Дорнод аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв

  • Home
  • Дорнод аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв

Дорнод аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв Дорнод аймаг дахь Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв

04/11/2025
“Хамгийн сайн халамж бол хөдөлмөр эрхлэлт” жилийн хүрээнд “Нандин” худалдааны танхим идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна...
03/11/2025

“Хамгийн сайн халамж бол хөдөлмөр эрхлэлт” жилийн хүрээнд “Нандин” худалдааны танхим идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна

Арваннэгдүгээр сарын 1-ний өдөр Нутгийн удирдлагын ордонд Жижиг, дунд үйлдвэрийн газар болон Төрийн банкнаас санаачлан зохион байгуулсан бизнес эрхлэгчдийн “Миний Монгол” уулзалт, үзэсгэлэн худалдаа амжилттай зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээнд 30 гаруй аж ахуйн нэгж, байгууллага, иргэд оролцсон бөгөөд манай төвийн “Нандин урлал” танхимд бүтээгдэхүүнээ борлуулдаг 17 хөгжлийн бэрхшээлтэй иргэн өөрсдийн гар урлалын бүтээлүүдээрээ оролцсон юм.

Үзэсгэлэнд оролцсон бүтээлүүдээс манай иргэдийн гар урлалын нэг “Шилдэг бүтээл”-ийн шагнал хүртсэн нь бидний хувьд бахархалт амжилт боллоо.

“Бие даан амьдрах” хөтөлбөрийн оролцогч урам зориг өглөөӨнөөдөр буюу 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төвийн зааланд...
31/10/2025

“Бие даан амьдрах” хөтөлбөрийн оролцогч урам зориг өглөө

Өнөөдөр буюу 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төвийн зааланд “Бие даан амьдрах” хөтөлбөрийн оролцогч Д.Сарнай зочилж, өөртэйгээ ижил нөхцөл байдалтай хүмүүст урам зориг, туршлагаа хуваалцан, оролцсон хөтөлбөрийнхөө талаар сонирхолтой мэдээлэл өгч, халуун дотно ярилцлага өрнүүллээ.

Мөн энэ үеэр Хүртээмж, нийгмийн оролцооны мэргэжилтэн Г.Ундармаа төв болон аймгийн хэмжээнд сүүлийн үед зохион байгуулагдсан арга хэмжээ, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, оролцогчидтой санал бодлоо солилцсон юм.

Төвийн албан хаагчид БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөлөнбуйр хотоос хандивласан гацуур модны суулгацуудыг тарилааМонгол Улсын Ерөнхий...
28/10/2025

Төвийн албан хаагчид БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөлөнбуйр хотоос хандивласан гацуур модны суулгацуудыг тарилаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд байгаль орчныг хамгаалах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор төвийн албан хаагчид гацуур модны суулгацуудыг байгууллагын хашаанд тарьж, ногоон байгууламжийн төрөл зүйлээ нэмэгдүүлж, байгальд ээлтэй орчныг бүрдүүлж байна.

Ногоон ирээдүйг хамтдаа бүтээцгээе!

Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар

24/10/2025
Яг одоо # БҮХ НИЙТИЙН ЦАХИМ УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА.Монгол Улсын Засгийн газар, Цахим хөгжил, харил...
20/10/2025

Яг одоо # БҮХ НИЙТИЙН ЦАХИМ УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА.
Монгол Улсын Засгийн газар, Цахим хөгжил, харилцаа холбооны яам,Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас Монгол орон даяар хэрэгжүүлж буй “Бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх 5 дахь аян”-ны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сургалтанд хамруулж байна.

20/10/2025

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас “Бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх V шатны аян"-ны хүрээнд цахим орчны хэрэглээ, ашиглах ур чадварыг нэмэгдүүлэх сургалт 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 14:00 цагт манай төвд зохион байгуулагдана. Иргэд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Send a message to learn more

Монголын тусгай Олимпийн хорооноос Дорнод аймгийн 10 цэцэрлэгийн багш нар болон эцэг эх асран хамгаалагч нарт “Бяцхан та...
16/10/2025

Монголын тусгай Олимпийн хорооноос Дорнод аймгийн 10 цэцэрлэгийн багш нар болон эцэг эх асран хамгаалагч нарт “Бяцхан тамирчин” арга зүйн сургалтыг зохион байгууллаа.

ЗОЧИНТОЙ ӨДӨРӨнөөдөр буюу аравдугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар аймгийн Социал демократ эмэгтэйчүүдийн холбооны дарга, г...
16/10/2025

ЗОЧИНТОЙ ӨДӨР
Өнөөдөр буюу аравдугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар аймгийн Социал демократ эмэгтэйчүүдийн холбооны дарга, гишүүд манай төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Address


Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Дорнод аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

  • Want your practice to be the top-listed Clinic?

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram