АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны сургууль

  • Home
  • Mongolia
  • Yösönbulag
  • АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны сургууль

АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны сургууль Говь-Алтай Анагаах ухааны сургууль

15/04/2026
12/04/2026
07/03/2026

Био-Анагаахын Сургууль нь "СУДЛААЧ ОЮУТАН 2026" эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах ажлын хүрээнд сургуулийнхаа шилдэг оюутнаа 3 номинацаар шалгаруулах болсон тул оюутан залуус та бүхэн матeриалаа ирүүлнэ үү.
https://biomedicine.mnums.edu.mn/mn/2026/02/26/best_student/

07/03/2026

📢 АУ-ны доктор, профессор Мижидийн Чултэмсүрэнгийн нэрэмжит Эм судлалын улсын XIV олимпиад зохион байгуулагдах гэж байна.

Анагаах ухаан, эм зүй болон эрүүл мэндийн чиглэлээр суралцаж буй оюутнууд та бүхнийг урьж байна.Тус олимпиад нь ирээдүйн эмч, эм зүйчдийн эм судлалын мэдлэгийг гүнзгийрүүлэх, эмийн зохистой хэрэглээний боловсролыг дэмжих зорилготой юм.

Шагналын сан
🥇 I байр – 1,000,000₮
🥈 II байр – 700,000₮
🥉 III байр – 500,000₮
⭐ Тусгай байр – 150,000₮ (5 оюутан)

📅 Хэзээ
• I шат – 2026.04.04
• II шат – 2026.04.25

📝 Бүртгэл
📆 2026.03.09 – 2026.03.31

📄 Олимпиадын удирдамж:
https://docs.google.com/document/d/1u11JZOq8hL9-AC-HF-oSG2jqeSDfwvme/edit?usp=sharing&ouid=115257268324187485428&rtpof=true&sd=true

📌 Анхааруулга
Бүртгүүлсэн оюутнууд Google Classroom-д бүртгүүлнэ үү. 🔑 Classroom код: i35wz6jp

Зохион байгуулагч:
Монголын эм судлаач багш нарын нийгэмлэг
АШУҮИС – БАС, Эм судлалын тэнхим

24/02/2026

“ОЮУТАН ЦЭРЭГ” ХӨТӨЛБӨРИЙН БҮРТГЭЛ ИРЭХ САРЫН 1-НЭЭС ЭХЭЛНЭ

2026 оны "Оюутан цэрэг"-т цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдах оюутан суралцагчийн бүртгэл гуравдугаар сарын 1-ний өдрийн 00:00 цагаас гуравдугаар сарын 10-ны өдрийн 23:59 цагийн хооронд үргэлжилнэ.

Бүртгэл төрийн мэдээллийн нэгдсэн систем "E-Mongolia"-иар явагдана. "Оюутан цэрэг" хөтөлбөрт зөвхөн I дамжааны оюутнууд хамрагддаг байсан бол 2025 онд Батлан хамгаалах яамнаас журамд өөрчлөлт оруулснаар II болон III дамжааны оюутнууд хамрагдах боломжтой болжээ.

Сургалтад бүртгүүлэх оюутан, суралцагч нь дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын байгууллагын сургалтын байгууллагын I, II, III дамжаанд, эсхүл мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагад суралцдаг байх;
Тухайн жилийн зургаадугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх;
Эрүүл мэндийн даатгалын шимтгэл сүүлийн нэг жил төлсөн байх;
Тухайн хичээлийн жилийн нэгдүгээр улирлын сурлагын голч дүн 2.8 ба түүнээс дээш байх зэрэг шаардлага тавигдана.

Address

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ АНАГААХ УХААНЫ СУРГУУЛЬ
Yösönbulag
1234

Alerts

Be the first to know and let us send you an email when АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны сургууль posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share