27/10/2025
🔘“Аутизмын хүрээний эмгэг” илрэх шинжээс....
🔲Харилцааны онцлог:
- Нийгмийн тогтсон дэг журмыг ойлгодоггүй;
- Харилцааг хэрхэн эхлүүлэх, цаашид яаж хадгалахаа мэддэггүй;
- Бусадтай хамтарч тоглодоггүй;
- Хүний нүд рүү эгцэлж хардаггүй;
🔲Мэдрэхүйн онцлог:
- Биедээ огт хүргэхгүй, эсвэл даралт мэдрэх дургүй;
- Өвдөлтийг хэт болон дутуу мэдэрдэг;
- Зарим дуу чимээ ялангуяа чанга чимээнд дургүйцэж айдаг;
- Цөөн төрлийн хоол иддэг;
🔲Давтагдмал үйлийн онцлог:
-Шинэ орчин нөхцөлд дасан зохицох чадвар сул;
- Нэг хэвийн дараалал, байрлал, шаарддаг;
- Нэг л тоглоомоор зориулалтын бус тоглодог;
- Нэг үг өгүүлбэр болон үйлдлийг маш олон удаа давтаж хэлэх эсвэл хийдэг.