Phenix Mongolia Official

  • Home
  • Phenix Mongolia Official

Phenix Mongolia Official Сэргээн засах физиk эмчилгээ

ШЭЭС ЗАДГАЙРАЛЭмэгтэй хүмүүсийн шээсний сүв эрчүүдийг бодвол өргөн мөн 3,5-4см хүртэл урттай байдаг. Иймд шээс задгайрал...
26/10/2025

ШЭЭС ЗАДГАЙРАЛ

Эмэгтэй хүмүүсийн шээсний сүв эрчүүдийг бодвол өргөн мөн 3,5-4см хүртэл урттай байдаг. Иймд шээс задгайралд илүү өртдөг. Давсаг болон түүнийг өргөж байгаа шээсний сүвийг барьж байгаа, шээх процессд оролцдог чухал эрхтэн нь аарцаг ёроолын булчин юм. Булчингийн алдагдал мэдрэлийн гаралтайгаар ихэвчлэн шээс задгайрал үүсдэг.
Орчин үед шээс алдрах эмгэгийг 5 бүлэг болгон авч үздэг болжээ. Эдгээр өөрчлөлт шинж тэмдгээс таньд байна уу анзаараад үзээрэй!
🔸️Ачааллын гаралтай шээс задгайрал
Ханиах найтаах, инээх, хүнд зүйл өргөх, үсрэх харайх гүйх, бөөлжих зэрэг давсганд дарамт ирэх үед шээс өөрийн мэдэлгүй ялгардаг.
🔸️Мэдрэлийн гаралтай шээс задгайрал
Давсаг дүүрээгүй ч шээмээр санагдаад байдаг. Шээс ялгаруулах хүсэл гэнэт хүчтэй төрж, шээс өөрийн мэдэлгүй алдагдана. Шөнө босч бие засна.
🔸️Давсаг дүүрэлттэй холбоотой шээс задгайрал
Давсаг унжилтаас болоод давсаг бие засахад бүрэн сулардаггүй. Дутуу шээсэн мэдрэмж төрдөг. Давсганд шээс ихсээд ирэхэд барьж чадахгүй алддаг.
🔸️Холимог төрлийн шээс задгайрал
Дээрх шээс задгайрлын төрлүүд хавсарсан байж болдог.
Ямар хүмүүст илүү тохиолддог вэ?
- Таргалалттай
- Өтгөн хатдаг/ хэвлийн хөндийн дотоод даралт дүлэх тоолонд доор байгаа булчиндаа ачаалал өгдөг.
- Олон төрсөн/ хүндрэлтэй төрсөн/
- Жирэмслэлт/ том ураг тээдэг/
- Цэвэршилт/ Эстроген даавар буурснаар булчин хүчирхэг байдлаа алддаг/
- Архи тамхины хэрэглээ
- Өвчин/гэмтэл осол, чихрийн шижин
- Эмийн зохисгүй хэрэглээ
- Хэвлийн хөндийн хагалгаа
- Шээс ялгаруулах архаг хэлбэрийн үед дараахь хүндрэлүүд тулгардаг
😰Арьсны асуудал. Байнгын нойтон арьснаас тууралт, арьсны халдвар, шарх үүсч болно.
Шээсний замын халдвар. Шээсний замын халдварыг дахин дахин нэмэгдүүлэх эрсдлийг нэмэгдүүлдэг./Цистит/
Таны хувийн амьдралд үзүүлэх нөлөө. Таны нийгэм, ажил, хувийн харилцаанд нөлөөлж болзошгүй юм.
Урьдчилан сэргийлэх эмчлэх арга
▪️Хоол уух зүйлсд/ кофейн, согтууруулах ундаа, хүчиллэг хоол хэрэглэж давсгийг цочроохоос зайлсхийх/
▪️Кегель дасгал хийх
▪️Физик эмчилгээ хийлгэх
Зөвхөн манай эмнэлэгт энэ таван төрлийн шээс задгайралд зориулсан хөтөлбөртэй Белги аппарат байдаг.
📞99813440 89813440emneleg Medcare center Phenix Mongolia Official Phenix Mongolia Official Medcare Muugii utree changalagch

Сэтгэлээр унахаасаа өмнө доорх зөвлөмжийг уншаад үзээрэй. Мэдээж чангалах зөндөө арга байна шдээ.Үтрээ суларсны үед илрэ...
26/10/2025

Сэтгэлээр унахаасаа өмнө доорх зөвлөмжийг уншаад үзээрэй. Мэдээж чангалах зөндөө арга байна шдээ.

