Сэтгэлийн гоёл ТББ

Сэтгэлийн гоёл ТББ Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Сэтгэлийн гоёл ТББ, Uliastay.

АХЛАХ АНГИЙН ХҮҮХЭДТЭЙ ЭЦЭГ ЭХ СУРАГЧИД энэ бичвэрийг нэг уншаад шэйрлээд өгөөрэй. 9 сард хожимдсон ухаарал болсон 12 ан...
06/09/2025

АХЛАХ АНГИЙН ХҮҮХЭДТЭЙ ЭЦЭГ ЭХ СУРАГЧИД энэ бичвэрийг нэг уншаад шэйрлээд өгөөрэй.

9 сард хожимдсон ухаарал болсон 12 ангийнхан зөвлөгөөний дараалал маш их болдоог. Зөндөө олон хувийн, улсын сургуулийн сурагч эцэг эх нартай хийсэн уулзалтаас нийтлэг харагдаж байгаа #АСУУДЛУУДЫГ бичье.

#ЭРТ БЭЛТГЭЛ- Хэрэв таны хүүхэд гадаадад суралцана гэж бодож байгаа бол дунд ангиас эхлэн тууштай урт хугацаанд бэлтгэлээ хангана. Ихэнх аав ээжүүд бага анги төгсөөд дунд ангид оронгуут бие даасан том болсон юм чинь гээд хаячихдаг. Тэгээд гэнэт 11, 12 ангид анхаарч эхэлдэг.

#МЭРГЭЖИЛ СОНГОЛТ- дунд ангиас эхэлж хийлгэх мэргэжлийн дагуу сайн дур, дадлага, тэмцээн уралдаанд орж мэргэжлийнхээ төлөө маш олон зүйлсийг хийсэн байвал тэр өөрөө давуу тал болдог. Гэтэл 12 ангид орчхоод Монгол ч бай гадаад ч бай мэргэжлээ сонгоогүй яах аа мэдэхгүй хүүхдүүд их байна. Бидний үе шиг нийт масс ямар мэргэжил сонгож байна, аав ээж юу гэж хэлснээр мэргэжлээ сонгодог үе AI роботод ажлын байруудаа алдаж байгаа өнөө үед байж боломгүй зүйл шүү. Таны хүүхэд төгсөөд 4 жил сураад ажлын байранд гарахад өнгөц сонгосон мэргэжил нь уже хэрэггүй болчихсон байх вий.

#АНГЛИ ХЭЛ- хэрэгцээ биш ХЭРЭГЛЭЭ болчхоод байхад 12 төгсөхдөө хэлний оноотой, мэдээлэл мэдлэгээ авчихдаг байх маш чухал шүү. Хувийн сургуулиуд зарим нь оноо авах хэмжээний хэлний сургалтыг өгж чадахгүй байгаа нь үнэн тул нэмэлт хөтөлбөрт ядаж 10 ангиас нь явуулаарай. Ийм хурдтай хөгжиж буй эрин цагт ганц англи хэл ч хангалтгүй болох гээд байгаа шүү. Монголд дэлхийн хаана ч байхгүй чанартай англи хэлийг хэлний төвүүд олгодог шдээ. 3 сарын 800-1 сая хооронд байгаа хөтөлбөрийг хамгийн хямд монголчууд их явдаг Ирландад жишээ нь зөвхөн сургалтын төлбөр нь багадаа 10 сая дээр нь байр хоол нэмэгдэж авна шүүдээ. Оноо амлах уу гээд ороод ирнэ амлахгүй шдээ хүүхэд бүрийн суралцах арга барил өөр түвшингээрээ ахиад л явна, хүүхэд нь хичээлээ хийхгүй хичээхгүй байгаад бид хариуцлага хүлээгээд ахитал нь үнэгүй хичээл заана гэдэг бол утгагүй шүү. B2 дунд түвшинтэй хүүхдүүд 9 сар тууштай яваад өөрөө хичээхэд хангалттай IELTS оноотой болчихно. Одоо youtube-ийн англи хэлээр хүүхдээ англи хэлтэй гэж худлаа уянгалахаа болиорой.

