19/06/2020
Сайн байна уу.
Токиод байрлах Митас Медикал нэртэй компани байна.
Манай компани нь Япон улсын нүдний эмч болоод сувилагчид нийлэн байгуулсан компани билээ. “Нүдний эмчилгээ, үйлчилгээ байхгүй газарт эмчилгээ үйлчилгээг хүргэх” гэсэн зорилготой бөгөөд ухаалаг утсанд холбогдох нүдний оношилгооны багаж, бусад программ ашиглан нүдний алсын зайн оношилгоо үйлчилгээг хүргэн ажиллаж байна.
Бид 2018 оны 7 сард анх Монголд ирсэн ба тэр үедээ Монгол Glaucoma attack буюу гэнэтийн сохролт гэх өвчнөөр хараагүй болсон хүний тоогоор дэлхийд дээгүүрт ордгийг мэдсэн. Тэгээд бид манай үйлчилгээ байвал бага боловч тус болж чадна хэмээн бодож дахин ирэхээр шийдсэн.
Тэгээд 2019 оны 10 сард дахин Монголд ирсэн бөгөөд түүнээс хойш өдийг хүртэл Увс аймгийн 18 сумын ЭМТ болоод Аймгийн Нэгдсэн Эмнэлэг тус бүрд Нүдний оношилгооны багаж 1ш, системд ашиглах программ хангамж суулгасан ухаалаг гар утас 1ш-ийг хосоор нь зээлэн гаргаж өгсөн байна.
Бидний үйлчилгээ хийж буй ажлын дэлгэрэнгүйг дараах зургаас харна уу.
Энэхүү үйлчилгээ нь Увс аймгийн бүх сумуудад нэвтрүүлснээр сумын ард иргэд нүдэнд нь ямар нэг өөрчлөлт, зовиур илрэх үед Аймгийн эмнэлэг хүртэл явалгүй өөрт хамгийн ойр байрлах сумын эмнэлэгт очиж оношилгоонд орох боломжтой болоод байна.
Энэхүү үйл ажиллагааг явуулахад нүдний эмч Баасан Purevsuren Sundui Batbold Tseveen Altantuya Sanjjav Monkhsoyol Bayaraa Tseren Otgonbayar зэрэг олон эмч, албан тушаалтнууд хамтарч ажиллан, тусалж дэмжиж ирсэн билээ.
Олон хүний дэмжлэг, хамтын ажиллагааны хүчээр энэ хүртэл явж ирсэн учир маш их талархаж байна.
Бид Увс аймгаас эхэлсэн энэхүү үйлчилгээгээ цаашид Монгол орон даяар нэвтрүүлж, Монгол улсын нүдний эмчилгээ оношилгоонд бага ч гэсэн тус болж, хувь нэмрээ оруулахыг цаашдын зорилгоо болгон үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Цаашид ч бас биднийг дэмжиж, тусалж дэмжээрэй, Баярлалаа.
https://www.mitasmedical.com/en/