Үтрээ суларсны үед илрэх нийтлэг шинж тэмдэг:
● Бэлгийн харьцааны мэдрэмж буурах
- Үтрээний булчин сулрахад агшиж чангарч чадахгүй болсноор бэлгийн харьцааны үед мэдрэмж багасдаг.
- Зарим эмэгтэйчүүдийн хувьд "хоосон" эсвэл "өргөн" мэдрэмж төрдөг.

● Жижиг даралт, чирэгдэл мэдрэгдэх
- Удаан зогсох, хүнд юм өргөх үед аарцаг орчимд даралт, татах мэт мэдрэмж үүсч болно.
- Үтрээний хананд давсаг, умай шулуун гэдэс унжаад ороод ирсэн байдаг.

● Шээс задгайрах
- Инээх, найтаах, ханиах үед шээс дусах, шээс барихад хүндрэлтэй болох.
- Энэ нь аарцгийн булчин сулралтай холбоотой байдаг.

● Үтрээний хуурайшилт, хорсох мэдрэмж
- Үтрээний салст хуурайшиж, үрэвсэл амархан үүсдэг.
- Өвдөлт эсвэл эвгүй мэдрэмж
- Зарим эмэгтэйчүүд бэлгийн харьцааны үед эсвэл дараа нь өвдөлт, эвгүй мэдрэмж мэдэрдэг.

● Сэргээх, сайжруулах арга зам:
- Vтрээгээ сул үгүйг эмчид үзүүлэн үнэлүүлээрэй. Мөн аппаратаар тодорхойлуул.
- Кегелийн дасгал: Аарцгийн давхрын булчингаа чангалж, суллах дасгалуудыг өдөр бүр хий
- Өөрт тохирох кегель бөмбөлөг хэрэглэ.
- Физик эмчилгээ өөрт тохирох аппарат хэрэгсэлийг сонгон хийлгэ.
Phenix Mongolia Official Muugii utree changalagch center .emneleg

📞99813440 89813440

🦵 Үе мөчний өвдөлт таны өдөр тутмын амьдралд нөлөөлж, зовоож байна уу?Үрэвсэл дарах тарилга, PRP эмчилгээ, физик эмчилгэ...
26/10/2025

🦵 Үе мөчний өвдөлт таны өдөр тутмын амьдралд нөлөөлж, зовоож байна уу?

Үрэвсэл дарах тарилга, PRP эмчилгээ, физик эмчилгээнүүд

✔ Үрэвслийг бууруулна
✔ Өвдөлтийг намдаана
✔ Үений хөдөлгөөнийг сайжруулна
✔ Эмчилгээний үр дүн хэдэн сар, жил үргэлжилнэ.

💡 Артрит, артроз, шөрмөс үрэвсэл, мөр, өвдөг, шагайн өвдөлтөд үр дүнтэй.

📍 Эмчийн үзлэг хийсний дараа зөвлөмж өгнө
📞 Утас:99813440 89813440
🏥БГД 19-р хороо Модны 2ын зам дагуу Гранд Хилл зочид буудлын баруун хойно Оймон төв 9 давхарт 904 тоот
Phenix Mongolia Official center Muugii utree changalagch

Сарын тэмдгийн мөчлөгийг тогтворжуулах шинэ аргаФизик эмчилгээ #Миофийдбэк Белги аппарат   Франц аппарат  #Нойргүйдэл ст...
26/10/2025

Сарын тэмдгийн мөчлөгийг тогтворжуулах шинэ арга

Физик эмчилгээ

#Миофийдбэк Белги аппарат
Франц аппарат #Нойргүйдэл стресс түгшүүр бууруулах аппарат

● Эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг бол сарын тэмдгийн мөчлөгийн алдагдал, өвдөлт, дааврын тэнцвэргүй байдал юм.
Орчин үеийн физик эмчилгээ нь зөвхөн булчин чангалах бус, дааврын үйл ажиллагаа болон цусны эргэлтэд нөлөөлж, мөчлөгийг тогтворжуулахад тусалдаг.

⚙️ Mиофийбэк ба Феникс аппаратууд гэж юу вэ?

🔹 Mиофийдбэк
Булчин, ялангуяа аарцагны ёроолын булчингийн үйл ажиллагааг сэргээж, цусны эргэлт болон дааврын тэнцвэрт нөлөөлдөг.
🔹 Phenix
Биоfeedback, EMG технологид суурилсан эмчилгээний систем бөгөөд дааврын зохицуулалт, стресс бууруулах, биеийн ерөнхий тэнцвэрийг сэргээхэд тусална.
🔹️Альфа стим
Нойргүйдэл, стресс түгшүүр бууруулдаг.

● Үр нөлөө:
✨ Сарын тэмдгийн мөчлөг тогтворжино
✨ Хэвлийн доод хэсгийн хүнд, өвдөлт буурна
✨ Сэтгэл санаа, нойр, дааврын тэнцвэр сайжирна
✨ Аарцагны булчингийн ажиллагаа идэвхжинэ

👩‍⚕️ Хэнд тохиромжтой вэ?
- Мөчлөгийн алдагдалтай
- Сарын тэмдэг ирэхэд өвдөлт ихтэй
- Дааврын тэнцвэрийн асуудалтай
- Төрсний дараах сэргээн засах эмчилгээ хийлгэж буй эмэгтэйчүүдэд

Тогтмол мөчлөг, эрч хүчтэй биед Mиофийдбэк, феникс, альфа стим эмчилгээ туслах болно!
📞99813440 89813440
Medcare эмнэлэг Medcare center Medcare Muugii utree changalagch .emneleg

Насны зөрүүгийн нөлөө нь бие физиологийн, сэтгэлзүйн, мөн харилцааны хүчин зүйлүүдээс шалтгаалдаг.● Бие физиологийн ялга...
26/10/2025

Насны зөрүүгийн нөлөө нь бие физиологийн, сэтгэлзүйн, мөн харилцааны хүчин зүйлүүдээс шалтгаалдаг.

● Бие физиологийн ялгаа
Бэлгийн дур хүсэл (либидо) нь нас ахих тусам өөрчлөгддөг.
♂️Эрэгтэйчүүдэд: - Тестостероны түвшин буурч, сэрэл авах хугацаа уртсаж болно.
♀️Эмэгтэйчүүдэд: Эстрогений түвшин, дааврын хэлбэлзэл, цэвэршилтийн үеийн өөрчлөлт нөлөөлдөг.

Иймд залуу хүнд илүү тогтвортой эсвэл идэвхтэй дур хүсэл байхад, ахимаг насны хүн илүү тайван, ойр дотно байдлыг илүүд үзэх хандлагатай байдаг.

● Сэтгэлзүйн ба харилцааны ялгаа
- Хүлээлт: Насны зөрүүтэй хүмүүсийн хувьд бэлгийн харилцаанаас хүлээж буй зүйл (жишээ нь, сэтгэл хөдлөл үү эсвэл зүгээр физик таашаал уу) ялгаатай байж болно.
- Туршлага ба итгэлцэл: Ахимаг хүн илүү туршлагатай байж, нөгөө талдаа итгэл төрүүлэх чадвартай байдаг бол залуу хүн илүү эрч хүчтэй, сониуч байж харилцаанд шинэ эрч хүч нэмж өгдөг.
- Харилцааны нээлттэй байдал: Насны ялгаа их байх тусам хүсэл, хэмнэл, харилцааны хэв маягийг тохируулахад илүү ярилцах, ойлголцох шаардлага гардаг.

● Хамгийн чухал нь тохиролцоо ба харилцан ойлголцол

Нас өөр байлаа ч, хэрвээ хоёр тал:

бие биенийгээ хүндэлж, илэн далангүй ярилцаж чаддаг, хүсэл, хэмнэлээ тохируулж чаддаг бол насны зөрүү нь саад болохоос илүү сонирхолтой ялгааг бий болгож чаддаг.
📞99813440 89813440
Medcare эмнэлэг Medcare center Medcare Muugii utree changalagch

● Хэт хурдан дур тавих (түргэн дур тавих / Premature ej*******on)Энэ нь бэлгийн сулрал биш, харин тусдаа эмгэг юм.Эрэгтэ...
26/10/2025

● Хэт хурдан дур тавих (түргэн дур тавих / Premature ej*******on)
Энэ нь бэлгийн сулрал биш, харин тусдаа эмгэг юм.