#ГАДААДАД МАТЕРИАЛ ИЛГЭЭХ- 12 ангидаа орох жилдээ сурагчид материалаа илгээдэг гэхдээ үүнээс өмнө бэлтгэлээ хийсэн байх ёстой гэсэн үг. Гэтэл маш олон эцэг эх 12 ангид нь бүх юм нь бэлэн болсон байх үед одоо л анхаарал хандуулах гээд хүрээд ирдэг. Үгүй шдээ хамгийн оройдоо 11 ангиасаа бэлдэж эхэлнэ 11 ангиа төгссөн зун бол ихэнх хүүхдүүдийн завгүй зуны амралт байдаг. Тийм ч болохоор бэлтгэх хөтөлбөр гээд 11 ангийнханд чиглүүлэг хийдэг. Гэтэл чиглүүлэх гээд ажиллахаар яг хүсэж байгаа хүүхдүүд бол өгсөн даалгавар маш сайн хийнэ. Тусгайлан явуулсан боломжуудыг атгаж аваад профайлаа сайжруулаад хөөрхөн байдаг. Гэтэл ээж аав нь хүчээр авчирсан сурагчид бол ёстой юмаа хийж өгөхгүй тэгээд хийхгүй болохоор би юун дээр нь зөвлөхөв дээ тэ? тэгэнгүүт үр дүн гарсангүй гэж мэр сэр гомдолноо, таны хүүхэд үйлдэл хийхгүй, хичээхгүй байхад би бид хариуцлага хүлээх жаахан хэцүү л санагддаг даа. Фитнесийн багш авчхаад дасгалаа хийхгүй л үр дүн хараад суугаад байгаатай адил тэ.

#ХАНДЛАГА- Яг хичээж байгаа эцэг эх ба сурагч бол хандлага нь шал өөр өө. Багшид байгууллагад даатгаад хаячихгүй хамтдаа хичээдэг, анхаарал хандуулдаг юм. Бид сурагчдадаа ойр ажиллахын тулд групп чат үүсгэдэг ажлын цагаар, ажлын өдрүүдийг чөлөөтэй юмаа асуугаад яваасай гээд хамгийн ойр ажиллахыг хичээдэг. Зарим сурагчид явуулсан мэдээллийг зүгээр л seen-дээд өнгөрч байхад өөр нэг нь орж үзээд материалаа илгээгээд илгээх явцдаа асуух зүйлс байвал хэл ам сугалчих гээд хичээдэг. Өгсөн даалгавар, мэдээллийг хийхгүй яваад л байвал өөрөө л хохирно шдээ уул нь. Бусад энэ төрлийн хөтөлбөрүүд бол материалаа илгээх процессын талаар сургалт урьдчилж ороод дуусчихсан, яг материалаа илгээх болоход хүүхдүүд уже мартчихсан гээд ирдэг хайран мөнгө цаг хугацаа.

За үг холдож үхэр холдлоо хэрэгтэй нэгэнд нь хэрэгтэй мэдээлэл гэж бодоод цаг гарган бичлээ. Манай англи хэлний академи, материал илгээх чиглүүлэг үйлчилгээ, Канад онлайн ахлах сургуульд 2 жил шүүсээ шахуулж үр дүн үзэх бол ДМ бичээрэй. Боломжоороо зөвлөөд чиглүүлж өгнө өө.
Сору

20/08/2025

Стресстэй яваад байвал биед ингэж муугаар нөлөөлдөг:

1. Cortisol гэдэг гормон биед тань ихсээд байх тусмаа л дэмий. Стрессний гормон юм. Алдартай гормондоо. Бие тань цөвүүн цаг ирж байгаа юм байна гэж ойлгоод өөхөө хуримтлуулаад эхэлдэг аж. Тиймээс дотор өөх, гүзээ сууж эхэлнэ. Сайхан унтаж амарч, хөдөлгөөн хийж байж энэ буурна. Сэтгэлийн амар амгалан их нөлөөтэй.

2. Cortisol их өндөр байснаар хүний бие өөрийн булчингийн эдээ задралд оруулж энерги болгон ашиглаж эхэлдэг аж. Булчингийн массаа алдах нь эрүүл мэндэд маш сөрөг нөлөөтэй. Наанадаж л зүрхэнд ирэх ачаалал их болно. Ядарч эрч хүчгүй болно. Биеийг нөхөн төлжүүлдэг чухал бодисууд булчингаас бий болж байдаг.

3. Тархины соргог байх, айдсыг мэдрэх гол төв болох Amygdala нь стрессний гормоны нөлөөгөөр хэт их ачааллаж эхэлдэг. Улмаар сэтгэл тавгүйрч хямрах, сэтгэл түгших эмгэг бий болдог. Дотор хоосон оргиод, пал хийсэн муухай мэдрэмж төрөөд хямраагаад байдаг болно.

4. Хүний DNA буюу ДНК гэж удмын мэдээллийг хадгалсан утас шиг нарийхан зүйл биеийн эсүүд дотор бий шүү дээ. ДНК ын үзүүрт теломер гэдэг хамгаалалтын уураг бий. Зүйрлэж хэлбэл гутлын үдээсний үзүүрт хамгаалалтын хуванцар түрхлэг байдаг шүү дээ, түүнтэй ижил. Теломер гэмтэж эхэлдэг. Ингэснээс цааш хүний ДНК гэмтэж биеийн тань эсүүд хөгширч эхэлдэг. Та хурдан хөгширнө гэсэн үг.

5. Стрессний гормон нь дархлааны цагаан эсийг дарангуйлдаг. Хүн өвдөмтгий болж, биеийн нөхөн сэргэлт удааширдаг.

6. Хүний биед сахар, давс, муу тос гэх мэт эрүүл мэндэд сайнгүй төрлийн хүнсний зүйлийг идмээр санагдуулаад байдаг. Бие тань дайны үед энергийн эх үүсвэр олохын тулд хоол голохгүй нэхэж байна гэсэн үг. Таны бие гормоны их бага байгаагаар л цагийн байдал ямар байгааг тааж байдаг юм.

7. Стрессний гормон нь бусад гормонуудын зохист тэнцвэрийг алдагдуулж эхэлдэг. Таны бэлгийн гормон болох тестостерон, эстроген зэргийг савлуулж өгнө. Ингэснээр таны бэлгийн дуршил хэвийн бус болно. Ааштай болно. Арьс муухай болно.

8. Таны нойр муудна. Шөнө дунд contesol ихсэх нь жирийн зүйл биш юм. Шөнө юм бодож сэрээд, унтаж чадахгүй хөрвөөгөөд байгаа нь энэ гормоны нөлөө юм. Нойр муутай удаан явснаар таны тархины ой санамжийн төв болох Hippocampus агшиж эхэлдэг гэнэ.

09/08/2025

Existential anxiety гэж юу вэ?🧐

💡Оршихуйн түгшүүр нь хүн өөрийн амьдралын утга учир, яагаад амьдарч байгаа тухайгаа, эрх чөлөөтэй байна уу? эсвэл ганцаардалтай байна уу? гэх мэт амьдралын том асуултуудтай нүүр тулахад үүсдэг гүн гүнзгий мэдрэмж юм. Энэ нь хүн бүрт байх боловч үл тоон орхивол хоосон мэдрэмж, дотоод шалтгаант стресс, цөхрөл, эсвэл сэтгэл гутралд хүргэх боломжтой.

📑Виктор Франкл оршихуйн түгшүүрийг цөхрөл, зорилгогүй, дотоод хоосон байдлын вакумд орох гэж үзсэн бол Карл Юнгийн хувьд оршихуйн олон янзын асуултдаа хүн хариулт олж авснаар тэнд эмчилгээ эхэлдэг тухай дурдсан байдаг. Ролло Мэй, Ирвин Ялом нар бидний хамгийн гүн гүнзгий хямрал бол утга учиргүй байдал, тусгаарлалт, эрх чөлөө, үхэлтэй нүүр тулахад үүсдэг хэмээсэн бол Альберт Камус амиа хорлолт үргэлж иррациональ байдаггүй, энэ нь амьдралын утга учиргүй байдалд үзүүлж буй хариу үйлдэл хэмээн оршихуйн түгшүүрийн тухай тайлбарласан байна.

🧿"Оршихуйн түгшүүр: Эерэг сэтгэл заслын хандлага" семинар явагдах гэж байна. Энэхүү семинарт бид оршихуйн түгшүүрийг хэрхэн ойлгож, ямар тохиолдолд энэ нь невротик асуудал болж хувирдаг талаар болон эерэг сэтгэл засал энэ нөхцөлд ямар шийдэл санал болгодгийг авч хэлэлцэнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор харна уу: https://tally.so/r/mBW2dQ

09/08/2025

Мэргэшлийн статусыг үнэн зөв, ёс зүйтэй ашиглах тухай мэдэгдэл

Address

Uliastay

Telephone

+97694007972

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Сэтгэлийн гоёл ТББ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Сэтгэлийн гоёл ТББ:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram