1. Core буюу төв булчинг хөгжүүлдэг
• Plank нь хэвлий, нуруу, ташаа, ташааны доод хэсгийн булчинг идэвхжүүлдэг.
• булчин хүчтэй байх нь биеийн тэнцвэр, хөдөлгөөн, гэмтлийн эрсдлийг багасгахад тусална.

2.
• Core булчингуудыг бэхжүүлснээр нурууны даралтыг бууруулж, нуруу өвдөх эрсдлийг багасгана.

3. Булчингуудыг нэгэн зэрэг ажиллуулна
• Хэвлий, ташаа, мөр, гараа, цээжний булчин зэрэг биеийн олон хэсэг нэгэн зэрэг ажиллана.
• Ингэснээр хүчний дасгал, тэнцвэрийн дасгал хоёрын аль аль нь болно.

4. Тэнцвэр ба байрлал сайжруулах
• Биеийн төв булчин хүчтэй болсноор дасгал хийх, алхах, гүйх, өдөр тутмын хөдөлгөөн хийхэд тэнцвэр сайжирна.

5.
• Plank нь голчлон хүчний дасгал боловч зөв байрлалаар удаан барьж хийхэд зүрх-судасны системд эерэг нөлөө үзүүлнэ.

💡
• Зөв байрлал чухал: Биеийг шулуун, мөр, ташаа, нуруу нэг шугамд байлгах.
• Амьсгалаа барихгүй байх: Үргэлж тайван амьсгалж байх.
• Хугацаа нь чухал: Эхлэгчид 20–30 секундээс эхлээд аажмаар нэмэгдүүлэх.

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Physical therapist Tsend-Ayush posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram