Besud - Yumeiho

Besud - Yumeiho Эмгүйгээр эмчилэнэ
Léčba bez léků

Уламжлалт бариа засал хийлэгснээр:
- Шилэн хүзүүгээр хөөрч,хөших,шохойжих,толгой таллаж өвдөх \мигрен\
- Хөл,гар байнга даарах,үе мөч өвдөх
- Удаан зогсох суухад хөлөө дагаж чилж бадаарах,шөрмөс татах
- Гэдэс дүүрч өтгөн хатах,гүйлгэх
- Ууц нуруу өвдөх,нуруунд суулт өгөх \остеохондроз\
- Зүрхний хэм алдагдах,даралт ихдэх,буурах
- Хэт таргалах,турах ядарч сульдах
- Стрест орох
- Эмэгтэйчүүдийн сарын хир алдагдах
- Сав хазайх,үргүйдэх зэрэг шинжүүдээс ангижрах болно.

Nomadic 🙏 Praha 2025 📖
12/11/2025

Nomadic 🙏 Praha 2025 📖

“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫН НЭЭЛТЭД УРЬЖ БАЙНА

“Оюунлаг эргэлт медиа” группын дэргэдэх “Эргэлт.мн” мэдээллийн цахим хуудасны сэтгүүлчдийн бүтээл “Сүүлчийн нүүдэлчид” номын нээлт Прага хотын “Утга зохиолын музей – Үндэсний бичгийн дурсгалт газар”-т 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 11:00 цагт болно.

Нүүдэлчин Монгол үндэстний ондоошил, бахархлыг бататгасан бодит амьдрал, түүх, баримтаас сэдэвлэж, урт хугацааны эрэл хайгуулын эцэст Монголчуудын амьдралын ховор содон түүхийг хөрөг бичлэгийн аргаар бичсэн “Сүүлчийн нүүдэлчид” ном нь эрдэмтэн судлаачдаас эхлүүлээд бүх насны уншигчдад зориулагдсан бүтээл юм.

Арга хэмжээний үеэр “Сүүлчийн нүүдэлчид” номыг бичсэн сэтгүүлч, уран бүтээлчид уншигч олонтойгоо уулзаж, өөрсдийн бүтээлийг танилцуулах юм. Энэхүү нээлттэй арга хэмжээнд Чех улсад аж төрж буй иргэд Та бүхнийг Чех анд нөхөд, найзуудын хамт хүрэлцэн ирж, сонирхохыг урьж байна.

Уулзалт болох газар: Muzeum literatury - Památník národního písemnictví
Хаяг: Pelléova 44/22, 160 00 Praha 6
Эхлэх цаг: 11:00

Прага хот
Монгол Улсын Элчин сайдын яам
2025 оны 11 дүгээр сарын 11

Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia

Өдөр бүр 15 минутын түргэн алхалт хийх нь эрүүл мэндэнд тустай.🚶🚶‍♀️Энгийн үед эрүүл мэндийн төлөө 7 хоногт 150 минут ду...
31/08/2025

Өдөр бүр 15 минутын түргэн алхалт хийх нь эрүүл мэндэнд тустай.🚶🚶‍♀️
Энгийн үед эрүүл мэндийн төлөө 7 хоногт 150 минут дунд зэргийн дасгал хөдөлгөөн хийх нь сайн гэж үздэг ч, дасгал хөдөлгөөн хийх завтай хүмүүс их байдаггүй.
Алхалтын зөв техник нь нуруугаа цэх байлгаж, гараа сайтар савлаж алхана. Мөн хамраараа амьсгал авч амаараа гаргах нь цусны даралтанд ч сайн гэгддэг. Өдөр бүр багахан алхалтыг амьдралдаа хэвшил болгоцгооё.!

22/08/2025

🧠👀🧑‍⚕️

Adresa

Liberec
46311

Internetová stránka

Upozornění

Buďte informováni jako první, zašleme vám e-mail, když Besud - Yumeiho zveřejní novinky a akce. Vaše emailová adresa nebude použita pro žádný jiný účel a kdykoliv se můžete odhlásit.

Sdílet

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram