Спортын сэтгэл зүйч Т.Энхбилэг

Спортын сэтгэл зүйч Т.Энхбилэг Спортын сэтгэл зүй нь тамирчныг тэмцээн дээр өөрийн чаддаг зүйлээ 100% хийж гүйцэтгэхэд нь бэлтгэх юм

19/04/2026
15/04/2026

PRO ELITE BASKETBALL TRAINING – 6 ХОНОГ ҮЛДЛЭЭ!
Сагсан бөмбөгийн мэргэжлийн баг тамирчдын ур чадварыг хөгжүүлэх тусгай хөтөлбөрийг танилцуулж байна.

🏀 Багийн бэлтгэлийн хөтөлбөр:
🔥 Session 1 (04.21–04.30 | 8 хоног)
👨‍🏫 Zeljko Vasiljevic
👨‍🏫 Mateja Gorunovic

- Tape time
- Team building
- Бие халаалт
- Багийн сагсан бөмбөгийн бэлтгэл
- Бэлтгэлийн дундуур спорт хөнгөн хоол
- Feedback

🔥 Session 2 (05.04–05.08 | 5 хоног)
👨‍🏫 Mateja Gorunovic
👨‍🏫Шинжлэх ухааны баг

- Спорт өглөөний цай
- Спортын шинжлэх ухааны сургалтууд (Спортын сэтгэл зүй,
- Спортын хоол зүй, Хүчний бэлтгэл, Атлетик трэйн, Хөдөлгөөн засал)
- Видео анализ

- Tape time
- Team building
- Бие халаалт
- Багийн бэлтгэл
- Feedback

⛹️ Хувь тамирчны бэлтгэлийн үндсэн хөтөлбөр:
🔥 Session 1 (04.21–04.30 | 8 хоног)
👨‍🏫 Zeljko Vasiljevic
👨‍🏫 Mateja Gorunovic

- Спорт өглөөний цай
- Бие халаалт
- Хувийн ур чадварын бэлтгэл
- Feedback

🔥 Session 2 (05.04–05.08 | 5 хоног)
👨‍🏫 Mateja Gorunovic
👨‍🏫Шинжлэх ухааны баг

- Спорт өглөөний цай
- Спортын шинжлэх ухааны сургалтууд (Спортын сэтгэл зүй, Спортын хоол зүй, Хүчний бэлтгэл, Атлетик трэйн, Хөдөлгөөн засал)
- Видео анализ
- Спортын сэтгэл зүйчтэй уулзах хувь уулзалт

📊 Нийт 60 удаагийн, 105 цагийн хөтөлбөр
📍 Оролцогчдын тоо: Мэргэжлийн 2 баг + 20 хувь тамирчин
📅 Бүртгэл доорх линкээр:
https://forms.gle/rU4dziat3ZLmYsnG6

🚀 ЧИ ДАРААГИЙН ТҮВШИНД БЭЛЭН ҮҮ?
#СагсанБөмбөг

14/04/2026

PRO ELITE BASKETBALL TRAINING – ТУН УДАХГҮЙ!

Манай "Bird Sports Management"- ын зүгээс хийгдэж буй эхний хөтөлбөр болох сагсан бөмбөгийн мэргэжлийн баг тамирчдын ур чадварыг хөгжүүлэх тусгай хөтөлбөр зарлагдаж байна!

🔥Хөтөлбөрийн онцлог:
✅ Монголд ажилласан туршлагатай Серби улсын мэргэжлийн дасгалжуулагч нарын баг.

👉Сагсан бөмбөгийн хувь болон багийн тусгай бэлтгэл
👉Спортын сэтгэл зүй
👉Спортын хоол зүй
👉Athletic trainer
👉Хөдөлгөөн засал
👉Хүчний бэлтгэл
👉Спортын анагаах ухаан
👉 Сэтгэл засал
👉 Хөнгөн атлетик

🔥 Тасралтгүй 14 хоног
📊 Нийт 60 удаагийн, 105 цагийн хөтөлбөр

📍 Оролцогчдын тоо: Мэргэжлийн 2 баг + 20 хувь тамирчин

📅 Бүртгэл доорх линкээр:
https://forms.gle/rU4dziat3ZLmYsnG6

🚀 ЧИ ДАРААГИЙН ТҮВШИНД БЭЛЭН ҮҮ?

#СагсанБөмбөг

🇲🇳
02/04/2026

🇲🇳

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА.

Монголын чөлөөт бөхийн холбоо 2028 оны олимпын циклд шинэчилсэн бодлого, тамирчдын цогц хөгжлийг дэмжих зорилтын хүрээнд Монголын спортын сэтгэл судлаачдын холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд цаашид Монголын чөлөөт бөхийн холбооны спортын сэтгэл зүйчээр Н.Рэнжмаа ажиллахаар болсноор шигшээ багийн тамирчдын сэтгэл зүйн бэлтгэл, тэмцээний үеийн төвлөрөл, дарамт даван туулах чадварыг олон улсын жишигт нийцүүлэн шинэ түвшинд хүргэх чухал алхам болж байна.

Санамж бичиг үзэглэх уулзалтад Монголын чөлөөт бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мянганбаяр, Ерөнхий менежер Б.Энхбаяр, Монголын спортын сэтгэл судлаачдын холбооны Гүйцэтгэх захирал Т.Энхбилэг, спортын сэтгэл зүйч Н.Рэнжмаа нар оролцон, хамтын ажиллагааны цаашдын чиглэл, тамирчдын сэтгэл зүйн тогтвортой байдлыг бэхжүүлэх бодит ажлуудын талаар санал солилцлоо.

Энэхүү түншлэл нь Монголын чөлөөт бөхийн тамирчдын олимп, дэлхийн дэвжээнд гаргах амжилтыг шинжлэх ухаан, мэргэжлийн дэмжлэгээр бататгах, 2028 оны олимпын циклд өндөр үр дүнтэй бэлтгэл хангах стратегийн чухал эхлэл болж байна.

28/02/2026

Тамирчдад КАРЬЕР ЗӨВЛӨХ хэрэгтэй юу?Хэнд КАРЬЕР ТӨЛӨВЛӨЛТ хэрэгтэй вэ?Чухал тэмцээний дараа та юу боддог вэ?Ингээд л бүх юм дууссан гэж үү? гэх мэт асуултыг ...

Coming soon …… LA28 program
06/02/2026

Coming soon …… LA28 program

15/01/2026

“Монголын Спортын Сэтгэл Судлаачдын Холбоо”-ны сэтгэл зүйч нарын бүрэлдэхүүнийг та бүхэндээ танилцуулж байна.

“Монголын Спортын Сэтгэл Судлаачдын Холбоо”-ны гүйцэтгэх захирал, спортын сэтгэл зүйч: Т.Энхбилэг
• 2015-2020 BDFI, Таван Богд групп компаниудад
• 2021-2025 МСБХ-ны Үндэсний Дээд Лиг
• 2022,24,25 оны Монголын Волейболын Үндэсний Дээд Лиг
• 2020 оны Токиогийн олимпийн шигшээ баг
• 2022 оны эрэгтэй Сагсан бөмбөгийн шигшээ баг
• 2024- эмэгтэй Сагсан бөмбөгийн шигшээ баг

Нийт 20 гаруй төрлийн 800 гаруй тамирчидтай ажиллаж байна.

14/01/2026

“Монголын Спортын Сэтгэл Судлаачдын Холбоо”-ны сэтгэл зүйч нарын бүрэлдэхүүнийг та бүхэндээ танилцуулж байна.

М.Энхцэцэг нь Монголын Спортын Сэтгэл Судлаачдын Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн, мөн тус холбооны Сургалт, хөгжүүлэлтийн албаны даргаар ажиллаж байна. Практик салбарт сэтгэл судлаач мэргэжлээрээ 13 дахь жилдээ ажиллаж байна.
М.Энхцэцэг нь:
• 2023-2024, 2024-2025 оны МСБХ-ы Үндэсний Дээд Лиг
• 2023-2024, 2024-2025, 2025-2026 оны Монголын Волейболын Үндэсний Дээд Лиг
• 2024 он, Дартсын Ази Тивийн АШТ-нд Монгол Улсын Дартсын эрэгтэй, эмэгтэй, өсвөрийн шигшээ баг
• 2025 он, Монголын Тусгай Олимпын хороо “Турин-2025” өвлийн олимп, Монгол Улсын шигшээ баг
• 2025 он, Азийн Волейболын Холбоо, “AVC NATIONS CUP” Монгол Улсын Волейболын эмэгтэй шигшээ баг
• 2025 он, Дэлхийн Оюутны Универсиад наадам, Монгол Улсын Байт харвааны шигшээ баг
• 2025 он, Зүүн Азийн АШТ, Монгол Улсын Волейболын эмэгтэй шигшээ багт тус тус ажилласан.

12/01/2026

“Монголын Спортын Сэтгэл Судлаачдын Холбоо”-ны сэтгэл зүйч нарын бүрэлдэхүүнийг та бүхэндээ танилцуулж байна.

Б. Золзаяа нь Монголын Спортын сэтгэл судлаачдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, мөн тус холбооны Эрдэм шинжилгээ, судалгааны албаны даргаар ажиллаж байна. Тэрээр 2016 онд Монголын Спортын сэтгэл судлаачдын холбоог үүсгэн байгуулагчдын нэг юм.
Б. Золзаяа нь:
2008 оны Бээжингийн олимп
2012 оны Лондоны олимп
2016 оны Риогийн олимп
2020 оны Токиогийн олимп
2024 оны Парисын олимп
зэрэг Олимпын наадмуудад спортын сэтгэл зүйчээр ажилласан туршлагатай.
Тэрээр 2006–2026 оны хугацаанд спортын сэтгэл зүйчээр 20 жилийн турш ажилласан бөгөөд 2006 оноос хойш Монгол Улсын Их Сургуульд багшаар тасралтгүй ажиллаж байна.

10/01/2026

Сайн байцгаана уу? Шинэ оныг шинэ гоё мэдээгээр эхлүүлж байгаадаа баяртай байна. Монголын Спортын Сэтгэл Судлаачдын Холбоо нь 2026 оныг бүрэн бүрэлдэхүүнээрээ эхлүүлж дэд ерөнхийлөгч нараа та бүхэндээ танилцуулж байна.

Э.УУГАНБАЯР /ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ/
"Jarvis Machinery Manufacturing Factory" монгол дахь албан ёсны төлөөлөгч "Jarvis Sales Mongolia" ХХК гүйцэтгэх захирал.

09/01/2026

Сайн байцгаана уу? Шинэ оныг шинэ гоё мэдээгээр эхлүүлж байгаадаа баяртай байна. Монголын Спортын Сэтгэл Судлаачдын Холбоо нь 2026 оныг бүрэн бүрэлдэхүүнээрээ эхлүүлж дэд ерөнхийлөгч нараа та бүхэндээ танилцуулж байна.

Д.СУМЪЯА /ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ/
Монгол Улсын эмэгтэй жудо бөхийн олимпын мөнгөн медальт, дэлхийн алт, хошой хүрэл медальт, Ази тивийн аварга,Монгол Улсын Гавьяат Тамирчин, Хөдөлмөрийн баатар.

08/01/2026

Сайн байцгаана уу? Шинэ оныг шинэ гоё мэдээгээр эхлүүлж байгаадаа баяртай байна. Монголын Спортын Сэтгэл Судлаачдын Холбоо нь 2026 оныг бүрэн бүрэлдэхүүнээрээ эхлүүлж дэд ерөнхийлөгч нараа та бүхэндээ танилцуулж байна.

М.УРАНЦЭЦЭГ / ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ/
Монгол Улсын эмэгтэй жудо бөхийн олимпын хүрэл медальт, дэлхийн аваргын алт, мөнгө, хошой хүрэл медальт, Ази тивийн аварга,Монгол Улсын Гавьяат Тамирчин, Хөдөлмөрийн баатар.

Address

Wolli Creek
Sydney, NSW

Opening Hours

Monday 9am - 5pm
Tuesday 9am - 5pm
Wednesday 9am - 5pm
Thursday 9am - 5pm
Friday 9am - 5pm

Telephone

+61416397631

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Спортын сэтгэл зүйч Т.Энхбилэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Спортын сэтгэл зүйч Т.Энхбилэг:

Share