Эрэгтэй хүн дур тавихаа хянаж чадахгүй, ихэнхдээ бэлгийн харилцааны эхний 1 минутын дотор дур тавьдаг бол “түргэн дур тавих” гэж үздэг.

Шалтгаан:
- Сэтгэл зүйн дарамт, айдас, сэтгэл гутрал
- Тунгалаг булчингийн хэт мэдрэгшил
- Дааврын тэнцвэргүй байдал
- Хэт удаан завсарласан, эсвэл хэт их хөөрөл

● Хэт удаан дур тавих (Delayed ej*******on)
Энэ нь ч мөн бэлгийн сулрал биш, харин дур тавилт удаашрах эмгэг. Эрэгтэй хүн дур тавих хүртэл хэт удаан үргэлжилдэг, эсвэл огт дур ханахгүй тохиолдол....

Шалтгаан:
- Зарим эмийн нөлөө (жишээ нь antidepressant буюу сэтгэл гутралын эм)
- Сэтгэлзүйн шалтгаан, айдас
- Мэдрэлийн үйл ажиллагааны алдагдал
- Дааврын өөрчлөлт, насжилт

● Харин “бэлгийн сулрал” (Erectile dysfunction, ED) гэж юу вэ?
- Энэ нь хөвчрөл хангалтгүй, эсвэл удаан барьж чаддаггүй байдал юм. Өөрөөр хэлбэл дур тавилтын хугацаа биш, харин хөвчрөх чадварын асуудал.

Дүгнэлт:
• Бэлгийн сулрал биш!
- Түргэн дур тавих
- Хяналтгүй хурдан дур тавих
- Удаан дур тавих
- Дур тавилт хэт удаан эсвэл тавьдаггүй
• Бэлгийн сулрал мөн!
- Хөвчрөхгүй байх
- Хөвчрөл сул эсвэл тогтворгүй

Хэрэв энэ шинж тэмдэг сүүлийн үед тогтмол илэрч байгаа бол
- Амралт ажлаа зохицуулах
- Хөдөлгөөн хийх, алхах
- Стресс түгшүүр бууруулах физик эмчилгээ хийлгэх
- Нойргүйдлийн эмчилгээ хийлгэх
- Кегель дасгал хийх
- Эрэгтэйчүүдийн нөхөн сэргээх физик эмчилгээ хийлгэх

📞99813440 89813440
Medcare эмнэлэг Medcare center Medcare Muugii utree changalagch .emneleg

Цэвэршилт явагдах үед зөв арга хэмжээ авах нь биеийн болон сэтгэл зүйн эрүүл мэндийг хамгаалахад маш чухал● Үтрээний эмч...
26/10/2025

Цэвэршилт явагдах үед зөв арга хэмжээ авах нь биеийн болон сэтгэл зүйн эрүүл мэндийг хамгаалахад маш чухал
● Үтрээний эмчилгээ
Булчингийн хүч муудаж шээс задгайрал, үтрээний хуурайшилт, эвгүй мэдрэмж, бэлгийн амьдралд өөрчлөлт ороход
Үтрээ чангалж, шээс задгайрлыг зогсоож, хуурайшилт арилгах ФИЗИК ЭМЧИЛГЭЭ ХИЙЛГЭХ.

● Хоол хүнс
- Кальци, D витамин уух /шинжилгээнд үндэслэн эмчийн заавраар/
- Сүү, тараг, аарц, самар, ногоон навчит ногоо, загас идэх
- Өөх тос, чихэр, кофе, архи, тамхи хязгаарлах
Эдгээр нь халуун оргилох, сэтгэл санааны савлагааг нэмэгдүүлдэг.
- Уураг, эслэгтэй хоол хүнс түлхүү хэрэглэ
Тахиа, буурцаг, овьёос, бүхэл үр, ногоо, жимс.

● Хөдөлгөөн дасгал тогтмол хий
- Долоо хоногт 3–5 удаа 30 минут идэвхтэй алхах, йог, сунгалт, булчин бэхжүүлэх дасгал хийх.
- Аарцаг ёроолын булчингаа чангаруулах Keгель дасгал, Кегелийн бөмбөлөг/өөрт тохирох/ хэрэглэх.

● Сэтгэл зүйн дэмжлэг
- Сэтгэл санааны хэлбэлзэл, уур уцаартай болох, нойргүйдэх үед сэтгэл засал, амьсгалын дасгал, тайвшрах арга техник ашиглах, бясалгал хийх.
НОЙРГҮЙДЭЛ, СТРЕСС ТҮГШҮҮРИЙН ЭСРЭГ ФИЗИК ЭМЧИЛГЭЭ ХИЙЛГЭХ.
- Нөхөр, гэр бүл, найз нөхдийн дэмжлэг чухал

● Үзлэгт орох
- Жилд 1–2 удаа эмэгтэйчүүдийн үзлэгт орох.
- Цусны даралтаа тогтмол хянах, ясны нягтралын шинжилгээ хийлгэж байгаарай.
📞99813440 89813440
Medcare эмнэлэг Medcare Muugii utree changalagch Medcare center

🦵 Үе мөчний өвдөлт таны өдөр тутмын амьдралд нөлөөлж, зовоож байна уу?Үрэвсэл дарах тарилга, PRP эмчилгээ, физик эмчилгэ...
16/10/2025

🦵 Үе мөчний өвдөлт таны өдөр тутмын амьдралд нөлөөлж, зовоож байна уу?

Үрэвсэл дарах тарилга, PRP эмчилгээ, физик эмчилгээнүүд

✔ Үрэвслийг бууруулна
✔ Өвдөлтийг намдаана
✔ Үений хөдөлгөөнийг сайжруулна
✔ Эмчилгээний үр дүн хэдэн сар, жил үргэлжилнэ.

💡 Артрит, артроз, шөрмөс үрэвсэл, мөр, өвдөг, шагайн өвдөлтөд үр дүнтэй.

📍 Эмчийн үзлэг хийсний дараа зөвлөмж өгнө
📞 Утас:99813440 89813440
🏥БГД 19-р хороо Модны 2ын зам дагуу Гранд Хилл зочид буудлын баруун хойно Оймон төв 9 давхарт 904 тоот
Phenix Mongolia Official Medcare center Medcare Muugii utree changalagch

ШЭЭС ЗАДГАЙРАЛ эмчлэгддэгЭмэгтэй хүмүүсийн шээсний сүв эрчүүдийг бодвол өргөн мөн 3,5-4см хүртэл урттай байдаг. Иймд шээ...
16/10/2025

ШЭЭС ЗАДГАЙРАЛ эмчлэгддэг

Эмэгтэй хүмүүсийн шээсний сүв эрчүүдийг бодвол өргөн мөн 3,5-4см хүртэл урттай байдаг. Иймд шээс задгайралд илүү өртдөг. Давсаг болон түүнийг өргөж байгаа шээсний сүвийг барьж байгаа, шээх процессд оролцдог чухал эрхтэн нь аарцаг ёроолын булчин юм. Булчингийн алдагдал мэдрэлийн гаралтайгаар ихэвчлэн шээс задгайрал үүсдэг.
Орчин үед шээс алдрах эмгэгийг 5 бүлэг болгон авч үздэг болжээ. Эдгээр өөрчлөлт шинж тэмдгээс таньд байна уу анзаараад үзээрэй!
🔸️Ачааллын гаралтай шээс задгайрал
Ханиах найтаах, инээх, хүнд зүйл өргөх, үсрэх харайх гүйх, бөөлжих зэрэг давсганд дарамт ирэх үед шээс өөрийн мэдэлгүй ялгардаг.
🔸️Мэдрэлийн гаралтай шээс задгайрал
Давсаг дүүрээгүй ч шээмээр санагдаад байдаг. Шээс ялгаруулах хүсэл гэнэт хүчтэй төрж, шээс өөрийн мэдэлгүй алдагдана. Шөнө босч бие засна.
🔸️Давсаг дүүрэлттэй холбоотой шээс задгайрал
Давсаг унжилтаас болоод давсаг бие засахад бүрэн сулардаггүй. Дутуу шээсэн мэдрэмж төрдөг. Давсганд шээс ихсээд ирэхэд барьж чадахгүй алддаг.
🔸️Холимог төрлийн шээс задгайрал
Дээрх шээс задгайрлын төрлүүд хавсарсан байж болдог.
📍Ямар хүмүүст илүү тохиолддог вэ?
- Таргалалттай
- Өтгөн хатдаг/ хэвлийн хөндийн дотоод даралт дүлэх тоолонд доор байгаа булчиндаа ачаалал өгдөг.
- Олон төрсөн/ хүндрэлтэй төрсөн/
- Жирэмслэлт/ том ураг тээдэг/
- Цэвэршилт/ Эстроген даавар буурснаар булчин хүчирхэг байдлаа алддаг/
- Архи тамхины хэрэглээ
- Өвчин/гэмтэл осол, чихрийн шижин
- Эмийн зохисгүй хэрэглээ
- Хэвлийн хөндийн хагалгаа

● Шээс ялгаруулах архаг хэлбэрийн үед дараахь хүндрэлүүд тулгардаг

- Арьсны асуудал. Байнгын нойтон арьснаас тууралт, арьсны халдвар, шарх үүсч болно.
- Шээсний замын халдвар. Шээсний замын халдварыг дахин дахин нэмэгдүүлэх эрсдлийг нэмэгдүүлдэг./Цистит/
- Таны хувийн амьдралд үзүүлэх нөлөө. Таны нийгэм, ажил, хувийн харилцаанд нөлөөлж болзошгүй юм.
✅️Урьдчилан сэргийлэх эмчлэх арга
▪️Хоол уух зүйлсд/ кофейн, согтууруулах ундаа, хүчиллэг хоол хэрэглэж давсгийг цочроохоос зайлсхийх/
▪️Кегель дасгал хийх
▪️Физик эмчилгээ хийлгэх
Зөвхөн манай эмнэлэгт энэ таван төрлийн шээс задгайралд зориулсан хөтөлбөртэй Белги аппарат байдаг.
📞99813440 89813440

Танд дараах шинж тэмдэг байгаа бол доорх үзлэгийг хийлгээрэй○ Шээс задгайрал явагдаад байгаа- Шээсээ өөрийн хяналтгүй ду...
16/10/2025

Танд дараах шинж тэмдэг байгаа бол доорх үзлэгийг хийлгээрэй
○ Шээс задгайрал явагдаад байгаа
- Шээсээ өөрийн хяналтгүй дусаадаг
- Гэнэт шээс хүрдэг
- Ойр ойрхон шээдэг
- Дутуу шээгээд давсганд шээс үлддэг
- Шөнө босч шээдэг
- Бэлгийн харьцааны үед шээсээ дусаадаг
○ Үтрээ суларсан мэт санагдаад
- Бэлгийн мэдрэмж буурсан
- Үтрээгээр хий хяналтгүй гардаг
- Хуурайшилтай
○ Унжилт
- Давсаг / Шээс задгайрал/
- Умай / Бэлгийн харьцааны үед тулдаг, өвддөг/
- Шулуун гэдэс / Шамбарам, цагаан мах эргэх, цус гарах/

🔹️Үзлэгээр
- Vтрээний булчингийн хүчээ
- Унжилтын зэргээ
- Шээс задгайрлын төрөл шалтгаанаа Дотуур үзлэг болон аппараттай хослуулж хийлгээрэй.
- Өөрт тохирох эмчилгээ, дасгал, кегель бөмбөлөг зэргээ мэдээд аваарай.

Үзлэг үнэ: 48000 төг
📍БГД 19-р хороо Модны 2ын зам дагуу Гранд Хилл зочид буудлын баруун хойно Оймон төв 9 давхарт 904 тоот
📞99813440 89813440

Address


Opening Hours

Monday 10:00 - 20:00
Tuesday 10:00 - 20:00
Wednesday 10:00 - 20:00
Thursday 10:00 - 20:00
Friday 10:00 - 20:00
Saturday 10:00 - 20:00
Sunday 10:00 - 20:00

Telephone

+97699813440

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Phenix Mongolia Official posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

  • Want your practice to be the top-listed Clinic?

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram